Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 08 сарын 03 өдөр

Дугаар 103/ШШ2016/00343

 

 

 

 

 

2016 оны 08 сарын 03 өдөр

Дугаар 103/ШШ2016/00343

Улаанбаатар хот

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ариунаа би

Нэхэмжлэгч: Багануур дүүргийн 3 дугаар хороо, Үйлдвэр хэсэгт байрлах Автожим ОНӨААТҮГ-ын нэхэмжлэлтэй

Хариуцагч: Багануур дүүргийн 1 дүгээр хороо, 7 дугаар байрны 20 тоотод оршин суух, Найдан овогтой Батхуягт холбогдох ажил гүйцэтгэх гэрээний үүргийн биелэлт 44000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 7 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь

Нэхэмжлэгч Автожим ОНӨААТҮГазар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Н.Батхуяг нь хуурай хог хаягдал тээвэрлэлтийн хураамжийн төлбөр болох 2014 оны 10 дугаар сараас 12 дугаар сар хүртэл 6000 төгрөг, 2015 оны 1 дүгээр сараас 12 дугаар сар хүртэл 24000 төгрөг, 2016 оны 01 дүгээр сараас 7 дугаар сар хүртэл 14000 төгрөг, нийт 44000 төгрөгийг төлөхгүй байгаа учраас шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. Хариуцагч Н.Батхуягтай хуурай хог хаягдал тээвэрлэх №263 тоот гэрээтэй болно гэжээ.

Хариуцагч Н.Батхуяг нь шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: Автожим ОНӨААТҮГ-аас нэхэмжилсэн хуурай хог хаягдлын төлбөр болох 44000 төгрөгийг 2016 оны 8 дугаар сарын 30-нд төлнө гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь

Нэхэмжлэгч Автожим ОНӨААТҮГазар нь хариуцагч Н.Батхуягаас ажил гүйцэтгэх гэрээний үүргийн биелэлт 44000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

Хариуцагч Н.Батхуяг нь нэхэмжлэгч байгууллагаас нэхэмжилсэн 44000 төгрөгийг 2016 оны 8 дугаар сарын 30-нд төлнө гэсэн тайлбарыг шүүхэд бичгээр ирүүлсэн бөгөөд түүний зөвшөөрөл нь Иргэний хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх ашиг сонирхлыг хөндөөгүй байна.

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.

Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн

74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч Автожим ОНӨААТҮГазар нь хариуцагч Найдан овогтой Батхуягт холбогдох ажил гүйцэтгэх гэрээний үүргийн биелэлт 44000 төгрөг нэхэмжилснийг хариуцагч 2016 оны 8 дугаар сарын 30-нд төлөхөөр хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 4550 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож, 2275 төгрөгийг улсын төсвөөс буцаан гаргуулж, хариуцагч Н.Батхуягаас улсын тэмдэгтийн хураамж 2275 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид тус тус олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ Г.АРИУНАА