| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэчимэг Энэбиш |
| Хэргийн индекс | 192/2025/01871/И |
| Дугаар | 210/МА2026/00242 |
| Огноо | 2026-01-26 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 01 сарын 26 өдөр
Дугаар 210/МА2026/00242
|
|
|
******* ХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Золзаяа даргалж, Ерөнхий шүүгч Д.Нямбазар, шүүгч Э.Энэбиш нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 192/ШШ2025/07346 дугаар шийдвэртэй
Нэхэмжлэгч: ******* ХК-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: *******д холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 734,050,878.92 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай иргэний хэргийг хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Энэбиш илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Солонго нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: Талууд 2023.01.17-ны өдөр байгуулсан зээлийн гэрээгээр 480,000,000 төгрөгийг жилийн 22.8 хувийн хүү, 36 сарын хугацаатайгаар зээлдүүлэх, мөн 2018.05.17-ны өдөр байгуулсан кредит картын зээлийн гэрээгээр 20,000,000 төгрөгийн зээлжих эрхтэй, бэлэн зарлагын хүү жилийн 30 хувь, бэлэн бус зарлагын хүү жилийн 24 хувийн хүүтэй, 60 сарын хугацаатай, платинум картын зээлийн эрх нээлгэж тус тус зээл авсан. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 2023.01.17-ны өдөр байгуулсан үл хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээгээр *******ийн өмчлөлийн ******* дугаартай *******дүүргийн ******* хороо, *******/15032/ ******* ******* тоот хаягтай ******* м.кв талбайтай, *******зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, улсын бүртгэлийн *******дугаартай *******дүүргийн ******* хороо, ******* тоот хаягтай, нэгж талбарын ******* дугаартай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай эзэмших эрхтэй газар, мөн өдрийн хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг тус тус байгуулж бараа материал, тоног төхөөрөмж зэргийг барьцаалуулсан.
Зээлдэгч нь 2025.02.10-ны өдрийн байдлаар зээлийн гэрээний үндсэн төлбөрт 5,208 төгрөг, зээлийн хүүд 16,714,831 төгрөг, нийт 16,720,038 төгрөг төлж, кредит картын зээлийн гэрээний үндсэн төлбөрт 5,795 төгрөг төлсөн. Ийнхүү зээлийн гэрээний үүргээ хугацаанд нь төлөөгүйн улмаас зээлийн хугацаа хэтэрч үүргээ зөрчсөнийг банк мэдэгдэж, нэмэлт хугацаа тогтоосон ч үр дүн гараагүй. Иймд *******эс зээлийн гэрээний үндсэн төлбөрийн үлдэгдэл 479,994,792.34 төгрөг, зээлийн хүүд 207,560,951.44 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 13,377,563.89 төгрөг, нотариатын зардал 69,000 төгрөг, нийт 701,002,307.67 төгрөгийг, мөн кредит картын зээлийн гэрээний үндсэн төлбөрийн үлдэгдэл 19,994,204.87 төгрөг, зээлийн хүүд 10,799,958.67 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 2,254,407.71 төгрөг, нийт 33,048,571.25 төгрөг буюу бүгд 734,050,878.92 төгрөг гаргуулахаар шаардаж байна. Мөн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгүүдээр хангуулж өгнө үү гэжээ.
2.Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга: Талуудын байгуулсан зээлийн гэрээний хугацаа дуусгавар болоогүй, гэрээ цуцлагдаагүй байхад зээлийн төлбөрийн нийт хэмжээнд хүү бодсоныг үндэслэлгүй гэж үзэж байна. Зээлийн гэрээний хугацааг дуусгавар болгохоор ******* 2023.05.08-ны өдөр ******* ХК-д хүсэлт гаргаж, зээлээ 2023.06.01-ний өдрийн дотор дуусгая гэсэн хүсэлт гаргаж байсан. Зээлийг энэ хугацаанд банк дуусгавар болгоогүй бөгөөд уг зээлийн гэрээний хүү тооцож байгааг зөвшөөрөхгүй. Мөн кредит картын зээлийн гэрээний хувьд 60 сарын хугацаатай зээл авсан ба хугацаа нь 2023.05.17-ны өдөр дууссан. Гэрээний хугацаа дууссан байтал нэхэмжлэл гаргах өдрийг хүртэл хүү тооцож байгааг зөвшөөрөхгүй тул 2023.06.01-ний өдрөөс хойших нэмэгдүүлсэн хүү, хүүгийн төлбөрийг зөвшөөрөхгүй. Кредит картын зээлийн гэрээний хугацааг талууд сунгаагүй байхад илүү бодсон нь үндэслэлгүй. Харин 2023.05.17-ны өдрийг хүртэлх хүүг төлнө гэжээ.
3.Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452.1, 453.1, 219 дүгээр зүйлийн 219.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21.2-т зааснаар хариуцагч *******эс 731,796,471.21 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* ХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 2,254,407.71 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч ******* шийдвэрийг сайн дураар эс биелүүлбэл барьцаа хөрөнгө болох *******ийн өмчлөлийн *******дүүргийн ******* хороо, *******/15032/ *******, ******* тоот хаягт байршилтай, ******* м.кв талбай бүхий, эрхийн улсын бүртгэлийн ******* дугаартай үйлдвэр үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, *******ийн эзэмшлийн *******улсын бүртгэлийн дугаартай *******дүүргийн ******* хороо, З******* тоот хаягт байршилтай ******* м.кв талбайтай эзэмших эрхтэй газар, ******* тоот Барьцааны гэрээний дагуу барьцаалсан 15 нэр төрлийн бараа материал, тоног төхөөрөмж зэргийг албадан дуудлага худалдаагаар худалдаж зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 3,899,200 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч *******эс 3,887,132 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* ХК-д олгож шийдвэрлэжээ.
