| Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганбатын Ариунаа |
| Хэргийн индекс | 103/2016/00312/И |
| Дугаар | 103/ШШ2016/00347 |
| Огноо | 2016-08-03 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 08 сарын 03 өдөр
Дугаар 103/ШШ2016/00347
| *******016 оны 08 сарын 03 өдөр | Дугаар 103/ШШ*******016/003*******7 | Улаанбаатар хот |
Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ариунаа би
Нэхэмжлэгч: ******* дүүргийн ******* дүгээр хороо, ******* 1******* дүгээр гудамжны ******* тоотод оршин суух, ******* овогт ******* ******* нэхэмжлэлтэй
Хариуцагч: ******* дүүргийн ******* дүгээр хороо, ******* дугаар гудамжны тоотод оршин суух, ******* овогт - холбогдох ажил гүйцэтгэх гэрээний үүргийн биелэлт 700000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг *******016 оны 6 дугаар сарын **************-ны өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь
Нэхэмжлэгч Б. шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие *******016 оны 5 дугаар сарын *******7-ны өдрийн зарын дагуу О.- холбогдож, өөрийн байшинг бариулахаар 1.000.000 төгрөг бэлнээр өгч гэрээ хийсэн. Гэтэл ажлаа дутуу хийж намайг хохироож байна. Дутуу үлдээсэн ******* цонхны амалгаа болон үлдсэн ажлыг хүнээр хийлгэх гэхэд 700000 төгрөг болж байна. Иймд дээрх мөнгийг О.- гаргуулж өгнө үү, гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь
Нэхэмжлэгч Б. нь хариуцагч О.- ажил гүйцэтгэх гэрээний үүргийн биелэлт 700000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Шүүх зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзлээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч 700000 төгрөг нэхэмжилснийг, хариуцагч хүлээн зөвшөөрч, төлбөрт нь өөрийн эзэмшил бүхий нэг айлын газрыг өгөхөөр талууд гарын үсгээ зурж баталгаажуулан, шүүхэд бичгээр ирүүлж, харилцан тохиролцож, зохигчид эвлэрсэн байх тул зохигчдын эвлэрлийг батлах нь зүйтэй гэж үзлээ.
Зохигчид эвлэрэн хэлэлцсэн нь Иргэний хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7******* дүгээр зүйлийн 7*******.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн *******1350 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 10675 төгрөгийг улсын орлогоос, 10675 төгрөгийг хариуцагч О.- гаргуулж, нэхэмжлэгч Б.д олгохоор шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7******* дүгээр зүйлийн 7*******.1, 7*******.******* дахь хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Б.******* нэхэмжлэлтэй, хариуцагч О.- холбогдох ажил гүйцэтгэх гэрээний үүргийн биелэлт 700000 төгрөг гаргуулах иргэний хэрэгт хариуцагч нь 700000 төгрөгт нэг айлын газрыг өгөхөөр хүлээн зөвшөөрч, зохигчид эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
*******. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7******* дүгээр зүйлийн 7*******.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн *******1350 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамж 10675 төгрөгийг улсын орлогоос,10675 төгрөгийг хариуцагч О.- гаргуулж, нэхэмжлэгч Б.д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
*******. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7******* дүгээр зүйлийн 7*******.******* дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Г.АРИУНАА