Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2016 оны 10 сарын 12 өдөр

Дугаар 654

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн

    зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

            Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Дэлгэрцэцэг би,

        Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, Ерөнхий сайд Амарын гудамж, өөрийн байранд байрлах, 9016001007 улсын бүртгэлийн дугаартай, 2578697 регистрийн дугаартай, Хас банкны нэхэмжлэлтэй,

        Хариуцагч: Увс аймгийн Улаангом сумын 11 дүгээр баг, 05-02 тоотод оршин суух, 1966 онд төрсөн, 50 настай, эрэгтэй, регистрийн дугаар ОЮ66031015, Борлууд овогт Дамдингийн Даваасамбуу,    

       Хариуцагч: Увс аймгийн Улаангом сумын 11 дүгээр баг, 05-02 тоотод оршин суух, 1966 онд төрсөн, 50 настай, эмэгтэй, регистрийн дугаар ОЭ66081307, Зурхайч овогт Чулуунбаатарын Жаргал нарт холбогдох,          

      Зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг 1.596.074 төгрөг, нотариатын зардал 18.000 төгрөг, нийт 1.614.074 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 10 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, 2016 оны 10 дугаар сарын 11-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ  нь:

       Нэхэмжлэгч Хас банкны итгэмжлэгдсэн төлөөлөгч Увс аймаг дахь салбарын захирал М.Пүрэвхүү шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Зээлдэгч Д.Даваасамбуу нь тус банкнаас 2014 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр 1250015807 тоот зээлийн гэрээг байгуулан 20.000.000 төгрөгийн зээлийг өрхийн хэрэглээний зориулалтаар 365 хоногт 30 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай буюу 2017 оны 10 дугаар сарын 01-ний өдөр гэрээ дуусгавар болох нөхцөлтэйгээр авсан. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах баталгаа болгон Увс аймаг, Улаангом сум, 11-р баг 5-2 тоотод байрлалтай 1236,5 м.кв талбайтай гэр хашааны зориулалттай өмчлөх эрхийн газар /Г-1520003012/ барьцаалуулсан. Зээлдэгч эргэн төлөлтийн хуваариа 2016 оны 3 дугаар сараас эхлэн хугацаа хожимдуулан төлж эхэлсэн бөгөөд 2016 оны 3 дугаар сараас хойш төлөлт хийгээгүй байна. Зээлдэгч болон түүний гэр бүлийн гишүүнтэй зээл төлүүлэх талаар  удаа дараа шаардан уулзсан боловч зээлдэгч нь нөхөр хөдөлмөрийн чадваргүй болсон, ажил хийхгүй байгаа, эргэлтийн хөрөнгөгүй болсон учир бизнесийн үйл ажиллагаа бүрэн зогссон гэсэн шалтгаанууд хэлж зээл төлөхөөс зайлсхийж өнөөдрийг хүртэл ямар нэгэн зээл төлөх санаачилга гаргахгүй байна. Зээлдэгч зээлийн төлбөрөө хугацаанд нь төлөхгүй байгаа нь энэхүү гэрээний хавсралтад заасан эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөх үүргээ зөрчсөн байх тул банкны зүгээс гэрээний 6 дугаар зүйлийн 6.1, Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 221 дүгээр зүйлийн 221.3, 225 дугаар зүйлийн 225.2-д заасны дагуу зээлдэгчтэй байгуулсан зээлийн гэрээг нэг талын санаачилгаар цуцалж, дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Үүнд: Зээлдэгчээс зээлийн эргэн төлөлтийг хуваарийн дагуу хийхгүй байгаа нь Хас банктай байгуулсан зээлийн гэрээний 5 дугаар зүйлийн 5.1.4 дэх заалтад заасан үүргийг зөрчиж байгаа бөгөөд нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар Д.Даваасамбуу болон түүний хамтран үүрэг гүйцэтгэгч Ч.Жаргал нарын төлөх ёстой бичил бизнесийн зээлийн үндсэн үлдэгдэл 1.348.406 төгрөг, зээлийн хүү 247.668 төгрөг, нотариатын зардал 18.000 төгрөг, нийт 1.614.074 төгрөгийг зээлдэгчээс гаргуулж өгнө үү. Зээлийн төлбөрийг буюу үүргийн гүйцэтгэлийг зээлдэгч болон хамтран үүрэг гүйцэтгэгчийн бүх төрлийн бизнесийн орлого, барьцаа хөрөнгөөр хангуулж өгнө үү” гэжээ. 

