Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 10 сарын 10 өдөр

Дугаар 104

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн шүүгч Д.Баттулга даргалж,

Нарийн бичгийн дарга: М.Гантуяа,

Улсын яллагч: Н.Ням-Очир,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Ц.Баярмаа,

Шүүгдэгч: Г.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нийслэлийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Бт холбогдох 201416010167 тоот эрүүгийн хэргийг 2019  оны 08 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.          

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Гансүхийн Б нь Иргэний харьяат, Шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын Өмнөд бүс дэх мэргэжилтэн, улсын байцаагч, ахлах мэргэжилтэн, захиргааны хэлтсийн даргаар ажиллаж байхдаа хууль ёсны орлогоос гадна

-Өөрийн эцэг Н.Гансүхийн Хаан банкны 5112034368 дугаартай юанийн дансанд 2012 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацаанд 47 удаагийн гүйлгээгээр 1.453.574,29 юань буюу 323.703.943.34 төгрөг, Голомт банкны 2105010245 дугаартай юанийн дансанд 2012 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацаанд 7 удаагийн гүйлгээгээр 926.841,27 юань буюу 260.262.865,27 төгрөг,

Н.Гансүх, төрсөн дүү Г.Золбоо нарын хамтарсан Хаан банкны 5007578874 дугаартай юанийн дансаар 2012 оны 05 сарын 01-ний өдрөөс 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацаанд 45 удаагийн гүйлгээгээр 326 841,27 юань буюу 260 262 865,27 төгрөг,

Өөрийн төрсөн ах Г.Зоригтбаярын Хаан банкны 5076129656 дугаарын дансаар 2012 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 2013 оны 03 дугаар сарын 26-ны өдрийг дуусталх хугацаанд 16 удаагийн гүйлгээгээр 565.303,87 юань буюу 119 554 501,46 төгрөг,

Өөрийн эхнэр Б.Сарангоогийн Хаан банкны 5007758427 дугаарын дансаар 2012 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацаанд 62 удаагийн гүйлгээгээр 466 383,93 юань буюу 111 731 243,25 төгрөг,

Өөрийн салсан эхнэр О.Нандинцэцэгийн Хаан банкны 5007581333 дугаартай юанийн дансаар 2012 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 2014 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийг дуусталх хугацаанд 6 удаагийн гүйлгээгээр 4 102,94 юань буюу 971 695,10 төгрөг,

Г.Б нь өөрийн Хаан банкны 5606001148 дугаартай юанийн дансаар 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацаанд 6 удаагийн гүйлгээ хийгдэж 5 002 юань буюу 1 266 950,64 төгрөг, өөрийн болон бусдын дансаар нийт 182 удаагийн гүйлгээгээр 3 584 264,67 юань буюу 854 141 219,58 төгрөгийн орлогыг өөрийн хууль ёсны орлогоосоо гадна олж хууль бусаар хөрөнгөжсөн гэмт хэрэгт холбогджээ.

Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон өмгөөлөх талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Б мэдүүлэхдээ: Би 5 дахь шүүх хуралдаа оролцож байна. Намайг буруутгаад байдагт гомдолтой байдаг. Хамгийн анхан шатны шүүх хуралдаанаас эхлээд дараа дараагийн шүүх хуралдаанд заавал зохих ёстой зүйлийг нотлоогүй буюу улсын яллагчийн яллах дүгнэлттэй санал нийцэхгүй байна. Бүх шүүх хуралдаан дээр яг энэ үгийг хэлдэг. Хүнийг гүтгэж яллах гэдэг энэ зүйлээ больж болдоггүй юм уу гэж прокурорын байгууллагаас хичээнгүйлэн хүсдэг. Надад хийсэн гэмт хэрэг гэж байхгүй. Би улсаас мөнгө аваагүй, хүн залилаагүй, энэ нь цэвэр бизнесийн мөнгө. Намайг ажиллаж байх хугацаанд 2012 онд манай байгууллага хүндэт тэмдгээр шагнаж байсан тухайн үед хөдөлмөрийн виз гэх зүйлийг маш сайн хэрэгжүүлж ажилласан гэж үнэлж байсан. 2013 онд засаг даргаас төрийн сан банканд 1 тэрбум 800,000,000 төгрөгийг төвлөрүүлж чадсан байгууллагад машин өгч жуух бичгээр шагнаж байсан. Миний хийсэн гэж холбогдоод байгаа гэмт хэрэг нь бизнесийн ажиллагаа байсан. Тэр онуудад хөдөлмөр эрхэлдэг визийн зөвшөөрөл заавал авах ёстой гэсэн Мөрөн даргын тушаал гарсан. Тэрний дагуу хүн болгон тэр визийг авах гэж ямар ч хамаагүй компанид, Монгол улсад мөнгийг нь тушааж байвал визийг олгоё гэдэг зүйл явсан. Одоо энэ хүмүүс нь дансаараа ороод Г.Зоригтбаяр нь ашгаа аваад мөнгийг нь яг тушаагаад явсан тэр мөнгө нь хөдөлмөр халамжийн үйлчилгээний газарлуу орсон гэв.

 

- Эрүүгийн хэрэг үүсгэх 2014 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн тогтоол /1-р хх-н 1-р хуудас/,

- Автотээврийн үндэсний төв, Өмнөговь аймаг дахь салбараас ирүүлсэн Авто тээврийн лавлагаа /1-р хх-н 20-23-р хуудас/,

- Тээврийн хэрэгслийн лавлагаанууд / 1-р хх-н 66-75-р хуудас/,

- Нийслэлийн Чингэлтэй дүүргийн бүртгэлийн хэлтсийн 2014 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 2177 дугаартай  лавлагаа /1-р хх-н 22-р хуудас/,

- Нийслэлийн Хан-Уул дүүргийн бүртгэлийн хэлтэс 2014 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр 2037 дугаартай лавлагаа хүргүүлэх тухай /1-р хх-н 24-р хуудас/,