4.Хариуцагч тал анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргасны дараа зохигч эвлэрч, эвлэрлийн гэрээгээ шүүхэд ирүүлсэн байна.
ХЯНАВАЛ:
1.Нэхэмжлэгч ******* ХК нь хариуцагч *******д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 734,050,878.92 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгүүдээр хангуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
2.Анхан шатны шүүх хариуцагч *******эс 731,796,471.21 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* ХК-д олгож, нэхэмжлэлээс 2,254,407.71 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй бол түүний өмчлөлийн *******дүүргийн ******* хороо, *******/15032/ ******* гудамж, ******* тоот хаягтай, ******* м.кв талбайтай, улсын бүртгэлийн ******* дугаартай, үйлдвэр үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, мөн *******улсын дугаартай, *******дүүргийн ******* хороо, ******* тоот хаягтай ******* м.кв талбай бүхий эзэмшлийн газар, мөн 15 нэр төрлийн бараа материал, тоног төхөөрөмж зэргийг албадан худалдах замаар шийдвэрийг биелүүлэхээр шийдвэрлэжээ. Хариуцагч шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасны дараа зохигч эвлэрэн хэлэлцэж, дараах агуулгатай эвлэрлийн гэрээг шүүхэд ирүүлсэн. Үүнд:
2.1.Хариуцагч *******, нэхэмжлэгч ******* ХК-ийн нэхэмжлэлийн шаардлага 731,796,471.21 төгрөгийг бүхэлд нь бүрэн хүлээн зөвшөөрч 12 сарын хугацаанд буюу 2026 оны 01 сарын 30-ны өдрөөс 2026 оны 11 сарын 30-ны өдрийг хүртэлх 11 сарын хугацаанд сар бүр 5,000,000 төгрөгийг, 2026 оны 12 сарын 30-ны өдөр 676,796,471.21 төгрөгийг тус тус төлөхийг зөвшөөрчээ.
2.2.Хариуцагч нь дээрх төлбөрийг хугацаанд нь төлөөгүй тохиолдолд зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд барьцаалсан түүний өмчлөлийн улсын бүртгэлийн ******* дугаартай, *******дүүргийн ******* хороо, *******/15032/ ******* гудамж ******* тоот хаягтай ******* м.кв талбайтай, үйлдвэр үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, улсын бүртгэлийн *******дугаартай, *******дүүргийн ******* хороо, ******* тоот хаягтай, нэгж талбарын ******* дугаартай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай эзэмших эрхтэй газраар үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг зөвшөөрч,
2.3.Хариуцагч төлбөр төлөхөөр гэрээгээр тохиролцсон хуваарийг 2 сар ба түүнээс дээш хугацаанд төлөөгүй тохиолдолд шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлнэ.
2.4.Талууд улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар шийдвэрлүүлнэ гэж гэрээнд тусгажээ.
3.Гэрээнд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагч ******* нар гарын үсэг зуржээ. Нэхэмжлэгч ******* ХК-аас 2025 оны 02 сарын 25-ны өдрийн ******* дугаар албан бичгээр итгэмжлэгдсэн төлөөлөгч *******од олгосон итгэмжлэлд эвлэрлийн гэрээ байгуулах эрхийг олгосон байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч эвлэрлийн гэрээнд гарын үсэг зурах эрхтэй байна.
4.Талууд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 26.3 дахь хэсэгт зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч шатанд эвлэрэх эрхтэй бөгөөд зохигчийн байгуулсан эвлэрлийн гэрээний нөхцөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөж, хуульд харшилсан байдал хэргийн баримт, талуудын тайлбараар тогтоогдоогүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасны дараа талууд эвлэрсэн тохиолдолд хуульд заасны дагуу давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг буцаан олгохгүй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 192/ШШ2025/07346 дугаар шийдвэрийг хүчингүй болгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар хариуцагч *******, нэхэмжлэгч ******* ХК-ийн нэхэмжлэлийн шаардлага 731,796,471.21 төгрөгийг 2026 оны 01 сарын 30-ны өдрөөс 2026 оны 11 сарын 30-ны өдрийг хүртэлх 11 сарын хугацаанд сар бүр 5,000,000 төгрөгийг, 2026 оны 12 сарын 30-ны өдөр 676,796,471.21 төгрөгийг тус тус төлөх,
Үүргийн гүйцэтгэлийг улсын бүртгэлийн ******* дугаартай, *******дүүргийн ******* хороо, *******/15032/ ******* гудамж ******* тоот хаягтай ******* м.кв талбайтай, үйлдвэр үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, улсын бүртгэлийн *******дугаартай, *******дүүргийн ******* хороо, ******* тоот хаягтай, нэгж талбарын ******* дугаартай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай эзэмших эрхтэй газраар хангуулах,
Хариуцагч дээрх мөнгөн төлбөрийн хуваарийг 2 ба түүнээс дээш сарын хугацаанд төлөөгүй бол нэхэмжлэгч шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэхээр хүсэлт гаргах нөхцөлөөр эвлэрсэн зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч *******ийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 3,899,200 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар энэ магадлалд зохигч хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, мөн тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЗОЛЗАЯА
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.НЯМБАЗАР
ШҮҮГЧ Э.ЭНЭБИШ