| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нямжав Гэрэлтуяа |
| Хэргийн индекс | 181/2024/03045/И |
| Дугаар | 210/МА2026/00143 |
| Огноо | 2026-01-16 |
| Маргааны төрөл | Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар бусад, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 01 сарын 16 өдөр
Дугаар 210/МА2026/00143
2026 01 16 210/МА2026/00143
******* ХХК, ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Баясгалан даргалж, шүүгч Б.Мандалбаяр, шүүгч Н.Гэрэлтуяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 191/ШШ2025/08541 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч ******* ХХК, ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч *******т холбогдох,
Үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Н.Гэрэлтуяа илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Золжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:
1.1. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 192 дугаар тойргийн шийдвэр гүйцэтгэгч *******ын 2024 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн ******* тоот тогтоолын дагуу томилогдсон ******* ХХК-ийн үнэлгээчин *******гийн 2024 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн ******* дугаартай хөрөнгийн үнэлгээтэй 2024 оны 05 дугаар сарын 15-ны өдөр танилцаад эс зөвшөөрч, хүчингүй болгуулахаар энэхүү гомдлыг гаргаж байна.
1.2. ******* ХХК ньХК-тай 2016 оны 05 дугаар сарын 12-ны өдөртоот Зээлийн гэрээ байгуулж 1,216,000,000 төгрөгийн зээл авсан бөгөөд зээлийн гэрээний үүргийн барьцаанд ******* ХХК-ийн өмчлөлийн Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, Элчингийн гудамж, , хаягт байрлах,дугаартай, 3024 м.кв талбайтай, контор, зочид буудлын зориулалттай үл хөдлөх хөрөнгө болон ******* ХХК-ийн эзэмших эрхийн гэрчилгээтэй, Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, Элчингийн гудамж, , хаягт байрлах,нэгж талбарын дугаар бүхий, гэрчилгээнийдугаартай, 3734 м.кв талбайтай эзэмших эрхийн газрыг барьцаалсан байсан болно.
1.3. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 08 дугаар 20-ны өдрийн 181/ШШ2021/01598 тоот шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 1634 тоот магадлалаар ******* ХХК-аас 1,971,946,700 төгрөг гаргуулж,ХК-д олгох, үүргийг гүйцэтгэлийг барьцаа хөрөнгүүдийг худалдан борлуулж, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах шийдвэр гарсан.
1.4. ******* ХХК-ийн үнэлгээчин *******гийн 2024 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн ******* дугаартай хөрөнгийн үнэлгээгээр ******* ХХК-ийн өмчлөлийн Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, Элчингийн хороолол, , тоот хаягт байрлах,дугаартай, 3024 м.кв талбайтай, контор, зочид буудлын зориулалттай үл хөдлөх хөрөнгө, ******* ХХК-ийн Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, Элчингийн хороолол, , тоот хаягт байрлах,нэгж талбарын дугаар бүхий, гэрчилгээнийдугаартай, 3734 м.кв талбайтай эзэмших эрхийн газрыг нийт 11,742,503,377 төгрөгөөр үнэлсэн байна.
1.5. Уг үнэлгээ буюу дүгнэлт нь үнэлгээний олон улсын стандарт болон Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд заасан баримтлах зарчим, стандарт аргачлалыг зөрчсөн, зах зээлийн үнэ цэнийг тогтоохдоо үнэлгээ хийх аргачлалыг бүрэн гүйцэт баримтлаагүй, үнэлгээ хийхэд шаардлагатай мэдээллийг хангалттай цуглуулаагүй, https://www.unegui.mn-ээс цуглуулсан мэдээллийн бодитой, найдвартай байдлыг үнэлж дүгнээгүй, зах зээлийн шинжилгээг дутуу хийсэн байх тул нэр бүхий хөрөнгүүдийн зах зээлийн үнэ цэнэ нь бодитой тогтоогдоогүй. Мөн зах зээлийн үнэлгээнээс доогуур үнэлэгдсэнд гомдолтой байна. Түүнчлэн жиших ажил гүйлгээний аргаар үл хөдлөх эд хөрөнгүүдийг үнэлэхдээ хөрөнгийн газарзүйн байршил, холбогдох эдийн засгийн болон зохицуулалтын орчнууд, хөрөнгийн ашигт ажиллагаа, ашиг бий болгох чадвар боломжийг нягталж судлаагүй дүгнэлт гаргасан байх тул хөрөнгийн зах зээлийн үнэ цэнэ нь бодитоор тогтоогдож чадаагүй байна.