  - Нийслэлийн Хан-Уул дүүргийн Бүртгэлийн хэлтэс 2014 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 3397 дугаартай албан бичгийн хариу /1-р хх-н 45-р хуудас/,

 - Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний төвийн архивын баримтад үзлэг хийсэн тэмдэглэл, баримтын хуулбарууд /1-р хх-н 177, 178-214 дүгээр хуудас/

- 2014 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн Хаан банкны тодорхойлолт /1-р хх-н 217-р хуудас/

- Г.Бийн Хаан банкны дансны дэлгэрэнгүй хуулга /1-р хх-н 236-р хуудас/,

- Арилжааны банкуудын депозит дансны дэлгэрэнгүй хуулга /2-р хх-н 1-89-р хуудас/

- Н.Гансүх, Г.Зоригтбаяр, Г.Б, Г.Золбоо, О.Нандинцэцэг, Б.Сарангоо нарын Хаан банкны юанийн гүйлгээнүүдийн орлогын баримтууд /2-р хх-н 91-250-р хуудас, 3-р хх-н 1-73-р хуудас/,

- Монгол банкны лавлагаа /3-р хх-н 82-91-р хуудас/,

- 2014 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр баримт бичигт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /3-р хх-н 74-р хуудас/,

- 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдөр баримт бичигт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /3-р хх-н 75-р хуудас/,

- 2014 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр баримт бичигт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /3-р хх-н 76-77-р хуудас/,

- 2014 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр баримт бичигт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /3-р хх-н 78-р хуудас/,

- 2014 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр баримт бичигт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /3-р хх-н 79-р хуудас/,

- 2014 оны 11 дүгээр  сарын 10-ны баримт бичигт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /3-р хх-н 80-р хуудас/,

- Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээ, судалгаа, мэдээллийн үндэсний төвийн мэдээлэл /3-р хх-н 94-98-р хуудас/,

- Бичиг баримтад үзлэг хийсэн тэмдэглэл /3-р хх-н 99-141-р хуудас/,

- “ЭНК” ХХК-ийн 2012, 2013 онуудын төгрөгийн кассын тайлан /3-р хх-н 142-238-р хуудас/,

- Эд хөрөнгө захиран зарцуулах эрхийг хязгаарлах тухай тогтоол, эд хөрөнгө битүүмжлэх тэмдэглэл /3-р хх-н 238-246р хуудас/,

- Эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл, авто машины фото зураг, тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /4-р хх-н 4-8-р хуудас/,

- Хөрөнгийн үнэлгээний төвийн шинжээчийн дүгнэлт /4-р хх-н 11-17-р хуудас/,

- Мөрдөн байцаагчийн 2014 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 31 дугаартай даалгавар /4-р хх-н 29-р хуудас/,

- Мөрдөн байцаалтын шатанд өгсөн гэрч Г.Золбоогийн: “...Би 2010-2013 онд Итали улсад, 2009-2010 онд БНХАУ-д сурч байсан. Гадаадад сурахад виз хүсэхэд тухайн хүний дансанд тодорхой хэмжээний мөнгө орж гарсан байхыг шаарддаг. Тэр үүднээс өөрийн том ах Г.Зоригтбаяраас өөрийнх нь визтэй холбоотой мөнгөө миний дансаар оруулж байгаач гэж гуйсны дагуу миний дансаар дээрх мөнгө орж байсан. Би өөрөө Монголд байгаа үедээ орсон мөнгийг нь аваад ахдаа өгдөг. Намайг Монголд байхгүй үед манай аав энэ дансны хамтран эзэмшигч тул авч ахад өгдөг байсан.” гэх мэдүүлэг /4-р хх-н 31-33-р хуудас/,

- Мөрдөн байцаалтын шатанд өгсөн гэрч Н.Гансүхийн:”...энэ орсон мөнгө надтай хамааралгүй. Манай том хүү Зоригтбаярын хувийн бизнестэй холбоотой мөнгө орсон байх. Түүнээс би тийм их хэмжээний мах зарсан зүйл байхгүй. Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо стадион оргил гудамжны 97а тоотыг би “Вайт Мүүт” ХХК-иас 2010 онд 180,000,000 төгрөгөөр худалдаж авсан. Манай залгаа орон сууц болох 97 дугаар байрыг манайхаас 1-2 жилийн дараа Бумхорол гэдэг залуугаас экскаватор, машинаа зараад авч байсан. Би өөрийн бизнесээр олсон орлогоор 77-07 УНП дугаартай Бенз Жи-320, 77-70 УНХ дугаартай Ланд-200, 62-14 УНК дугаартай Лексус 570 маркийн авто машинуудыг авсан.” гэх мэдүүлэг /4-р хх-н 34-37-р хуудас/,

- Мөрдөн байцаалтын шатанд өгсөн гэрч Б.Сарангоогийн: “...их хэмжээний буюу 10,000 юаниас дээш хэмжээтэй мөнгө нь надад хамааралгүй бөгөөд энэ мөнгийг би данснаас аваад Бийн аав Гансүхэд аваачиж өгдөг байсан. 10,000 юаниас доошхи мөнгө нь миний өөрийн хувийн наймааны мөнгө юм. Өмнөговь аймагт нүүрсний тээвэр хийдэг компаниудын орчуулагч, хөтөч нар надаар дамжуулж Улаанбаатар хотоос бараа захидаг байсан.” гэх мэдүүлэг /4-р хх-н 38-39-р хуудас/,

- Мөрдөн байцаалтын шатанд өгсөн гэрч О.Нандинцэцэгийн: “...би 2002 оноос ОХУ-н Улаан-Үүд хотод Гаалийн сургуульд суралцаж байхдаа танилцаж 2008 онд гэр бүл болж байсан. 2011 онд Хан-Уул дүүргийн шүүхээр орж гэр бүлээ цуцалсан. Одоо энгийн харьцаатай. Миний дансанд орсон мөнгө би санаж байгаагаар их хэмжээний буюу 50,000 юань шилжүүлээд намайг аваад байж байгаарай гээд дараа Улаанбаатар хотод ирэхээрээ надаас авдаг байсан. Бага хэмжээний буюу 1000-5000 юанийг би хэрэглээндээ зарцуулж байсан. Мөн миний нэр дээр байсан Лексус машиныг зарсан, тэр машины мөнгийг оруулж байгаа гэж хэлж байсан.” гэх мэдүүлэг /4-р хх-н 40-41-р хуудас/,

