Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 06 сарын 27 өдөр

Дугаар 479

 

                                                    

 

 

 

 

 

 

 

 

       Ч.Бат-Эрдэнэ, Д.Цэрэн-Очир, Б.Мөнхбаяр, О.Очгэрэл

            нарт холбогдох эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батсайхан даргалж, шүүгч О.Чулуунцэцэг, Д.Мягмаржав нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор Б.Байгалмаа,

Ялтан Д.Цэрэн-Очир, түүний өмгөөлөгч Д.Пүрэвдорж,

Ялтан Ч.Бат-Эрдэнэ, түүний өмгөөлөгч Г.Баярмаа,

Ялтан О.Очгэрэл, түүний өмгөөлөгч Н.Жамъяндорж,

Нарийн бичгийн дарга Э.Эрдэнэбулган нарыг оролцуулан,

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Халиун, даргалж, шүүгч Н.Баярмаа, С.Батгэрэл нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2017 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 119 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч ялтан Д.Цэрэн-Очир, Ч.Бат-Эрдэнэ, ялтан О.Очгэрэл, түүний өмгөөлөгч Н.Жамъяндорж нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Ч.Бат-Эрдэнэ, О.Очгэрэл, Б.Мөнхбаяр, Д.Цэрэн-Очир нарт холбогдох эрүүгийн 2014250001306 дугаартай хэргийг 2017 оны 6 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Мягмаржавын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

1. Дэндэв овогт Чимэд-Юндэнгийн Бат-Эрдэнэ, 1976 оны 12 дугаар сарын 29-ний өдөр Сэлэнгэ аймагт төрсөн, 40 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Сэлэнгэ аймгийн Баруун бүрэн сум, 2 дугаар багийн Бургалтайн багт оршин суудаг,

 

Баянгол дүүргийн шүүхийн 2007 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 145 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4, 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар 8 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, 2013 оны 10 дугаар сарын 3-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан, /РД: МВ76122911/,

2. Буурлууд овогт Очирын Очгэрэл, 1973 оны 3 дугаар сарын 15-ны өдөр Ховд аймагт төрсөн, 44 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо, 5-1705 тоотод оршин суудаг,

Нийслэлийн шүүхийн 1998 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 80 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 125 дугаар зүйлийн 125.2, 211 дүгээр зүйлийн 211.1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, 1999 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр хорих ялын хугацаа дуусч суллагдсан,

2002 оны 2 дугаар сарын 7-ны өдөр Нийслэлийн шүүхийн 22 дугаар шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 125 дугаар зүйлийн 125.2, 123 дугаар зүйлийн 123.4 дэх хэсэгт зааснаар 11 жилийн хугацаагаас шийтгүүлсэн,

2005 оны 3 дугаар сарын 15-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сум дундын шүүхийн 32 дугаар тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.2, 155 дугаар зүйлийн 155.1 дэх хэсэгт зааснаар 10 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, 2012 оны 2 дугаар сарын 15-ны өдөр 1 жил 7 сар 19 хоногийн хорих ялыг хугацааны өмнө тэнсэн суллагдсан, /РД: ПМ73031517/,

 

3. Бэсүд овгийн Билэгдэмбэрэлийн Мөнхбаяр, 1973 оны 5 дугаар сарын 20-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 44 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, хүнд машин механизмын операторчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ганцаараа, Баянзүрх дүүргийн 17 дугаар хороо, Эмнэлгийн 13-214 тоотод оршин суудаг,

1989 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Сэлэнгэ аймгийн Зүүн хараа шүүхийн 55 дугаар тогтоолоор Эрүүгийн хуулийн 153 дугаар зүйлийн 153.3 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, 1 жил 6 сарын хугацаагаар хойшлуулсан,

1990 оны 8 дугаар сарын 22-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 159 дүгээр тогтоолоор Эрүүгийн хуулийн 112 дугаар зүйлийн 112.2, 267 дугаар зүйлийн 267.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлсэн,

1991 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр Сүхбаатар дүүргийн шүүхийн 84 дүгээр тогтоолоор Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсэгт зааснаар 5 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, 1991 оны 7 дугаар сарын 1-ний өдөр Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдан суллагдсан,

1996 оны 1 дүгээр сарын 26-ны өдөр Баянгол дүүргийн шүүхийн 56 дугаар тогтоолоор Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 123.4, 267 дугаар зүйлийн 267.2, 124 дүгээр зүйлийн 124.2 дахь хэсэгт зааснаар 8 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлсэн,

1997 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр Нийслэлийн шүүхийн тогтоолоор Эрүүгийн хуулийн 125 дугаар зүйлийн 125.2 дахь хэсэгт зааснаар 11 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлсэн,

2003 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Баянзүрх дүүргийн шүүхийн 5 дугаар тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 cap 7 хоногийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, 2004 оны 12 дугаар сарын 23-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан,

2006 оны 10 дугаар сарын 2-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 71а дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар 10 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, 2015 оны 3 дугаар сарын 9-ний өдөр хугацаа дуусч суллагдсан, /РД: ХЛ73052094/,

 

4. Боржигон овогт Дашзэвэгийн Цэрэн-Очир, 1972 оны 12 дугаар сарын 1-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 44 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эх, дүү, хүүхдүүдийн хамт Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо, Сэлхийн 1-10 тоотод оршин суудаг,

1997 оны 3 дугаар сарын 4-ний өдөр Нийслэлийн шүүхийн 17 дугаар тогтоолоор Эрүүгийн хуулийн 127 дугаар зүйлийн 127.2, 123 дугаар зүйлийн 123.4, 224 дүгээр зүйлийн 224.1 дэх хэсэгт зааснаар 6 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, 1999 оны 3 дугаар сарын 11-ний өдөр 1 жил 6 сарын өмнө магадлалаар суллагдсан,

1999 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр Сүхбаатар дүүргийн шүүхийн 578 дугаар тогтоолоор Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсэгт зааснаар 3 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, 2002 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан,

2006 оны 2 дугаар сарын 23-ны өдөр Сүхбаатар дүүргийн шүүхийн 52 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4, 234 дүгээр зүйлийн 234.1, 261 дүгээр зүйлийн 261.2 дахь хэсэгт зааснаар 12 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, 2014 оны 5 дугаар сарын 3-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан, /РД: УЖ72120115/.

 

1. Шүүгдэгч Д.Цэрэн-Очир урьд нь онц аюултай гэмт хэрэгтнээр тооцогдсон, ялтай байхдаа шүүгдэгч Ч.Бат-Эрдэнэтэй бүлэглэн:

- 2016 оны 2 дугаар сарын 18-ний өдөр 89-35 УНҮ улсын дугаартай, “Тоёота Алион” загварын автомашиныг ашиглан Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, Морингийн 9 дүгээр гудамжны 440г тоотод оршин суух иргэн Ж.Хуяг-Очирын өвлийн байшингийн хаалганы цоожийг эвдэн бусдын орон байранд нэвтэрч 42 инчийн загвар тодорхойгүй телевизор хулгайлан авч, 380.000 төгрөгийн хохирол учруулсан,

- 2015 оны 12 дугаар сарын 20-ноос 27-ны өдрийн хооронд Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, Майханы 3-1 тоотод оршин суух иргэн Р.Наранчимэгийн монгол гэрийн хаалганы цоожийг эвдэн бусдын орон байранд нэвтэрч 32 инчийн “Шарп” загварын ЭлСиДи телевизор 1 ширхэг, дунд гарын мөнгөн аяга 2 ширхэгийг хулгайлан авч, 880.000 төгрөгийн хохирол учруулсан, 

- 2016 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, Баруун турууны 4-4 тоотод оршин суух иргэн Л.Очирбалын зуны байшингийн цонхыг хөшиж бусдын орон байранд нэвтэрч полиусан тоногтой эмээл 1 ширхэг, цахилгаан дрилл 1 ширхэгийг тус тус хулгайлан авч, 720.000 төгрөгийн хохирол учруулсан,

Шүүгдэгч Б.Мөнхбаяртай бүлэглэн:

- 2015 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 12 цагаас 15 цагийн хооронд Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хороо, “Энхмэнд-Үжин” хүнсний дэлгүүртэй хашаа буюу АОС-ны 3 дугаар гудамжны 144 тоотод оршин суух иргэн Б.Мөнхдоржийн байшингийн цонхыг хагалж бусдын орон байранд нэвтэрч “ТиСиЭл” загварын 43 инчийн теловизор 1 ширхэг, эрэгтэй хүний ширэн бүс, эрэгтэй гар цүнх, “ЭлДи” нэртэй тамхи 2 боодол, “Парламент” нэртэй тамхи 1 боодол, “Улаан шонхор” нэртэй тамхи 1 боодол, “Самсунг-Эс” загварын 2 гар утас, бэлэн 120.000 төгрөг зэрэг эд зүйлсийг хулгайлан авч 858.000 төгрөгийн хохирол учруулсан,

- 2015 оны 7 дугаар сарын 27-ны өдөр Цайз захын урд талын гэр хороолол буюу Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, Өлгийн 25-297 тоотод оршин суух иргэн Д.Гантулгын байшингийн цонхоор бусдын орон байранд нэвтэрч “Самсунг” загварын 47 инчийн “ЭлСиДи” загварын телевизор, алтан нуухтай шүрэн толгойтой хөөрөг, “Самсунг-Эс” загварын 2 гар утас, “Скайтелийн Сион” загварын гар утас зэрэг эд зүйлсийг хулгайлан авч 11.009.000 төгрөгийн хохирол учруулсан,

- 2015 оны 7 дугаар сарын 24-ний өдөр Зурагтын шинэ эцсийн буудлын ойролцоо буюу Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо, Хувьсгалчдын Г-595 тоотод оршин суух иргэн Э.Ариунаагийн байшингийн 1 давхарын урагш харсан вакум цонхоор бусдын орон байранд нэвтэрч “Жи мобайл”-ын гар утас, бэлэн 200.000 төгрөг зэрэг эд зүйлсийг хулгайлан авч 320.000 төгрөгийн хохирол учруулсан,

- 2016 оны 1 дүгээр сарын 7-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороо, Зүүнбаян-Улааны 166 гудамжны 24 тоотод оршин суух иргэн Б.Хүрэлбаатарын эзэмшлийн өвлийн сууцны цонхыг хөшиж онгойлгон бусдын орон байранд нэвтэрч “Тошиба” загварын 32 инчийн ЭлСиДи телевизор, жижиг мөнгөн аяга, их гарын мөнгөн аяга, эрэгтэй хүний булган малгай, эрэгтэй хүний очиртой бөгж, эмэгтэй хүний мөнгөн бугуйвч, “Алтангэрэл”, “Жадамба” судар, 8 сартай хүүхдийн 3 хос хувцас зэрэг эд зүйлсийг хулгайлан авч 4.770.000 төгрөгийн хохирол учруулсан,

- 2015 оны 7 дугаар сарын 26-ны өдөр Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо, Сэлбийн зуслангийн задгайд байрлах иргэн Д.Гантулгын “Сэлбэ” амралтын хажуу талын дүнзэн байшингийн модон хаалгыг эвдэн бусдын орон байранд нэвтэрч хүрэн хамбан дээл, эрэгтэй хүний гутал, 32 инчийн “ЭлЖи” загварын телевизор, хэт хутга, унти гутал зэрэг эд зүйлсийг хулгайлан авч 8.420.000 төгрөгийн хохирол учруулсан,

- 2015 оны 7 дугаар сарын 19-нөөс 25-ны өдрийн хооронд Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороо, Хангайн 42-27а тоотод оршин суух иргэн Т.Баасанжавын байшингийн таамбарын цонхоор бусдын орон байранд нэвтэрч “Панасоник” загварын телевизор, орны бүтээлэг, “Самсунг-Эс” загварын 2 гар утас, мөнгөн ээмэг, булган малгай зэрэг эд зүйлсийг хулгайлан авч 730.000 төгрөгийн хохирол учруулсан,

Шүүгдэгч Д.Цэрэн-Очир нь ганцаараа:

- 2015 оны 7 дугаар сарын 20-ны өдөр 09 цагаас 20 цагийн хооронд Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороо, 69-11 тоотод оршин суух иргэн Б.Мөнхзулын байшингийн цонхыг хагалж бусдын орон байранд нэвтэрч 42 инчийн “Самсунг” загварын ЭлСиДи телевизор хулгайлан авч 650.000 төгрөгийн хохирол учруулсан,

- 2015 оны 7 дугаар сарын 16-ны өдөр Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Баянбулагийн зусланд байх иргэн Б.Номингийн зуслангийн байшингийн хаалганы цоожийг эвдэн бусдын орон байранд нэвтэрч хүн орхоодойн хөнжил, америк улсын далбааатай хөнжил, эрээн өнгийн даавуу, ягаан өнгийн ор хөнжлийн даавуу зэрэг эд зүйлсийг хулгайлан авч 665.000 төгрөгийн хохирол учруулсан,

- 2016 оны 1 дүгээр сарын 24-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хороо, Бага нарангийн 31-15 тоотод оршин суух иргэн У.Энхжаргалын өвлийн cyyцны цонхоор бусдын орон байранд нэвтэрч 42 инчийн “ТиСиЭл” загварын телевизор, иж бүрэн суурин компьютер зэрэг эд зүйлсийг хулгайлан авч 1.549.000 төгрөгийн хохирол учруулсан,

- 2016 оны 2 дугаар сарын 3-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Тахилтын 2-426 тоотод оршин суух иргэн Г.Наранцэцэгийн хувийн сууцны цонхыг хагалж бусдын орон байранд нэвтэрч 32 инчийн “БСБ” загварын телевизор, эрэгтэй хүний буриад гутал, эмэгтэй хүний буриад гутал, эмэгтэй хүний савхин хүрэм зэрэг эд зүйлсийг хулгайлан авч бусдад 1.006.600 төгрөгийн хохирол учруулсан,

- 2016 оны 1 дүгээр сарын 18-наас 21-ний өдрийн хооронд Төв аймгийн Баянчандмань сум, “Эрдэнэ-3” дугаар багийн нутаг “Дэлгэрэх булаг” гэх газарт байрлах иргэн Д.Ганбатын зуслангийн байшингийн цонхоор бусдын орон байранд нэвтэрч 46 инчийн ЭлСиДи телевизор, дунд гарын мөнгөн аяга зэрэг эд зүйлсийг хулгайлан авч 2.900.000 төгрөгийн хохирол учруулсан,

- 2016 оны 2 дугаар сарын 22-ны өдөр Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, Чулуутын АОС-ны 1-80 тоотод оршин суух иргэн Ч.Бямбасүрэнгийн өвлийн сууцны цонхоор бусдын орон байранд нэвтэрч 32 инчийн ЭлСиДи телевизор хулгайлан авч 380.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг машин механизм хэрэглэн үйлдэж, нийт 15 удаагийн давтан үйлдлээр бусдад 35.237.600 төгрөгийн хохирол учруулсан,

 

2. Шүүгдэгч Б.Мөнхбаяр урьд дээрмийн гэмт хэрэгт шийтгүүлсэн, ялтай байхдаа шүүгдэгч Д.Цэрэн-Очиртой бүлэглэн:

- 2015 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 12 цагаас 15 цагийн хооронд Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хороо, “Энхмэнд-Үжин” хүнсний дэлгүүртэй хашаа буюу АОС-ны 3 дугаар гудамжны 144 тоотод оршин суух иргэн Б.Мөнхдоржийн байшингийн цонхыг хагалж бусдын орон байранд нэвтэрч “ТиСиЭл” загварын 43 инчийн телевизор 1 ширхэг, эрэгтэй хүний ширэн бүс, эрэгтэй гар цүнх, “ЭлДи” нэртэй тамхи 2 боодол, “Парламент” нэртэй тамхи 1 боодол, “Улаан шонхор” нэртэй тамхи 1 боодол, “Самсунг-Эс” загварын 2 гар утас, бэлэн 120.000 төгрөг зэрэг эд зүйлсийг хулгайлан авч 858.000 төгрөгийн хохирол учруулсан,

- 2015 оны 7 дугаар сарын 27-ны өдөр Цайз захын урд талын гэр хороолол буюу Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, Өлгийн 25-297 тоотод оршин суух иргэн Д.Гантулгын байшингийн цонхоор бусдын орон байранд нэвтэрч “Самсунг” загварын 47 инчийн ЭлСиДи телевизор, алтан нуух, шүрэн толгойтой хөөрөг, “Самсунг-Эс” загварын 2 гар утас, Скайтелийн “Сион” загварын гар утас зэрэг эд зүйлсийг хулгайлан авч 11.009.000 төгрөгийн хохирол учруулсан,

- 2015 оны 7 дугаар сарын 24-ний өдөр Зурагтын шинэ эцсийн буудлын ойролцоо буюу Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо, Хувьсгалчдын Г-595 тоотод оршин суух иргэн Э.Ариунаагийн байшингийн 1 давхарын урагш харсан вакум цонхоор бусдын орон байранд нэвтэрч “Жи мобайл”-ын гар утас, бэлэн 200.000 төгрөг зэрэг эд зүйлсийг хулгайлан авч 320.000 төгрөгийн хохирол учруулсан,

- 2016 оны 1 дүгээр сарын 7-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороо, Зүүнбаян-Улааны 166 гудамжны 24 тоотод оршин суух иргэн Б.Хүрэлбаатарын эзэмшлийн өвлийн сууцны цонхыг хөшиж онгойлгон бусдын орон байранд нэвтэрч “Тошиба” загварын 32 инчийн ЭлСиДи телевизор, жижиг мөнгөн аяга, их гарын мөнгөн аяга, эрэгтэй хүний булган малгай, эрэгтэй хүний очиртой бөгж, эмэгтэй хүний мөнгөн бугуйвч, “Алтангэрэл”, “Жадамба” судар, 8 сартай хүүхдийн 3 хос хувцас зэрэг эд зүйлсийг хулгайлан авч 4.770.000 төгрөгийн хохирол учруулсан,

- 2015 оны 7 дугаар сарын 26-ны өдөр Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо, Сэлбийн зуслангийн задгайд байрлах иргэн Д.Гантулгын “Сэлбэ” амралтын хажуу талын дүнзэн байшингийн модон хаалгыг эвдэн бусдын орон байранд нэвтэрч хүрэн хамбан дээл, эрэгтэй хүний гутал, 32 инчийн “ЭлЖи” загварын телевизор, хэт хутга, унти гутал зэрэг эд зүйлсийг хулгайлан авч 8.420.000 төгрөгийн хохирол учруулсан,

- 2015 оны 7 дугаар сарын 19-нөөс 25-ны өдрийн хооронд Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороо, Хангайн 42-27а тоотод оршин суух иргэн Т.Баасанжавын байшингийн таамбарын цонхоор бусдын орон байранд нэвтэрч “Панасоник” загварын телевизор, орны бүтээлэг, “Самсунг-Эс” загварын 2 гар утас, мөнгөн ээмэг, булган малгай зэрэг эд зүйлсийг хулгайлан авч 730.000 төгрөгийн хохирол учруулсан,

 

3. Шүүгдэгч Ч.Бат-Эрдэнэ нь шүүгдэгч О.Очгэрэлтэй бүлэглэн:

- 2014 оны 3 дугаар сарын 25-наас 26-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлалтай иргэн Н.Намнандоржийн эд зүйлээ хадгалдаг гражийн цоожийг төмрөөр хөшиж онгойлгон нэвтэрч “Эссэ”, “Майлд Сэвэн”, “Парламент” зэрэг нэр төрлийн тамхийг хулгайлан авч 26.781.950 төгрөгийн хохирол учруулсан,

Шүүгдэгч Д.Цэрэн-Очиртой бүлэглэн:    