1.6. Иймд ******* ХХК-ийн 2024 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн ******* дугаартай хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
2. Хариуцагчийн хариу тайлбар, татгалзлын агуулга:
2.1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 1634 дугаар магадлалаар ******* ХХК,нараас 1,981,964,383 төгрөгийг гаргуулжХК-д олгох, хариуцагч шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгийг албадан дуудлага худалдаанд оруулж, үүргийн гүйцэтгэлийг хангахыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж шийдвэрлэсэн гүйцэтгэх баримт бичигт шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2023 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр үүсгэсэн.
2.2. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулж төлбөр төлөгч нарт шүүхийн шийдвэрийг биелүүлэх мэдэгдлийг удаа дараа гардуулан өгсөн боловч шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй тул үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан ******* ХХК-ийн өмчлөлийн Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Элчингийн хороолол, , тоот хаягт байрлах, 3024 м.кв талбайтай контор, зочид буудлын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, мөн хаягт байрлах ******* ХХК-ийн эзэмшлийн 3734 м.кв талбайтай газрыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49 дүгээр зүйлд заасны дагуу 2023 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийнтоот тогтоолоор битүүмжилж, шүүхийн шийдвэрийг биелүүлэх хугацаатай мэдэгдэл өгсөн боловч тогтоосон хугацаанд биелүүлээгүй тул мөн хуулийн 54 дүгээр зүйлд заасны дагуу 2024 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 23360296/06 тоот тогтоолоор хураасан.
2.3. Хураасан хөрөнгийн үнэлгээг Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасны дагуу тогтоох зорилгоор талуудаас үнийн санал авах, үнэлгээг тохиролцуулах ажиллагааг хийсэн боловч талууд хөрөнгийн үнэлгээг харилцан тохиролцож тогтоогоогүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлд заасны дагуу хөндлөнгийн шинжээч болох ******* ХХК-ийг томилж, хөрөнгийн үнэлгээг тогтоолгож, талуудад хуулийн хугацаанд танилцуулж, шийдвэр гүйцэтгэгч тэмдэглэлээр баталгаажуулсан.
2.4. Үнэлгээ тогтоолгосон үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан дээрх хөрөнгүүдийг 2024 оны 06 дугаар сарын 21-ний өдөр анхны албадан дуудлага худалдаанд оруулсан боловч үнийн санал ирээгүй, худалдан борлогдоогүй байна.
2.5. Худалдан борлуулах ажиллагааны явцад төлбөр төлөгч нар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гарган, улмаар тус шүүхийн шүүгчийн 2024 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 12676 дугаар захирамжаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хэсэгчлэн түдгэлзүүлсэн.
2.6. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасан үндэслэл, журмын дагуу явагдсан, хуулиар тогтоосон журам зөрчөөгүй байх тул нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.
3. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн тайлбарын агуулга:
3.1.ХК нь ******* ХХК-тай 2016 оны 05 дугаар сарын 12-ны өдөртоот Зээлийн гэрээ-г байгуулан 1,216,000,000 төгрөгийн зээлийг олгосон. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор 2016 оны 05 дугаар сарын 12-ны өдрийнтоот Барьцааны гэрээ байгуулж, Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, Элчингийн хороолол,орших, тоот хаягтай,дугаартай, 3024 м.кв талбайтай контор, зочид буудлын зориулалттай үл хөдлөх хөрөнгө, мөн хаягт оршихнэгж талбарын дугаар бүхий, гэрчилгээнийдугаартай, 3734 м.кв талбайтай эзэмших эрхийн газар зэрэг үл хөдлөх хөрөнгийг барьцаалсан. Зээлдэгч тал 2016 оны 10 дугаар сарын 16-ны өдрөөс хойш зээл, зээлийн хүүг гэрээнд заасан хуваарийн дагуу төлөх үүргээ зөрчиж Банкны актив ангиллын журмын дагуу 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 100 хувийн эрсдэлийн сан байгуулж, муу ангилалд шилжиж, Тусгай активын албанд балансаар ирсэн.
3.2. Зээлдэгч нар үүргээ гүйцэтгэхгүй байсан тул банкнаас зээлийн төлбөр шаардаж 2019 оны 11 дүгээр сарын 01-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргаж, 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалаар хариуцагч ******* ХХК, ******* ХХК,нараас 1,981,964,383 төгрөг гаргуулжХК-д олгохоор шийдвэрлэж, хуулийн хүчин төгөлдөр болсон. Төлбөр төлөгч нар шүүхийн шийдвэр гарсны дараа зээлийн төлбөрийг өнөө маргаашгүй төлнө гэж цаг хугацаа алдагдуулж, заасан хугацаанд төлөхгүй байсан тул албадан шийдвэр гүйцэтгэх захирамж гаргуулж 2022 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэх тогтоолоор ажиллагааг эхлүүлсэн.