- Мөрдөн байцаалтын шатанд өгсөн гэрч Г.Зоригтбаярын: “...би Нандинцэцэг, Сарангоо нарын дансаар орсон мөнгийг мэдэхгүй юм. Харин өөрийн аав Гансүх, дүү Золбоо нарын дансаар юань авч байсан. Энэ мөнгө нь Хөдөлмөр Халамж үйлчилгээний төв болон ГИХАЭГ-т визний хураамж, хөдөлмөрийн хөлсний сарын төлбөрүүдэд хийсэн мөнгө юм. Тодорхой хэмжээний зуучлалын хөлсөнд авсан. Гашуун сухайт боомтод ажиллаж байсан дүү Б ГИХАЭГ-ын байцаагчаар ажиллаж байсан бөгөөд хөдөлмөрийн визгүйгээр Монгол Улсад ажиллаж байгаа Хятад ажилчдыг таслан зогсоож, хөдөлмөрийн виз авах хэрэгтэй гээд надтай холбогдуулж байсан юм.” гэх мэдүүлэг /4-р хх-н 42-47-р хуудас/,

- Мөрдөн байцаалтын шатанд өгсөн гэрч А.Чимугэ /QIMUGE/-гийн: “...манай компанийн хятад ажилчид 2013 он хөдөлмөрийн виз авалгүйгээр ажиллуулж байсан бөгөөд ИХШХЕГ-ын байцаагч Г.Б нь тус зөрчлийн дагуу торгууль тавьдаг. Тэгээд орчуулагчийн хувьд надад хандаж дансны дугаар өгч тухайн дансанд тэдэн юанийн торгуулийг хий гэдэг. Түүний дагуу би машин хариуцсан хятад хүмүүсээс нь торгуулийн мөнгийг аваад тухайн өгсөн дансанд тушаадаг. Тэгээд Б байцаагчид банкны баримтыг аваачиж өгдөг байсан.” гэх мэдүүлэг /4-р хх-н 48-51-р хуудас/,

- Мөрдөн байцаалтын шатанд өгсөн гэрч Шүрэнчимэг /XURENOIMUGE/-ийн: “...нийт 8 хүнийг 12,000 юаниар торгосон. Өөрийнх нь өгч банканд хийлгэсэн юань ямар учиртай болохыг мэдэхгүй.” гэх мэдүүлэг /4-р хх-н 52-57-р хуудас/,

- Мөрдөн байцаалтын шатанд өгсөн гэрч Эрдидэмуту /ERIDEMUTU/-гийн: “...Энэ мөнгийг Б ямар нэг баяр болж байна мөнгө өг, туслалцаа байна уу гээд авдаг байсан. Бид нар өөрсдөө зөрчилтэй байсан болохоор зөвшөөрдөг байсан.” гэх мэдүүлэг /4-р хх-н 58-61-р хуудас/,

- Мөрдөн байцаалтын шатанд өгсөн гэрч Билигэту /BILIGETU/-гын: “...намайг өрөөндөө дуудаад ширээний шургуулга дотроосоо мөнгө гаргаж 2-3 удаа л тушаалгаж байсан. Түүнээс биш торгууль гэж ямар нэг дансанд юань тушааж байгаагүй.” гэх мэдүүлэг /4-р хх-н 62-63-р хуудас/,

- Мөрдөн байцаалтын шатанд өгсөн гэрч Улаанхуарын: “...Энэ юаныг манай ЭНК ХХК-д хөтчийн дарга байсан Уулаа гэдэг хүн цаасан дээр бичсэн нэг данс өгөөд энд хийчих гээд өгсөн. ...би түүнд нь 130 000 юань хийж байсан.” гэх мэдүүлэг /4-р хх-н 64-65-р хуудас/,

- Мөрдөн байцаалтын шатанд өгсөн гэрч Б.Батцагааны: “...Манай компанийн хятад ажилчид Хөдөлмөрийн виз авалгүйгээр Монгол улсад орж ирсэн байсан бөгөөд ИХШХЕГ-ын байцаагч Г.Б нь манай ажилчдыг Монгол улсаас хар тамга дарж албадан гаргана гэж айлгадаг байсан тэгээд би компанийн захирлаас 40 300 юань аваад Б байцаагчтай уулзсан чинь надад нэг жижиг цаасан дээр бичсэн дансны дугаар өгөөд энэ дансанд би мөнгийг нь хийсэн.” гэх мэдүүлэг /4-р хх-н 66-68-р хуудас/,

- Мөрдөн байцаалтын шатанд өгсөн гэрч Э.Эрдэнэгэрэл /EERDENGGERILE/-ийн: “...Б албан өрөөндөө дуудаад өмднийхөө халааснаас халтар болсон зуутын дэвсгэртээр 15 000 юань өгөөд, энэ мөнгийг цэвэр мөнгөөр солиод энэ дансанд хийгээтэх гээд өгсөн. Бохир мөнгө банк авахгүй байна гэж хэлсэн. Би мөнгийг нь солиод дансанд нь хийсэн. Сарангоо гэдэг хүний данс байсан.” гэх мэдүүлэг /4-р хх-н 69-71-р хуудас/,

- Мөрдөн байцаалтын шатанд өгсөн гэрч Ш.Зоригтугийн: “...Миний ажиллаж байсан Пуушин ХХК-ийн захирал Guo Fei гэдэг хүн Ганц модны боомт дээр бэлэн мөнгө өгөөд Монголд оруулаад Бт өг гэж явуулдаг байсан. Би Бтой уулзахаар бэлэн мөнгө авахгүй энэ дансанд хий гээд дансны дугаар өгдөг, би дансанд нь хийдэг байсан.” гэх мэдүүлэг /4-р хх-н 72-73-р хуудас/,