- 2016 оны 2 дугаар сарын 18-ний өдөр 89-35 УНҮ улсын дугаартай, “Тоёота Алион” загварын автомашиныг ашиглан Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, Морингийн 9 дүгээр гудамжны 440г тоотод оршин суух иргэн Ж.Хуяг-Очирын өвлийн байшингийн хаалганы цоожийг эвдэн бусдын орон байранд нэвтэрч 42 инчийн загвар тодорхойгүй телевизор хулгайлан авч, 380.000 төгрөгийн хохирол учруулсан,

- 2015 оны 12 дугаар сарын 20-ноос 27-ны өдрийн хооронд Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, Майханы 3-1 тоотод оршин суух иргэн Р.Наранчимэгийн монгол гэрийн хаалганы цоожийг эвдэн бусдын орон байранд нэвтэрч 32 инчийн “Шарп” загварын ЭлСиДи телевизор 1 ширхэг, дунд гарын мөнгөн аяга 2 ширхэгийг хулгайлан авч, 880.000 төгрөгийн хохирол учруулсан, 

- 2016 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, Баруун турууны 4-4 тоотод оршин суух иргэн Л.Очирбалын зуны байшингийн цонхыг хөшиж бусдын орон байранд нэвтэрч полиусан тоногтой эмээл 1 ширхэг, цахилгаан дрилл 1 ширхэгийг тус тус хулгайлан авч, 720.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг машин механизм хэрэглэн үйлдэж, нийт 4 удаагийн давтан үйлдлээр бусдад 28.761.950 төгрөгийн хохирол учруулсан,

 

4. Шүүгдэгч О.Очгэрэл урьд дээрмийн гэмт хэрэгт шийтгүүлсэн ялтай байхдаа шүүгдэгч Ч.Бат-Эрдэнэтэй бүлэглэн:

- 2014 оны 3 дугаар сарын 25-наас 26-нд шилжих шөнө машин механизм ашиглан Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлалтай иргэн Э.Намнандоржийн эд зүйлээ хадгалдаг гражийн цоожийг төмрөөр хөшиж онгойлгон нэвтэрч “Эссэ”, “Майлд Сэвэн”, “Парламент” зэрэг нэр төрлийн тамхийг хулгайлан авч 26.781.950 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Чингэлтэй дүүргийн Прокурорын газраас: О.Очгэрэл, Б.Мөнхбаяр, Д.Цэрэн-Очир нарт холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4, Ч.Бат-Эрдэнэд холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.3 дахь хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс: Прокуророос шүүгдэгч Б.Мөнхбаярыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.2 дахь хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч О.Очгэрэлийн урьд дээрмийн гэмт хэрэгт ял шийтгүүлсэн хэргийн ялгүй болох хугацаанаас үлдсэн хугацааг Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгож, Прокуророос шүүгдэгч О.Очгэрэлд Эрүүгийн хуулийн тусгай aнгийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг мөн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.3 дахь хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилж, шүүгдэгч Д.Цэрэн-Очир нь урьд Сүхбаатар дүүргийн шүүхийн 2006 оны 2 дугаар сарын 23-ны өдрийн 52 дугаар шийтгэх тогтоолоор онц аюултай гэмт хэрэгтнээр тооцогдож, ялтай байх хугацаандаа дангаараа болон бусадтай бүлэглэж, машин механизм ашиглан, орон байранд нэвтэрч, бусдын эд хулгайлж, их хэмжээний хохирол учруулсан, шүүгдэгч Ч.Бат-Эрдэнийг бусадтай бүлэглэж, машин механизм ашиглан орон байранд нэвтэрч, бусдын эд зүйлийг хулгайлж, их хэмжээний хохирол учруулсан, шүүгдэгч О.Очгэрэлийг бусадтай бүлэглэж, машин механизм ашиглан, бусдын эд зүйлийг хулгайлж их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, шүүгдэгч Д.Цэрэн-Очирт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар 100.000 төгрөгийн эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэж, 10 жил 1 сарын хугацаагаар хорих, шүүгдэгч Ч.Бат-Эрдэнэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.3 дахь хэсэгт зааснаар 100.000 төгрөгийн эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэж, 6 жилийн хугацаагаар хорих, шүүгдэгч О.Очгэрэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.3 дахь хэсэгт зааснаар 100.000 төгрөгийн эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэж, 6 жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.7 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Цэрэн-Очирт оногдуулсан хорих ялыг онцгой дэглэмтэй хорих ангид, шүүгдэгч Ч.Бат-Эрдэнэ, О.Очгэрэл нарт оногдуулсан хорих ялыг мөн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6 дахь хэсэгт зааснаар чанга дэглэмтэй хорих ангид тус тус эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Цэрэн-Очирын цагдан хоригдсон нийт 472 хоногийг, шүүгдэгч Ч.Бат-Эрдэнийн цагдан хоригдсон нийт 358 хоногийг, шүүгдэгч О.Очгэрэлийн цагдан хоригдсон нийт 42 хоногийг тэдгээрийн ял эдэлсэн хугацаанд нь тус тус оруулан тооцож, шүүгдэгч Б.Мөнхбаяр нь 93 хоног цагдан хоригдсон болохыг дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 497.3, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч О.Очгэрэлээс 13.390.975 төгрөгийг гаргуулж хохирогч Н.Намнандоржид,

шүүгдэгч Д.Цэрэн-Очироос нийт 33.687.600 төгрөгийг гаргуулж, үүнээс 10.000 төгрөгийг хохирогч Ж.Хуяг-Очирт, 440.000 төгрөгийг хохирогч Р.Наранчимэгт, 360.000 төгрөгийг хохирогч Л.Очирбалд, хохирогч Б.Мөнхдоржид 858.000 төгрөгийг, хохирогч Д.Гантулгад 11.009.000 төгрөгийг, хохирогч Э.Ариунаад 320.000 төгрөгийг, хохирогч Б.Хүрэлбаатарт 4.770.000 төгрөгийг, хохирогч Д.Гантулгад 8.420.000 төгрөгийг, хохирогч Т.Баасанжавд 730.000 төгрөгийг, хохирогч Б.Мөнхзулд 650.000 төгрөгийг, хохирогч Б.Номинд 665.000 төгрөгийг, хохирогч Б.Уранчимэгт 1.549.000 төгрөгийг, хохирогч Г.Наранцэцэгт 1.006.600 төгрөгийг, хохирогч Д.Ганбатад 2.900.000 төгрөгийг,

шүүгдэгч Ч.Бат-Эрдэнээс нийт 14.200.975 төгрөгийг гаргуулж, үүнээс хохирогч Н.Намнандоржид 13.390.975 төгрөгийг, хохирогч Ж.Хуяг-Очирт 10.000 төгрөгийг, хохирогч Р.Наранчимэгт 440.000 төгрөгийг, хохирогч Л.Очирбалд 360.000 төгрөгийг тус тус гаргуулж нэр бүхий хохирогч нарт олгож, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1, 88.1.3, 88.1.7 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн дорцов төмөр, цагаан өнгийн хятад цоож зэргийг хохирогч Ж.Хуяг-Очирт буцаан олгож, 3 ширхэг Сиди-г хэргийг хадгалах хугацааг дуустал хэрэгт хавсарган үлдээж, шүүгдэгч Б.Мөнхбаярт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс эхлэн хүчингүй болгож, шүүгдэгч О.Очгэрэлд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, түүнийг цагдан хорьж, шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Д.Цэрэн-Очир, Ч.Бат-Эрдэнэ, О.Очгэрэл нарын эдлэх ялыг 2017 оны 4 дүгээр сарын 10-ны өдрөөс эхлэн тоолохоор шийдвэрлэжээ.

Ялтан Ч.Бат-Эрдэнэ давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “…2014 оны 3 дугаар сарын 25-ны шөнө хохирогч Намнандоржийн гражид хууль бус нэвтэрч 5-н хайрцаг тамхи 20-иод блок задгай тамхи байсныг “авсан нь” үнэн билээ. …Хохирогч Намнандорж түүний эхнэр Д.Отгон нар нь 3 дахин өсгөсөн тоо ширхэг тухайн онд байгаагүй хэт өндөр үнэлгээгээр үнэлүүлсэнд хэргийг үнэн шударгаар хүлээхэд “саад болдог” байсан юм. 2015 оны 7 дугаар сарын 19-нд хуульд заасны дагуу батлан даалтад гараад эргээд ажилдаа орох боломж байсанд хохирогчийн эхнэр Д.Отгон руу Бат-Эрдэнийн өмгөөлөгч байна, та хохирол, алдсан бүтээгдэхүүнээ үнэн зөвөөр нь нэхэмжлээч гэхэд бидний хүссэн мөнгийг л гаргуулаад өгчих, чамд 10 хувийг нь өгье. Тун удахгүй байцаагчийг нь солиулна хараарай гэсэн бичлэг одоо ч надад байдаг. Ингээд Батсайхан 2015 оны 8 дугаар сарын дунд үед уг хэргийг авдаг юм.

Хохирогч нь анхнаасаа л гүтгэлгийн чанартай “Парламент” 250 блок, “Майлд Сэвэн” 250 блок, “Эссэ” 250 блок, нийт 15-н хайрцаг тамхи алдагдсан гэдэг ч дараагийн мэдүүлэгтээ 16-н хайрцаг болгож хүнд үнэмшилтэй харагдуулах гэж тоо ширхэгийг нь сондгой болгож, Намуун, Табак, Волтам, Алтангадас гэх компаниудаас нийлүүлдэг гэж мэдүүлдэг. …Бөмбөгөр хүнсний зах дээр хүнсний павилон ажиллуулдаг улсад ийм их хэмжээний тамхи байх уу, байсан уу. Нотлох баримт, гэрч дутмаг байдаг билээ.

…Дан ганц Д.Цэрэн-Очирын үгээр гэрч нотлох баримтгүй 3 үйлдэлд хам хэрэгтнээр татуулж урьд нэхэмжилж байсан 16-н хайрцаг тамхиа 21 хайрцаг тамхи болгуулж, 2 жил 6 сарын дараа Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.3 гэсэн зүйл анги сонсгож хохирогч Намнандоржид дахин задгай тамхи 5-н хайрцаг тамхи байсан гэж үзэж хохирлыг 26.781.950 төгрөгийн хохирол учруулсан гэж дахин цагдан хориулж өнөөдөр яллуулсан. …Мөн уг хэргийг үйлдчихээд 22 дугаар байрны 1 дүгээр орцонд зөөж оруулчихаад О.Очгэрэлийг /таксинд явж байна/ гэхэд нь худал хэлж итгүүлж 5-н хайрцаг тамхи, 20 блок тамхиа хэргийн газраас холдуулж үнэ хөлс нэмүү амлаж тэр шөнөдөө Эрдэнэт хот хүргүүлдэг. Мөрдөн байцаалтын явцад алдагдсан тамхины тоо ширхэгийг үнэн бодитойгоор нь гэрчлэх тул уг хэрэгт огт оролцоогүйг үл үгүйсгэж шууд хам хэрэгтэн болгож яллуулж, энэ нь нэг бус хоёр хүний ар амьдрал үнэнд нийцэхгүй ноцтой зөрчил гэж үзэж гомдол гаргаж байна. …Эл үйлдлүүдийг хүлээн зөвшөөрөөгүйд 28 хоног буюу 672 цаг өлсгөлөн зарлаж өөрөө хохироод үлдсэн юм…“ гэв.

Ялтан Д.Цэрэн-Очир давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “…Д.Цэрэн-Очир би эрүүгийн нэр бүхий төлөөлөгчид болон мөрдөн байцаагчид хууртан хэргийг прокурорт шилжих хүртэл худал мэдүүлж байсандаа маш их гэмшиж байна. Би энэ хэргүүдийг үйлдсэн гэж мөрдөн байцаалтад байцаалт өгч байсан. Бас хаягаар очиж зааж өгч авахуулсан миний зурагнууд л энэ хэргийг бүрэн нотлох нотолгоо болж байгаад гайхаж байна. Анхан шатны шүүх хурал дээр прокурор Энхжаргал …заримыг нь хийсэн л бол бүгдийг нь хийсэн гэж үзэж таамагаар хэргийг нотолж байсан. …Хэргийг тал бүрээс нь шалгаж тогтоох нь уг нь хуульд заагдсан байдаг атал зөвхөн миний өөрөө өөрийгөө илчилсэн байцаалт л дан ганц нотлох баримт болж болдог гэдгийг шалгаж өгнө үү. Зөвхөн энэ байдал нь л Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 16 дугаар зүйлийг зөрчиж байна гэж үзэж байна. …Би амьдралдаа Баянбулаг зуслан гэх газар луу явж үзээгүй. Хаана байдгийг нь ч мэдэхгүй. …Прокурорын шийтгэх тогтоол дээр /хх-6, 16-17, 20, 6:7:8 дугаар зураг гэх юм/ хүн амьдралдаа нэг ч удаа явж үзээгүй газраа яаж очоод ямар зураг авахуулчихсан юм бол. Мөн 2015 оны 7 дугаар сарын 22-ны өдөр Эрдэнэт хотод очиж ажилдаа ажилдаа эргэж орсон тухай “Дархан жонон” ХХК-ийн тухайн үед хамт ажиллаж байсан хүмүүс гэрчлэх, мөн ажиллаж байсан компанийн цагийн бүртгэл зэргийг олж тогтоох бүрэн боломж байсаар байтал мөрдөн байцаагч “хэргийн хугацаа болохоо байлаа, нэг удаа прокурорт өгчихөөд буцахаар нь тэрийг чинь байцааж тогтооё” гэж хэлээд тэр талаар анхаарал тавиагүй. Мөн 2015 оны 10 дугаар сарын 10-нд Сүхбаатар дүүрэг, 10 дугаар сарын 11-нд Баянгол дүүрэг, 10 дугаар сарын 12-нд Сонгинохайрхан дүүрэг, 10 дугаар сарын 13-нд Чингэлтэй дүүргийн эрүүлжүүлэхэд 4 хоног дараалан хонуулж архи уулган энэ хэргүүдийг заалгаж байсан тухай эрүүлжүүлэхийн лавлагааг нь аваад хэрэгт хавсаргаагүй. …1. “Дархан жонон” ХХК-ийн тэр үед хамт ажиллаж байсан хүмүүсээс тодорхой асууж гэрчийн мэдүүлэг авч өгч тусална уу.

2. Баянбулаг амралтын тэр хэргийг нотолж байгаа зургийг нь шалгаж өгнө үү. Мөн мөрдөн байцаагч Амартүвшин хэрэгт өөр хүний хүлээчихсэн байсан хэргийг хүртэл миний хэрэг гээд хохирлын хэмжээг өсгөж цагдан хорих хугацааг сунгаж байсан.

3. Би өөрийгөө барьж өгсөн гэж хонзон санаад огт хамаагүй Бат-Эрдэнэтэй хулгай хийсэн гэж Бат-Эрдэнийг гүтгэж хам татсаныг шалгаж өгнө үү. …түүнтэй хамт хэрэг хийсэн гэх ямар ч нотлох баримтгүй. Шүүх ингэж таамагаар яллаж байгааг шалгаж өгнө үү.

4. Миний хувьд тэртэй тэргүй онц аюултай гэмт хэрэгтнээр тооцогдсон учир арван жилийн хорих ял л авах юм чинь хэдэн хэрэг ч байсан хамаагүй гээд эрүүгийн төлөөлөгч нартай тохиролцож худлаа хүлээсэн хэргүүдийг нэг бүрчлэн шалгаж үнэн мөнийг нь олж өгч тусална уу. Миний өөрөө өөрийгөө илчилж гэрчилснээс өөр хөндлөнгийн ямар нэг нотолгоогүйгээр таамагаар ялласныг эргэж харах арга байна уу хэмээн өргөдөл гаргалаа…” гэв.

Ялтан О.Очгэрэл давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “…О.Очгэрэл миний бие нь …6 жил хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр заасныг эс зөвшөөрч хүсэлт гаргаж байна. Миний бие нь урьд өмнө нь гэм буруутай үйлдэлдээ шийтгэгдэж, ял эдэлж байсан нь үнэн боловч тухайн гэм буруутай үйлдэлд урьдчилан үгсэн тохирч, амлаагүй ба уг хулгайн үйлдлийг төгссөний дараа нь буюу үйлдлийг үйлдсэн Ч.Бат-Эрдэнэ нь хулгайн эд зүйлээ О.Очгэрэл надад итгэл үнэмшил төрүүлэхээр болгож байрны орцонд хулгайн эд юмнуудаа байрлуулж байгаад утсаар холбоо барьж намайг дуудсан байдаг. Миний бие нь цаг тухайн үед хулгай гарсан объектыг мэдэхгүй байсан ба Ч.Бат-Эрдэнэ нь байрны орцноос нэгэн жигд хайрцагтай юмнуудыг зөөж машинд хийхэд нь хулгайн зүйл гэх сэтгэгдэл огт төрөөгүй юм. …Ч.Бат-Эрдэнэ нь уулзаад найз нь эгчээс мөнгө авах ёстой байсан чинь оронд нь бараа өгсөн юм. Үүнийг Эрдэнэт хүргэж өгөөч, би чамд ирж очих зардал, мөнгийг ба бензин хийж өгье гэж тохироод явсан. Тухайн үед татгалзах шалтгаан байгаагүй. Энэ үед эхнэр төрөх гээд эмнэлэгт хэвтэж байсан учир хэдэн төгрөг олчихоод өглөөдөө эргээд ирэхэд болохгүй зүйл байгаагүй. Тухайн үед Ч.Бат-Эрдэнэ надад мөнгө өгөөгүй, харин машинд бензин хийгээд найз нь очоод энэ зүйлийг зараад мөнгө өгнө, тэнд таньдаг найз байгаа шууд зараад чамайг хөлсөлж явсан зардал болох мөнгийг өгнө гэсэн. 2014 оны 3 дугаар сарын 29-ний өглөө Эрдэнэт очоод Ч.Бат-Эрдэнэ нь найзруугаа ороод уулзаад ирье гээд яваад буцаж ирэхдээ за яваарай, энд авахгүй гэнэ, чи найзыгаа Булганд найзынд хүргээд өгчих. Найз нь чамд үнэнээ хэлье. Энэ тамхи хулгайн тамхи юм аа, найз нь зарчихаад чамайг хөлсөлсөн зардлаа өгнө гээд бид хоёр муудалцсан. Чи хотод байхад хулгай хийснээ хэлэхгүй яасан юм бэ гэхэд Ч.Бат-Эрдэнэ нь би чамд үнэнийг хэлсэн бол чи энд хүргэж өгөхгүй байсан учраас худал хэлж чамайг авч явсан юм гэсэн. Булган орж найзынд нь худал хэлж тамхийг нь буулгаад буцах замдаа бид хоёр дахин муудалцаж Бат-Эрдэнийг Эрдэнэтэд орхисон. Би Бат-Эрдэнийг цаг тухайн үед нь хулгай хийсэн гэдэг үнэнээ хэлээгүйд нь бухимдаж уурласан юм. Миний бие нь нэгэн үед цуг хорих ангид ял эдэлж байсан болохоор шууд очоод хэлж чадаагүй. Үүнд нь замын зардал мөнгөө авах байсан болохоор хэлж чадаагүй минь миний буруу юм. Замын зардал гэж надад өгсөн 4-н блок тамхи болон бензин тосны мөнгө 500-гаад мянган төгрөгийг анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт төлөх гэсэн боловч төлөх бололцоо олгоогүй. Миний бие нь нийт учирсан хохирол болох 13 сая төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь Ч.Бат-Эрдэнийг хаанаас хулгай хийснийг мэдэхгүй ба Ч.Бат-Эрдэнэ нь өөрөө хулгайн үйлдэл ганцаараа хийсэн гэдгээ албан ёсоор хүлээн зөвшөөрсөн байдаг. …Миний бие нь иргэний үүргээ цаг тухайн үед биелүүлээгүй хариуцлагаа хүлээнэ. Гагцхүү Ч.Бат-Эрдэнэтэй үйлдсэн гэх энэ хулгайн гэм буруутай хэрэгт ямар ч холбогдолгүй байдлыг хянан үнэн зөв шударгаар шийдвэрлэж өгөхийг л чин сэтгэлээсээ хүсч байна…” гэв.

