Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 08 сарын 03 өдөр

Дугаар 103/ШШ2016/00346

 

 

 

 

 

*******016 оны 08 сарын 03 өдөр

Дугаар 103/ШШ*******016/00346

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ариунаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: ******* дүүргийн ******* дугаар хороо, ******* ******* дугаар гудамжны ******* тоотод оршин суух, ******* овогтой ******* холбогдох улсад ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийг *******016 оны 7 дугаар сарын *******0-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Г.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Энхчимэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь

Нэхэмжлэгч Г.******* нь нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 1984 оны 8 дугаар сарын 30-ны өдөр Хэнтий аймгийн ******* суманд очиж, тракторын жолоочоор ажилд орсон. 199******* оны 4 дүгээр сар хүртэл ажиллаж байсан. Тухайн үед ээжийн маань бие муудаад хөдөлмөрийн дэвтэртээ бичилт хийлгэж, чадаагүй. Хөдөлмөрийн дэвтрээ ч авахгүй ажлаасаа гараад яваад өгсөн. Сүүлд өмч хувьчлал болоод нэгдэл тарснаас хойш ажилд орсон тушаал олдоогүй. Тэтгэврээ тогтоолгох гэтэл шүүхэд хандаж ажилласан жилээ тогтоолгох шаардлагатай гэсэн тул намайг 1984 оны 8 дугаар сарын 30-ны өдрөөс 1994 оны ******* дугаар сарын 31-ний өдрийг хүртэл ******* сумын Хамтын хүч нэгдэлд тракторчноор ажиллаж байсныг минь тогтоож өгнө үү, гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь

Нэхэмжлэгч Г.******* нь 1984 оны 7 дугаар сарын 30-ны өдрөөс 1994 оны ******* дугаар сарын 30-ны өдрийг хүртэл улсад ажиллаж байсан байдлаа тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгчийн ажиллаж байсан байдлыг шүүхээс өөр журмаар сэргээн тогтоох боломжгүй болсон тул нэхэмжлэгч Хэнтий аймгийн ******* сумын Хамтын хүч нэгдэлд 1984 оны 7 дугаар сарын 30-ны өдрөөс 1994 оны ******* дугаар сарын 30-ны өдрийг хүртэл хүнд механизм, тракторын жолоочоор ажиллаж байсан нь:

-1979 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр нээсэн Хөдөлмөрийн дэвтэр

-Хэнтий аймгийн Архивын тасгийн тодорхойлолт

-Хэнтий аймгийн ******* сумын Засаг даргын тамгы газрын тодорхойлолт

- БНМАУ, Хэнтий аймгийн ******* сумын Хамтын хүч нэгдлийн Зөвлөлийн даргын 76 дугаартай Ажилд томилох тухай тушаал

-1984 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн БНМАУ, Хэнтий аймгийн ******* сумын Хамтын хүч нэгдлийн зөвлөлийн даргын 9******* дугаартай Ээлжийн амралт олгох тухай тушаал

-1984 оны ******* дугаар сарын 30-ны өдрийн БНМАУ, Хөдөө аж ахуйн яамын харъяа Хэрлэн Баян-Улааны отор тэжээлийн аж ахуйн даргын *******9 дугаартай Цэргийн албанд татагдсан ажиллагсдад ээлжийн амралт ба тэтгэмж олгох тухай тушаал

-Хэнтий аймгийн архивын тасгын Цалингийн тодорхойлолт

-1990 оны ******* дугаар сарын **************-ны өдрийн БНМАУ, Хэнтий аймгийн ******* сумын Хамтын хүч нэгдлийн ерөнхий хорооны даргын 94 дугаартай Ээлжийн амралт олгох тухай тушаал, баярын бичиг, гэрэл зураг, гэрч Н.Нэргүй, Д.Амарсанаа нарын мэдүүлэг зэрэг баримтуудаар тогтоогдож байна.

Нотлох баримтуудыг үнэлэхэд нэхэмжлэгчээс шүүхэд гаргаж өгсөн дээрх баримтууд нь тухайн тогтоолгох гэж буй жилүүдэд холбоотой баримтууд байх бөгөөд хуульд заасан нотлох баримтыг гаргах, цуглуулах журмын дагуу гаргаж өгсөн эргэлзээгүй, үнэн зөв баримтууд гэж шүүх дүгнэлээ.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11******* дугаар зүйлийн 11*******.*******.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 13******* дугаар зүйлийн 13*******.*******.6 дахь хэсэгт зааснаар Боржигон овогт *******ийн *******ийг Хэнтий аймгийн ******* сумын Хамтын хүч нэгдэлд 1984 оны 7 дугаар сарын 30-ны өдрөөс 1994 оны ******* дугаар сарын 30-ны өдрийг хүртэл тракторын жолоочоор ажиллаж байсан болохыг тогтоосугай.

*******.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******7 дугаар зүйлийн *******7.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70*******00 төгрөгийг улсын орологод хэвээр үлдээсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.*******, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

*******.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******0 дугаар зүйлийн *******0.******* дахь хэсэгт зааснаар зохигч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурьдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.АРИУНАА