- Мөрдөн байцаалтын шатанд өгсөн гэрч Г.Балжиннямын: “...Б ах надад юань өгөөд энэ дансанд шилжүүлчих гэж хэлсний дагуу би Хаан банкны дансанд шилжүүлдэг байсан. Зарим тохиолдолд нүүрсний компанийн хөтөч Өвөрмонгол хөтөч, орчуулагчаас надад мөнгө өгөөд Зоригоо ах энэ мөнгийг чамд өгчих гэхээр нь би авдаг. Би Б ахаас ямар дансанд хийх юм гэж асуухад дансны дугаар өгдөг байсан.” гэх мэдүүлэг /4-р хх-н 79-80-р хуудас/,

- Мөрдөн байцаалтын шатанд өгсөн гэрч Н.Болормаагийн: “...”Баяннуур Шүн Шиан” ХХК манай компанийн хөрөнгө оруулагч компани бөгөөд “ЭНК” ХХК-ийн үйл ажиллагаанд шаардлагатай хөрөнгийг БНХАУ-аас шилжүүлдэг. Тус компаниас шилжүүлсэн мөнгийг хүлээн авсан ажилтан холбогдох баримтыг бүрдүүлж зарлагыг хаадаг. Энэ бүр баримт манай кассын тайланд тодорхой харагдана. Зоригтбаяр гэдэг хүнийг танихгүй. Энэ хүн манай компанийн захирал Равданжамцад мөнгө өгдөг байсан гэж мэдүүлсэн байна. Тийм зүйл байхгүй. Манай захирлыг нас барсан гэдгийг мэдэж нэрийг нь барьж худал мэдүүлж гүтгэж байна.” гэх мэдүүлэг /4-р хх-н 101-103-р хуудас/,

- Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын даргын 2014 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн Б/436 дугаартай тушаал /4-р хх-н 145-р хуудас/,

- Гадаадын иргэн, харьяатын асуудал эрхлэх албаны даргын 2007 оны 11 дүгээр сарын 09-ниы өдрийн 1/283 дугаартай төрийн албанд түр томилох тухай тушаал /4-р хх-н 171-р хуудас/,

- Монгол Улсын Хууль, Зүй дотоод хэргийн сайдын 2010 оны 07 дугаар сарын 15-ны өдрийн 130 дугаартай тушаал /4-р хх-н 174-р хуудас/,

- Гадаадын иргэн, харьяатын асуудал эрхлэх газрын даргын 2012 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн Б/400 дугаартай тушаал /4-р хх-н 175-р хуудас/,

- Гадаадын иргэн, харьяатын асуудал эрхлэх газрын даргын 2012 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн Б/614 дугаартай тушаал /4-р хх-н 176-р хуудас/,

- Гадаадын иргэн, харьяатын асуудал эрхлэх газрын даргын 2012 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн Б/542 дугаартай тушаал /4-р хх-н 177-р хуудас/,

- Гадаадын иргэн, харьяатын асуудал эрхлэх газрын даргын 2012 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн Б/554 дугаартай тушаал /4-р хх-н 178-р хуудас/,

- Гадаадын иргэн, харьяатын асуудал эрхлэх газрын даргын 2012 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн Б/614 дугаартай тушаал /4-р хх-н 180-р хуудас/,

- Ажлын байрны тодорхойлолт, орлон ажиллах хуваарь /4-р хх-н 181-р хуудас/,

- Гадаадын иргэн, харьяатын асуудал эрхлэх газрын даргын 2014 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн Б/61 дугаартай тушаал /4-р хх-н 191-р хуудас/,

- Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын даргын 2014 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн Б/01 дугаартай тушаал /4-р хх-н 192-р хуудас/,

- Авилгатай тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтсийн 2014 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 223 дугаартай албан бичиг /4-р хх-н 197-р хуудас/,

- Хөрөнгө орлогын мэдүүлгүүд /4-р хх-н 198-207-р хуудас/,

- Г.Бийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /4-р хх-н 231-р хуудас/,

- Гааль, Татварын Ерөнхий газар Сонгинохайрхан Дүүргийн Татварын Хэлтэс 2016 оны 03 дугаар сарын 29-ний өдөр  686 дугаартай албан бичиг /5-р хх-н 250-р хуудас/,

- Татварын ерөнхий газрын Сонгинохайрхан дүүргийн татварын хэлтсээс 2016 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 686 дугаартай албан бичгээр ирүүлсэн “Эм энд Эс Юу” ХХК-ийн 2008-2015 оны ААНОАТ-ын тайлангууд, төлсөн татварын жагсаалт /5хх-н 250, 6хх-н 1-11 дүгээр хуудас/,

- Үндэсний татварын алба, аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлан /6-р хх-н 1-11-р хуудас/,

- Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний Ерөнхий газрын 2016 оны 02 сарын 04-ний өдрийн 01/775 дугаартай албан бичиг, хавсралт /6-р хх-н 13-14-р хуудас/,

- Чингэлтэй дүүргийн татварын хэлтсийн 2015 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 2/2588 дугаартай албан бичиг, хавсралт /6-р хх-н 19-24-р хуудас/,

- Бичиг баримтад үзлэг хийсэн тухай тэмдэглэл /6-р хх-н 41, 76, 132-р хуудас/,

- Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээ, судалгаа, мэдээллийн үндэсний төвийн 2016 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 2/65 дугаартай албан бичгээр ирүүлсэн “Эм Энд Эм Ти Пи” ХХК нь 2013-2014 онд гадаадаас ажиллах, мэргэжилтэн авч ажиллуулсан талаарх лавлагаа /6-р хх-ийн 160-164 дүгээр хуудас/,

- Авто тээврийн үндэсний төвийн 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 06/7815 дугаартай албан бичгээр ирүүлсэн тээврийн хэрэгслийн лавлагаа /6хх-ийн 165-192 дугаар хуудас/,