Ялтан О.Очгэрэлийн өмгөөлөгч Н.Жамъяндорж давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “…Монголын Хуульчдын холбооны гишүүн, өмгөөлөгч Н.Жамъяндорж би, эрүүгийн 2014250001306 дугаартай хэргийн холбогдогч Очир овогтой Очгэрэлийн хууль ёсны эрх ашгийг хамгаалж өмгөөлөгчөөр ажиллаж байгаа болно. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн дугаар 119 шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийг баримтлан дараах гомдлыг гаргаж байна.

1. Манай үйлчлүүлэгч О.Очгэрэлийг 2014 оны 3 дугаар сарын 25-наас 26-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлалтай хохирогч Намнандоржийн эд зүйлээ хадгалдаг гражийн цоожийг төмрөөр хөшиж онгойлгон нэвтэрч “Эссэ”, “Майлд сэвэн”, “Парламент” зэрэг нэр төрлийн тамхийг хулгайлан авч 26.781.950 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч нарын мөрдөн байцаалтын болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, хохирогч нарын мэдүүлэг, гэрч нарын мэдүүлэг, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл, эд зүйлийн үнэлгээ, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, мэдүүлгийг газар дээр нь шалгасан ажиллагааны тэмдэглэл зэрэг тухайн хэрэгт хамаарал бүхий нотлох баримтуудаар тогтоогдож байна гэж дүгнэсэн нь ...Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлд заасан “Шүүхийн тогтоол нъ хууль ёсны ба үндэслэлтэй байна”, мөн хуулийн 290 дүгээр зүйлийн 290.2 дахь хэсэгт заасан “Шүүхийн тогтоол таамаглалд үядэслэж болохгүй…” гэсэн заалтуудыг зөрчиж байна гэж үзэхээр байна.

2. Учир нь О.Очгэрэлийг хохирогч Намнандоржийн эд зүйлээ хадгалдаг гражийн цоожийг эвдэж дотроос нь тамхи хулгайлж зөөж 22 дугаар байрны орц руу аваачсаныг нотолсон нотлох баримт хавтаст хэрэгт огт байдаггүй. О.Очгэрэл ч өөрөө Намнандорж гэдэг хүний граж хаана байдгийг мэдэхгүй. Харин О.Очгэрэлийг Ч.Бат-Эрдэнэтэй уулзахаар Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт байрлах 22 дугаар байрны гадаа ирэхэд Ч.Бат-Эрдэнэ нь дээрх тамхинуудыг 22 дугаар байрны орцноос гаргаж О.Очгэрэлийн машинд ачсан байдаг. Энэ үедээ уг тамхинуудыг өөрийнхөө эгчийн тамхи байгаа юм. Эрдэнэт хот руу хүргэж өгөх юм аа гэж О.Очгэрэлд ойлгуулсан байдаг. Энэ үед О.Очгэрэл хулгайн тамхи ачиж байна гэдгээ огт мэдээгүй, харин маргааш өглөө нь Эрдэнэт хотод ороод Ч.Бат-Эрдэнийг тамхийг зарах гэж байгаад сандарч машинд эргэж орж ирэхэд нь өөрөөс нь асууж хулгайн тамхи байна гэдгийг мэдсэн байдаг. Ч.Бат-Эрдэнэ нь О.Очгэрэлийг хулгайн хэрэгт ямар ч хамааралгүй гэдгээ өөрийн мэдүүлэгтээ хэлэхээс гадна, өөрийн гараар бичсэн хүсэлт дээрээ мөн тодорхой дурдаж бичсэн байдаг. Хулгайн хэргийг Ч.Бат-Эрдэнэ өөрөө үйлдсэн гэдгээ өмнөх шүүхийн хэлэлцүүлэгт хэлж байсан ба О.Очгэрэлийг хулгайн хэрэгт оролцоогүй гэдгийг гэрчилдэг. Хавтас хэрэгт авагдсан баримтуудад О.Очгэрэлийг хулгайн хэрэг гарах үед Ч.Бат-Эрдэнэ дээр очсон, өмнө хамт шоронд ял эдэлж байсан, хувийн байдлын урьд өмнөх алдаан дээр нь ямар ч нотлох баримтгүйгээр таамагаар хулгайн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзэж байгаа нь үндэслэлгүй юм. Харин тухайн тамхинуудыг гэмт хэргийн замаар олдсон гэдгийг мэдсээр байж зарж борлуулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 155 дугаар зүйлийн 155.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй байна гэж үзэхээр байна. Иймд О.Очгэрэлд ял оногдуулсан анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, түүний үйлдлийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгож өгнө үү…” гэв.

Ялтан Ч.Бат-Эрдэнийн өмгөөлөгч Г.Баярмаа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хохирогч Намнандоржийн гражаас тамхи авснаа зөвшөөрдөг. Хамгийн гол нь хэдэн блок тамхи байсан гэдэг нь маргаантай. Шүүх хуралдаанд ч маргаантай байсан. Нэг тийш болоогүй. Хэрэг гарсны маргааш өглөө тайлбартаа ”би энэ тамхийг “Намуун табак” ХХК-иас авч 2015 оны 3 дугаар сарын 27-ны өдөр буулгасан” гэж мэдүүлсэн. 2015 онд мэдүүлэг өгөхдөө тамхинуудаа Нарантуулаас “Майлд Сэвэн” 25 хайрцагийг авсан, “Эм Пи Эм”-ээс 4 авдар “Парламент” авсан гэх мэтээр өөр өөр байдлаар ярьдаг. “Мөнх цаст” ХХК-иас авсан гэх баримт хавтаст хэрэгт байгаа боловч ямар ч огноо байхгүй. Хэдэн тамхи вэ гэдгийг янз бүр хэлдэг. Мөрдөн байцаалтад буцсан ч тодруулаагүй. Туршилт хийж үзэхэд автомашинд жолоочоос гадна нэг хүн байх юм бол босоогоороо 6-7 хайрцаг, харин ганцхан жолооч байх юм бол 12 хайрцаг орохыг тогтоосон. Үүнд үндэслэн хохирогч Намнандорж мэдүүлгийн эх сурвалжаа зааж чадахгүй байгаа. Кассын бүртгэл гэж байдаг уу, үгүй юу. Үүнийг тогтоож чадаагүй. Шүүх хуралдаанд цуг хулгай хийсэн гэдэг ч өөрөө хүлээсэн тал байдаг. Намнандоржийн гражаас авсан тамхины хохирлын хэмжээг эхлээд 21.000.000 төгрөг гэсэн бол дараа нь 26.000.000 төгрөг гэж өөрчилсөн. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 230 дугаар зүйлийн 230.1.2 дахь хэсэгт зааснаар мөрдөн байцаалтын ажиллагааг дутуу хийсэн гэж үзэж байна. Хохирлын хэмжээг тогтоогоогүй тул хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаах ёстой гэж үзэж байна” гэв.

Ялтан Д.Цэрэн-Очирын өмгөөлөгч Д.Пүрэвдорж тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Д.Цэрэн-Очирын гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байна. Д.Цэрэн-Очир нь эрүүгийн хэрэг үүссэнээс эхлэн хэрэг шүүхэд ирэх хүртэл хууль зүйн туслалцаа аваагүй. Харин яллагдагчийг шүүхэд шилжүүлсний дараа Хууль зүйн туслалцааны төвд хандаж өмгөөлөгч авсан. Тэрээр 6-н үйлдлийг зөвшөөрдөг. Харин бусад үйлдлүүдийг зөвшөөрдөггүй. Мөрдөн байцаагч “тэртээ тэргүй Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар зүйлчлэгдэнэ” гэж хэлээд Д.Цэрэн-Очирт хийгээгүй хэргийг нь хийсэн гэж хэлүүлж, мэдүүлэг авсан гэдэг. Хохирлын хэмжээ 35.000.000 төгрөг бөгөөд 2 хөөрөгний үнэлгээ маш өндөр байна. Д.Цэрэн-Очир хөөргийг аваагүй гэдэг. Иймд тогтоогдож байгаа үйлдэлд нь ял, шийтгэл оногдуулж өгнө үү. Тэрээр онц хүнд гэмт хэрэгт шалгагдсан, онц аюултай гэмт хэрэгтнээр тооцогдох эрсдэлтэй хүн байсан. Мөрдөн байцаагч Амартүвшин түүнээс байцаалт авах үед хууль зүйн туслалцаа авмаар байна гэдгээ хэлэхэд “батлан даалтад гаргана. Үйлдэл чинь олон, цөөн аль нь ч байсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар зүйлчлэгдэнэ” гэж хэлж байсан гэдэг. Гаргасан давж заалдах гомдлыг нь дэмжиж байна. Хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж өгнө үү” гэв.

Прокурор Б.Байгалмаа тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Давж заалдах шатны шүүх хуралдаанд томилолтоор оролцож байна. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор Д.Цэрэн-Очирт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар, Ч.Бат-Эрдэнэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.3 дахь хэсэгт зааснаар, О.Очгэрэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.3 дахь хэсэгт зааснаар тус тус ял шийтгэл оногдуулсан байна. Хавтаст хэрэгт болон шүүхийн шатанд авагдсан дурдагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэрэг бүрэн нотлогдсон бөгөөд гаргасан давж заалдах гомдлууд үндэслэлгүй. Анхан шатны шүүийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. Анхан шатны шүүх хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үнэлж “Өршөөл үзүүлэх тухай” хуульд хамруулж, О.Очгэрэлийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.3 дахь хэсэгт зааснаар зүйлчилж, Б.Мөнхбаярын үйлдлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг дэмжиж байна” гэв.

                                                            ХЯНАВАЛ:

1. Шүүгдэгч Д.Цэрэн-Очир урьд нь онц аюултай гэмт хэрэгтнээр тооцогдсон, ялтай байхдаа шүүгдэгч Ч.Бат-Эрдэнэтэй бүлэглэн:

 

- 2016 оны 2 дугаар сарын 18-ны өдөр 89-35 УНҮ улсын дугаартай, “Тоёота Аллион” загварын автомашиныг ашиглан Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, Морингийн 9 дүгээр гудамжны 440г тоотод оршин суух иргэн Ж.Хуяг-Очирын өвлийн байшингийн хаалганы цоожийг эвдэн бусдын орон байранд нэвтэрч 42 инчийн загвар тодорхойгүй телевизор хулгайлан авч, 380.000 төгрөгийн хохирол учруулсан,

 

- 2015 оны 12 дугаар сарын 20-ноос 27-ны өдрийн хооронд Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, Майханы 3-1 тоотод оршин суух иргэн Р.Наранчимэгийн монгол гэрийн хаалганы цоожийг эвдэн бусдын орон байранд нэвтэрч 32 инчийн “Шарп” загварын ЭлСиДи телевизор 1 ширхэг, дунд гарын мөнгөн аяга 2 ширхэгийг хулгайлан авч, 880.000 төгрөгийн хохирол учруулсан, 

- 2016 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, Баруун турууны 4-4 тоотод оршин суух иргэн Л.Очирбалын зуны байшингийн цонхыг хөшиж бусдын орон байранд нэвтэрч полиусан тоногтой эмээл 1 ширхэг, цахилгаан дрилл 1 ширхэгийг тус тус хулгайлан авч, 720.000 төгрөгийн хохирол учруулсан,

 

Шүүгдэгч Д.Цэрэн-Очир нь ганцаараа:

- 2015 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 12 цагаас 15 цагийн хооронд Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хороо, “Энхмэнд-Үжин” хүнсний дэлгүүртэй хашаа буюу АОС-ны 3 дугаар гудамжны 144 тоотод оршин суух иргэн Б.Мөнхдоржийн байшингийн цонхыг хагалж бусдын орон байранд нэвтэрч “ТиСиЭл” загварын 43 инчийн теловизор 1 ширхэг, эрэгтэй хүний ширэн бүс, эрэгтэй гар цүнх, “ЭлДи” нэртэй тамхи 2 боодол, “Парламент” нэртэй тамхи 1 боодол, “Улаан шонхор” нэртэй тамхи 1 боодол, “Самсунг-Эс” загварын 2 гар утас, бэлэн 120.000 төгрөг зэрэг эд зүйлсийг хулгайлан авч 858.000 төгрөгийн хохирол учруулсан,

- 2015 оны 7 дугаар сарын 27-ны өдөр Цайз захын урд талын гэр хороолол буюу Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, Өлгийн 25-297 тоотод оршин суух иргэн Д.Гантулгын байшингийн цонхоор бусдын орон байранд нэвтэрч “Самсунг” загварын 47 инчийн “ЭлСиДи” загварын телевизор, алтан нуухтай шүрэн толгойтой хөөрөг, “Самсунг-Эс” загварын 2 гар утас, “Скайтелын Сион” загварын гар утас зэрэг эд зүйлсийг хулгайлан авч 11.009.000 төгрөгийн хохирол учруулсан,

- 2015 оны 7 дугаар сарын 24-ний өдөр Зурагтын шинэ эцсийн буудлын ойролцоо буюу Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо, Хувьсгалчдын Г-595 тоотод оршин суух иргэн Э.Ариунаагийн байшингийн 1 давхарын урагш харсан вакум цонхоор бусдын орон байранд нэвтэрч “Жи мобайл”-ын гар утас, бэлэн 200.000 төгрөг зэрэг эд зүйлсийг хулгайлан авч 320.000 төгрөгийн хохирол учруулсан,

- 2016 оны 1 дүгээр сарын 7-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороо, Зүүнбаян-Улааны 166 гудамжны 24 тоотод оршин суух иргэн Б.Хүрэлбаатарын эзэмшлийн өвлийн сууцны цонхыг хөшиж онгойлгон бусдын орон байранд нэвтэрч “Тошиба” загварын 32 инчийн ЭлСиДи телевизор, жижиг мөнгөн аяга, их гарын мөнгөн аяга, эрэгтэй хүний булган малгай, эрэгтэй хүний очиртой бөгж, эмэгтэй хүний мөнгөн бугуйвч, “Алтангэрэл”, “Жадамба” судар, 8 сартай хүүхдийн 3 хос хувцас зэрэг эд зүйлсийг хулгайлан авч 4.770.000 төгрөгийн хохирол учруулсан,

- 2015 оны 7 дугаар сарын 26-ны өдөр Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо, Сэлбийн зуслангийн задгайд байрлах иргэн Д.Гантулгын “Сэлбэ” амралтын хажуу талын дүнзэн байшингийн модон хаалгыг эвдэн бусдын орон байранд нэвтэрч хүрэн хамбан дээл, эрэгтэй хүний гутал, 32 инчийн “ЭлЖи” загварын телевизор, хэт хутга, унти гутал зэрэг эд зүйлсийг хулгайлан авч 8.420.000 төгрөгийн хохирол учруулсан,

- 2015 оны 7 дугаар сарын 19-нөөс 25-ны өдрийн хооронд Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороо, Хангайн 42-27а тоотод оршин суух иргэн Т.Баасанжавын байшингийн таамбарын цонхоор бусдын орон байранд нэвтэрч “Панасоник” загварын телевизор, орны бүтээлэг, “Самсунг-Эс” загварын 2 гар утас, мөнгөн ээмэг, булган малгай зэрэг эд зүйлсийг хулгайлан авч 730.000 төгрөгийн хохирол учруулсан,

- 2015 оны 7 дугаар сарын 20-ны өдөр 09 цагаас 20 цагийн хооронд Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороо, 69-11 тоотод оршин суух иргэн Б.Мөнхзулын байшингийн цонхыг хагалж бусдын орон байранд нэвтэрч 42 инчийн “Самсунг” загварын ЭлСиДи телевизор хулгайлан авч 650.000 төгрөгийн хохирол учруулсан,

- 2015 оны 7 дугаар сарын 16-ны өдөр Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Баянбулагийн зусланд байх иргэн Б.Номингийн зуслангийн байшингийн хаалганы цоожийг эвдэн бусдын орон байранд нэвтэрч хүн орхоодойн хөнжил, америк улсын далбааатай хөнжил, эрээн өнгийн даавуу, ягаан өнгийн ор хөнжлийн даавуу зэрэг эд зүйлсийг хулгайлан авч 665.000 төгрөгийн хохирол учруулсан,

- 2016 оны 1 дүгээр сарын 24-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хороо, Бага нарангийн 31-15 тоотод оршин суух иргэн У.Энхжаргалын өвлийн cyyцны цонхоор бусдын орон байранд нэвтэрч 42 инчийн “ТиСиЭл” загварын телевизор, иж бүрэн суурин компьютер зэрэг эд зүйлсийг хулгайлан авч 1.549.000 төгрөгийн хохирол учруулсан,

- 2016 оны 2 дугаар сарын 3-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Тахилтын 2-426 тоотод оршин суух иргэн Г.Наранцэцэгийн хувийн сууцны цонхыг хагалж бусдын орон байранд нэвтэрч 32 инчийн “БСБ” загварын телевизор, эрэгтэй хүний буриад гутал, эмэгтэй хүний буриад гутал, эмэгтэй хүний савхин хүрэм зэрэг эд зүйлсийг хулгайлан авч бусдад 1.006.600 төгрөгийн хохирол учруулсан,

- 2016 оны 1 дүгээр сарын 18-наас 21-ний өдрийн хооронд Төв аймгийн Баянчандмань сум, “Эрдэнэ-3” дугаар багийн нутаг “Дэлгэрэх булаг” гэх газарт байрлах иргэн Д.Ганбатын зуслангийн байшингийн цонхоор бусдын орон байранд нэвтэрч 46 инчийн ЭлСиДи телевизор, дунд гарын мөнгөн аяга зэрэг эд зүйлсийг хулгайлан авч 2.900.000 төгрөгийн хохирол учруулсан,

- 2016 оны 2 дугаар сарын 22-ны өдөр Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, Чулуутын АОС-ны 1-80 тоотод оршин суух иргэн Ч.Бямбасүрэнгийн өвлийн сууцны цонхоор бусдын орон байранд нэвтэрч 32 инчийн ЭлСиДи телевизор хулгайлан авч 380.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг машин механизм хэрэглэн үйлдэж, нийт 15 удаагийн давтан үйлдлээр бусдад 35.237.600 төгрөгийн хохирол учруулсан,

 

2. Шүүгдэгч Ч.Бат-Эрдэнэ нь ганцаараа:

- 2014 оны 3 дугаар сарын 25-наас 26-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлалтай иргэн Н.Намнандоржийн эд зүйлээ хадгалдаг гражийн цоожийг төмрөөр хөшиж онгойлгон нэвтэрч “Эссэ”, “Майлд Сэвэн”, “Парламент” зэрэг нэр төрлийн тамхийг хулгайлан авч 26.781.950 төгрөгийн хохирол учруулсан,

 

Шүүгдэгч Д.Цэрэн-Очиртой бүлэглэн:    

- 2016 оны 2 дугаар сарын 18-ний өдөр 89-35 УНҮ улсын дугаартай, “Тоёота Аллион” загварын автомашиныг ашиглан Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, Морингийн 9 дүгээр гудамжны 440г тоотод оршин суух иргэн Ж.Хуяг-Очирын өвлийн байшингийн хаалганы цоожийг эвдэн бусдын орон байранд нэвтэрч 42 инчийн загвар тодорхойгүй телевизор хулгайлан авч, 380.000 төгрөгийн хохирол учруулсан,

- 2015 оны 12 дугаар сарын 20-ноос 27-ны өдрийн хооронд Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, Майханы 3-1 тоотод оршин суух иргэн Р.Наранчимэгийн монгол гэрийн хаалганы цоожийг эвдэн бусдын орон байранд нэвтэрч 32 инчийн “Шарп” загварын ЭлСиДи телевизор 1 ширхэг, дунд гарын мөнгөн аяга 2 ширхэгийг хулгайлан авч, 880.000 төгрөгийн хохирол учруулсан, 

