Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 08 сарын 02 өдөр

Дугаар 103/ШШ2016/00341

 

 

 

 

 

20************** оны 08 сарын 02 өдөр

Дугаар *******03/ШШ20**************/0034*******

Улаанбаатар хот

 

Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Туяа би,

Нэхэмжлэгч: ******* дүүргийн ******* дүгээр хороо, *******4 дүгээр байрны ******* тоотод байрлах, ******* ******* ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ******* дүүргийн 4 дүгээр хороо, Жаргалантын ******* дугаар гудамжны ******* тоотод оршин суух, ******* овогт ******* холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт *******.*******55.700 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 20************** оны 0******* дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч хянаад:

ТОДОРХОЙЛОХ нь :

Нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Манай ХХК нь барьцаалан зээлдүүлэх үйл ажиллагаа явуулдаг бөгөөд зээлдэгч Б. нь 20*******5 оны 07 дугаар сарын 08-ны өдөр барьцааны гэрээ хийж *******.500.000 төгрөгийг ******* сарын хугацаатай, сарын 7 хувийн хүүтэй, БРА **************-*******8 улсын дугаартай, Toyoto prius маркийн авто машиныг барьцаалан зээл авсан. 20*******5 оны 07 дугаар сарын **************-ны өдөр 500.000 төгрөг, 20*******5 оны *******0 дугаар сарын *******3-ны өдөр дахин 500.000 төгрөгийг тус тус зээлэн нийт 2.500.000 төгрөгийн зээлтэй болсон. Зээлдэгч нь зээлийн эргэн төлөлт хийгээгүй бөгөөд 20************** оны 04 дүгээр сард зээлийн барьцаанд тавьсан машинаа хураалгая гэж ирсэн боловч машины арлын дугаар зөрүүтэй, нилээд эвдрэлтэй, 20************** онд оношилгоонд ороогүй, татвар төлөөгүй, мөн осолд орсон машин ирсэн. Машины ослын үнэлгээг Хөрөнгө Эстимэйт ХХК 3.800.000 төгрөгөөр тогтоосон. ын машиныг 3.000.000 төгрөгөөр тооцож зарсан. Иймд үндсэн зээл 2.500.000 төгрөг, зээлийн хүү 525.000 төгрөг, алданги *******.5*******2.500 төгрөг, эрэн сурвалжлуулсан улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөг, торгууль 48.000 төгрөг нийт 4.*******55.700 төгрөгөөс машины үнэ 3.000.000 төгрөгийг хасаад *******.*******55.700 төгрөгийг Б.оос гаргуулж өгнө үү гэжээ.

Зохигчдын эвлэрлийн гэрээнд: Хариуцагч Б. нь нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг болох *******.000.000 төгрөгийг 20************** оны 07 дугаар сарын 28-ны өдөр нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК-д бэлнээр өгч, үлдэх *******55.700 төгрөгийг 20**************.08.25-ны өдөр **************0.000, 20**************.09.25-ны өдөр **************0.000, 20**************.*******0.25-ны өдөр **************0.000, 20**************.**************.25-ны өдөр **************0.000, 20**************.*******2.25-ны өдөр **************0.000, 20*******7.0*******.25-ны өдөр *******05.700 төгрөгийг тус тус хуваан төлөхөөр харилцан тохиролцож гэрээ байгуулав гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь

Нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК нь хариуцагч Б.оос зээлийн гэрээний үүргийн биелэлт *******.*******55.700 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Хариуцагч нь нэхэмжлэгч байгууллагад *******.000.000 төгрөгийг бэлнээр төлж, үлдэх *******55.700 төгрөгийг 20*******7 оны 0******* дүгээр сарын 25-ны өдөр хүртэл гэрээнд дурдсан графикийн дагуу төлөхөөр нэхэмжлэгчтэй эвлэрлийн гэрээ байгуулсан байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Зохигчид эвлэрэн хэлэлцсэн нь Иргэний хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.*******, 74.2-т заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

*******.******* ******* ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй, ******* овогт ******* холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт *******.*******55.700 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Б. нь нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг болох *******.000.000 төгрөгийг нэхэмжлэгчид бэлнээр төлж үлдэх *******55.700 төгрөгийг 20**************.08.25-ны өдөр **************0.000, 20**************.09.25-ны өдөр **************0.000, 20**************.*******0.25-ны өдөр **************0.000, 20**************.**************.25-ны өдөр **************0.000, 20**************.*******2.25-ны өдөр **************0.000, 20*******7.0*******.25-ны өдөр *******05.700 төгрөгийг тус тус төлөхөөр эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 4*******.44******* төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож 20.720 төгрөгийг улсын төсвөөс буцаан, хариуцагч Б.оос улсын тэмдэгтийн хураамжинд 20.720 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.*******-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ П.ТУЯА