- Мөрдөн байцаагч А.Цэдэн-Ишийн гаргасан Зоригтбаяр, Гансүх, Сарангоо, Нандинцэцэг нарын дансанд шилжүүлсэн мөнгөний тооцоо /7-х хх-н 33-41-р хуудас/,

- Баримт бичигт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /7-р хх-н 99-120-р хуудас/,

- Тээврийн хэрэгслийн лавлагаа /7-р хх-н 161-165, 205-209-р хуудас/,

- Мөрдөн байцаалтын шатанд гэрч Ө.Гэрэлтүгийн “...би сая хавтаст хэрэгт байгаа мөнгө шилжүүлсэн баримтуудын хуулбарыг үзэхэд дээрх 5 гүйлгээг би хийсэн байгаа бөгөөд гарын үсэг нь минийх мөн байна. ...Би яг өөрөөсөө бол энэ мөнгийг шилжүүлээгүй. Би сардаа 3000-4000 юанийн цалинтай хүн ийм их хэмжээний мөнгийг шилжүүлэх боломжгүй. Харин компанийн удирдлагын зүгээс энэ мөнгийг шилжүүл гээд данс өгвөл би шилжүүлдэг байсан ” гэх мэдүүлэг /7-р хх-н 243 дугаар хуудас/,

- Мөрдөн байцаалтын шатанд гэрч Цэцэнгийн “Би 2011 оны 07-р сарын дунд үеэс эхлэн Өмнөговь аймагт нүүрс тээврийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг БНХАУ-ын хөрөнгө оруулалттай “Омогт цагаан шонхор” буюу Хятад талдаа “Чинхуа” гэдэг нэртэй компанийн хөтөч, орчуулагчаар ажиллаж эхэлсэн. ...Энэ мөнгөнүүдийг би дээрх данснууд руу шилжүүлж байсан нь үнэн. Ямар учиртай гэхээр “хятад жолооч нарт виз гаргаж өгнө визний мөнгө” гэж Г.Б хэлж дээрх дансны дугааруудыг надад өгдөг байсан. Би тэдгээр дансруу Бийн хэлсэн юанийг шилжүүлж байсан. Манай компани энэ асуудлыг хууль дүрмийн дагуу явагдаж байна гэж ойлгодог байсан. Визний асуудал ч гэсэн ном журмаараа явагдаж байна гэж бодож байсан.” гэх мэдүүлэг /7-р хх-н 246 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай байх тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд Г.Бийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж, холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

Гэм буруугийн талаар

Шүүгдэгч Гансүхийн Б нь Иргэний харьяат, Шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын Өмнөд бүс дэх мэргэжилтэн, улсын байцаагч, ахлах мэргэжилтэн, захиргааны хэлтсийн даргаар ажиллаж байхдаа хууль ёсны орлогоос гадна

-Өөрийн эцэг Н.Гансүхийн Хаан банкны 5112034368 дугаартай юанийн дансанд 2012 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацаанд 47 удаагийн гүйлгээгээр 1.453.574,29 юань буюу 323.703.943.34 төгрөг, Голомт банкны 2105010245 дугаартай юанийн дансанд 2012 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацаанд 7 удаагийн гүйлгээгээр 926.841,27 юань буюу 260.262.865,27 төгрөг,

Н.Гансүх, төрсөн дүү Г.Золбоо нарын хамтарсан Хаан банкны 5007578874 дугаартай юанийн дансаар 2012 оны 05 сарын 01-ний өдрөөс 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацаанд 45 удаагийн гүйлгээгээр 326 841,27 юань буюу 260 262 865,27 төгрөг,

Өөрийн төрсөн ах Г.Зоригтбаярын Хаан банкны 5076129656 дугаарын дансаар 2012 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 2013 оны 03 дугаар сарын 26-ны өдрийг дуусталх хугацаанд 16 удаагийн гүйлгээгээр 565.303,87 юань буюу 119 554 501,46 төгрөг,

Өөрийн эхнэр Б.Сарангоогийн Хаан банкны 5007758427 дугаарын дансаар 2012 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацаанд 62 удаагийн гүйлгээгээр 466 383,93 юань буюу 111 731 243,25 төгрөг,

Өөрийн салсан эхнэр О.Нандинцэцэгийн Хаан банкны 5007581333 дугаартай юанийн дансаар 2012 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 2014 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийг дуусталх хугацаанд 6 удаагийн гүйлгээгээр 4 102,94 юань буюу 971 695,10 төгрөг,

Г.Б нь өөрийн Хаан банкны 5606001148 дугаартай юанийн дансаар 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацаанд 6 удаагийн гүйлгээ хийгдэж 5 002 юань буюу 1 266 950,64 төгрөг, өөрийн болон бусдын дансаар нийт 182 удаагийн гүйлгээгээр 3 584 264,67 юань буюу 854 141 219,58 төгрөгийн орлогыг өөрийн хууль ёсны орлогоосоо гадна олж, түүний хөрөнгө их хэмжээгээр нэмэгдсэн нь хууль ёсны болохыг үндэслэлтэй тайлбарлаж чадаагүй буюу хууль бусаар хөрөнгөжсөн болох нь:

