Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 08 сарын 01 өдөр

Дугаар 103/ШШ2016/00339

 

 

 

 

 

*******16 оны 08 сарын 01 өдөр

Дугаар 103/ШШ*******16/00*******9

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Г.Ариунаа даргалж, шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: ******* дүүргийн 3 дугаар хороо, ******* дугаар байрны ******* тоотод оршин суух, ******* овогт ******* ******* нэхэмжлэлтэй

Хариуцагч: ******* дүүргийн ******* дугаар хороо, ******* ******* дугаар гудамжны 1******* тоотод оршин суух овогт холбогдох гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгох тухай нэхэмжлэлийг *******16 оны 3 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б., хариуцагч Э., нарийн бичгийн дарга Э.Энхчимэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь

Нэхэмжлэгч Б. нь нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие *******06 оны 4 дүгээр сарын 21-нд Э.эй гэр бүл болж, гэрлэлтээ батлуулсан. *******11 оноос хойш тусдаа амьдарч, аль аль нь өөр өөр амьдралтай болсон тул хамтран амьдрах боломжгүй байна.

Гэр бүл болоод *******08 онд хүү -, *******09 онд охин Эгшиглэн нар төрсөн. Аав нь анх хүүхдүүдээ нэг, нэгээр нь авч өсгье гэсэн саналыг гаргаад, бид ярилцаж, тохиролцоод нэг, нэгээр нь өсгөхөөр шийдсэн. Хэдийгээр ийм шийдвэрт хүрч байгаа ч хүүхдүүдийг эцэг, эхтэй нь байнга уулзуулж, анхаарч байхаар шийдсэн. Хүүхдүүдийн тэтгэвэр, тэтгэмжийн асуудал, эд хөрөнгийн маргаангүй.

Иймд бидний гэрлэлтийг цуцалж өгнө үү, гэжээ.

Хариуцагч Э. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Гэрлэлт цуцлуулахыг хүлээн зөвшөөрч байна. Ажилтай байх үедээ хүүхдээ хичээл номын хэрэгсэл, бусад зүйлийг авч өгдөг байсан. Өнөөдөр ажилгүй байгаа. Гэхдээ би хүүхдүүдээ тусална, хаяхгүй. Хүүхдүүдээ нэг, нэгээр нь авч өсгөнө гэсэн саналыг гаргасан. Зөвшөөрч байгаа гэв.

ҮНДЭСЛЭХ нь

Нэхэмжлэгч Б. нь хариуцагч Э. холбогдуулан гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч Б., хариуцагч Э. нар *******06 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр гэр бүл болж, *******07 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр Гэр бүлийн бүртгэл-ийн байгууллагад бүртгүүлсэн болох нь 3*******4/000004 тоот Гэрлэлтийн гэрчилгээ-ний лавлагаа, хамт амьдарч байх хугацаандаа хүү Г.-ыг *******09 оны 2 дугаар сарын 11-ний өдөр, охин Г. *******09 оны 12 дугаар сарын 10-ны өдөр тус төрүүлсэн болох нь Г-109 тоот хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар, төрсний бүртгэлийн лавлагаануудаар тус тус нотлогдож байна.

*******06 оноос *******10 оныг хүртэл гэрлэгсэд нь хамт амьдарч байгаад гэр бүлийн таарамжгүй харьцааны улмаас тусдаа амьдарсан болох нь зохигчдын тайлбараар тогтоогдож байна.

*******16 оны 4 дүгээр сарын *******-ны өдөр хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж, гэрлэгчдэд эвлэрүүлэх арга хэмжээ авч, 3 сарын хугацаагаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлсэн. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлсэн 3 сарын хугацаанд зохигчдын аль аль нь эвлэрэх талаар идэвхи, санаачлагатай үйлдэл хийгээгүй болох нь зохигчдын шүүх хуралдаанд өгсөн тайлбар, Хүүхэд гэр бүлийн хөгжлийн төв-өөс ирүүлсэн албан бичиг зэргээр тогтоогдож байх тул гэрлэлтийг цуцалж, зохигчид хоёр хүүхдээ ээж болон аавынх асрамжинд үлдээхээр тохиролцсоныг харгалзан, асрамжийг шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******7 дугаар зүйлийн *******7.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70*******0 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 70*******0 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.

Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулсан байх тул хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй баримтууд гэж дүгнэлээ.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11******* дугаар зүйлийн 11*******.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар овогт , ******* овогт ******* нарын гэрлэлтийг цуцалсугай.
  2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.******* дахь хэсэгт зааснаар *******08 оны 2 дугаар сарын 11-ний өдөр Г.-ыг, эх *******, *******09 оны 12 дугаар сарын 10-ны өдөр төрсөн охин Г., эцэг Э.ийн асрамжинд тус тус үлдээсүгэй.
  3. Нэхэмжлэгч нь хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхгүй, зохигчид эд хөрөнгийн маргаангүй болохыг дурьдсугай.
  4. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9 дэх хэсэгт зааснаар шийдвэрийн нэг хувийг шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 хоногийн дотор зохигчдын гэрлэлтийг бүртгэсэн байгууллага болох ******* дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст хүргүүлэхийг шүүгчийн туслах Б.Нарангэрэлд даалгасугай.
  5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******7 дугаар зүйлийн *******7.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70*******0 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70*******0 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
  6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
  7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1******* дугаар зүйлийн 1*******.2 дахь хэсэгт зааснаар зохигч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.АРИУНАА