Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 10 сарын 07 өдөр

Дугаар 00537

 

Булган аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Одончимэг даргалж, хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: 1964 оны 09 дүгээр сарын 29-ны өдөр Булган аймгийн Тэшиг суманд төрсөн, 52настай, эмэгтэй, Булган аймгийн Хутаг-Өндөр сум 1 дүгээр баг 4 дүгээр хороо 6-3 гудамж 23 тоотод оршин суух Мархай овогт Дашгайгын Дэлгэрмаа /РД:ГН64081507/-ийн нэхэмжлэлтэй,

Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай 132/2016/00535/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нарийн бичгийн дарга Э.Цэнгүүн оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.Дэлгэрмаа нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 1964 онд Булган аймгийн Тэшиг суманд төрсөн, 52 настай. Би Булган аймгийн Хутаг- Өндөр сумын Магсаржав САА-д 1984 -1987 он хүртэл трактор комбайны жолоочоор, 1987-1994 оныг дуустал тогооч, нормчноор тус тус ажиллаж байсан юм. Тухайн үед хөтлөгдөж байсан хөдөлмөрийн дэвтэр зөрчилтэй байх тул дээрх онуудад ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэжээ. Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д.Дэлгэрмаа нь Булган аймгийн Хутаг Өндөр сумын Магсаржав САА-д 1984 -1987 он хүртэл трактор комбайны жолоочоор, 1987-1994 оныг дуустал тогооч, нормчноор тус тус ажиллаж байсанбайдлаа тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Нэхэмжлэгчийн 1984 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1987 оны 08 дугаар сарын 25-ны өдийр хүртэл трактор комбайны жолоочоор, 1987 оны 08 дугаар сарын 25-ны өдрөөс 1987 оны 10 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл нормчноор, Магсаржав Тэжээлийн цехэд 1992 оныс 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал нормчноор ажиллаж байсан нэхэмжлэлийн шаардлага нь Булган аймгийн Архивын тасгийн 2016 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 39 тоот цалингийн лавлагаа, иргэний үнэмлэхний нотариатаар баталгаажуулсан хуулбар, Булган аймгийн Магсаржав САА-н даргын 1987 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 248 тоот тушаал, Булган аймгийн Магсаржав САА-н даргын 1987 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 212 тоот тушаал, хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар баталгаажуулсан хуулбар, тухайн үед Д.Дэлгэрмаатай хамт ажиллаж байсан гэрч В.Наранбаяр, С.Жарантай нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, 1987 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс 1992 оны 06 дугаар сарын 30-ны өдрийг хүртлэх хугацаанд тогооч, нормчноор ажиллаж байсан байдлыг тогтоолгох шаардлага нь нотлох баримтаар нотлогдохгүй байх тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Нэхэмжлэгч нь шүүх хуралдаанд оролцох боломжгүй талаар хүсэлт гаргасан байх тул шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар хэргийг хянан шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Мархай овогт Дашгайгийн Дэлгэрмааг Булган аймгийн Хутаг Өндөр сумын Магсаржав САА-д 1984 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1987 оны 08 дугаар сарын 25-ны өдийг хүртэл трактор комбайны жолоочоор, 1987 оны 08 дугаар сарын 25-ны өдрөөс 1987 оны 10 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл нормчноор, Магсаржав Тэжээлийн цехэд 1992 оныс 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал нормчноор нийт 5 /тав/ жил, 9 /ес/ сар, 14 /арван дөрөв/ хоног ажиллаж байсан болохыг тогтоож, нэхэмжлэлийн шаардлагаас 1987 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс 1992 оны 06 дугаар сарын 30-ны өдрийг хүртлэх хугацаанд тогооч, нормчноор ажиллаж байсан байдлыг тогтоолгох шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-т зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган, Орхон, Хөвсгөл аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ О.ОДОНЧИМЭГ