 Эрүүгийн хэрэг үүсгэх 2014 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн тогтоол /1-р хх-н 1-р хуудас/, Автотээврийн үндэсний төв, Өмнөговь аймаг дахь салбараас ирүүлсэн Авто тээврийн лавлагаа /1-р хх-н 20-23-р хуудас/, Тээврийн хэрэгслийн лавлагаанууд / 1-р хх-н 66-75-р хуудас/, Нийслэлийн Чингэлтэй дүүргийн бүртгэлийн хэлтсийн 2014 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 2177 дугаартай  лавлагаа /1-р хх-н 22-р хуудас/, Нийслэлийн Хан-Уул дүүргийн бүртгэлийн хэлтэс 2014 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр 2037 дугаартай лавлагаа хүргүүлэх тухай /1-р хх-н 24-р хуудас/, Нийслэлийн Хан-Уул дүүргийн Бүртгэлийн хэлтэс 2014 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 3397 дугаартай албан бичгийн хариу /1-р хх-н 45-р хуудас/, Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний төвийн архивын баримтад үзлэг хийсэн тэмдэглэл, баримтын хуулбарууд /1-р хх-н 177, 178-214 дүгээр хуудас/, 2014 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн Хаан банкны тодорхойлолт /1-р хх-н 217-р хуудас/,  Г.Бийн Хаан банкны дансны дэлгэрэнгүй хуулга /1-р хх-н 236-р хуудас/, Арилжааны банкуудын депозит дансны дэлгэрэнгүй хуулга /2-р хх-н 1-89-р хуудас/, Н.Гансүх, Г.Зоригтбаяр, Г.Б, Г.Золбоо, О.Нандинцэцэг, Б.Сарангоо нарын Хаан банкны юанийн гүйлгээнүүдийн орлогын баримтууд /2-р хх-н 91-250-р хуудас, 3-р хх-н 1-73-р хуудас/, Монгол банкны лавлагаа /3-р хх-н 82-91-р хуудас/, 2014 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр баримт бичигт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /3-р хх-н 74-р хуудас/, 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдөр баримт бичигт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /3-р хх-н 75-р хуудас/, 2014 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр баримт бичигт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /3-р хх-н 76-77-р хуудас/, 2014 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр баримт бичигт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /3-р хх-н 78-р хуудас/, 2014 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр баримт бичигт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /3-р хх-н 79-р хуудас/, 2014 оны 11 дүгээр  сарын 10-ны баримт бичигт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /3-р хх-н 80-р хуудас/, Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээ, судалгаа, мэдээллийн үндэсний төвийн мэдээлэл /3-р хх-н 94-98-р хуудас/, Бичиг баримтад үзлэг хийсэн тэмдэглэл /3-р хх-н 99-141-р хуудас/, “ЭНК” ХХК-ийн 2012, 2013 онуудын төгрөгийн кассын тайлан /3-р хх-н 142-238-р хуудас/, Эд хөрөнгө захиран зарцуулах эрхийг хязгаарлах тухай тогтоол, эд хөрөнгө битүүмжлэх тэмдэглэл /3-р хх-н 238-246р хуудас/, Эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл, авто машины фото зураг, тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /4-р хх-н 4-8-р хуудас/, Хөрөнгийн үнэлгээний төвийн шинжээчийн дүгнэлт /4-р хх-н 11-17-р хуудас/, Мөрдөн байцаагчийн 2014 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 31 дугаартай даалгавар /4-р хх-н 29-р хуудас/, гэрч Г.Золбоогийн мэдүүлэг /4-р хх-н 31-33-р хуудас/, гэрч Н.Гансүхийн мэдүүлэг /4-р хх-н 34-37-р хуудас/, гэрч Б.Сарангоогийн мэдүүлэг /4-р хх-н 38-39-р хуудас/, гэрч О.Нандинцэцэгийн мэдүүлэг /4-р хх-н 40-41-р хуудас/, гэрч Г.Зоригтбаярын мэдүүлэг /4-р хх-н 42-47-р хуудас/, гэрч А.Чимугэ /QIMUGE/-гийн мэдүүлэг /4-р хх-н 48-51-р хуудас/, гэрч Шүрэнчимэг /XURENOIMUGE/-ийн мэдүүлэг /4-р хх-н 52-57-р хуудас/, гэрч Эрдидэмуту /ERIDEMUTU/-гийн мэдүүлэг /4-р хх-н 58-61-р хуудас/, гэрч Билигэту /BILIGETU/-гын мэдүүлэг /4-р хх-н 62-63-р хуудас/, гэрч Улаанхуарын мэдүүлэг /4-р хх-н 64-65-р хуудас/, гэрч Б.Батцагааны мэдүүлэг /4-р хх-н 66-68-р хуудас/, гэрч Э.Эрдэнэгэрэл /EERDENGGERILE/-ийн мэдүүлэг /4-р хх-н 69-71-р хуудас/, гэрч Ш.Зоригтугийн мэдүүлэг /4-р хх-н 72-73-р хуудас/, гэрч Г.Балжиннямын мэдүүлэг /4-р хх-н 79-80-р хуудас/, гэрч Н.Болормаагийн мэдүүлэг /4-р хх-н 101-103-р хуудас/, Хөрөнгө орлогын мэдүүлгүүд /4-р хх-н 198-207-р хуудас/, Гааль, Татварын Ерөнхий газар Сонгинохайрхан Дүүргийн Татварын Хэлтэс 2016 оны 03 дугаар сарын 29-ний өдөр  686 дугаартай албан бичиг /5-р хх-н 250-р хуудас/, Татварын ерөнхий газрын Сонгигохайрхан дүүргийн татварын хэлтсээс 2016 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 686 дугаартай албан бичгээр ирүүлсэн “Эм энд Эс Юу” ХХК-ийн 2008-2015 оны ААНОАТ-ын тайлангууд, төлсөн татварын жагсаалт /5хх-н 250, 6хх-н 1-11 дүгээр хуудас/, Үндэсний татварын алба, аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлан /6-р хх-н 1-11-р хуудас/, Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний Ерөнхий газрын 2016 оны 02 сарын 04-ний өдрийн 01/775 дугаартай албан бичиг, хавсралт /6-р хх-н 13-14-р хуудас/, Чингэлтэй дүүргийн татварын хэлтсийн 2015 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 2/2588 дугаартай албан бичиг, хавсралт /6-р хх-н 19-24-р хуудас/, Бичиг баримтад үзлэг хийсэн тухай тэмдэглэл /6-р хх-н 41, 76, 132-р хуудас/, Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээ, судалгаа, мэдээллийн үндэсний төвийн 2016 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 2/65 дугаартай албан бичгээр ирүүлсэн “Эм Энд Эм Ти Пи” ХХК нь 2013-2014 онд гадаадаас ажиллах, мэргэжилтэн авч ажиллуулсан талаарх лавлагаа /6-р хх-ийн 160-164 дүгээр хуудас/, Авто тээврийн үндэсний төвийн 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 06/7815 дугаартай албан бичгээр ирүүлсэн тээврийн хэрэгслийн лавлагаа /6хх-ийн 165-192 дугаар хуудас/, мөрдөгч А.Цэдэн-Ишийн гаргасан Зоригтбаяр, Гансүх, Сарангоо, Нандинцэцэг нарын дансанд шилжүүлсэн мөнгөний тооцоо /7-х хх-н 33-41-р хуудас/, Баримт бичигт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /7-р хх-н 99-120-р хуудас/, Тээврийн хэрэгслийн лавлагаа /7-р хх-н 161-165, 205-209-р хуудас/, Шинжээчийн дүгнэлт, хавсралт /9-р хх-н 172-201-р хуудас/, шинжээч А.Сарангэрэлийн мэдүүлэг /9-р хх-ийн 206-р хуудас/ зэргээр  тогтоогдож байна.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Баярмаа нь Г.Бийн үйлдлийг “…үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэмт хэргийн шинж агуулагдаагүй…” гэсэн боловч дээр дурдсан нотлох баримтууд шүүгдэгчийн гэм бурууг хангалттай нотолсон гэж үзсэн тул хураангуйлан дараах байдлаар шүүгдэгчийн мэдүүлэг,  өмгөөлөгчийн дүгнэлтэд няцаалт өгсөн болно.