- 2016 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, Баруун турууны 4-4 тоотод оршин суух иргэн Л.Очирбалын зуны байшингийн цонхыг хөшиж бусдын орон байранд нэвтэрч полиусан тоногтой эмээл 1 ширхэг, цахилгаан дрилл 1 ширхэгийг тус тус хулгайлан авч, 720.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг машин механизм хэрэглэн үйлдэж, нийт 4 удаагийн давтан үйлдлээр бусдад 28.761.950 төгрөгийн хохирол учруулсан,

 

3. Шүүгдэгч О.Очгэрэл нь:

- шүүгдэгч Ч.Бат-Эрдэнийн 2014 оны 3 дугаар сарын 25-наас 26-нд шилжих шөнө машин механизм ашиглан Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлалтай иргэн Э.Намнандоржийн эд зүйлээ хадгалдаг гражийн цоожийг төмрөөр хөшиж онгойлгон нэвтэрч хулгайлсан 26.781.950 төгрөгийн үнэлгээ бүхий “Эссэ”, “Майлд Сэвэн”, “Парламент” зэрэг нэр төрлийн тамхийг хулгайн эд хөрөнгө гэдгийг мэдсээр байж урьдчилан амлалгүйгээр авсан, борлуулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь:

 

Хохирогч Н.Намнандоржийн “...Манайх “Бөмбөгөр” худалдааны төв дээр хүнсний павилон ажиллуулдаг юм. “Алтжин бөмбөгөр” худалдааны төвийн урд талд байдаг граждаа бараа буулгасан. Тэр орой 20 цаг 30 минутын үед манай эхнэр Отгон очиж бараа авсан юм. Тэгээд 2014 оны 3 дугаар сарын 26-ны өглөө 08 цагийн үед бараагаа авах гээд манай эхнэр очиход гражны хаалгыг нь хаагаад тоосго тавьчихсан байна гэж надад хэлсэн. Тэгээд би эхнэрээ цагдаа дууд гэж хэлээд удахгүй очсон. Манай граж дотор 5 хайрцаг “Эссэ” нэг хайрцагтаа 50 блок, 7 хайрцаг “Майлд Сэвэн” хайрцагтаа, 50 блок, 4 хайрцаг “Парламент” хайрцагтаа 50 блок байсан. Манай гражид гоо сайхны бараа, хүнсний бараа, тамхинууд байсан бөгөөд тамхинууд нь алдагдсан байсан. “Майлд Сэвэн”, “Эссэ” тамхинуудыг 3 сарын эхээр, “Парламент” тамхийг 2014 оны 3 дугаар сарын 25-ны өдөр 12 цагийн үед 4 хайрцгийг аваачиж буулгасан. “Парламент” тамхийг “Номуун Табак”, “Майлд Сэвэн” тамхийг “Волтам”, “Эссэ” тамхийг “Алтангадас” зэрэг компаниудаас нийлүүлдэг. Манай гражаас тамхинаас өөр зүйл алдагдаагүй…” /хх-64-65-I/,

“…Би “Нарантуул”, “Хархорин” захуудаас мөн “НРМ” ХХК-иас авдаг. Хулгай орохоос өмнө 2014 оны 2 дугаар сарын 24-ний өдөр “Нарантуул” захаас “Майлд Сэвэн” дотроо 50 ширхэгтэй 20 авдар, “Эссэ” 50 ширхэгтэй 12 авдар тамхийг худалдаж авсан байсан. 2014 оны 3 дугаар сарын 25-ны өдөр 12 цаг өнгөрч байхад “НРМ” ХХК-ийн борлуулагч Жавхланбатаас “Парламент” 50 ширхэгтэй 4 авдар тамхийг худалдаж авсан. Задгайгаар “сэнстэй-Вест” 42 блок, 1 блок нь 21.000 төгрөг, “улаан-Вест” 38 блок, 1 блок нь 17.000 төгрөг, “Улаан шонхор” 19 блок, 1 блок нь 14.750 төгрөг, “Кент” 74 блок, 1 блок нь 26.000 төгрөг, “Марлборо” 41 блок, 1 блок нь 27.500 төгрөг, “Элди” 29 блок 1 блок нь 16.800 төгрөгийн задгай тамхи алдагдсан байна. Тамхины үнэ өссөн тул би мөнгө биш тамхиа нэхэмжилж байна...” /хх-66-I/,

“…2014 оны 2 дугаар сард “Майлд Сэвэн”, “Эссэ” гэх тамхинуудыг худалдаж авсан баримтыг хэрэгт хавсаргасан байгаа. Мөн бусад задгай байсан тамхинуудыг худалдаж авсан баримт нь байгаа бөгөөд тухайн үед “Нарантуул” зах дээр тамхи бөөнөөр худалдаалдаг Отгонбаатар гэх хүнээс бараагаа худалдан авч байсан бөгөөд тэр хүний санхүүгийн баримтанд миний худалдаж авсан тамхины тоо ширхэг хэмжээг тусгасан байгаа байх. Энэ тамхи надад үнэхээр байсан гэдгийг Отгонбаатар нотолж чадна. Тухайн үед би Отгонбаатараас байнгын тамхи бөөнөөр худалдан авч зарж борлуулдаг харилцагч байсан юм. Би анх удаа хохирогчоор байцаалт өгөхдөө яг алдагдсан тамхийг тоо ширхэгээр нь гаргаж өгөөгүй. Харин хоёр дахь удаа өгсөн байцаалт дээрээ бүгдийг тоот ёсоор нь гаргаж өгсөн юм. Тэгэхэд алдагдсан тамхинуудыг бүгдийг нь үнэлсэн байна гэж бодоод санал хүсэлт гаргаагүй бөгөөд шүүх хурал дээр дахин хэргийн материалтай танилцахад алдагдсан тамхийг дутуу үнэлгээ хийлгэсэн байсан юм. Тэгээд нэмж нэхэмжлэл гаргасан юм...” /хх-33-VII/,

“…Тухайн үед би граж дотроо борлуулагч Жавхаатай хамт 4 хайрцаг тамхи буулгачихаад падаанаа бичээд зогсож байхад үл таних 35-40 орчим насны, саравчтай хар бараан өнгийн малгайтай, куртикнийхээ захыг босгосон, намхандуу нуруутай ойролцоогоор 160-170 см нуруутай, бараан царайтай, туранхайдуу залуу орж ирчихээд нэг хүний нэрийг хэлчихээд танайх тамхи зардаг юм уу гэж хэлээд өрсөн тамхинуудыг хараад зогсоод байхаар нь би хөөгөөд гаргасан юм. Одоо би тэр залууг биеэр нь харвал танина гэж бодож байна. Тухайн үед алдагдсан тамхинууд нь хайрцагтай байсан учир овор хэмжээний хувьд их байсан. Хаалганы цоожийг нэхэмжлэхгүй...” /хх-67-I/,

“…Надад учраад байгаа хохирлыг нарийвчлан тогтоож чадаагүй. Өмнөх байцаалт дээр хулгайд алдсан тамхины тоо ширхэг хэмжээг дэлгэрэнгүй хэлж өгөөд алдагдсан тамхины тоо ширхэгийг зарлагын падаанаар хөөж тулган гаргаж өгсөн юм. Ингээд уг хэргээс болж надад 29.020.450 төгрөгийн бодит хохирол учирсан байдаг юм. Яг задраагүй бүтэн тамхины тухайд 21.435.000 төгрөг болж байсан. Харин задгай тамхины үнэ өртөг нь 7.585.450 төгрөг болж байсан юм. Тэгэхэд энэ хэргийн улмаас надад 21.435.000 төгрөгийн хохирол учирсан гэж үзээд шүүхэд шилжүүлснээс болоод хэрэг шүүхээс мөрдөн байцаалтанд буцсан юм. Нийт 16 хайрцаг бүтэн тамхи алдагдсан ба 1 хайрцагтаа 50 блок тамхи байдаг. “Парламент” тамхи 4 хайрцаг буюу 200 блок, “Майлд Сэвэн” тамхи 7 хайрцаг буюу 350 блок, “Эссэ” тамхи 5 хайрцаг буюу 250 блок алдагдсан. “Сэнстэй-Вест” 1 хайрцаг 50 блок тамхинаас задлаад 8 блокыг авч зарж борлуулсан байсан юм. Ингээд хайрцагтаа үлдсэн 42 блок тамхи алдагдсан. “Улаан-Вест” тамхинаас 12 блокыг зарсан ба үлдсэн 38 блок тамхи алдагдсан. “Улаан шонхор” тамхинаас 31 блокыг зарж борлуулсан ба 19 блок тамхи үлдсэн байсан. “Кент” тамхинаас 2 хайрцаг буюу 100 блок тамхинаас 26 блок тамхи зарж борлуулсан ба үлдэгдэл 74 блок тамхи алдагдсан. “Марлборо” тамхинаас 9 блокыг зарсан ба үлдэгдэл 41 блок тамхи алдагдсан “ЭлДи” тамхинаас 21 блокыг зарсан ба үлдэгдэл 29 блок тамхи алдагдсан. “Сэнстэй-Вест” тамхи 1 блок нь 21.000 төгрөгийн үнэтэй байдаг. “Улаан-Вест” тамхи 1 блок нь 17.000 төгрөг, “Улаан шонхор” тамхи 1 блок нь 14.750 төгрөг, “Кент” тамхи 1 блок нь 26.000 төгрөг, “Марлборо” тамхи 1 блок нь 27.500 төгрөг, “ЭлДи” тамхи 1 блок нь 16.800 төгрөг байдаг ба дээрх задгай тамхины үнэлгээнүүд нийтдээ 5.346.950 төгрөг болж байгаа. Дээрх тамхинууд хулгайд алдагдах үеийн буюу 2014 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн байдлаар тамхины ханшийг хэлж байгаа юм аа. Одоо тамхины үнэ өсөөд илүү үнэтэй болчихсон байгаа. Гэхдээ миний зүгээс тамхи хулгайд алдсан үеийн ханшаар үнэлнэ...” /хх-169-170-VII/,

 

Гэрч Д.Отгоны “...2014 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 09 цагийн үед би Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, “Бөмбөгөр” худалдааны төвийн урд талд байдаг. Контейнер дээрээ бараагаа ялгах гээд очиход хаалгыг чулуугаар дарчихсан цоож нь байхгүй, хамгаалалтын төмрийг нь мушгиад хаячихсан байсан. Тэгээд цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн юм. Манай контейнерийн өөдөөс харсан баар гаднаа камертай. Манайд харуул хамгаалалт байхгүй. Манайх нэг л цоожоор цоожилсон байсан. Сайн цоож байсан юм...” /хх-70-I/,

“...2014 оны 3 дугаар сарын эхээр “Нарантуул” захын тамхи зарж борлуулдаг хүнээс нийт 36.980.000 төгрөгийн үнэ бүхий тамхинуудыг худалдаж авсан байдаг. Эдгээр худалдаж авсан тамхинаас нийт 29.020.450 төгрөгийн үнэ бүхий тамхинууд нь 2014 оны 3 дугаар сарын 25-наас 26-нд шилжих шөнө алдагдсан юм. Энэ тамхинуудыг худалдаж авсан гэх албан ёсны зарлагын баримт нь байгаа үүнийг хэрэгт хуулбарлан өгсөн байгаа. Тамхийг худалдаалсан хүн нь “Нарантуул” зах дээр ажилладаг бөгөөд 99010020 утасны дугаартай Норовоо гэж хүн байдаг...” /хх-35-VII/,

 

Гэрч 3.Гансүхийн “...Очгэрэл гэдэг хүн манай эгч Эрдэнэцэцэгийн нөхөр нь байгаа юм. Манай хадам ах гэсэн үг Манай эгч Очгэрэлтэй албан ёсоор гэрлэлтээ батлуулаагүй. Очгэрэл Сэлэнгэ аймаг руу явсан гэж манай эгч хэлсэн. Уг нь би 23-67 УНА дугаартай автомашиныг барьдаг юм. Хааяа Очгэрэл ах миний машиныг барьдаг. Тухайн өдөр Очгэрэл ах над руу 96053728 гэсэн дугаараас залгаад чи “Хархорин” зах дээр хүрээд ир гэсэн. Тэгээд би яваад очтол нэг замын цагдаад баригдчихсан байж байсан. Тэгээд Очгэрэл ах нэг юм хэлээд над руу түлхүүрээ шидээд зугтаагаад явсан. Тэрнээс хойш над руу яриад “машинаа аваарай, хэрэгтэй холбоотой биш машинаа ав” гэж хэлж байсан. Сүүлд манай гэрт ирж амьдарсан...” /хх-71-72-I/,

 

Гэрч Ш.Бямбасүрэнгийн “...Би Ч.Бат-Эрдэнийг танина, манай нөхрийн танил О.Очгэрэлийг танихгүй. 2015 оны сар өдрийг нь сайн санахгүй байна, хавар гэртээ цайны цагаар очиход гэрт манай нөхөр Ц.Жамъянсүрэн ганцаараа байсан. Тэгтэл манай гэрт 4-5 ширхэг яг хэд байсныг нь мэдэхгүй байна, нэрийг нь мэдэхгүй том хайрцагтай тамхинууд байсан тэгээд би ямар учиртай болохыг нь өөрийн нөхрөөс асуутал манай найз замаасаа хүн авна, багтахгүй гээд үлдээгээд явсан гэж хэлсэн...” /хх-75-I/,

“…Би Булган аймгийн Булган сум, 6 дугаар багийн 6-2-18 тоотод нөхөр Жамъянсүрэнгийн хамт оршин суудаг юм. 2014 оны 3 дугаар сарын сүүлээр өдрийг нь сайн санахгүй байна би тухайн өдөр өглөө ажилдаа 08 цаг өнгөрөөгөөд гарахад нөхөр гэртээ ганцаараа үлдсэн. Тэгээд өдөр цайны цагаар гэртээ очиход нөхөр Жамъянсүрэн гэртээ байсан. Тэгснээ манай найзууд ирээд тамхи үлдээчихээд явлаа гэж хэлж байсан. Тухайн үед Бат-Эрдэнэ ирсэн гэж хэлж байсан санагдаж байна. Харин Очгэрэл гэх хүнийг би танихгүй хараагүй. Тэгээд Бат-Эрдэнэ нь замаасаа хоёр хүн аваад хот руу явна гэсэн тийм учраас тамхи нь машинд нь багтахгүй байна гээд манай гэрт үлдээчихлээ маргааш нь таксигаар эдгээр тамхинуудыг хот руу явуулчихаарай гэсэн гээд ярьж байсан. Тэгээд маргааш нь манай нөхөр тамхинуудыг нь хот руу явах гэж байгаа унаанд хийгээд явуулчихлаа гээд Бат-Эрдэнэ рүү ярьж байсан санагдаж байна. Тэр орой нь Бат-Эрдэнэтэй утсаар яриад тосож авсан уу гээд ярьж байсан. Миний санаж байгаагаар 4-5 ширхэг дөрвөлжин хайрцагтай тамхинууд байсан. Яг гэрт ороход үүд хэсэгт байрлуулсан байсан. Надад бол манай нөхөр энэ тэрүүгээр тэр хоёртой явсан талаараа яриагүй намайг өглөө гэрээс ажилдаа явахад нөхөр минь гэртээ үлдсэн бөгөөд өдөр цайны цагаар ирэхэд гэртээ байж байсан. Тийм болохоор тэр хоёртой гадуур дотуур яваагүй гэж бодож байна. Бат-Эрдэнэ нь нилээн дээр манай гэрт ирээд байшингийн хажууд баригдаж байгаа жижиг байшингаас туслалцаж байсан юм. Тэгээд л таньж мэддэг болсон. Найзууд нь Жамъянсүрэнг Жамбаа гэж дууддаг байх би нөхрийгөө бүтэн нэрээр нь дууддаг. Тухайн үед манай нөхөр надад манай найз нар эдгээр тамхийг орхиод өөрсдөө хот руу явчихлаа гэж ярьж байсан. Маргааш нь тамхинуудыг хот руу унаанд хийгээд явуулчихлаа гэж ярьж байсан. Тухайн үед ямар ч байсан өглөө гэрээс гарахад ганцаараа үлдсэн намайг цайны цагаар гэртээ ирэхэд мөн л гэртээ байсан гэхдээ Эрдэнэт явчихаад ирэхэд манай эндээс их ойрхон байдаг шүү дээ явчихаад ирсэн байхыг үгүйсгэхгүй. Надад энэ талаар Жамъянсүрэн яриагүй...” /хх-76-77-I/,

Гэрч М.Наранбилэгийн “...Би Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрт байрлах “Танил” захын дотор байх тамхины бөөний цэгт 2013 оноос хойш худалдагчаар ажиллаж байгаа. Тухайн үед 2014 оны 3 дугаар сарын сүүлээр үл таних хоёр залуу их хэмжээний тамхи зарж борлуулахаар орж ирж байсан. Яагаад бага зэрэг санаж байна вэ гэхээр тийм хүмүүс ховор орж ирдэг юм. Би одоо зургийг нь харсан ч царай төрхийг нь санахгүй байна. Хяналтын камер байхгүй. Манайх гаднаас юм худалдаж авдаггүй учраас гэр хүмүүсийг тэгээд явуулсан юм. Тухайн үед тамхи зарах гэж байгаа талаараа л ярьсан өөр зүйл яриагүй байх...” /хх-78-79-I/,

 

