Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 08 сарын 02 өдөр

Дугаар 103/ШШ2016/00342

 

 

 

 

 

2016 оны 08 сарын 02 өдөр

Дугаар 103/ШШ2016/00342

Улаанбаатар хот

 

Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Туяа би,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хотын Баянгол дүүрэг, 8 дугаар хороо, 37 дугаар байрны А-11 тоотод оршин суух, Боржигон овогт Галайгийн Энхмаагийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Багануур дүүргийн 3 дугаар хороо, Замчны 4 дүгээр гудамжны 5 тоотод оршин суух, Чонос овогт Болдбаатарын Сувд-Эрдэнэд холбогдох орон сууц хөлслөх гэрээний үүргийн биелэлт 1.114.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 06 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хянаад:

ТОДОРХОЙЛОХ нь :

Нэхэмжлэгч Г.Энхмаа нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Б.Сувд-Эрдэнэд 2015.09.22-оос 2016.09.22-ны өдрийг хүртэл 1 жилийн хугацаанд сарын 420.000 төгрөгөөр тохиролцон Баянзүрх дүүргийн 16 дугаар хороолол 16 дугаар хороо, 15 дугаар байрны 22 тоот 1 өрөө орон сууцыг түрээслэсэн юм. Гэтэл Б.Сувд-Эрдэнэ нь 2016 оны 5, 6 дугаар саруудын түрээсийн мөнгө, СӨХ болон тогны мөнгө 274.000 төгрөг нийт 1.114.000 төгрөгийг төлж барагдуулаагүй байх тул гаргуулж өгнө үү гэжээ.

Зохигчдын эвлэрлийн гэрээнд: Нэхэмжлэгч Г.Энхмаа нь 1.114.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагынхаа зарим хэсэг болох 514.000 төгрөгөөс татгалзаж, хариуцагч Б.Сувд-Эрдэнэ нь үлдэх 600.000 төгрөгийг 2016 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн дотор төлөхөөр харилцан тохиролцож гэрээ байгуулав гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь

Нэхэмжлэгч Г.Энхмаа нь хариуцагч Б.Сувд-Эрдэнээс орон сууц хөлслөх гэрээний үүргийн биелэлт 1.114.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид эвлэрэн хэлэлцэж эвлэрлийн гэрээг бичгээр байгуулан талууд гарын үсгээ зурж баталгаажуулан шүүхэд ирүүлсэн нь Иргэний хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 31.400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 600.000 төгрөгт ногдох тэмдэгтийн хураамж 18.650 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож 9.325 төгрөгийг улсын төсвөөс буцаан, хариуцагч Б.Сувд-Эрдэнээс 9.325 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2-т заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Боржигон овогт Галайгийн Энхмаагийн нэхэмжлэлтэй, Чонос овогт Болдбаатарын Сувд-Эрдэнэд холбогдох орон сууц хөлслөх гэрээний үүргийн биелэлт 1.114.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч Г.Энхмаа нь нэхэмжлэлийн шаардлагынхаа зарим хэсэг болох 514.000 төгрөгөөс татгалзаж, үлдэх 600.000 төгрөгийг хариуцагч Б.Сувд-Эрдэнэ нь 2016 оны 08 дугаар сарын 20-ны дотор төлөхөөр эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 31.400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 9.325 төгрөгийг улсын төсвөөс буцаан, хариуцагч Б.Сувд-Эрдэнээс 9.325 төгрөгийг гаргуулан тус тус нэхэмжлэгчид олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ П.ТУЯА