Хууль тогтоогч үндэслэлгүйгээр хөрөнгөжих гэмт хэргийн объектив талыг тодорхойлохдоо нийтийн албан тушаалтан хууль ёсны орлогоосоо гадна их хэмжээний эд хөрөнгө, орлого олсон нь тогтоогдсон байх, энэ хөрөнгийг олж авсан эх үүсвэр тодорхойгүй, эх үүсвэр нь мэдэгдэхгүй байхыг шаардсан байна. Энэ нь уг эд хөрөнгийн эх үүсвэрийг тогтоох талаар шаардлагатай бүхий л ажиллагааг явуулсан боловч албан тушаалтан хөрөнгийн эх үүсвэрээ тайлбарлаж чадахгүй, ямар эх үүсвэрээс орж ирсэн нь тогтоогдохгүй тохиолдолд эд хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдэж олсон гэж үзэж тухайн үйлдлийг “Үндэслэлгүйгээр хөрөнгөжих” гэмт хэрэгт тооцохоор хуульчилжээ.

Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.5 дахь хэсэгт “хамаарал бүхий этгээд” гэж тухайн нийтийн албан тушаалтны эцэг, эх, төрсөн ах, эгч, дүү, гэр бүлийн гишүүн, хамтран амьдрагч, эхнэр /нөхөр/-ийн эцэг эх, төрсөн ах эгч, дүү, бусад нэгдсэл сонирхолтой этгээд гэж зохицуулсан байх тул Н.Гансүх, Г.Золбоо, Г.Зоригтбаяр, Б.Сарангоо, О.Нандинцэцэг нар нь нийтийн албан тушаалтан Г.Бийн хамаарал бүхий этгээд мөн болно.

Шүүгдэгч Г.Б нь өөрийн эцэг Н.Гансүхийн Хаан банкны 5112034368 дугаартай юанийн дансанд 1.453.574,29 юань буюу 323.703.943.34 төгрөг, Голомт банкны 2105010245 дугаартай юанийн дансанд 926.841,27 юань буюу 260.262.865,27 төгрөг, Н.Гансүх, төрсөн дүү Г.Золбоо нарын хамтарсан Хаан банкны 5007578874 дугаартай юанийн дансаар 326 841,27 юань буюу 260 262 865,27 төгрөг, өөрийн төрсөн ах Г.Зоригтбаярын Хаан банкны 5076129656 дугаарын дансаар 565.303,87 юань буюу 119 554 501,46 төгрөг, өөрийн эхнэр Б.Сарангоогийн Хаан банкны 5007758427 дугаарын дансаар 466 383,93 юань буюу 111 731 243,25 төгрөг, өөрийн салсан эхнэр О.Нандинцэцэгийн Хаан банкны 5007581333 дугаартай юанийн дансаар 4 102,94 юань буюу 971 695,10 төгрөг, өөрийн Хаан банкны 5606001148 дугаартай юанийн дансаар 5 002 юань буюу 1 266 950,64 төгрөг, өөрийн болон бусдын дансаар нийт 182 удаагийн гүйлгээгээр 3 584 264,67 юань буюу 854 141 219,58 төгрөгийн орлогыг олсон болох нь тогтоогдсон байх тул уг мөнгийг Г.Бт хамаарал бүхий хөрөнгө гэж үзэх бүрэн үндэслэлтэй бөгөөд нийтийн албан тушаалтны хамаарал бүхий этгээд Н.Гансүх, Г.Золбоо, Г.Зоригтбаяр, Б.Сарангоо, О.Нандинцэцэг нар нь тухайн мөнгийг шударгаар олсон болох нь шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар үгүйсгэгдэн няцаагдсан болно.

Иймд шүүхийн шийдвэрийн тодорхойлох хэсэгт дурдагдсан байдлаар шүүгдэгч Г.Бийн нийтийн албан тушаалтан өөрийн хөрөнгө, орлого их хэмжээгээр нэмэгдсэн нь хууль ёсны болохыг үндэслэлтэй тайлбарлаж чадаагүй, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруу нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдсон гэж дүгнэв.

Г.Бийн үйлдсэн “Үндэслэлгүйгээр хөрөнгөжих” гэмт хэрэг нь 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангид “хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон...” хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарна.