Гэрч Ц.Жамъянсүрэнгийн “...Би Ч.Бат-Эрдэнэтэй хоёр жилийн өмнө буюу 2013 оны 10 дугаар сарын үед Эрдэнэт хотоос Улаанбаатар хот руу явж байгаад вагон дотор танилцаж байсан юм. Ч.Бат-Эрдэнэтэй танилцаж байх үед би хувиараа Булган аймагт хөөсөн блокын үйлдвэрийн суурийг нь тавиад ажил эхлүүлж байсан юм. Тэр үед чиний ажилтай уялдаатай найз байгаа чамайг Эрдэнэт хотод ирвэл танилцуулна гэж ярьж байсан. Тэгээд 2014 оны 3 дугаар сарын сүүлээр би Эрдэнэт хотод чамтай танилцуулах гэж байсан найзыгаа дагуулаад бага зэрэг ачаатай ирчихсэн байгаа хүрээд ир гэж хэлсэн юм. Тэр өдрийн 11 цагийн үед Булган аймгаас Эрдэнэт хот хүртэл замын унаанд суугаад Эрдэнэт хотод очоод Бат-Эрдэнэтэй уулзсан. Очгэрэл гээд найзыгаа надад танилцуулж байсан юм. Бид хоёр тамхи зараад явж байна үлдэгдэл бага зэрэг тамхи үлдчихсэн байна. Булган аймагт аваачаад зарчих боломж байна уу гэж асуусан. Тэгээд Булган аймагт очихдоо замаараа Булганы онцгой дэглэмтэй хорих анги оръё, манай нэг найз хоригдож байгаа гэж Бат-Эрдэнэ нь надад хэлсэн. Би тэр хоёрыг дагаад хамт Булган аймгийн онцгой дэглэмтэй хорих ангид очиж Даваабаатар гэх хүнтэй уулзсан. Тухайн үед 30 гаруй минут уулзалтын өрөөнд нь уулзсан. Тухайн үед Бат-Эрдэнэ, Очгэрэл, Даваабаатар гурав барилгын ажлын талаар ярьж байсан юм. Мөн Даваабаатар нь би суллагдвал барилгын чиглэлээр ажил хиймээр байна, ер нь их мэргэшсэн хүн байгаа юм гэж ярьж байсан. Бат-Эрдэнэ, Очгэрэл хоёр Эрдэнэт хотод ажлаар ирсэн юм. Булган аймаг орж хэдэн тамхиа борлуулах санаатай явж байна. Замаараа таныг эргэж байгаа юм гэж ярьж байсан. Тэгээд уулзалтын цаг дуусаад Бат-Эрдэнэ, Очгэрэл бид гурав Булган аймаг руу хөдөлсөн. Булган аймагт очоод Бат-Эрдэнэ нь нэг дэлгүүрээр орчихоод тамхи хямдхан байдаг юм байна гэж хэлээд гараад ирсэн. Тэгээд манай гэрт очсон ба манайд очоод Очгэрэл нь би хөгшин хүмүүстэй явж байгаа тэд нарыг замаараа аваад хот руу явах юм. Тэгээд машин дотор хүмүүс багтахгүй байх. Танай гэрт түр тавьчихъя гэж хэлж байсан. Тэгээд манай гэрт очоод байшин дотор 5-6 хайрцаг нэр бүхий тамхинуудыг байрлуулж тавиад Бат-Эрдэнэ, Очгэрэл нар явахдаа болбол зарчихаарай болохгүй бол хот руу явах машинд өгөөд явуулчихаарай гэж хэлж байсан. Бат-Эрдэнэ, Очгэрэл нар явсны маргааш нь над руу утсаар Бат-Эрдэнэ нь яриад нөгөө тамхинуудаа унаа олдвол өгөөд явуулаач боломж байна уу гэхээр нь маргааш нь би хот руу явдаг автобусны буудал дээр очоод хот руу явах машин асуусан, мөнгөлөг саарал өнгийн “Приус-20” загварын тээврийн хэрэгсэлтэй эрэгтэй жолоочтой машин ирэхээр нь би жолоочтой нь уулзаад ачаа өгч явуулах гэсэн юм гэхэд бид нар ачаагүй явж байгаа тэгье гэж зөвшөөрсөн. Тэгээд 5 хайрцаг тамхийг машиных нь арын багаж хэсэгт ачиж өгөөд Бат-Эрдэнийн дугаарыг жолоочид өгөөд хот руу явуулсан. Бат-Эрдэнэтэй утсаар яриад тэр машины жолоочийнх нь утасны дугаарыг өгөөд “Драгон” дээрээс тосоод аваарай гэж хэлсэн. Маргааш нь өглөө би тамхиа авчихсан шүү гэж Бат-Эрдэнэ утсаар надад хэлсэн. Түүнээс хойш хааяа л нэг утсаар ярьдаг байсан. Тэгээд 2014 оны зун би Булган аймагт явган хүний замын хавтан хийж байсан юм. Тэр үед Бат-Эрдэнэ нь манай гэрт ирээд 3 хоночихоод явсан байдаг. Тухайн үед жижиг “Тоёота Ист” загварын тээврийн хэрэгсэлтэй байсан өнгийг нь санахгүй байна. Очгэрэл нь жолоодон явж байсан. Тухайн үед хойд талын багаж хэсэгт зай багатай байсан гээд хойд талын суудал дээрээ байрлуулсан байсан. Миний санаж байгаагаар жижиг хайрцагтай 5-6 хайрцаг тамхи байсан санагдаж байна. Тухайн үед би жолоочийн ар талын хэсэгт суусан байсан. Ч.Бат-Эрдэнэ нь манай нэг найз хотод тамхины бөөний цэг дээр ажилладаг юм. Эдгээр тамхинуудыг найзаасаа аваад зарах зорилготой явж байгаа юм гэж ярьж байсан. Ер нь хамт явж байх үед утас нь дуугарч хүнтэй ярьж байсан. Нэг эмэгтэй хүнтэй тамхины тооцоотой талаар ярьж байсан. Бат-Эрдэнэ, Очгэрэл нар яараад л байсан. Манай гэрт үлдээсэн тамхинуудын нэр төрлийг нь санахгүй байна. Тухайн үед мөнгөлөг саарал өнгийн “Приус-20” загварын тээврийн хэрэгслийн улсын дугаар болон жолоодож явсан хүний нэр утасны дугаар зэргийг нь санахгүй байна. Ер нь манай дүү явж магадгүй гэж би Бат-Эрдэнэд хэлж байсан юм. Түүнээс манай дүү хот руу явсан асуудал байхгүй. Тухайн үед Бат-Эрдэнэ нь Мобиком, Скайтелын хоёр дугаартай байсан санагдаж байна. Тухайн үед О.Очгэрэл, Бат-Эрдэнэ нар нь мөнгө төгрөг багатай байсан. Булган аймгийн онцгой дэглэмтэй хорих анги очих үед л Даваабаатар гэх хүнтэй шоронд хоригдож байсан талаар ярьж байсан юм...” /хх-81-83-I/,

 

Гэрч Б.Доосмаагийн “...Би “Бөмбөгөр” худалдааны төвийн жимсний 4 дүгээр лангуун дээр 2003 оноос хойш жимс худалдаж байгаа юм. Манай хажуу талын 3 дугаар лангуун дээр Эрдэнэцэцэг нь жимс зардаг бөгөөд түүний нөхөр нь Очгэрэл байгаа юм хааяа ирж харагддаг тэгээд л танилцсан юм. Би О.Очгэрэл гэх хүнийг таньж мэддэг болоод 2 жил гаруй хугацаа өнгөрч байна. Тухайн үед Эрдэнэцэцэг нь төрөх дөхсөн бие нь өвдөөд 2014 оны 3 дугаар сарын сүүлээр эмнэлэгт хэвтчихсэн байсан. Тэр үеэр нь О.Очгэрэл нь лангуун дээр сууж байсан удаа байдаг. Тухайн үед О.Очгэрэл нь лангуун дээрээ байхгүй эхнэрийнхээ хоол цайг зөөх гээд явсан байх тэр үеэр нь үл таних намхан нуруутай дэлдэн чихтэй бор царайтай 35-40 орчим насны, бараан өнгийн хувцас өмссөн залуу О.Очгэрэлийг байна уу гээд байн байн асуугаад байхаар нь байхгүй гээд уцаарлаад гаргаад явуулсан дахиж орж ирээгүй. Намайг ойр орчмын хамт ажилладаг хүмүүс Доосоо гэж дууддаг юм. Миний санаж байгаагаар 2014 оны 3 дугаар сарын сүүлч байсан санагдаж байна, он сарыг нь сайн санахгүй байна, удахгүй эхнэр нь эмнэлгээс гараад өөрөө суусан санагдаж байна...” /хх-85-I/,

 

Гэрч Б.Гансувдын “...Би Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, Нисэхэд байрлах “Нислэг трейд” дэлгүүрт 2012 оноос хойш худалдагчаар ажиллаж байгаа юм. Би одоо зургийг нь хараад санахгүй байна. Гэхдээ 2014 оны 4 дүгээр сард нэг танихгүй залуу ганцаараа орж ирээд “Парламент”, “Эссэ” тамхинууд авах уу гэж хэлсэн бөгөөд манайх тамхи зардаггүй учраас аваагүй явуулсан. Энэ явдлаас хойш Чингэлтэй дүүргийн цагдаагаас хүн ирээд тэр хүний бичлэгийг аваад явсан. Ямар учиртай тамхи зарах гэж байгаа талаар хэлээгүй зүгээр тамхи авах уу гэхээр нь үгүй манайх авахгүй гэхэд зогсож байгаад гараад явсан. Би худлаа ярьсан байж магадгүй гэхдээ биеийн тамирын хувцастай явж байсан санагдаж байна...” /хх-87-88-I/,

 

Гэрч С.Отгонбаатарын “...Би Чимэд-Юндэн овогтой Бат-Эрдэнийг 1999 оноос хойш таньж мэддэг болсон, манай нутгийн найз байгаа юм. Би 2014 оны 3 дугаар сарын сүүлчээр Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, 1-128 тоот буюу Дарь-Эхэд эхнэр хүүхдийн хамт оршин суудаг байсан юм. Одоо ч гэсэн энэ хаяг дээрээ оршин сууж байгаа юм. Ч.Бат-Эрдэнэ 2014 оны 3 дугаар сарын сүүлчээр манай гэрт ирээд 800.000 төгрөг хэрэгтэй байна, хөгшин чинь наймаа хийхээр боллоо, надад бас хэдэн төгрөг байна, нэмж хэдэн төгрөг хэрэг болоод байна гэж хэлээд гуйж байгаад 800.000 төгрөгийг аваад явсан юм. Тэгээд 2014 оны 4 дүгээр сарын дундуур надаас зээлж авсан 800.000 төгрөгийг буцаан өгсөн юм. Тухайн үед манай гэрт ганцаараа орж ирээд мөнгө авчихаад л удалгүй гараад явсан юм. Тухайн үед би гэртээ эхнэр хүүхдийн хамт байсан. Тухайн үед Ч.Бат-Эрдэнэ нь надаас 800.000 төгрөг аваад тамхи худалдаж авна гэж ярьж байсан санагдаж байна...” /хх-95-I/,

 

Гэрч О.Жавхланбатын “...Би “НРМ” гэх тамхи оруулж ирдэг компанид борлуулалтын менежерээр ажиллаж байсан юм. Энэ хугацаанд Намнандорж гэх хүн манай компаниас 2014 оноос 2015 оны хооронд тамхи бөөнөөр нь авч “Бөмбөгөр” худалдааны төвийн урд байрлах складандаа буулгуулдаг байсан юм. Би он, сар, өдрийг нь сайн санахгүй байна, ямар ч байсан Намнандоржийн складанд хайрцагтай тамхи буулгаж байхад 30-40 орчим настай намхан бор царайтай, малгай өмссөн залуу склад руу шагайгаад тамхи ширхгээр буюу хайрцгаар нь зарах уу гэж асуугаад шагайгаад зогсоод байсан юм. Тэгэхэд Намнандорж тамхи зарахгүй гэж хэлэхэд нөгөө хүн хэсэг хугацаанд склад руу шагайж харж зогсож байгаад явчихсан юм. Тухайн үед Намнандорж бид 2 ямар хүн шагайчихаад явчихав, эвгүй царайтай хүн байна гэж яриад өнгөрсөн юм. Ингээд би тамхиа буулгачихаад төлбөр тооцоогоо аваад явсан. Би хэд хоногийн дараа Бөмбөгөрийн наймаачдад тамхи тараагаад явж байхад худалдаачид урд талд байдаг нэг хүний складанд хулгай орчихсон байна лээ гэж ярьж байсан юм. Хэд хоногийн дараа Намнандорж руу утсаар ярьж танайх тамхи авах уу гэж асуухад манай складанд хулгай ороод 20-30 орчим сая төгрөгийн бараа алдчихлаа, одоо тамхи авах боломжгүй байна гэж хэлж байсан юм...” /хх-203-VII/,

 

Хохирогч Дарамын Гантулгын “...2015 оны 7 дугаар сарын 26-ны өдөр 20 цаг өнгөрч байхад гэртээ ирэхэд байшингийн хоёр хаалганы цоожийг хөшиж онгойлгосон хаалга онгорхой байсан. Тэгэхээр нь гэртээ оролгүй шууд дуудлага өгөөд бүрэлдэхүүн ирсний дараа гэртээ орж юу юу алга болсныг бүртгэхэд 32 инчийн “ЭлЖи” загварын ЭлСиДи зурагт, үе дамжин ирсэн хэт хутга, эрэгтэй хүний хар гутал, унти гутал, хүрэн хамбан дээл зэрэг эд зүйлс алга болсон байсан. Хэт хутга бол дөрвөн үе дамжин ирсэн, бор эрээн өнгийн үйсэн бариултай, бариулынхаа ард хэсэгт паяадникдаад шатсан, мөн хутганы ар бариулан хэсгийг гуулиар бөгжилсөн, хутганы хуйг хар өнгийн лидринээр бүрсэн, хутганыхаа хуйнаас мөнгөн гинжээр гинжилсэн, хэт цахиуртай, 40 см орчим урттай, хутганы мөр нь 1 см орчим зузаантай, хуй нь 20 см орчим урттай, иш нь 10 см орчим урттай. Хүрэн хамбан дээл бол мөнгөн товчтой 6 жил өмсөж байгаа өөр содон тэмдэг байхгүй. Унти гутлыг Оросоос 2 жилийн өмнө авч байсан цаа бугын арьсаар хийсэн цагаан талдаа бор саарал өнгийн шилбэ түрүүтэй үслэг гутал. Хар гутлыг аваад 10 л хонож байсан, өмсөөгүй 42 размерын цоо шинэ гутал байгаа...” /хх-26-27-III/,

“...2015 оны 5 дугаар сард Дархан-Уул аймгаас 580.000 төгрөгөөр зурагтыг худалдаж авч байсан. Энэ үнээрээ буюу 580.000 төгрөгөөр үнэлж байна. Хэт хутга бол 4 үе дамжин ирсэн 12.000.000 төгрөгөөр үнэлж байна. 42 размерын унти гутал 2014 онд Буриадаас 650.000 төгрөгөөр авч байсан одоо 350.000 төгрөгөөр үнэлж байна, хүрэн хамбан дээлийг 2011 онд 280.000 төгрөгөөр захиалж хийлгэж байсан одоо 200.000 төгрөгөөр үнэлж байна. Хар өнгийн эрэгтэй хүний гутлыг хорооллоос 275.000 төгрөгөөр худалдаж авсан өмсөөгүй 275.000 төгрөгөөр үнэлж байна. Хулгайд алдагдсан хүрэн хамбан дээл, унти гутал бор, хар өнгийн гутал хувцасны бор шкафанд байсан. Харин хэт хутга нь гэрийн хоймроос зүүн тийш байх шар авдрын хажуу талын тавиур дээр байсан. Зурагт гэрийн хоймроос баруун тийш байх шар өнгийн шүүгээн дээр байсан. Манай байшингийн 2 давхар хаалганы цоожийг эвдэж хаалга онгойлгоод дотогш орчихсон байсан ба би гадна талынхаа хаалганы цоожийг сольсон. Цоож сольсон төлбөр нэхэмжлэхгүй. Би алдсан эд зүйлсээ бүгдийг нь хэлсэн байгаа. Гэхдээ урьд алга болсон гэж бүртгүүлсэн байсан 4 хүчтэн сийлсэн чулуун хөөрөг болон хүрэн торгон хантааз 2 гэрт байсан. Тухайн үед би дээрх 2 эд зүйлсийг алдсан байна гэж бодоод бүртгүүлсэн юм. Харин бусад алдсан эд зүйлс болон хэт хутгаа олж авах хүсэлтэй байна...” /хх-29-III, хх-192-VIII/,

 

Гэрч Д.Ганхуягийн “...2015 оны 8 дугаар сарын дундуур би төрсөн ах Д.Гантулгын Сүхбаатар дүүргийн 20 дугаар хорооны нутагт байрлах зуслангийн байшинд нь очсон. Тэгэхэд манай гэрт хулгай ороод хэт хутга, зурагт, дээл гэх мэт зүйлс алдагдчихлаа гэж хэлж байсан юм. Хуйтайгаа хамт байхаар 40 орчим см урттай хутга байсан. Хутганы хуй нь өнгөтэй шармал үүсэн иштэй, галд түлээд харлуулчихсан, мөнгөөр тогтоосон байсан. Ир хэсгийн тухайд сэлэмний үзүүрээр хийж байсан. Уг хутга манай ахад 3 дахь үедээ дамжин ирж хэрэглэж байсан. Энэ хутга намайг бага байхад л манай аав эдлэж хэрэглэж байсан. Ер нь мэдээ орох цагаасаа хойш мэднэ...” /хх-202-VIII/,

 

Хохирогч Б.Номингийн “...2015 оны 7 дугаар сарын 16-ны өдөр Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, “Баянбулаг” зусланд байх манай гэрт хулгай орж хүн орхоодойн ургамалтай хөнжил, ягаан өнгийн хөнжлийн даавуу, Америкын далбаатай хөнжлийн даавуу зэрэг эд зүйл хулгайд алдагдсан. Манай төрсөн ах Энхболд 16-ны өдөр очиж үзэхэд гэрийн хаалга онгорхой, энд тэнд эд хогшил ухсан байдалтай байсан. 2015 оны 7 дугаар сарын 8-ны өдрөөс 15-ны өдөр хүртэл манай гэрт хүн байгаагүй Манайд өмнө нь хулгай орж байгаагүй...” /хх-83-III/,

“...Манай нөхөр Батдорж алдсан эд зүйлсийг үнэлсэн бол би хүлээн зөвшөөрч байна Тэгэхдээ хүн орхойдойтой хөнжлийг 2014 онд Голланд улсаас захиж авчруулж байсан юм. Монгол мөнгөөр 800.000 төгрөгөөр үнэлнэ. Америк улсын далбаатай 2 хүний ор хөнжлийн даавууг 2014 онд Голланд улсаас 50 еврогоор авч байсан, Монгол мөнгөөр 110.000 төгрөгөөр үнэлнэ. Ягаан өнгийн, эрээн өнгийн даавуунуудыг нэг бүрийг нь 30.000 төгрөгөөр авч байсан, нийлүүлээд 60.000 төгрөгөөр үнэлнэ. Бусад эд зүйлээ санахгүй байна. Эдгээр эд зүйлсээс бусдыг нь үнэлэхгүй. Үнэлгээний газраас 665.000 төгрөгийн хохирол учирсан гэсэн дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна. Дахин үнэлүүлэх шаардлагагүй. Энэ хохирлоос төлөгдсөн хохирол байхгүй болно. Хаалганы нэг цоож эвдэрсэн. Цоожны үнийг үнэлж нэхэмжлэхгүй. Хэрэг гардаг өдрөөс 4-5 хоногийн өмнө бид нар гэр бүлээрээ хот руу явсан байсан. Харин манай ах Энхболд 2015 оны 7 дугаар сарын 15-ны өдөр манай зуслангийн байшинд очиход хулгай орсон байсан гэсэн. Манайх ганцхан хувь түлхүүртэй түүнийгээ би Энхболд ахад өгсөн болно. Би шүүх хуралд оролцохгүй, хавтаст хэрэгтэй танилцахгүй...” /хх-84-86-III/,

 

Гэрч Б.Батдоржийн “...2015 оны 7 дугаар сарын 16-ны өдөр орой 20 цагийн үед гадуур ажлаа хийгээд явж байтал манай хадам ах Энхболд над руу залгаад зуслангийн байшинд хулгай ороод хамаг юмыг нь сэндийчээд хаячихсан байна. Чи ирж үзэх үү, юу юу алдагдсан талаар нэг бүрчлэн үзэж бүртгэх үү гэсэн юм. Би тухайн үед ажилтай байсан болохоор хэд хоногийн дараа очсон бөгөөд цагаан өнгийн 2 хүний торгон материалтай хүн орхоодойтой хөнжил, цэнхэр өнгийн 2 хүний ор хөнжлийн даавуу, саарал өнгийн 2 хүний ор хөнжлийн даавуу, ягаан өнгийн ор хөнжлийн даавуу, Америк улсын далбаатай ор хөнжлийн 2 хүний даавуу, тэмээний ноосон хөнжил гэх мэт эд зүйлс алдагдсан байсан...” /хх-78-79-III/,

