| Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганбатын Ариунаа |
| Хэргийн индекс | 103/2016/00336/И |
| Дугаар | 103/ШШ2016/00348 |
| Огноо | 2016-08-03 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 08 сарын 03 өдөр
Дугаар 103/ШШ2016/00348
| 20******* оны 08 сарын 03 өдөр | Дугаар 103/ШШ20*******/00348 | Улаанбаатар хот |
Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Багануур ******* Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ариунаа би
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ******* ******* ******* дугаар хороо, ******* *******-******* тоотод оршин суух, ******* овогт ******* ******* нэхэмжлэлтэй
Хариуцагч: ХХК-нд холбогдох худалдах, худалдан авах гэрээний үүргийн биелэлт 18.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 20******* оны 7 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь
Нэхэмжлэгч Л. шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 2014 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр бэлнээр 18.000.000 төгрөгийг 1 өрөө байрны урьдчилгаа болгон ХХК-ийн захирал Д.- өгсөн.
Уг байрыг 2015 оны 4 дүгээр улиралд ашиглалтанд оруулна гэж гэрээ хийсэн боловч одоо болтол хундаамнаас дээш хийгдсэн зүйлгүй байгаа тул 18.000.000 төгрөгийг гаргуулж өгнө үү, гэжээ.
Хариуцагч Д.-Очир нь шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: . Л. нь 2015 оны 5 дугаар сарын 17-ны өдөр өөрийн хүсэлтээр орон сууц захиалгаар барих гэрээг байгуулж, 2014 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр 18.000.000 төгрөгийг нэг өрөө байранд хөрөнгө оруулалт хийхээр тохирч, бэлнээр 17.500.000 төгрөг өгч, үлдэгдэл 500000 төгрөгийг даруй төлнө гээд өгөөгүй болно.
Бидний хоорондын гэрээт үйл ажиллагаа хэвийн явагдаж байсан боловч хөрөнгө оруулалт, захиалагч тасарсанаас манай үйл ажиллагаа доголдон, гэрээт хугацаандаа байраа ашиглалтанд өгч чадахгүйд хүрсэн.
Ийм учраас Л.ыг шүүхэд хандсаныг хүлээн зөвшөөрч байна. Манай компани өөр компаниас авах авалгаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албаар шийдвэрлүүлж байгаа. Мөн хөрөнгө оруулалт хийх компанитай хамтран ажиллахаар болж байгаа тул ойрын үед нэхэмжлэгчийг хохиролгүй болгох буюу аль ч хэлбэрээр эвлэрэн, хэлэлцэж тохиролцож болно, гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь
Нэхэмжлэгч Л. нь хариуцагч ХХК-иас худалдах, худалдан авах гэрээний үүргийн биелэлт 18.000.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Шүүх зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзлээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагынхаа 500000 төгрөгнөөс татгалзаж, үлдэгдэл болох 17.500.000 төгрөг нэхэмжилснийг, хариуцагч ХХК нь ойрын хугацаанд төлж хохиролгүй болгохоор хүлээн зөвшөөрч, харилцан тохиролцож, гарын үсгээ зурж баталгаажуулан, зохигчид эвлэрсэн байх тул зохигчдын эвлэрлийг батлах нь зүйтэй гэж үзэв.
Зохигчид эвлэрэн хэлэлцсэн нь Иргэний хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 247950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 17.500.000 төгрөг ногдох улсын тэмдэгтийн хураамж 245450 төгрөгийн тавин хувиар бууруулж тогтоон, 122725 төгрөгийг улсын орлогоос, 122725 төгрөгийг хариуцагч ХХК-иас гаргуулж, нэхэмжлэгч Л.т тус тус олгохоор шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч Л.******* нэхэмжлэлтэй, хариуцагч ХХК-д холбогдох худалдах, худалдан авах гэрээний үүргийн биелэлт 18.000.000 төгрөг гаргуулах иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагынхаа 500000 төгрөгнөөс татгалзаж, үлдэгдэл болох 17.500.000 төгрөг нэхэмжилснийг, хариуцагч ойрын хугацаанд төлж барагдуулахаар зохигчид эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 247950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 17.500.000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 245450 төгрөгийг тавин хувиар бууруулан тогтоож 122725 төгрөгийг улсын орлогоос хариуцагч ХХК-иас 122725 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч Л.т олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Г.АРИУНАА