| Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганбатын Ариунаа |
| Хэргийн индекс | 103/2016/00335/И |
| Дугаар | 103/ШШ2016/00338 |
| Огноо | 2016-08-01 |
| Маргааны төрөл | Хамтын амьдарлтай байсныг тогтоолгох, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 08 сарын 01 өдөр
Дугаар 103/ШШ2016/00338
| ************** оны 08 сарын 01 өдөр | Дугаар 103/ШШ**************/00338 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Ариунаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: ******* дүүргийн ******* дугаар хороо, ******* дугаар байрны ******* тоотод оршин суух, ******* овогтой ******* хамтын амьдралтай байснаа тогтоолгох тухай нэхэмжлэлийг ************** оны 7 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Н.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Энхчимэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь
Нэхэмжлэгч Н.******* шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие ******* овогтой -той *******09 оноос ************** оны дугаар сарын -ныг хүртэл 8 жил нэг гэрт хамтран амьдарснаар хоёр хүүтэй болсон. Одоо ууган хүү настай, бага хүү 4 настай. Миний нөхөр Н.- нь ************** оны дугаар сарын -ны өдөр зуурдаар нас барсан тул хоёр хүүхэддээ тэжээгчээ алдсаны тэтгэмж тогтоолгох хүсэлтэй байна. Би өмнө нь гэрлэлтийн баталгаатай, гэр бүлтэй байсан. Яагаад салгуулж чадаагүй юм бэ? гэхээр өмнөх нөхөр маань нас бараад, нас барсан хүнээс гэрлэлтийн баталгаа салгуулна гэж байхгүй, бичиг авдаг гэсэн. Тэр бичгийг нь авч чадахгүй өдий хүрсэн. Одоогийн талийгаач нөхөр бид 2 тэр бичгийг аваад, гэрлэлтээ бүртгүүлэх гэж байтал өвчнөөр дугаар сарын -нд нас барсан. Би 3 хүүхэд, ээжийнхээ хамт амьдарч байна. Манай хадмуудаас *******т амьдардаг хүн байхгүй. Бүгд Дархан хотод амьдардаг. Иймд намайг -той *******09 оноос ************** оны дугаар сарын -ны өдрийг хүртэл хамтын амьдралтай байсныг минь тогтоож өгнө үү, гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь
Нэхэмжлэгч Н.******* нь талийгаач нөхөр Н.-той *******09 оноос ************** оны дугаар сарын -ны өдрийг хүртэл хамтын амьдралтай байснаа тогтоолгох шаардлагыг шүүхэд гаргажээ.
Нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсэгт зааснаар эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох тухай хүсэлтээ гаргаж, шаардах эрхтэй байна.
Шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцэх явцад нэхэмжлэгч нь хамтын амьдралтай байснаа тогтоолгох болсон үндэслэлээ Хоёр хүүхэддээ тэтгэлэг тогтоолгох хүсэлттэй байна. Дээрх бичиг баримттай холбоотой асуудлаар холбогдох байгууллагад хандах гэсэн боловч бид гэрлэлтээ албан ёсоор батлуулж байгаагүй учраас хамтын амьдралтай байснаа тогтоолгох шаардлагатай байна гэх тайлбарыг гаргасан бөгөөд нэхэмжлэгч Н.******* нь нөхөр Н.-той *******09 оноос ************** оны дугаар сарын -ны өдрийг хүртэл хамтран амьдарч, тэдний дундаас *******10 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр хүү М.сайхан, *******12 оны 2 дугаар сарын 2-ны өдөр хүү М.төгөлдөр нар төрсөн болох нь төрсний гэрчилгээний лавлагаа, Н.- нь ************** оны дугаар сарын -ны өдөр нас барсан тухай 000017917 дугаартай Нас барсны гэрчилгээ-ний хуулбар, ******* дүүргийн ******* дугаар хорооны Засаг дарга Ж.- Тодорхойлолт, М.төгөлдөр, М.сайхан нарын эрүүл бойжиж байгаа тухай элбэрэл ӨЭМТ-ийн тодорхойлолт, хамт амьдарч байх үеийн гэрэл зургууд зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Иймд шүүх уг хэргийг онцгой ажиллагааны журмаар хянан хэлэлцээд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэстэй байна гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11******* дугаар зүйлийн
11*******.2.1, 1*******, 118, 13******* дугаар зүйлийн 13*******.3 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 13******* дугаар зүйлийн 13*******.2.14 дэх хэсэгт зааснаар ******* овогтой -той, ******* овогтой ******* нь *******09 оноос ************** оны дугаар сарын -ны өдрийг хүртэл хамт амьдарч байсан болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******7 дугаар зүйлийн *******7.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70*******0 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1******* дугаар зүйлийн 1*******.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд анхан шатны шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.АРИУНАА