Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 10 сарын 17 өдөр

Дугаар 791

 

 

                                                           

 

 

 

   

  2019        10          17                                2019/ШЦТ/791

 

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн хуралдааныг тус шүүхийн шүүгч П.Ариунболд даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Энхгэрэл, 

улсын яллагч Ц.Батбямба,

шүүгдэгч Ц.Э нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Д” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 Чингэлтэй дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Бөхчүүд овогт Цэрэндоржийн Эрдэнэбилэгт холбогдох эрүүгийн  1911006100740 дугаартай хэргийг 2019 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1980 оны оны 03 дугаар сарын 26-ны өдөр Дархан-Уул аймагт төрсөн, 39 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, хувиараа барилгын ажил хийдэг, ам бүл 5, ах, ахын эхнэр, хүүхдүүдийн хамт Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хороо, Хандгайтын 30-331 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй, Бөхчүүд овогт Цэрэндоржийн Эрдэнэбилэг, /РД:АЭ80032673/,

/Холбогдсон хэргийн талаар/

Шүүгдэгч Ц.Э нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

                                                                                                ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Ц.Э нь 2019 оны 02 дугаар сарын 12-ны өдөр Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Жигжидийн задгайд хохирогч Д.Наранцэцэгийг сандлаар цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь

Шүүгдэгч Ц.Э шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв

Шүүгдэгч Ц.Э мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ “...Надад сонсгож байгаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялыг хүлээн зөвшөөрч байна...”, “... Би 2019 оны 02 дугаар сарын 12-ны өдөр Сүхбаатар дүүрэг 12 дугаар хороонд байх нийтийн байрнаасаа өдрийн 12 цагийн үед гараад зуслан руу эхнэр хүүхдүүдээ авч ирэх гээд явж байтал замд миний зүс таних залуу тааралдаад ганц юм аваад өгөөч шартаад үхлээ гэж хэлсэн. Би дэлгүүр ороод 0,33 литрийн “Хараа” нэртэй архи аваад бид 2 гудманд хувааж уусан. Архиа хувааж уучихаад би зуслан руу хадмынхаа гэр лүү явсан. Хадмындаа очтол манай эхнэр, хүүхэд 2 маань байсан ба та хоёр чинь хаашаа алга болчихдог юм бэ? гэр орондоо очдоггүй юм уу гэж хэлтэл манай хадам ээж уурлаад одоо ингээд гарахын хооронд юун сүртэй юм гэж хэлсэн. Манай хүүхэд, эхнэр хоёр гэрээсээ гараад 2 хоносон байсан. Би хадам ээж рүү уурлаад өмнөх авах ёстой мөнгөө нэхээд танай хүүхдүүд чинь миний мөнгийг өгөхгүй байна та ч бас надаас авсан мөнгөө өг гэж хэлтэл хэн чамайг өг гэж хэлсэн юм хохь чинь гэж хэлсэн. Тэгээд би уурлаад хадам ээж рүүгээ төмөр хөлтэй сандал аваад шидсэн ба хадам ээж босч ирээд бид 2 барилцаад авсан. Энэ үед манай эхнэр Цэвэлээ салгасан ба бид нар ноцолдсон ба удалгүй цагдаа ороод ирсэн...”, “...би Д.Наранцэцэгийн биед гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөөрч байна...” гэх /хх-ийн 36-37х/,

Хохирогч Д.Наранцэцэг мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ “...2019 оны 02 дугаар сарын 12-ны өдөр гэртээ охин, охиныхоо хүүтэй байж байтал 16 цагийн орчимд манай хүргэн Эрдэнэбилэг орж ирээд цай унд өгдөггүй юм гэж уурласан. Эхнэр нь цай чанаж байна гэж хэлтэл эхнэр рүүгээ уурлаад байсан ба намайг төмөр сандлаар миний толгой мөр хэсэг рүү сандлаар цохисон ба манай охин зээд утсаа өгөөд цагдаа дууд гэж хэлсэн юм байна лээ. Тэгээд манай зээ цагдаа дуудаж ирсэн...”, “...төмөр сандлаар миний толгой, бие хэсэг рүү цохиод байсан яг хэдэн удаа цохисоныг нь санахгүй байна...” гэх /хх-ийн 15-16х/,