3.3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага барьцаа хөрөнгийн эрх түдгэлзүүлэх, битүүмжлэх, хураах, үнэлгээ тогтоох ажиллагааг хуулиар тогтоосон цаг хугацаанд явуулж 2024 оны 05 дугаар сарын 14-ний өдрийндугаар Мэдэгдэл-ээр нийт барьцаа хөрөнгийг 11,742,504.377 төгрөгөөр үнэлсэн болохыг төлбөр авагчХК-д мэдэгдсэн. Бидний зүгээс үнэлгээг хүлээн зөвшөөрсөн тул тус байгууллагаас 2024 оны 06 дугаар сарын 10-ны өдрийналбан бичгээр 2024 оны 06 дугаар сарын 21-ний өдөр үнэлгээний 70% болох 8,219,753,063 төгрөгөөр санал болгох доод үнийг тогтоож анхны албадан дуудлага худалдаанд оруулах болохыг мэдэгдсэн. Мөн төлбөр төлөгч талд шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талаарх дээрх бүхий л мэдээлэл, мэдэгдлийг хуулиар тогтоосон журам, процессын дагуу мэдэгдэж, ажиллагааг явуулж байсан гэж төлбөр авагч, гуравдагч этгээдийн зүгээс үзэж байна.
3.4. Төлбөр төлөгч болох Мика Интерпрайз ХХК, ******* ХХК,нар зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж, эргэн төлөлт хийгээгүй 2016 оны 10 дугаар өдрөөс хойш нийт 9 жилийн хугацаанд зээлийн төлбөрөөс 30 хувийг төлсөн ба хүүний төлбөрөөс огт төлөлт хийгээгүй байна. Энэ нь төлбөр төлөх үүргээс зайлсхийж байна гэж үзэх үндэслэл болсон. Төлбөр төлөгч нар өнөөдрийн байдлаар үндсэн санхүүгийн зуучлал явуулдаг банкны хувьд алдагдсан боломжийн өртөгийг нэмэгдүүлж, эрсдэлийн сангийн зардлыг ихэсгэж байна. Улмаар нэхэмжлэгч нь төлбөр авагчХК-тай уулзалт хийж, төлбөр төлж байгаа мэтээр нэхэмжлэлийн үндэслэлээ гаргасан нь бодит байдалтай нийцээгүй байна. Нэхэмжлэгч тал шүүхэд маргаан үүсгэх байдлаар шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хойшлуулж, дээрхийн нэгэн адил төлбөр төлөх үүргээ хойшлуулж, цаг хожиж байгаа тул маргаанд бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр оролцож хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түргэсгэх шаардлагатай байна. Иймд үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.
4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
4.1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.4 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Мика-Интерпрайз ХХК, нэхэмжлэгч ******* ХХК нарын хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,
4.2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4 дэх заалтад зааснаар нэхэмжлэгч ******* ХХК, нэхэмжлэгч ******* ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нийт 140,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
5. Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:
5.1. Нэхэмжлэгч нар үнэлгээний тайланг Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.2 дахь хэсэгт заасныг мөрдөөгүй гэж маргаагүй, харин мөн хуулийн 8 дугаар зүйлийн 8.2 дахь хэсэгт хөрөнгийн үнэлгээний тайлан дараах шаардлагад нийцсэн байна гэж, 8.2.3 дахь хэсэгт хөрөнгийн үнэлгээний зүйлийн тогтоосон үнэ цэнэ зохих үндэслэлтэй, тодорхой байх гэж заасанд нийцээгүй гэж маргасан. Анхан шатны шүүх шийдвэрийн үндэслэх нь хэсгийн 8 дугаар хуудаст ******* ХХК нь үнэлгээг хийхдээ Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 болон 7.2 дахь хэсэгт заасныг мөрдсөн болох нь ... тогтоогдож байна гэж нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн дүгнэлт хийсэн.
