| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Отгоогийн Одончимэг |
| Хэргийн индекс | 132/2016/00259/И |
| Дугаар | 00547 |
| Огноо | 2016-10-14 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 10 сарын 14 өдөр
Дугаар 00547
Булган аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Одончимэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: 1977 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр төрсөн, 39 настай, эмэгтэй, ам бүл 5, нөхөр, хүүхдүүдийн хамт Булган аймгийн Булган сумын 5 дугаар багийн 1 тоотод оршин суух, Сайн хүн овогтБадамдоржийн Отгонжаргал /РД:ГЭ77092008/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: 1977 оны 05 дугаар сарын 07-ны өдөр төрсөн, 39 настай, эрэгтэй, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Булган аймгийн Булган сумын 5 дугаар багийн 1 тоотод оршин суух, Жон овогт Ойдовын Цээрэгзэн /РД:ГЮ77050711/-д холбогдох,
Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулах, хамтран өмчлөх дундын эд хөрөнгө хуваалгах нэхэмжлэлийн шаардлага бүхий 132/2016/00259/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.Отгонжаргал, түүний өмгөөлөгч М.Даваасүрэн, хариуцагч О.Цээрэгзэн,
хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: 1969 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр төрсөн, 47 настай, эрэгтэй, Булган аймгийн Засаг даргын Тамгын газрын Хууль эрх зүйн хэлтсийн мэргэжилтэн ажилтай, Булган аймгийн Булган сумын 5 дугаар баг Гурилын үйлдвэрийн байр 303 тоотод оршин суух Хальбин овогт Сүрэнхорын Амар /СЮ69040210/, нарийн бичгийн дарга С.Гончигбал нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Отгонжаргал нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие О.Цээрэгзэнтэй 1996 онд гэр бүл болж хуримаа хийн хамтын амьдралаа эхэлжбидний дундаас 1997 оны 10 дугаар сарын 26-ны өдөр хүү Ц.Батжаргал, 1999 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр охин Ц.Уянга, 2005 оны 08 дугаар сарын 17-ны өдөр охин Ц.Урансолонго нар төрсөн. Бид хамт амьдрах хугацаандаа үр хүүхдүүдээ өсгөхийн зэрэгцээ өөрсдийн гэсэн бизнестэй болохын төлөөзүтгэж хүнсний чиглэлээр нарийн боовны үйлдвэрлэл явуулж тогтвортой ажил орлоготой болж үүнийхээ үр дүнд үйлчилгээ, орон сууцны зориулалттай 3 давхар байшин, орон сууцны зориулалттай авто гражтай 2 давхар барилга, бага оврын ачааны болон суудлын авто машин зэрэг үл хөдлөх болон хөдлөх хөрөнгөтэй болсон. Энэ хугацаанд бидний амьдрал таатай сайхан байгаагүй. 2000 оны эхэн үеэс О.Цээрэгзэнгийн зан ааш эвдэрч архи ууж надад гар хүрэх, бусадтай гэр бүлийн харьцаа тогтоох зэргээр амьдрахад хэцүү байдалд хүргэж байсан тул миний бие 2005 онд гэрлэлтээ цуцлуулахаар шүүхэд хандаж шийдвэрлүүлэх явцад бага хүүхэд 1 нас хүрээгүй шалтгаанаар 6 сарын хугацаагаар хойшлуулан түдгэлзүүлсэн. Энэ хугацаанд О.