Гэрч Д.Цэвэлмаа мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ “...2019 оны 02 дугаар сарын 12-ны өглөө 07 цагийн үед хүү, ээж бид 3 босоод цай чанаад хүмүүс ирэхийг хүлээж байсан ба ээжийн хамаатнууд нь ирж амжаагүй юм. Тэгээд бид 2 чанасан цайгаа хувааж уучихаад байж байтал 16 цагийн орчимд Эрдэнэбилэг гэрт архи уучихсан ороод ирсэн. Орж ирээд цай буцлаагүй байхаар нь би галаа түлсэн ба ээжийг хэвтэж байхад нь согтуу юм уу гэж хэлэхэд ээж чи юу яриад байгаа юм гэсэн. Тэгээд над руу цай унд ч байхгүй болчихсон пизданууд гээд уурласан. Ээжээс мөнгө нэхээд байсан. Ээжийн хашаанд байсан машиныг нь асаагаад жаахан засвар хийж байсан юм тэрийгээ нэхэж уурласан. Тэгэхээр нь манай ээж утсаа бариад автал утсыг нь аваад шидчихсэн ба манай ээжийг орон дээр сууж байхад нь очоод төмөр сандалаар зүүн талынх нь гуя хэсэгт цохиж байсан ба би айгаад гэрээс гараад хүү дээрээ очоод цагдаа дуудаарай гэж хэлчихээд эргэж ортол больчихсон хэрүүл хийгээд сууж байсан...”, “...миний биед ямар нэгэн гэмтэл шарх учраагүй...” гэх /хх-ийн 21-22х/,

Гэрч Б.Насанжаргал мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ “...Би 2019 оны 02 дугаар сарын 12-ны өдөр тухайн дуудлаганд очсон ба нэг жаахан хүүхэд гүйж ирээд манай аав агсам тавиад байна гэж хэлсэн. Тэгээд би хүүхдийг нь дагуулж яваад гэрт нь очсон...”, “...манай аав, эмээг зодоод байна гэж хэлсэн...”, “...гэр доторх байдал эмх замбараагүй маргаан зодоон болсон байдалтай байсан...” гэх /хх-ийн 23-24х/,

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 02 дугаар сарын 18-ны өдрийн 2309 дугаартай дүгнэлт:

-Д.Наранцэцэгийн биед зүүн мөр, тохой, шуу, гуя, баруун сарвуу гуянд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

-Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

-Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

-Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.

-Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой...” гэх /хх-ийн 30х/,

Хохирогч Д.Наранцэцэгийн “Гүн мэдрэмж” өрхийн эрүүл мэндийн төвийн тодорхойлолт /хх-ийн 39х/,

Шүүгдэгч Ц.Эийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 49х/,

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 40х/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.   

Иймд шүүх шүүгдэгч Ц.Эийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар торгох ялаар шийтгэв.

Шүүгдэгч Ц.Эийн энэ хэрэгт цагдан хоригдсон 28 хоногийн 1 хоногийг 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 15,000 төгрөгөөр тооцон хасч 30,000 төгрөгөөр торгох ялыг биелүүлэхээр тогтоов.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй болохыг дурдав. 

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.11, 36.13, 37.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

                                                                                                          ТОГТООХ нь:

            1. Шүүгдэгч Бөхчүүд овогт Цэрэндоржийн Эрдэнэбилэгийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Эийг 450 нэгж буюу 450,000 / дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Эийн цагдан хоригдсон 28 хоногийн 1 хоногийг 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцон хасч 30 нэгж буюу 30,000 төгрөгөөр торгох ялыг биелүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.

5. Шүүгдэгч Ц.Э нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг тус тус дурдсугай. 

6. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс өөрчлөн хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

                         ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                       П.АРИУНБОЛД