Прокурорын 2019 оны 06 дугаар сарын 25-ний өдрийн 152 дугаартай яллах дүгнэлтэд “…2012 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд нийт 182 удаагийн гүйлгээгээр 3.584.364,67 юань буюу 854.141.219,58 төгрөгийг орлогыг өөрийн хууль ёсны орлогоос гадна хууль бусаар хөрөнгөжсөн гэсэн хэдий боловч “…Шинжээчид тавьсан асуултад 2014 оны 12 сарын 31-ний өдрийг дуусталх хугацаанд гэж асуусан байсан тул хариултад дээрх хугацааг бичсэн. Тухайн дансанд орсон иргэн, аж ахуй нэгжүүдээс оруулсан сүүлийн орлого нь энэ хугацаанаас наана байсан. Н.Гансүхийн Хаан банкны хугацаагүй хадгаламжийн 5112034368 дугаартай дансанд юанийн 2013-08-06-ны өдөр Чимгээгээс 3000,0 юань орлогоор орсон. Н.Гансүхийн Голомт банкны юанийн дансанд 2014-04-21-ний өдөр Эс Эйч Эн Эм ХХК-аас 450,000,0 юань орлогоор орсон. Н.Гансүх, Г.Золбоо нарын 5007578874 дугаартай юанийн дансанд 2014-06-27-ны өдөр Гаадаа гэх хүнээс 5000,0 юанийн орлого орсон. Г.Зоригтбаярын Хаан банкны 5076129656 дугаартай юанийн дансанд 2013-07-15-ны өдөр өөртөө 200,000,0 юанийн орлого оруулсан байсан. Б.Сарангоогийн Хаан банкны хугацаагүй хадгаламжийн 5007758427 дугаартай юанийн дансанд 2014-05-16-ны өдөр Чимгээгээс 3000,0 юанийн орлого орсон. О.Нандинцэцэгийн Хаан банкны хугацаагүй хадгаламжийн 5007581333 дугаартай  юанийн дансанд 2014-03-26-ний өдөр Боос 1200,0 юанийн орлого орсон. Г.Бийн Хаан банкны 5606001148 дугаартай юанийн дансанд 2014-04-29-ний өдөр Түшиг гэдэг хүнээс 2000,0 юанийн орлого тус тус орсон байгаа…” гэсэн шинжээч А.Сарангэрэлийн мэдүүлэг /9-р хх-н 206-р хуудас/, шинжээчийн дүгнэлтийн хавсралт /9-р хх-н 191-201-р хуудас/-аар няцаагдаж байна гэж үзэв.

Иймд шүүгдэгч Г.Б нь 2012 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 2014 оны 06 дугаар сарын 27-ний өдрийг хүртэлх хугацаанд дээрх гэмт хэргийг үйлдсэн бөгөөд уг гэмт хэргийг үйлдсэнээс хойш таван жил өнгөрсөн, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн анхан шатны шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл тоолох тул уг эрүүгийн хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан хэмээн үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалт, 1.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгов.

Хууль тогтоогч “Үндэслэлгүйгээр хөрөнгөжих” гэмт хэрэгт буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...үндэслэлгүйгээр нэмэгдсэн хөрөнгө, орлогыг хурааж...” хэмээн хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг тодорхойлсон.

Нэгэнт Г.Бт холбогдох эрүүгийн хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон тул түүний эрх зүйн байдлыг ямарваа нэгэн хэлбэрээр дордуулж ял, албадлагын арга хэмжээ хэрэглэх хууль зүйн үндэслэлгүй  гэж үзэв.  

Шүүгдэгч Г.Б нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт 134 хоног цагдан хоригдсон, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч Г.Бийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдах нь зүйтэй.

Хэрэгт Н.Гансүхийн өмчлөлийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Стадион Оргил гудамж, Ү-2206018460 дугаар улсын бүртгэлтэй 97А орон сууц, Г.Золбоогийн эзэмшлийн Ү-220015493 дугаартай улсын бүртгэлтэй Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Стадион Оргил гудамж 97 тоот орон сууцнуудыг битүүмжилж, захиран зарцуулах эрхийг хязгаарласан 2014 оны 12 сарын 04-ний өдрийн мөрдөгчийн тогтоол /3-р хх-н 239, 245-р хуудас/, 7707 УНП улсын дугаартай М.бенз жи маркийн тээврийн хэрэгслийг захиран зарцуулах эрхийг хязгаарласан 2014 оны 12 сарын 04-ний өдрийн мөрдөгчийн тогтоол /3-р хх-н 240-р хуудас/, Г.Бийг албан үүргээ биелүүлэхийг түр түдгэлзүүлэх тухай 2014 оны 11 сарын 20-ны өдрийн мөрдөгчийн тогтоол /4-р хх-н 143-р хуудас/-ыг тус тус хүчингүй болгож шийдвэрлэв.

 Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Хорчид овогт Гансүхийн Бийг Эрүүгийн хуулийн тусгайн ангийн 22.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэм буруутайд тооцсугай.

  2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалт, 1.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтыг баримтлан прокуророос шүүгдэгч Г.Бт  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

            3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-т зааснаар Н.Гансүхийн өмчлөлийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Стадион Оргил гудамж, Ү-2206018460 дугаар улсын бүртгэлтэй 97А орон сууц, Г.Золбоогийн эзэмшлийн Ү-220015493 дугаартай улсын бүртгэлтэй Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Стадион Оргил гудамж 97 тоот орон сууцнуудыг битүүмжилж, захиран зарцуулах эрхийг хязгаарласан 2014 оны 12 сарын 04-ний өдрийн мөрдөгчийн тогтоолоор, 7707 УНП улсын дугаартай М.бенз жи маркийн тээврийн хэрэгслийг захиран зарцуулах эрхийг хязгаарласан 2014 оны 12 сарын 04-ний өдрийн мөрдөгчийн тогтоол, Г.Бийг албан үүргээ биелүүлэхийг түр түдгэлзүүлэх тухай 2014 оны 11 сарын 20-ны өдрийн мөрдөгчийн тогтоолыг тус тус хүчингүй болгож, битүүмжлэлээс чөлөөлөгдсөн эд хөрөнгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эзэмшигч нарт нь буцаан олгосугай.

4. Шүүгдэгч Г.Б нь энэ хэрэгт 134 хоног цагдан хоригдсон, хохирол төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, түүнээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Г.Бийг бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

6. Давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Бт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ                                      Д.БАТТУЛГА