“...Урьд өгсөн мэдүүлэгтээ алдсан эд зүйлсээ дэлгэрэнгүй хэлсэн байгаа. Дахин хэлэхэд хүн орхоодойн ургамалтай хөнжил алдагдсан ба уг хөнжлийг 500.000 төгрөгөөр авч байсан. Энэ үнээрээ үнэлнэ.Тэмээний ноосон хөнжил алдагдсан ба уг хөнжлийг 2014 онд “ТВ шоп”-оос 35.000 төгрөгөөр худалдаж авч байсан. Америк улсын далбаатай 2 хүний ор хөнжлийн даавуу алдагдсан ба 2013 онд Голланд улсаас худалдаж авч байсан. Эрээн өнгийн ор хөнжлийн даавууг 2015 онд 45.000 төгрөгөөр худалдаж авч байсан. Ягаан өнгийн ор хөнжлийн даавууг 2013 онд Голланд улсаас 160.000 төгрөгөөр худалдаж авч байсан. Дээрх ор хөнжлийн даавуунуудыг би худалдаж авч байсан юм. Манай эхнэр Номин эд зүйлсийн үнэлгээг барагцаагаар дөхүүлээд хэлчихсэн юм шиг байна. Ягаан ор хөнжлийн даавуу болон эрээн ор хөнжлийн даавуутай андуурч өнгийг нь хэлсэн байна лээ. Саарал өнгийн ор хөнжлийн даавуу алдагдаагүй. Манай байшингийн хаалганы цоожийг хөшиж эвдээд хаалгыг хөшиж онгойлгоод орчихсон байсан. Хаалгаа засаж цоож худалдаж авахад нийтдээ 100.000 төгрөг болсон. Энэ мөнгөө нэхэмжилж байна…” /хх-197- VIII/,

Хохирогч Б.Мөнхзулын “...Би Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороо, 69-11 тоотод 2015 оны 7 дугаар сарын 8-наас эхлэн түрээсээр сууж эхэлсэн. Энэ сууцанд нийт 4 айл байдаг юм. Би 2015 оны 7 дугаар сарын 20-ны өдөр 08 цаг 45 минутын үед цоожлоод хүүгийн хамт гадагш гараад орой 20 цагийн үед гэртэй ирэхэд манай өрөөний цонх хагарсан шил нь газарт унасан байдалтай байхаар нь гэрийнхээ цоожийг үзэхэд хэвийн байсан. Тэгээд гэртээ ороод үзэхэд манай 42 инчийн ЭлСиДи “Самсунг” загварын зурагт алга болсон байсан. Тэгээд цагдаа дуудсан юм. Уг зурагтыг би 2011 онд орон нутагт амьдарч байхдаа эгчийнхээ нэр дээр лизингээр 1.200.000 төгрөгөөр худалдан авч байсан. Зурагтанд ямар нэгэн содон шинж тэмдэг байхгүй. Орны дэвсгэр даавуу нь цэнхэр өнгийн хуучин хэрэглэж байсан болохоор үнэлэхгүй. зурагтаа олж авмаар байна...” /хх-131-132-III/,

 

Гэрч М.Тамсагбаатарын “...Очироо гэх залуу наадмын өмнөхөн ирж нэг сарын хугацаатай сарын 80.000 төгрөгөөр байр түрээслэсэн. Гэхдээ Очироо надад 50.000 төгрөг өгөөд үлдэгдэл мөнгөө өгнө гэж байгаад өгөлгүй яваад өгсөн. Бэлэг дурсгалын зүйл хийдэг тэрийгээ наадмаар хотод зарчихаад Эрдэнэт явна гэж байсан. Очироо манай байранд амьдарч байгаад Очироогийн өөдөөс харсан өрөөг түрээслэж байсан Мөнхзул гэдэг айлынд хулгай орж зурагт нь алга болсон өдөр гэнэт яваад өгсөн байсан. Миний байр байсан учраас би цонхыг өөрөө шиллэсэн...” /хх-116-117-III/,

“...Нэг шилийг 15.000 төгрөгөөр худалдаж авсан ба 2 цонхны шил нийлээд 30.000 төгрөг болж байсан. Шил солих ажлын хөлс 10.000 төгрөг болсон. Нийт 40.000 төгрөгөөр цонхны хагарсан шилийг засуулсан...” /хх-206-VIII/,

 

Хохирогч Б.Мөнхдоржийн “...Манай гэр бүлийнхэн, хамаатан садан нийлээд 2015 оны 7 дугаар сарын 25-ны өдөр 11 цаг 50 минутын үед манайхаас гараад Баянхошууны Баруун салаанд байрлах Баян-Уулын амралтын газрын ойролцоо салхинд гарсан юм. Тэгээд хорхог хийж идэхээр сууж байгаад би эхнэрээ хажуу айлын эхнэр Отгонтуяа руу залгаад гэрээ асуучих гэж хэлсэн. Тэгтэл манай авгай утсаараа залгаад Отгонтуяагаас асуутал танайд хулгай орсон юм шиг байна цонх чинь хагарчихсан, угаалгын машиныг чинь гаргаад тавьчихсан гэрийн урд талын хаалга онгорхой байна гэж манай эхнэрт хэлсэн байсан. Тэгээд би гэр бүлийнхэнтэйгээ гэртээ ирсэн юм. Тэр хооронд манай хөрш айлын эхнэр Отгонтуяа цагдаад мэдэгдэж дуудлага өгсөн байсан. Гэртээ ирээд урд талын хаалгаар ортол манай гэрийн эд зүйлс эмч замбараагүй байдалтай болчихсон хамаг эд зүйлсийг онгичсон байсан. Гэртээ ороод алдагдсан эд зүйлээ бүртгэн үзтэл “ТиСиЭл” загварын 39 инчийн зурагт, миний бүсэлдэг дээлийн бүс, миний ажилдаа авч явдаг цүнх, дотор нь байсан “ЭлДи”, “Улаан шонхор” нэртэй тамхи, “Эс-2” загварын гар утас, хадам ээжийн хэрэглэдэг “Нокиа” загварын гар утас зэрэг эд зүйлс алдагдсан байсан. Мөн хяналтын камерыг дэлгэц, хаардын хамт ваннтай усанд хийсэн байдалтай байсан...” /хх-182-III/,

“...2015 оны 7 дугаар сарын 25-ны өдөр гэрээсээ дараах эд зүйлсийг алдсан. Үүнд: “ТСL” загварын хавтгай дэлгэцтэй 39 инчийн зурагт, 2013 онд худалдаж авсан шинэвтэр, хар өнгийн, никель хүрээтэй зурагт байсан. Серийн дугаарыг нь мэдэхгүй. Чанарын хувьд сайн. 500.000 төгрөгөөр үнэлж байна. Эрэгтэй хүний ширэн саарал өнгийн арьсан бүс 1 ширхэг 25.000 төгрөгөөр үнэлж байна. Эрэгтэй хүний гар цүнх, хар өнгийн хуучивтар 20.000 төгрөгөөр үнэлж байна. “ЭлДи” тамхи 2 боодол буюу 20 ширхэг, “Парламент” тамхи 1 боодол буюу 10 ширхэг, “Улаан шонхор” тамхи 1 боодол буюу 10 ширхэгийг алдсан. Эдгээр тамхийг 83.000 төгрөгөөр үнэлж байна. “Самсунг Эс-2” загварын гар утас 1 ширхэг, 2014 онд худалдаж авсан, шинэвтэр цагаан өнгөтэй 100.000 төгрөгөөр үнэлнэ. “Нокиа” загварын гар утас 1 ширхэг хуучин утас байсан. Хүүхдийн өөрөө цуглуулж байсан ягаан өнгийн түрийвчтэй 120.000 төгрөг алга болсон байсныг сүүлд мэдсэн. Хяналтын камерын дэлгэц, хаард хоёрыг ахин ашиглах боломжгүй болсон байсан. Хяналтын камерын дэлгэц 21 инчийнх бөгөөд 130.000 төгрөгөөр худалдаж авсан энэ үнээрээ үнэлнэ, хаардыг гаднах гэртэй нь 200.000 төгрөгөөр худалдаж авсан мөн энэ үнээр нь үнэлж байна. Шүүх хуралд оролцохгүй, хавтаст хэрэгтэй танилцах шаардлагагүй гэж үзэж байна...” /хх-185-III/,

“...Манай байшингийн баруун талын цонхны порчикны шилийг хагалаад орсон байсан. Цонхны порчикыг гэрт байсан илүү шилээр шиллэсэн учраас эвдрэл гэмтлийн төлбөрийг нэхэмжлэхгүй. Гал тогооны өрөөнөөс угаалгын машиныг гаргаж ирээд дээр нь сандал тавиад байшингийн баруун урд талын буланд байсан хяналтын камерын дуранд бээлийн углачихсан байсан. Одоо хүүхдийн түрийвчийг үнэлэхгүй. “Парламент” тамхи 1 боодол буюу 10 хайрцаг, “Улаан шонхор” тамхи 1 боодол, “ЭлДи” тамхи 2 боодол алдагдсан. Манай эхнэр парламент тамхийг хэлэлгүйгээр нийтэд нь 20 хайрцаг тамхи гээд хэлчихсэн юм шиг байна, 1 боодол гэдэг нь палчик буюу 1 хайрцагтаа задгай 20 ширхэгтэй тамхийг хэлж байгаа. Үнэлгээтэй танилцлаа, гаргах санал хүсэлтгүй, хүлээн зөвшөөрч байна...” /хх-193-194-VIII/,

 

Гэрч С.Мөнхжаргалын “...2015 оны 7 дугаар сарын 25-ны өдөр би гэр бүлийнхэнтэйгээ 12 цаг 00 минутын үед байшингаа цоожлоод явсан. Тэгээд эзэнгүй гэрээ үлдээчихсэн юм чинь гэж бодоод хөрш айлын Отгоноо эгч рүү залгаад манай гэрийг харж байгаарай гэж хэлсэн чинь Отгоноо эгч би ханын материалд дүүгийн төрсөн өдөр дээр байна гэж хэлсэн. Тэгээд удалгүй 17 цаг 13 минутын үед над руу Отгоноо эгч залгаад танай гэрт хулгай орчихсон, хаалга үүд чинь онгойчихсон байна гэж хэлэхээр нь би нөхөр Мөнхдорж болон бага насны охины хамт гэртэй ирсэн чинь манай байшингийн хаалганы хажуу талд байрлах цонхны салхивч хагархай гадаа байрлах камерт бээлий угласан байхаар нь бид нар байшиндаа ороод харсан манай гэрийн бүх эд зүйлсийг эмх замбараагүй болгоод зурагт, эрэгтэй хүний дээлийн бүс, тамхи, хар өнгийн жижиг цүнх зэрэг эд зүйлс алга болсон байсан. Хөрш айлын Отгоноо эгч цагдаад хандсан байсан...” /хх-189-190-III/,

 

Гэрч Р.Отгонтуяагийн “...Өнөөдөр буюу 2015 оны 7 дугаар сарын 25-ны өдөр 15 цагийн үед би өөрийн дүүгийн гэрт буюу Ханын материалд дүүгийн төрсөн өдөр дээр нь байж байгаад орой 16 цаг өнгөрч байхад гэртэй ирээд хажуу айлын дэлгүүрээс юм авах гэсэн чинь дэлгүүр хаалттай байхаар нь би байшингийнх хаалга руу харсан чинь хашааных нь хаалга бас онгорхой байхаар нь би хулгай орсон юм шиг байна гээд хөрш айлын хүмүүс рүү залгаж хэлсэн. Тэгээд ирж байна гэхээр нь 102 дугаарын утас руу залгаад хажуу айлд хулгай орсон байна гэж дуудлага өгсөн юм...” /хх-194-III/,

 

Хохирогч Т.Баасанжавын “...Манай хүү Баасанжавын Гансүхийнх Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороо, Хангайн 42-27а тоот хашаанд оршин суудаг юм. Манай хүү Гансүх нь их ажилтай ирж чадахгүй учраас би төлөөлөн энэ хэрэгт хохирогч, иргэний нэхэмжлэгчээр оролцож байгаа юм. Гансүх нь миний төрсөн хүү байгаа юм. 2015 оны 7 дугаар сард өдрийг нь сайн санахгүй байна. Манай хүү Гансүхийн байшингийн вакум цонхыг хөшин орж дараах эд зүйлүүдийг хулгайлан авсан. Өдрийн 11-12 цагийн үед л хулгай орсон байсан. Байшин нь өвлийн байшин бөгөөд хашаандаа нохойгүй, хашаандаа ганц байшинтай айл юм аа. 32 инчийн “Панасоник” зурагт 1 ширхэг, 2 жил болоогүй шинэ зурагт байсан. 440.000 төгрөгөөр үнэлнэ. Бор шаргал өнгөтэй орны бүтээлэг, шинэвтэр 1 ширхэг 100.000 төгрөгөөр үнэлнэ. “Самсунг Эс-2” загварын гар утас 1 ширхэг, энэ утас нь хар өнгийн шинэвтэр утас байсан. 250.000 төгрөгөөр авч байсан. Мөнгөн ээмэг 1 хос 50.000 төгрөгөөр үнэлнэ. 4 талтай булган малгай 1 ширхэг буюу хэрэглэж байсан эрэгтэй хүний хагас булган малгай байсан. 50.000 төгрөгөөр үнэлнэ...” /хх-199-III/,

“...2015 оны 7 дугаар сарын 19-нөөс 25-ны өдрийн хооронд хулгай ороод эд зүйл алдагдсан байсан. Цонхны порчикоор орчихсон байсан. Цонхонд эвдрэл гэмтэл байгаагүй. Үнэлгээтэй санал нийлж байна. Хэргийн материалтай танилцахгүй...” /хх-176-VIII/,

 

Хохирогч Дамдины Гантулгын “...Би Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, Өлгийн 25-297 тоотод охин Уранчимэг, зээ Мөнхжингийн хамт амьдардаг бөгөөд 2015 оны 7 дугаар сарын 20-ны өдөр Өмнөговь аймгийн Цогтцэций сум руу ажлаар явсан юм. Охин хүүхэдтэйгээ цуг 2015 оны 7 дугаар сарын 15-ны өдөр Дархан-Уул аймаг руу явсан. Би хөдөө явахдаа гэрээ цоожлоод явсан юм. Манайх хашаандаа буулгасан айлдаа гэрээ захиж үлдээгээд явсан. Тэгсэн 2015 оны 7 дугаар сарын 27-ны өдөр манай дүү болох Н.Онон, Н.Мэндбаяр 2 над руу залгаад танай гэрт хулгай орчихсон байна. Та хүрээд ир гэж хэлсэн. Манай гэрээс “Самсунг” загварын 47 инчийн зурагт, миний аавын барьдаг байсан хөөрөг алдагдсан байгаа...” /хх-223-224-III/,

“...47 инчийн “Самсунг” загварын зурагт 1 ширхэг алдагдсан ба уг зурагтыг 899.000 төгрөгөөр үнэлнэ. Мөн үе дамжин ирсэн алтан нуухтай, шүрэн толгойтой хаш хөөрөг үе дамжиж ирсэн хөөрөг байгаа юм. 10.000.000 төгрөгөөр үнэлж байна. Дээрх эд зүйлс дээр нэмж “Самсунг Эс-2” загварын гар утас байсан. 2015 онд шинээр нь 120.000 төгрөгөөр худалдаж авч байсан. Мөн Скайтелийн гар утас байсан ба 2015 онд 60.000 төгрөгөөр худалдан авч байсан. Мөн цэнхэр өнгийн шар эмжээртэй даалин уут байсан, уг даалинг манай охин оёж байсан бөгөөд одоо 100.000 төгрөгөөр үнэлнэ. 9 ширхэг мэргэний зоосыг үнэлэхгүй. Эд зүйлийн үнэлгээтэй танилцлаа, санал нийлж байна...” /хх-179-VII/,

 

Гэрч Г.Уранчимэгийн “...2015 оны 7 дугаар сарын 27-ны өдөр манай гэрт хулгай орсон. Тухайн үед би Дархан хотод нөхөр хүүхдийн хамт амарч байсан юм. Тэгэхэд манай гэрт хөдөөнөөс аавын дүү нар ирчихсэн байсан бөгөөд 13 цагийн үед гэрээс гарч яваад 16 цагийн үед ирэхэд хулгай орсон байсан гэж надад аав хэлсэн. Тэгээд би Дархан хотоос гараад шөнө 03 цагийн үед хотод орж ирсэн. Манай гэрээс алдагдсан эд зүйл нь “Самсунг” загварын 47 инчийн зурагт, аавын цагаан хаш хөөрөг, самсунг эс 2 гар утас, “Скай” загварын гар утас зэрэг алдагдсан байсан...” /хх-227-228-III/,

“...Цагаан хаш чулуун боргоцой шиг хэлбэртэй, алтан нуухтай, шүрэн толгойтой, хөөрөг байсан ба уг хөөргийг миний аавын аав барьж байгаад манай аавд өгч байсан. Манай аав 10.000.000 төгрөгөөр зарна гэж ярьдаг байсан. Том өрөөний цонхны порчикыг түлхээд орчихсон байсан. Эвдрэл гэмтэл гэх зүйл байгаагүй...” /хх-204-VIII/,

 

Хохирогч Б.Хүрэлбаатарын “...2016 оны 1 дүгээр сарын 6-ны өдөр 13 цагт өөрийн эхнэр гурван хүүхдийн хамт Төв аймгийн Эрдэнэсант сум руу явсан юм. 2016 оны 1 дүгээр сарын 7-ны өдөр 14 цагийн үед баз хүргэн Цэнд над руу утсаар яриад танай гэрт хулгай орчихсон байна. Би цагдаад дуудлага өгчихлөө гэж хэлсэн.Тэгээд би эхнэртэйгээ шууд Эрдэнэсант сумаас гараад 17 цагийн үед Улаанбаатар хотод гэртээ иртэл манай байшингийн баруун тийшээ харсан гал зуухны цонхоор хулгай ороод том өрөөнд Бурханы тавиур дээр байсан эхнэрийн ааваас уламжилж ирсэн гадуураа том улаан хүрэн өнгийн модон хайрцагтай “Алтангэрэл”, “Жадамба” судар, том өрөөний тавилган дээр байсан 32 инчийн ЭлСиДи “Тошиба” загварын зурагт, жижиг өрөөнд байсан авдраас манай ээжээс уламжилж ирсэн цулгуй ямар нэгэн хээгүй их гарын мөнгөн аяга 1 ширхэг, манай ээж бэлэглэж байсан ямар нэгэн хээгүй цулгуй дунд гарын 1 ширхэг, бага гарын 1 ширхэг мөнгөн аяга, нэг бүр нь 210.000 төгрөгийн үнэтэй. Манай эхнэрийн ээж нь өгсөн эмэгтэй хүний цулгуй мөнгөн бугуйвч, очиртой эрэгтэй мөнгөн бөгж, манай эхнэрийн ааваас өвлөж ирсэн улаан өнгийн толгойтой мөнгөн халбагатай, халбаган дээрээ хулгана сийлбэртэй, мөнгөн нуухтай, хөөрөгний хүзүүг нь мөнгөөр тоноглосон, цагаан өнгийн хаш хөөрөг, эрэгтэй хүний 4 талтай булган малгай, түрийвчинд байсан бэлэн 500.000 төгрөг, 8 сартай хүүхдийн 3 хос хувцас алдагдсан байсан...” /хх-64-IV/,