5.2. Нэхэмжлэгч нар тухайн үнэлгээг үл зөвшөөрч, нэхэмжлэлдээ www.unegui.mn сайтаас авсан мэдээллийг хавсаргаж өгсөн. Үнэлгээний тайлан дээр үнэлгээчин нь тухайн сайтаас авсан ижил төстэй хөрөнгийн үнэлгээ дээр суурилж хөрөнгүүдийг үнэлсэн байдаг. Гэтэл шүүх адил эх сурвалжаас авсан нотлох баримтын үнэлгээчний эх сурвалжаас авсан мэдээллийг үнэлж, нэхэмжлэгч нарын ижил эх сурвалжаас авч өгсөн мэдээллийг огт үнэлээгүй, баримтаар гаргаж өгөөгүй гэж дүгнэн, ялгавартай байдал гаргасан.
5.3. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
6. Давж заалдах гомдолд бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******ийн тайлбар:
6.1. Анхан шатны шүүхийн шийдвэр нь нотлох баримтыг үнэн зөв үнэлж, үндэслэл бүхий, хууль ёсны байх шаардлагыг хангасан. Учир нь анхан шатны шүүх нэхэмжлэгчийн гаргасан хүсэлт бүрийг хангаж, шүүх хуралдааны явцад талуудыг мэтгэлцэх эрхээр бүрэн хангасан.
6.2. Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2.3-т зааснаар хөрөнгийн үнэлгээг хийсэн бөгөөд үнэлгээний компанийн үнэлгээчин шүүх хуралдаанд гэрчээр оролцож, мэдүүлэг өгсөн. Уг мэдүүлгийг шүүх хуулийн дагуу үнэлсэн. Нэхэмжлэгч нар өнөөдрийг болтол төлбөрийг бүрэн төлж барагдуулаагүй. Төлбөр төлөгч ******* ХХК болон ******* ХХК нь төлбөр төлөх ажиллагааг хойшлуулах зорилгоор шүүхэд хандаж байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч талын гаргасан гомдлыг хангахгүй орхиж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч ******* ХХК болон ******* ХХК нь хариуцагч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Банкны төлбөр барагдуулах газарт холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгуулах гомдол гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, татгалзлын үндэслэлээ шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасны дагуу явагдсан гэж тайлбарлан, маргасан байна. /1хх-1-2, 77-78/
2.1. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч тайлбар гаргасан. /1хх-238-239/
3. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэрэгт цугларсан нотлох баримтыг үндэслэн маргааны үйл баримтыг зөв тогтоосон байна.
4. Талууд Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 181/ШШ2021/01598 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 1634 дугаар магадлалаар Мика-Интерпрайз ХХК,нараас 1,971,946,700 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 10,017,683 төгрөг гаргууланХК-д олгохоор, үүргийн гүйцэтгэлийг барьцааны зүйл болох Мика-Интерпрайз ХХК-ийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийндугаарт бүртгэлтэй, Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, Элчингийн хороолол,байрлах, 3024 м.кв талбайтай, контор, зочид буудлын зориулалттай үл хөдлөх хөрөнгө, ******* ХХК-ийн эзэмшлийн Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороонд байрлах, Г- дугаарт бүртгэлтэй, нэгж талбарындугаартай 3734 м.кв талбай бүхий газраар хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, улмаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 181/ШЗ2022/05655 дугаар захирамж, мөн өдрийн 181/ГХ2022/00416 дугаар гүйцэтгэх хуудас зэрэг баримт бичгийг үндэслэн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэсэн, барьцааны зүйл болох 2 үл хөдлөх хөрөнгийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1, 54 дүгээр зүйлийн 54.1 дэх хэсэгт тус тус заасан журмын дагуу битүүмжлэх, хураах ажиллагаа тус тус явуулсан үйл баримтад маргаангүй. /1хх-79-128/
5. Харин шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад гарсан шинжээчийн хийсэн хөрөнгийн үнэлгээ хуульд нийцсэн эсэхэд маргасан байна.