Цээрэгзэн надаас уучлалт гуйж, амлалт өгснөөр 3 хүүхдээ өнчрүүлэхгүй гэж бид 2 эвлэрчамьдарсан. Эвлэрснээс хойшхи 11 жилийн хугацаанд нөгөө л гаргадаг хэрцгий зан байдал, хүүхэнтэй холбоотой асуудлууд хэвээр үргэлжилж, 3 хүүхэддээ байж боломгүй авир гарган амиа хорлоно гэх мэт муухай зүйлээр гэр бүлдээ хандаж ямар ч засарч өөрчлөгдөж, ухаарч ойлгосон шинжгүй өдий хүрлээ. Миний бие нь цагаан сарын дараа буюу шинийн тавнаас хойш гэртээ байх боломжгүй болж айлаар хоног төөрүүлж байна. 2016 оны 3 дугаар сарын эхээр тус шүүхийн эвлэрүүлэн зуучлалаар ороход Цээрэгзэн би ханийгаа гомдоосон нь үнэн, миний буруу цаашид гэр бүлээ зовоохгүй надад ганцхан боломж олгооч гэж уйлж, ухаарсан дүр эсгэж, би ханиасаа салахгүй гээд гарсан боловч орой нь 2 охиноо айлган бага охиноо хагалгаанд ороод удаагүй байхад зодож, миний утас руу янз бүрийн дугаараас залгаж, авахгүй болохоор элдэв мессеж бичин доромжилж, мөн 3 сарын сүүлчээр намайг зодож гэмтээсэн. Шинийн тавнаасхойш Цээрэгзэн архи ууж, хөзөр тоглох зэрэг хар амиа хичээн ямар ч санаа зовох сэтгэлгүй байснызэрэгцээ гэрээр янз бүрийн танихгүй эрэгтэй хүмүүс эргэлдэж үүд хаалга тогшин охидуудыг айлгасан байсан. Энэ бүхнээс харахад Цээрэгзэнтэй үр хүүхдээ хамт үлдээх боломжгүй, гэр орноо авч явах чадваргүй, үйлдвэрлэлээ хөдөлгөж, эд хөрөнгийнхөө бүрэн бүтэн байдлыг алдагдуулалгүй авч явж чадахгүйг харлаа, мэдэрлээ. Миний бие үйлдвэрлэлээ цаашид ажиллуулж, 3 хүүхдээ сурч боловсроход нь бэрхшээлгүй амар тайван амьдруулж гэр орноо авч явах хүсэлтэй байна. Бидний хамт амьдарсан 20 жилийн хугацаанд бий болсон дундын өмч болох үйлчилгээ, орон сууцны зориулалттай 126000000 төгрөгийн өртөгтэй 3 давхар байшин, авто гражтай орон сууцны зориулалтаар барьсан 68000000 төгрөгийнөртөгтэй 2 давхар байшин, 6000000 төгрөгийн өртөгтэй хорин тонны 2 ширхэг контайнер зэрэг нийт 200000000 төгрөгийн үл хөдлөх хөрөнгөө 5 ам бүлдээ хувааж, охин Уянга, Урансолонго нарыг миний асрамжинд үлдээж, тэтгэлэг гаргуулах шаардлагаа татан авахаар тохиролцсон тул бидний гэрлэлтийг цуцалж өгнө үү гэв.
Хариуцагч О.Цээрэгзэн нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Миний гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгож, хамтран өмчлөх дундын эд хөрөнгө хуваалгах тухай Б.Отгонжаргалын нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй талаар шүүхэд бичгээр хариу тайлбар гаргаж байсан боловч одоо бид хүүхдийн асрамж, эд хөрөнгийн асуудал дээр харилцан тохиролцож ойлголцсон. Б.Отгонжаргал нь хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхгүй гэсэн. Эд хөрөнгийн асуудалд эвлэрлийн гэрээ байгуулсан. Иймд бидний гэрлэлтийг цуцалж, хүүхдүүдийг эх Б.Отгонжаргалын асрамжид үлдээж өгнө үү гэв.
Зохигчдын шүүхэд гаргасан эвлэрлийн гэрээнд: Б.Отгонжаргалын нэхэмжлэлтэй, О.Цээрэгзэнд холбогдох гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох, хамтран өмчлөх дундын эд хөрөнгө хуваалгах шаардлага бүхий иргэний хэргийн зохигчид бид Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д заасныг үндэслэн эд хөрөнгийн асуудал дээрээ доорх байдлаар эвлэрч байна. Үүнд:
Эвлэрлийн гэрээ байгуулсан нэхэмжлэгч Б.Отгонжаргал, хариуцагч О.Цээрэгзэн гэж, талууд гарын үсэг зуржээ.
Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Отгонжаргал нь хариуцагч О.Цээрэгзэнгээс гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулах, хамтран өмчлөх дундын эд хөрөнгө хуваалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, шүүх хуралдааны явцад хүүхдийн тэтгэлэг гаргуулах шаардлагаа татан авч, хамтран өмчлөх дундын эд хөрөнгө хуваалгах шаардлагадаа зохигчид харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулжээ.
Нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж дүгнэв.
Нэхэмжлэгч Б.Отгонжаргал, хариуцагч О.Цээрэгзэн нар нь1996 онд танилцаж, 1996 онд гэр бүл болсныг Булган аймгийн Булган сумын иргэний гэр бүлийн байдлын гэрлэлтийн бүртгэлд 1996 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр бүртгэж ПА №40 дугаартай гэрчилгээ олгосон байна. /хх-7/
2016 оны 03 дугаар сарын 07-ны өдөр Булган аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн эвлэрүүлэн зуучлагч эвлэрүүлэн зуучлах ажиллагаа явуулж, эвлэрүүлэн зуучлах ажиллагааг амжилтгүй болсон үндэслэлээр дуусгавар болгосон байна.
Гэрлэгчид нь хамт амьдарч байх хугацаандаа таарч тохирохгүйгээс 2016 оны 2 дугаар сараас хойш тусдаа амьдарч байгаа, цаашид харилцан бие биеэ хайрлан хүндэтгэж хамт амьдрах боломжгүй, гэр бүлийн гишүүдийн хооронд итгэлцэл үгүй болж, хариуцагчийн хүчирхийлэл, дарамтын улмаас нэхэмжлэгчид эрүүл мэндийн хохирол учирсан /Булган аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 59 дугаартай шийтгэх тогтоол хх-ийн 67-69/зэргийг харгалзан эвлэрүүлэх арга хэмжээ авалгүйгээр шүүх гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж үзлээ.
Зохигчдын дундаас 1997 оны оны 10 дугаар сарын 26-ны өдөр хүү Ц.Батжаргал, 1999 оны 11 дүгээрсарын 24-ний өдөр охин Ц.Уянга, 2005 оны 08 дугаар сарын 17-ны охин Ц.Урансолонго нар төрсөн болох нь зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар, Булган сумын Эрдмийн-Өргөө цогцолбор сургууль, П.Е.Щетинкиний нэрэмжит 1 дүгээр бүрэн дунд сургуулийн тодорхойлолтзэргээр тогтоогдож байна.
Нэхэмжлэлийн хүрээнд хүүхдийн асрамжийг шийдвэрлэхэд хүүхдийн эрхэд хохирол учруулах шалтгаангүй, Ц.Уянга Ц.Урансолонго нар эх Б.Отгонжаргалын асрамжид үлдэх саналтай байгааг харгалзан үзэж тэднийг эхийнх нь асрамжид үлдээх нь зүйтэй гэж үзэв.
Хүүхдийг хэний асрамжид үлдээснээс үл хамааран эцэг, эхийн хэн аль нь нөгөөгөө Гэр бүлийн тухайхуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т заасан үүргээ хэрэгжүүлэхэд нэгэн адил хязгаар тавихгүй байхыг анхаарвал зохино.
Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар гэрлэгчид нь хамтран өмчлөх дундын хөрөнгөө хуваах тухайгаа тохиролцож болох бөгөөд зохигчид нь дундын өмчлөлийн эд хөрөнгөө үнэлээд нэг хүнд ногдох хувийг 60000000 төгрөгөөр тооцож хариуцагч О.Цээрэгзэнд бэлнээр олгох, дээрх мөнгийг шүүхийн шийдвэр гарч банк хүлээн авснаар зээл олгогдох эрх үүсч байгааг харилцан зөвшөөрсөн. Дундын өмчлөлийн 2 автомашинаас Сонато-6 маркийн 12-59 БУЛ улсын дугаартай автомашиныг О.Цээрэгзэнд, Портер-2 маркийн 12-79 БУЛ улсын дугаартай автомашиныг Б.Отгонжаргалын өмчлөлд үлдээж, эд хөрөнгийн асуудлаар хэн аль нь шүүхэд дахин хандахгүй талаар харилцан тохиролцсон зохигчдын эвлэрлийг батлах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ О.ОДОНЧИМЭГ