“...Их гарын мөнгөн аяганы тухайд манай аав, ээжээс үе дамжин ирсэн аяга байгаа юм аа. Эртний эдлэл учраас одоо 500.000 төгрөгөөр үнэлнэ. Харин мөнгөн бугуйвчны тухайд манай эхнэрийн ээж нь бэлгэнд өгч байсан үе дамжин ирсэн бугуйвч байгаа. Одоо 40.000 төгрөгөөр үнэлж байна. “Алтангэрэл”, “Жадамба” судрын тухайд хэдэн үе дамжин ирсэн эртний судар юм аа. Судрын үнэлгээг мэдэхгүй байна. 8 сартай хүүхдийн 3 хос цамц, өмд, футболкыг 2014 онд миний төрсөн дүү Цэцэгмаа Америк улсаас манай хүүхдэд шинэ жилийн бэлэг гэж явуулсан. 50.000 төгрөгөөр үнэлж байна. Хэргийн материалтай танилцахгүй, шүүх хуралдаанд оролцохгүй. Мөн манай байшингийн гал тогооны цонхны гадна талд байдаг хамгаалалтын сетка төмрийг тасдаж эвдээд цонхны порчикыг хөшиж онгойлгоод цонхыг нь цуулаад дотогш орсон байсан. Сетка төмрийг 45.000 төгрөгөөр худалдан авч цонхондоо суурьлуулсан, цонхны порчикны шилийг 15.000 төгрөгөөр худалдаж аваад ажлын хөлсөнд 15.000 төгрөг өгч солиулсан. Ингээд 75.000 төгрөгийн засварын ажил хийгдсэн. “Алтангэрэл”, “Жадамба” судрыг манай эхнэр Цэрэнжаргал сайн мэднэ. Манайд ирэхээсээ өмнө 2-3 үе дамжиж ирсэн юм билээ. Хаш чулуун хөөрөг мөн адил 2-3 үе дамжиж ирсэн хөөрөг байгаа их гарын мөнгөн аяганы тухайд манай аав эдэлж хэрэглэж байсан. Намайг гэр бүлтэй болоод тусдаа гарахад надад бэлгэнд өгч байсан юм. Үнэлгээтэй танилцлаа. Санал нийлж байна...” /хх-181-VII, хх-184-VIII/,

 

Гэрч А.Цэрэнжаргалын “...2016 оны 1 дүгээр сарын 6-ны өдөр 13 цагт өөрийн нөхөр 3 хүүхдийн хамт Төв аймгийн Эрдэнэ сант сум руу хүүхдүүдээ эмээ өвөө дээр нь хүргэж өгөхөөр явсан юм. Тэгээд ээжийндээ очоод байж байтал 2016 оны 1 дүгээр сарын 7-ны өдөр 14 цагийн үед манай хүргэн ах Цэнд манай нөхөр Хүрэлбаатар руу утсаар яриад танай гэрт хулгай орчихсон байна гэж ярьсан юм. Тэгээд бид нар шууд тэндээсээ гараад 17 цагийн үед гэртээ иртэл манай байшингийн баруун тийшээ харсан гал зуухны цонхоор хулгай ороод хамаг юм онгичоод тараагаад хаячихсан байсан. Эд зүйлээ бүртгэж үзэхэд том өрөөнд бурхны тавиур дээр байсан “Алтангэрэл”, “Жадамба” судар, 32 инчийн “Тошиба” загварын ЭлСиДи зурагт, 3 ширхэг мөнгөн аяга, эмэгтэй хүний мөнгөн бугуйвч, очиртой эрэгтэй эрэгтэй хүний мөнгөн бөгж, хөөрөг эрэгтэй хүний 4 талт булган малгай, банкны зээл төлөх гэж байсан биет 500.000 төгрөг, хүүхдийн 3 хос цамц өмд, фудволк алдагдсан байсан. Судрын талаар манай эгч сайн мэднэ. Хаш чулуун хөөрөгний тухайд хуучны хөөрөг байсан. Сүүлд хөөрөгний халбагыг мөнгөөр хийлгэсэн. Мөн хөөрөгний амсрыг мөнгөөр бүрүүлсэн. Их гарын мөнгөн аяганы тухайд гэвэл манай нөхөр Хүрэлбаатарын ээж нь хэрэглэж байгаад нөхөр бид хоёрыг тусдаа гарахад бэлгэнд өгч байсан...” /хх-66-IV/, хх-200-VIII/,

 

Гэрч А.Мөнхжаргалын “...2016 оны 1 дүгээр сарын 6-ны өдөр 13 цагийн үед хүргэн Хүрэлбаатарынх хөдөө гэр бүлээрээ явсан. Бид нэг хашаанд амьдардаг 2016 оны 1 дүгээр сарын 7-ны өдөр 08 цаг өнгөрч байхад ажилдаа явсан. 12 цагийн үед манай нөхөр Цэнд залгаж Хүрэлбаатарын гэрт хулгай орчихсон байх шиг байна, цонх нь онгорхой байна, цагдаа дуудаарай гэж хэлсэн. Цоожийг нь түлхүүрээр тайлаад ороход хамаг эд зүйл нь газраар хөглөрчихсөн. Зурагт болон дээр нь байсан 2 судар алга болчихсон харагдсан. Жижиг өрөө рүү нь шагайж харахад авдар нь онгорхой хамаг эд зүйл нь хөглөрсөн байсан. Би Цэрэнжаргал руу утсаар болсон асуудлын талаар хэлсэн. Бид нарын элэнц өвөө оточ маарамба хүн байсан, уг хүний хэрэглэж байсан сударнууд, 4 дэх үедээ хэрэглэж байгаа судар юм. Уг судар нь шоголтой /модон хайрцагтай/ “Алтангэрэл”, “Жадамба” судар байсан. Хамгийн бага дүү Цэрэнжаргал аав ээжтэй хамт амьдарч байгаад гал голомтоо сахиж үлдсэн учраас уг судрыг өвлүүлж өгсөн.Одоо үнэ ханшийг нь сайн мэдэхгүй байна. Гэхдээ уг судрыг хүмүүс 3 сая төгрөгөөр авъя гэдэг байсан. Манай элэнц өвөөгийн хэрэглэж байсан хаш чулуун хөөрөг байсан бөгөөд 4 дэх үедээ хэрэглэж байсан бага гарын тунгалаг хаш чулуугаар хийсэн байсан. Уг хөөрөгний халбагыг мөнгөөр хулганатай хийлгэсэн ба шүрэн толгойтой, мөнгөн нуухтай байсан...” /хх-198-VIII/,

 

Хохирогч Ж.Хуяг-Очирын “...Би Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, Морингийн 9-440г тоотод амьдардаг юм. 2016 оны 2 дугаар сарын 18-ны өглөө 11 цаг өнгөрч байх үед гэрээсээ гараад хүүхдээ сургуулиас нь авах гээд явсан юм. Тэгээд хүүхдээ 7 дугаар сургуулиас аваад буцаад гэр рүүгээ явсан. 14 цаг 30 минутын үед гэртээ ирсэн чинь хашааны хаалга онгорхой байшингийн хаалга онгорхой цоожгүй байсан. Тэгээд гэртээ ороход гэрийн хойморт байдаг хужаа бичигтэй 40 инчийн зурагт алга болсон байсан. Би хашаанаасаа гараад хөрш Баасанжаваас манайд хулгай орчихжээ, харсан зүйл байна уу гэсэн чинь танай хашааны гадаа нэг мөнгөлөг өнгийн 89-35 УНҮ гэсэн дугаартай машин байсан дотор нь 2 хүн сууж байсан гэж хэлсэн. Баасанжав надад өндөр биерхүү улаан ноосон малгайтай хүн байсан гэж хэлсэн...” /хх-151-152-IV/,

“...Тухайн үед цоожны цүүг мушгисан байсныг тэгшлээд зассан байгаа. 2 ширхэг цоож худалдаж авсан ба нэг ширхэг цоожийг 10.000 төгрөгөөр худалдаж авсан бөгөөд 2 цоож нийлээд 20.000 төгрөг болж байгаа. Би үнэлгээтэй танилцсан санал нийлж байна. Зурагтыг худалдаж авч байсан баримт одоо байхгүй...” /хх-187-VIII/,

 

Гэрч Б.Баасанжавын “...Би Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, Морингийн 10-4406 тоотод амьдардаг юм. 2016 оны 2 дугаар сарын 18-ны өдөр би өглөө дээшээ таньдаг айлдаа орчихоод гэр рүүгээ явж байгаад Хуяг-Очиртой таараа хаа хүрэх нь вэ гэж асуусан чинь ганц нэг тойрдог юм уу гээд машинтайгаа явж байсан. Тэгээд би гэр рүүгээ орчихоод амбаарт хувин нүүрс хийх гээд байж байтал манай хашааны үүдэн дээр нэг машин ирээд зогссон тэгэхээр нь би дүү нараа юм болов уу гэж бодоод гараад харсан чинь танихгүй хүмүүс байсан. Мөнгөлөг саарал өнгийн 89-35 УНҮ улсын дугаартай маркийг нь мэдэхгүй машин байсан. Тэгээд дээшээ айлд оччихоод буцаад нөгөө айлаасаа гараад харьж явтал Хуяг-Очирын хашааны булангаас улаан ноосон малгайтай өндөр биерхүү залуу хар бараан өнгийн куртиктэй хар өнгийн зурагт сугандаа хавчуулчихсан явж байсан. Тэгээд намайг дээрээс ирж байгааг харангуутаа чигээрээ манай хашааны баруун талаар тойроод явчихсан. Тэгээд нөгөө машин нь дээшээ яваад тэр 2 өөр өөр тийшээ явцгаасан...” /хх-155-156-IV/,

 

Гэрч О.Эрдэнэбулганы “...Би “Хархорин” захын автобусны буудлын хойно “Марал” нэртэй ломбарданд ажилладаг. 2016 оны 2 дугаар сарын 18-ны өдөр Баагий гэдэг нэртэй ах над руу хятад зурагт авах уу гэж утсаар ярьсан юм. Тэгэхээр нь авна ямар зурагт байхаас шалтгаална гэж хэлсэн юм. Удалгүй манай ломбарданд нөгөө Баагий гээд ах миний яриад байсан хятад зурагт чинь энэ байна гээд бариад ороод ирсэн тэгэхээр нь би 200.000 төгрөгөөр худалдаж авъя гэсэн чинь 250.000 төгрөгөөр авчих л даа гэхээр нь би авахгүй ээ, 200.000 төгрөгөнд авна өгвөл өг, өөрөө мэд гэж хэлсэн чинь 200.000 төгрөгөндөө өгөөд гараад явсан. Тэр өдрөөс хойш Баагий гэдэг ах ломбарданд зурагтаа өгснийхөө дараа зөндөө залгаж ярьдаг байсан наад зурагтаа зараад өгчих гэж мессэж бичсэн. Тэгээд би асуугаад үзье гэж хариу бичиж байсан...” /хх-157-158-IV/,

 

Гэрч Ч.Батдэлгэрийн “...Би өөрийн төрсөн дүү Чимэд-Юндэнгийн Бат-Эрдэнийн төрсөн ах байгаа юм. Манай дүү 2016 оны 2 дугаар сарын 18-ны орой 20 цагийн үед /88068049/ дугаарын утаснаас над руу залгасан “Та гэртээ байна уу” гэсэн тэгэхээр нь би гэртэй байна гэж хэлсэн чинь би яваад очъё ярих юм байна гэж хэлсэн. Тэгээд гэрийн гадаа ирээд намайг гараад ир гэхээр нь би юу яриад байгаа юм ороод ир гэсэн чинь та гараад ирээ гээд байсан. Тэгэхээр нь би гараад очсон чинь манай хашааны гадаа өөрийн найз хүүхэн Аливжаргалтай хамт байж байсан. Аливжаргал энэ Бат-Эрдэнэ өнөөдөр хаагуур явсан юм мэдэхгүй намайг цагдаагаас дуудаад байна гэж хэлсэн. Тэгсэн чинь Бат-Эрдэнэ би таксинд явсан юм хорооллын эцсээс нэг хүн аваад морингийн даваа руу явсан юм. Тэр таксинд суусан хүн морингийн давааны айлаас нэг зурагт авчихсан. Тэгээд би тэр залууг “Хархорин” захын буудал дээр буулгасан гэж хэлээд энэ яг хулгайн юм болж таарлаа. Намайг машин барьж явсан гээд цагдаа дээр очихоор барьж аваад хорьчихно, би маргааш шүүх хуралтай та миний оронд явсан болчих тэгэх үү гэж гуйсан. Тэгээд би манай дүү Бат-Эрдэнэ, найз хүүхэн Аливжаргалтай нь хамт Эх нялхсын арын буудлаас тэр хүнийг авсан гэж заасан. Тэгээд тэр хүн нь 20.000 төгрөгөөр тохироод явсан. Замаараа шатахуун түгээх газраас бензин авсан гэж хэлсэн. Тэгээд шууд Морингийн даваа руу яваад ямар гудамж ямар айл байсан талаар шууд заалгаад тэгээд шууд цагдаагийн газар ирсэн...” /хх-159-IV/,

Хохирогч Ч.Бямбасүрэнгийн “...2016 оны 2 дугаар сарын 22-ны өдөр Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, Чулуут АОС-ны 1-80 тоот гэрээс өглөө 07 цагт гарсан. Манай охин Мөнгөнчимэг 12 цагийн үед гараад хичээлдээ явсан. Орой 19 цагийн үед би охиноо аваад гэртээ харьтал манай гэрийн цонх онгорхой хөшиг нь цаашаа болчихсон болохоор нь гэртээ ортол зочны өрөөнд байсан 32 инчийн “Тошиба” загварын ЭлСиДи зурагт алдагдсан байсан. Хулгай орохдоо том өрөөний цонхон талын ханыг нураагаад эвдчихсэн байсан. Үүнийг засварлахад долоон зуу гаран мянган төгрөгийн материал орох тооцоо гарсан. Хуулийн дагуу хариуцлага хүлээлгэж хохирлыг барагдуулах арга хэмжээ авч өгнө үү...” /хх-228-IV/,

“...2013 оны сүүлээр худалдаж авч байсан 32 инчийн “Тошиба” загварын ЭлСиДи зурагт алдагдсан юмаа. Өөр алдагдсан эд зүйл байхгүй. Гэхдээ тухайн үед манай гэрийн цонхны том порчикыг хаалттай, цоожтой байсныг нь түлхэж орохдоо байшингийн дотор талын ханыг нураачихсан байсан. 2016 оны 2 дугаар сарын дундуур манай гэрт хулгай орж байсан юм. Порчикоо гаднаас нь онгойлгохгүй гээд цонхны порчикны дотор талын дээд доод хэсэгт нь хавтан тавиад порчикыг онгойлгохгүй болгож бэхэлсэн юм. 2016 оны 2 дугаар сарын 22-ны өдөр дахин хулгай ороход порчикыг хүчээр түлхсээр байгаад дотор талынх нь ханатай нураагаад дотогш орчихсон байсан. Нурсан ханыг одоо болтол засаж чадаагүй. Засварын тооцоо гаргаж үзэхэд 776.000 төгрөгийн тооцоо гарч байсан...” /хх-191-VIII/,

 

Иргэний нэхэмжлэгч Ц.Мөнхтулгын “...2016 оны 2 дугаар сарын 22-ны өдөр Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, 27-38 тоотод оршин суух “Саран капитал” ломбард дээр ажил дээрээ байж байтал 16 цагийн үед байхаа улаан хүрэн куртиктэй ойролцоогоор 175 см өндөртэй халимаг үстэй залуу “Тошиба” загварын 32 инчийн ЭлСиДи зурагтыг удирдлагын хамт 150.000 төгрөгийн барьцаанд тавьсан. Энэ зурагтыг сүүлд хулгайн эд зүйл болохыг цагдаагийн байгууллагаас мэдэгдэж хураан авсан...” /хх-232-IV/,

 

Хохирогч Р.Наранчимэгийн “...2015 оны 12 дугаар сарын 20-ны өдрөөс 2015 оны 12 дугаар сарын 27-ны өдөр хүртэлх хугацаанд Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, 361 дүгээр гарам, Майханы 3-1 тоот хашаанд байх гэрээ нөхөр бид хоёр эзгүй орхиж хотод ажилтай байж байгаад 2015 оны 12 дугаар сарын 27-ны орой гэртэй очиход манай гэрийн хаалга онгорхой цоож түгжээ нь эвдэрсэн гэр дотроос 2015 онд 600.000 төгрөгөөр /лизингээр/ худалдан авч байсан хар өнгийн зурагт, 2015 онд 1 ширхэгийг нь 140.000 төгрөгөөр худалдан авч байсан дунд гарын мөнгөн аяга 2 ширхэг алдагдсан байсан. ...Би гэрийнхээ хаалгыг засуулаагүй байгаа хаалганыхаа цуурсан хэсэгт банз тавиад хадчихсан. Монгол гэрийн хаалга худалдаж авахад 400.000 төгрөг болох юм билээ. Энэ 400.000 төгрөгийг нэхэмжилнэ. Би хэргийн материал танилцахгүй, шүүх хуралдаанд оролцохгүй. Хохирлоо барагдуулж авах хүсэлтэй байна...” /хх-17-V, хх-207-VIII/,

“…2016 оны 1 дүгээр сарын 24-ний өдөр 15 цагт гэрээсээ гараад орой 20 цагийн үед гэртэй ирэхэд гэрийн хаалгаа түлхүүрээр онгойлгож ороход Гэр доторх зүйлс эмх замбараагүй болсон жижиг өрөөний вакум цонх онгорхой байсан. Гэрээс “ТСL” LED 42 инчийн хавтгай дэлгэцтэй хар өнгийн зурагт, “Арвай” нэртэй 0.75 литрийн архи 1 шил, “DELL” загварын 14 инчийн дэлгэцтэй иж бүрэн компьютер алдсан. Компьютерыг дуудлагаар очсон цагдаа нар хашааны гаднаас олж өгсөн. Одоо зурагт алдагдаад байна...” /хх-73-74-V/,

 

Хохирогч Б.Уранчимэгийн “...Манай байшингийн хаалгыг хөшсөн байсан. Хаалга онгойхгүй байхаар нь жижиг өрөөний цонхны порчикийг түлхээд түгжээг нь эвдээд дотогш орчихсон байсан. Үүнээс болж байшингийн хаалгыг 250.000 төгрөгөөр худалдан авч сольсон. Ручкийг нь гэрт байсан илүү ручкээр сольсон. Хаалга сольсон 250.000 төгрөгийг нэхэмжилнэ. Архи хулгайд алдагдаагүй байсан юм билээ. Үнэлгээтэй танилцсан, санал нийлж байна. Хэргийн материалтай танилцахгүй, шүүх хуралдаанд завтай байвал оролцоно...” /хх-186-187-VIII/,

 

Гэрч У.Энхжаргалын “...2016 оны 1 дүгээр сарын 24-ний өдөр эхнэр хүүхэдтэйгээ 15 цагийн үед гэрээ цоожлоод гарч яваад орой 20 цагийн үед гэртээ би ганцаараа ирсэн. Эхнэр хүүхэд үсчин дээр үлдсэн. Тэгээд гэрийнхээ цоожийг түлхүүрээр онгойлгоод орсон. Жижиг өрөөний цонх онгорхой байсан. Тэгээд гэрийн эд зүйлийг бүртгэж үзэхэд “ТСL” загварын LED 42 инчийн зурагт, “DELL” загварын суурин компьютер байхгүй болохоор нь эхнэр рүүгээ яриад цагдаа дуудсан...” /хх-75-76-V/,

 

Хохирогч Э.Ариунаагийн “...Би 2015 оны 7 дугаар сарын 24-ний өглөөний 09 цаг 20 минутын үед гэрээсээ гараад ажлаа хийж байгаад өдөр 15 цаг 10 минутын үед гэртээ ирэхэд өвлийн байшингийн вакум цонх нь онгорхой байсан. Тэгээд гэр рүүгээ орсон чинь гэрийн эд зүйлсийг бүгдийг нь онгичоод хаячихсан эмх цэгцгүй болгосон байсан. Бүртгэж үзсэн чинь орны гудас доогуур түрийвчинд байсан бэлэн 210.000 төгрөг, ширээн дээр байсан скай маркийн гар утас алдагдсан байсан. Тэгээд гэрээ цэвэрлэчихээд байж байхад манай найз ирээд цагдаад дуудлага өг гэхээр нь дуудлага өгсөн юм...” /хх-244-V/,

“...Байшингийн зүүн талын цонхыг хөшиж онгойлгоод дотогш орсон байсан. Манай гэрээс бэлэн 220.000 төгрөг, Жи мобайлын 180.000 төгрөгөөр авч байсан гар утас алдагдсан. Гар утсыг 100.000 төгрөгөөр үнэлнэ. Өөр алдагдсан эд зүйлгүй. Үнэлгээтэй танилцсан санал нийлж байна...” /хх-180-181-VIII/,