5.1. Хариуцагч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын харьяа Банкны төлбөр барагдуулах газрын шийдвэр гүйцэтгэгч нь 2024 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн ******* дугаартай Шинжээч томилох тухай тогтоол гаргаж, дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгөд үнэлгээ хийлгэхээр ******* ХХК-ийн шинжээч *******г томилжээ. /1хх-132/
5.2. Шинжээч нь Мика-Интерпрайз ХХК-ийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийндугаарт бүртгэлтэй, Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, Элчингийн хороолол,байрлах, 3024 м.кв талбайтай, контор, зочид буудлын зориулалттай үл хөдлөх хөрөнгө болон ******* ХХК-ийн эзэмшлийн Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороонд байрлах, Г- дугаарт бүртгэлтэй, нэгж талбарындугаартай 3734 м.кв талбай бүхий газрын зах зээлийн үнэ цэнийг 11,742,504,377 төгрөгөөр үнэлж, 2024 оны 05 дугаар сарын 13-ны өдөр хөрөнгийн үнэлгээний тайланг Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3 дахь хэсэгт заасан шаардлагад нийцүүлэн үйлдэж, хариуцагч байгууллагад хүргүүлсэн байна. /1хх-136-162/
5.3. Шинжээч нь дээрх эд хөрөнгөд үнэлгээ хийхдээ үнэлгээний зах зээлийн болон өртгийн, орлогын хандлагын аргыг ашиглаж, 3 жишиг үл хөдлөх эд хөрөнгийг харьцуулсан байх бөгөөд зах зээлийн хандлагын үнэлгээг ач холбогдолтой гэж үзэн, эд хөрөнгийн үнэлгээг тогтоожээ. Мөн шинжээч ******* нь шүүх хуралдаанд оролцож, өөрийн дүгнэлтийг тайлбарласан байна. /2хх-25-26/ Иймээс шинжээч үнэлгээ хийхдээ Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт заасан хөрөнгийн үнэлгээ хийх журам, аргачлалыг зөрчөөгүй.
5.4. Нэхэмжлэгч тал маргааны зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг зах зээлийн үнээс хэт доогуур үнэлсэн гэх гомдлын үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасны дагуу баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй байна. Өөрөөр хэлбэл, контор, зочид буудлын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн үнэ нэг метр квадратыг 9-10 сая төгрөг буюу 30,240,000,000 төгрөгөөр, эзэмших эрхтэй 1420 м.кв талбай бүхий газрыг 19,000,000,000 төгрөгөөр үнэлж, нийтэд ил байгаа сайтуудад зар байршуулсан байгаагаас үзвэл 3734 м.кв талбай бүхий газрын үнэ 52,591,549,295 төгрөгөөр үнэлэгдэхээр байна гэх үйл баримтыг нотолсон баримт шүүхэд ирүүлээгүй.
5.5. Нэхэмжлэгч талын ирүүлсэн 1 дүгээр хавтасны 194 дүгээр талд авагдсан баримт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2, 44.5 дахь хэсэгт заасан нотлох баримтын шаардлага хангаагүй, уг баримтад нэхэмжлэгч тал үзлэг хийлгэх тухай хүсэлт гаргаагүй, мөн тухайн баримтад дурдагдсан мэдээллийг заавал баримтлах байсан гэж үзэх боломжгүй байх анхан шатны шүүх нэхэмжлэгчийн ирүүлсэн баримтыг үнэлээгүй гэх давж заалдах гомдлыг хангахгүй.
5.6. Түүнчлэн нэхэмжлэгч тал давж заалдах гомдолдоо Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8.2, 8.2.3 дахь хэсэгт нийцээгүй дүгнэлт гаргасан гэж дурдсан боловч шинжээч нь үнэлэгдэж буй хөрөнгөтэй очиж танилцсан, үнэлгээний олон улсын хандлагуудыг ашигласан, мөн тухайн хөрөнгийн шинж байдал, орчны байдал, давуу болон сул талуудыг үнэлгээний тайландаа дурдсан, мөн нэг дүүрэгт орших ижил төрлийн хөрөнгүүдтэй харьцуулсан зэрэг хөрөнгийн үнэлгээний тайланд тавигдах шаардлагыг хангасан буюу хөрөнгийн үнэлгээний зүйлийн тогтоосон үнэ цэнэ зохих үндэслэлтэй, тодорхой байх хөрөнгийн үнэлгээний тайланд тавигдах шаардлагыг хангасан байх тул нэхэмжлэгч талын дээрх гомдлыг хангах үндэслэл хэргийн баримтаар тогтоогдоогүй.
6. Харин анхан шатны шүүх Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.4 дэх хэсэгт заасан маргаанд хамааралгүй хуулийн зохицуулалтыг баримталсныг давж заалдах шатны шүүхээс залруулан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасныг баримталсан өөрчлөлт оруулна.
7. Дээрх үндэслэлээр нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 191/ШШ2025/08541 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.4 дэх хэсэгт гэснийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт гэж өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 140,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт тус тус зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардаж авсан, аль эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж гардаж авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын жураар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.БАЯСГАЛАН
ШҮҮГЧ Б.МАНДАЛБАЯР
Н.ГЭРЭЛТУЯА