            Хариуцагч Д.Даваасамбуу, Ч.Жаргал нар шүүхэд гаргасан тайлбартаа: “Хас банкнаас гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Нэхэмжлэлийн шаардлага болох 1.614.074 төгрөг болон барьцаа хөрөнгөөр зээлийн төлбөрийг барагдуулахыг хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү“ гэжээ.

            Шүүх зохигчдын тайлбар болон хавтаст хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

        Нэхэмжлэгч Хас банк нь хариуцагч Д.Даваасамбуу, Ч.Жаргал нараас зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг 1.596.074 төгрөг, нотариатын зардал 18.000 төгрөг, нийт 1.614.074 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.          

    Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Д.Даваасамбуу, Ч.Жаргал нар нь нэхэмжлэгч Хас банкны нэхэмжлэлийн шаардлага болох зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг 1.596.074 төгрөг, нотариатын зардал 18.000 төгрөг, нийт 1.614.074 төгрөгийг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрсөн болох нь хариуцагч нарын тайлбараар нотлогдож байна. Иймд хариуцагч Д.Даваасамбуу, Ч.Жаргал нар нь нэхэмжлэгч Хас банкны нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

      Хариуцагч Д.Даваасамбуу, Ч.Жаргал нар нь нэхэмжлэгч Хас банкны нэхэмжлэлийн шаардлага болох зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг 1.596.074 төгрөг, нотариатын зардал 18.000 төгрөг, нийт 1.614.074 төгрөгийг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрсөн ба үүргээ биелүүлээгүй тохиолдолд уг шүүгчийн захирамжийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-т зааснаар шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдах нь зүйтэй. 

   Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч зөвшөөрснийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулан тооцох үндэслэлтэй бөгөөд нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 40.775 төгрөгийн тал хувь болох 20.388 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, төрийн сангийн 150000941 тоот данснаас 20.388 төгрөг, хариуцагч Д.Даваасамбуу, Ч.Жаргал нараас 20.388 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч Хас банкинд олгож шийдвэрлэв.

      Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

      1. Нэхэмжлэгч Хас банкны  зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг 1.596.074 төгрөг, нотариатын зардал 18.000 төгрөг, нийт 1.614.074 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Д.Даваасамбуу, Ч.Жаргал нар хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

   2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар Төрийн сангийн 150000941 тоот данснаас 20.388 /хорин мянга гурван зуун наян найм/ төгрөг, хариуцагч Д.Даваасамбуу, Ч.Жаргал нараас 20.388 /хорин мянга гурван зуун наян найм/ төгрөг тус тус гаргуулж нэхэмжлэгч Хас банкинд олгож, 20.388 /хорин мянга гурван зуун наян найм/ төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.   

   3. Иргэний  хэрэг  шүүхэд  хянан  шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн  75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Д.Даваасамбуу, Ч.Жаргал нар сайн дураар биелүүлэхгүй бол барьцаа хөрөнгө болох Увс аймаг, Улаангом сум, 11 дүгээр баг 5-2 тоотод байрлах, 1236.5 м.кв талбайтай, улсын бүртгэлийн Г-1520003012 тоотод бүртгэлтэй, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай, 8516003873 нэгж талбарын дугаартай, өмчлөх эрхтэй газрыг худалдан борлуулж, шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

      Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигчид шүүгчийн захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.

 

 

ШҮҮГЧ                              Л.ДЭЛГЭРЦЭЦЭГ