 

Хохирогч Д.Ганбатын “...Би Төв аймгийн Баянчандмань сум, Эрдэнэ 3 дугаар багийн нутаг Дэлгэрэх булаг гэдэг газар зуслангийн байшинтай юм. 2016 оны 1 дүгээр сарын 18-наас 2016 оны 1 дүгээр сарын 21-ний хооронд эзгүй байж байгаад ирэхэд зуслангийн байшингийн цонхоор хулгай орж 48 инчийн “Сони” загварын зурагт 1 ширхэг, дунд гарын мөнгөн аяга 1 ширхэг аваад явсан байсан. Тэгээд би цагдаагийн байгууллагад хандсан. Хэсгийн төлөөлөгч Батсайхан тухайн үедээ ирж хэргийн газрын үзлэг хийсэн. Гэм буруутай этгээдэд хуулийн хариуцлага тооцож өгнө үү. Дунд гарын мөнгөн аяганы гадна талд “С.Ганзориг 2015 он” гэсэн бичиглэлтэй, зурагт нь сүүлийн үеийн “Сони” загварын 43 инчийн зурагт байсан. Би зурагтыг 2015 онд 4.500.000 төгрөгөөр, мөнгөн аягыг шагналд авч байсан 150.000 төгрөгөөр тус тус бодож нэхэмжилнэ. Манайх манаачтай бөгөөд манай гэрээс нилээд зайтай байдаг учраас ямар нэгэн дуу чимээ сонсох боломжгүй. ...Манай байшингийн гал тогооны цонхны порчикыг түлхэн хөшиж ороод зурагтыг, мөн дунд гарын шинэ цагийн мөнгөн аяга аваад явсан байсан. Цонхны порчикыг хөшөөд орчихсон, түгжээ нь эвдрээгүй учраас засварын төлбөр нэхэмжлэхгүй. Хэргийн материал танилцахгүй, шүүх хуралдаанд оролцохгүй...” /хх-91-92-VII, хх-208-VIII/,

 

Гэрч Б.Данзангийн “...2016 оны 1 дүгээр сарын 21-ний өдөр манай манаж байсан зуслангийн 2 давхар байшинд хулгай орж эд зүйл алдагдсаныг мэдсэн. Тухайн өдрийн 16 цагийн үед мэдсэн. Байшингийн 1 давхрын цонхыг хажуу талаас нь хөшөөд онгойлгосон байсан ба цонхоор нь харахад тумбочки сав нь онгорхой байхаар нь хулгай орсон байна гэж сэжиглээд захирал Ганбатад мэдэгдсэн. Тухайн үед манай эхнэр Мишиг, Эрдэнэсүрэн нар байсан. Том хавтгай телевизор, мөнгөн аяга зэрэг эд зүйл алдагдсан байсан. Би эхнэрийн хамт Баянхонгор аймаг руу 2016 оны 1 дүгээр сарын 9-ний өдөр яваад 2016 оны 1 дүгээр сарын 18-нд ирсэн. Ирснээсээ хойш байшинг эргэж тойроогүй. Явахаас өмнө байшингийн цонх зүгээр байсан 2016 оны 1 дүгээр сарын 20-ноос 21-нд шилжих шөнө нохой их хуцсан, өөр чимээ гараагүй. Тэгээд шөнийн 02 цагт унтаж амарсан...” /хх-95-96-VII/,

 

Хохирогч Г.Наранцэцэгийн “...2016 оны 2 дугаар сарын 2-ны өглөө 09 цаг болж байхад ажилдаа яваад маргааш нь буюу 2016 оны 2 дугаар сарын 3-ны орой 17 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Тахилтын 2-426 тоотод гэртээ ирэхэд байшингийн үүдний таамбарын хаалгыг онгойлгосон, байшингийн урд талын цонх хагарсан байдалтай байхаар нь цагдаад дуудлага өгсөн. Манайхаас зурагтын тавиур дээр байсан “BSB” загварын 32 инчийн хавтгай дэлгэцтэй LCD зурагт, эрэгтэй хүний 42 размерын буриад гутал 1 хос, эмэгтэй хүний буриад гутал 1 хос, миний өөрийн хэрэглээний эмэгтэй хүний савхин дээл, полиусан тоногтой эмэгтэй хүний дээлийн суран бүс 1 ширхэг, цагаан хиймэл үстэй малгай, мөнгөн хос ээмэг, эмэгтэй хүний хар өнгөтэй фудволк, эрэгтэй хүний брюкэн өмд 2 ширхэг, “Молоко” гэсэн бичигтэй ууттай печень, эмэгтэй хүний хар эрээн даавуун алчуур 1 ширхэг, үс ороодог хайч 1 ширхэг зэрэг зүйлс алдагдсан. Зурагтыг 350.000 төгрөгөөр, эрэгтэй хүний буриад гутлыг 70.000 төгрөгөөр, эмэгтэй хүний буриад гутлыг 60.000 төгрөгөөр, савхин дээлийг 250.000 төгрөгөөр, полиусан тоногтой бүсийг 50.000 төгрөгөөр, мөнгөн ээмгийг 50.000 төгрөгөөр, хиймэл үстэй малгайг 30.000 төгрөгөөр, эмэгтэй хүний ноосон цамцыг 1 ширхэгийг 10.000 төгрөгөөр, эрэгтэй хүний цагаан өнгийн футболк 1 ширхэгийг 5.000 төгрөгөөр, эрэгтэй брюкэн өмд 1 ширхэгийг 15.000 төгрөгөөр, молоко гэсэн печень 1 уутыг 1.200 төгрөгөөр, эрэгтэй хүний хар футболк 5.000 төгрөгөөр, эмэгтэй хүний хар эрээн даавуун алчуурыг 6.000 төгрөгөөр, үс ороодог хайч 10.000 төгрөгөөр үнэлнэ...” /хх-93-94-V/,

“...Цонхны шилийг 50.000 төгрөгөөр худалдаж аваад шиллүүлсэн, цоож эвдрээгүй учраас нэхэмжлэхгүй. Харин цүүг нь 2.500 төгрөгөөр худалдаж авч сольсон. Ингээд нийт 52.500 төгрөгийн зардал гарсан үүнийг нэхэмжилж байна. Үнэлгээтэй танилцсан, санал нийлж байна...” /хх-177-VIII/,

 

Гэрч А.Бямбадуламын “...Би Наранцэцэг эгчийн гэрт 2015 оны 12 сарын сүүлээр шиг санаж байна. 2-3 удаа очиж хонож байсан. Одоо он сарыг санахгүй байна. Наранцэцэг эгч надруу утсаар яриад манай гэрт хулгай орчихсон байна гэж хэлсэн. Би тухайн үед гэрт нь очоогүй, харин сүүлд манай эгч Наранцэцэг надад гэрээс зурагт, цагаан сараар хүнд бэлэглэх гэж авсан хувцас хунар, мөнгөн ээмэг, мөнгөн бүс, эмэгтэй савхин дээл, эрэгтэй 1 хос гутал, эмэгтэй 1 хос буриад гутал, чихэр, печень гэх мэт зүйлүүд алдагдсан байна гэж хэлж байсан. Зурагт бол намайг очиход байсан. Мөнгөн ээмэг, мөнгөн бүсний тухайд Наранцэцэг эгч өөрөө эдэлж хэрэглэдэг. Харин цагаан сараар хүмүүст өгөх гэж байсан хувцас, эрэгтэй 1 хос гутал, эмэгтэй 1 хос гутал, чихэр печень зэргийг ажлаас нь гэр рүү нь би хамт аваачиж байсан. Зурагт, мөнгөн бүс, мөнгөн ээмэг, савхин дээлийг хэрэглэж байсан, бусад алдсан зүйлүүд шинэ байсан...” /хх-195-196-VIII/,

 

Хохирогч Л.Очирбалын “...2015 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр Улаанбаатар хотод байдаг гэртээ байсан чинь орой 20 цагийн үед хөрш айлын залуу Гансүх надруу залгаад танай гэрийн цонх онгорхой, хаалт төмрийг эвдэлсэн байна, би цагдаад дуудлага өгсөн гэж хэлсэн. 1 цагийн дараа яваад очсон чинь гэрийн үүдний вакум цонхыг түлхээд хулгай орсон байсан. Мөнгөлөг өнгөтэй полиусан тоногтой улаан шаргал өнгөтэй, модтой цулгай хүрэн хээтэй, хас тэмдэгтэй, ган дөрөөтэй, олом жирэм бүтэн, улаан өнгийн хамбан эмжээртэй цагаан эсгий тохомтой шинэ эмээл байсан. Үүнийг 600.000 төгрөгөөр үнэлж байна. Цахилгаан дрилл нь ягаан хайрцагтай, батарейтай өрөмний комтой дрилл байсан. 2015 оны 9 дүгээр сард 150.000 төгрөгөөр худалдаж авсан. Би гомдолтой байна. Алдагдсан эд зүйлс болон эвдэлсэн цонхны хаалтыг 40.000 төгрөгөөр янзлуулсан, угаалгын өрөөний хаалганы үнэ 80.000 төгрөгийг нэхэмжилж байна...” /хх-134-V/,

“...Манай байшингийн баруун талд байдаг нойлын өрөөний цонхоор орсон байсан. Тэгэхдээ цонхны гадна талд байсан хамгаалалтын решотка төмрийг татаж муруйлгаж нугалж байгаад цонхны том порчикны рамыг нь цөм цохиж эвдлээд дотогш орсон байсан. Мөн нойлын өрөөний хаалгыг хөшиж эвдэлсэн байсан. Хамгаалалтын решотка төмрийг 45.000 төгрөгөөр засуулсан байгаа, цонхыг үнэлж нэхэмжлэхгүй. Нойлын өрөөний хаалгыг 110.000 төгрөгөөр худалдаж авч байсан. Хаалгыг 110.000 төгрөгөөр худалдан авч солих юм билээ. Ингээд нийт 155.000 төгрөгийг эвдрэл гэмтэлд нэхэмжилнэ. Үнэлгээтэй танилцлаа санал нийлж байна...” /хх-189-VIII/,

 

Гэрч А.Гансүхийн “...2016 оны 1 дүгээр сарын 25-ны орой бие засаад гэр рүүгээ алхаж байтал хажуу айл болох Очирбал ахын хашаанд шил хагарч байгаа мэт шажигнаж дуугарсан. Хашааны дээгүүр өнгийж хартал хар өнгийн хувцастай нилээн өндөр эрэгтэй байшингийн баруун талын цонхоор орох гэж байгаа бололтой харагдсан. Гэр рүүгээ явж ороод эхнэртээ хэлээд цагдаа дуудсан. Очирбалыг хүрээд ир гэж хэлээд ирэхээр нь дотогш ороход гэрт нь ямар ч хүн байгаагүй...” /хх-201-VIII/ гэх мэдүүлгүүд болон Сэтгэцийн Эрүүл Мэндийн Үндэсний төвийн Шүүх сэтгэц гэм судлалын үзлэг хийсэн 1181 тоот шинжээчийн дүгнэлт /хх-219-220-VIII/, Сэтгэцийн Эрүүл Мэндийн Үндэсний төвийн Шүүх сэтгэц гэм судлалын үзлэг хийсэн 4 тоот шинжээчийн дүгнэлт /хх-157-II/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-45-4-I, хх-14-15, 60-65, 107-111, 167-173, 215-217-III, хх-48-53, 116-120, 214-217-IV, хх-6-10, 44-46, 84-87, 113-119-V, хх-233-238-VI/, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-58, 61-I, хх-131-139-IV/, эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргах тогтоол /хх-59-60-I, хх-147-150-IV/, таньж олуулах ажиллагаа хийсэн тэмдэглэл /хх-168-170-I/, эд зүйл хураан авсан тогтоол, тэмдэглэл /хх-118-120, 223-225-IV/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /хх-171-189-I, хх-8-9-IV, хх-149-152-V, хх-16-23, 27-30, 42-54-VI, хх-11-13, 115-116-VII/, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-145, 226-IV/, эд зүйлийн үнэлгээ /хх-87, 133, 184, 186, 203, 220-III, хх-40, 62, 154, 222-IV, хх-26, 60, 91, 131-V, хх-34, 171, 174, 180, 183, 185-VII, хх-179, 183, 185, 188, 190-VIII/, эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, тэмдэглэл /хх-140-144-IV/, Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Прокурорын газрын 10 тоот тогтоол /хх-155-VIII/, туршилт хийх тогтоол /хх-161-166-VII/, шүүгдэгч Д.Цэрэн-Очир, Ч.Бат-Эрдэнэ, О.Очгэрэл, Б.Мөнхбаяр нарын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-191, 193-I, хх-154-V, хх-67, 88-VI, хх-225-VIII/ зэрэг хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогджээ.

Мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчөөгүй байна.

Анхан шатны шүүхээс Ч.Бат-Эрдэнэ, Д.Цэрэн-Очир нарт оногдуулсан ял шийтгэлийн төрөл, хэмжээ нь тухайн гэмт хэргийн нийгмийн хор аюулын хэр хэмжээ, хэрэг үйлдэгдсэн нөхцөл, тэдгээрийн хувийн байдал, гэм бурууд тохирсон байх ба шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэжээ.

Хэрэгт авагдсан нотлох баримтууд болон болсон үйл баримтаас дүгнэн үзэхэд ялтан Ч.Бат-Эрдэнэ, Д.Цэрэн-Очир нарт холбогдох бусдын эд хөрөнгийг хулгайлсан гэмт хэрэг хангалттай нотлогдон тогтоогдсон талаар үндэслэлтэй дүгнэлт хийсэн ба харин анхан шатны шүүхээс О.Очгэрэлд холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхдээ үндэслэлгүй дүгнэлт хийжээ. Өөрөөр хэлбэл О.Очгэрэл нь Ч.Бат-Эрдэнийн 2014 оны 3 дугаар сарын 25-наас 26-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлалтай иргэн Н.Намнандоржийн эд зүйлээ хадгалдаг гражийн цоожийг төмрөөр хөшиж онгойлгон нэвтэрч “Эссэ”, “Майлд Сэвэн”, “Парламент” зэрэг нэр төрлийн тамхийг хулгайлан авч 26.781.950 төгрөгийн хохирол учруулсан гэх хэрэгт хамтран оролцсон болох нь хангалттай нотлох баримтаар тогтоогдохгүй байна.

Харин түүний дээрх 2014 оны 3 дугаар сарын 25-наас 26-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлалтай иргэн Н.Намнандоржийн гражаас алдагдсан “Эссэ”, “Майлд Сэвэн”, “Парламент” зэрэг эд зүйлсийг ялтан Ч.Бат-Эрдэнэтэй харилцан тохиролцон Эрдэнэт хот руу автомашинаар зөөвөрлөж, замын зардалд зарим тамхийг авч буй идэвхитэй үйлдэл нь гэмт хэрэг үйлдэж олсон эд хөрөнгийг авах, борлуулах гэмт хэргийн шинжтэй байна. Иймд түүнд холбогдох хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 155 дугаар зүйлийн 155.1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэх нь үндэслэлтэй байна. Хэргийн зүйлчлэлийг өөрчилсөн нь О.Очгэрэл хохирогч Н.Намнандоржийн хохирлыг Ч.Бат-Эрдэнэтэй хамтарч төлөх үүргээс чөлөөлөгдөхгүй гэж үзэв.

Давж заалдах шатны шүүхээс О.Очгэрэлд холбогдох хэргийг Эрүүгийн хуульд заасан “хөнгөн” ангиллын гэмт хэргээр зүйлчилж хөнгөрүүлсэнтэй холбогдуулан хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн үндэслэлээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1 дэх хэсэгт зааснаар түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх нь зүйтэй байна. Иймд энэ талаар гаргасан ялтан О.Очгэрэл, түүний өмгөөлөгч Н.Жамъяндорж нарын давж заалдах гомдлыг хүлээн авч, шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтүүдийг оруулж, ялтан Ч.Бат-Эрдэнэ, Д.Цэрэн-Очир нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Түүнчлэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлыг шүүгдэгч нараас гаргуулсан дүгнэлт, шүүгдэгч нарын цагдан хоригдсон хоногийг тооцсон заалт болон бусад дүгнэлт, заалтыг хэвээр үлдээв.   

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246 дугаар зүйлийн 246.2, 315 дугаар зүйлийн 315.1.4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 119 дүгээр Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:

- 3 дахь заалтын “Прокуророос шүүгдэгч О.Очгэрэлд Эрүүгийн хуулийн тусгай aнгийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг мөн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.3 дахь хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилсүгэй.” гэснийг “Прокуророос О.Очгэрэлд холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай aнгийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 155 дугаар зүйлийн 155.1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилсүгэй.” гэж,

- 4 дэх заалтын “Шүүгдэгч Д.Цэрэн-Очир нь урьд Сүхбаатар дүүргийн шүүхийн 2006 оны 2 дугаар сарын 23-ны өдрийн 52 дугаар шийтгэх тогтоолоор Онц аюултай гэмт хэрэгтнээр тооцогдож, ялтай байх хугацаандаа дангаараа болон бусадтай бүлэглэж, машин механизм ашиглан, орон байранд нэвтэрч, бусдын эд хулгайлж, их хэмжээний хохирол учруулсан, шүүгдэгч Ч.Бат-Эрдэнийг бусадтай бүлэглэж, машин механизм ашиглан орон байранд нэвтэрч, бусдын эд зүйлийг хулгайлж, их хэмжээний хохирол учруулсан, шүүгдэгч О.Очгэрэлийг бусадтай бүлэглэж, машин механизм ашиглан, бусдын эд зүйлийг хулгайлж их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.” гэснийг “Шүүгдэгч Д.Цэрэн-Очир нь урьд Сүхбаатар дүүргийн шүүхийн 2006 оны 2 дугаар сарын 23-ны өдрийн 52 дугаар шийтгэх тогтоолоор Онц аюултай гэмт хэрэгтнээр тооцогдож, ялтай байх хугацаандаа дангаараа болон бусадтай бүлэглэж, машин механизм ашиглан, орон байранд нэвтэрч, бусдын эд хулгайлж, их хэмжээний хохирол учруулсан, шүүгдэгч Ч.Бат-Эрдэнийг бусадтай бүлэглэж, машин механизм ашиглан орон байранд нэвтэрч, бусдын эд зүйлийг хулгайлж, их хэмжээний хохирол учруулсан, шүүгдэгч О.Очгэрэлийг хулгайн гэмт хэрэг үйлдэж олсон эд хөрөнгийг мэдсээр байж урьдчилан амлалгүйгээр авсан, борлуулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.” гэж тус тус өөрчилсүгэй.

 

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.2 дахь хэсэгт зааснаар О.Очгэрэлийн үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 155 дугаар зүйлийн 155.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1 дэх хэсэгт зааснаар түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.” гэсэн заалт нэмсүгэй.

 

3. Шийтгэх тогтоолын 5, 6 дахь заалтуудын О.Очгэрэлд холбогдох хэсгийг болон түүнд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хүчингүй болгож, тогтоолын бусад заалт, хэсгийг хэвээр үлдээсүгэй.  

4. Шүүгдэгч О.Очгэрэл, түүний өмгөөлөгч Н.Жамъяндорж нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хүлээн авч, ялтан Д.Цэрэн-Очир, Ч.Бат-Эрдэнэ нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож, ялтан О.Очгэрэлийг цагдан хорих байрнаас нэн даруй сулласугай.

5. Давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн гэж үзвэл шүүгдэгч, хохирогч болон тэдгээрийн өмгөөлөгч магадлалыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах, Улсын Ерөнхий Прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

  

 

                      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Н.БАТСАЙХАН

 

           ШҮҮГЧИД                                                          О.ЧУЛУУНЦЭЦЭГ

 

                                                                                     Д.МЯГМАРЖАВ