| Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Пүрэвийн Туяа |
| Хэргийн индекс | 103/2016/00333/И |
| Дугаар | 103/ШШ2016/00349 |
| Огноо | 2016-08-09 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 08 сарын 09 өдөр
Дугаар 103/ШШ2016/00349
| 20*******6 оны 08 сарын 09 өдөр | Дугаар *******03/ШШ20*******6/00349 | Улаанбаатар хот |
******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Туяа би
Нэхэмжлэгч: ******* дүүргийн ******* хэсэгт байрлах ******* ОНӨААТҮГ-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ******* дүүргийн ******* дүгээр хороо, *******7 дугаар байрны *******2 тоотод оршин суух, ******* овогт ******* холбогдох ажил гүйцэтгэх гэрээний үүргийн биелэлт 42.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 20*******6 оны 07 дугаар сарын *******8-ны өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь :
Нэхэмжлэгч байгууллага шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч Л. нь 20*******4 оны **************-*******2 сарын 4.000 төгрөг, 20*******5 оны *******-*******2-р сарын 24.000 төгрөг, 20*******6 оны 0*******-07-р сарын *******4.000 төгрөгийн хуурай хог хаягдал тээвэрлэлтийн хураамжийн төлбөр болох 42.000 төгрөгийн өр төлбөр үүсгэсэн тул уг төлбөрийг гаргуулж өгнө үү. Хариуцагч Л. нь хуурай хог хаягдал тээвэрлэх №25******* тоот гэрээтэй болно гэжээ.
Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа: Хариуцагч Л. нь манай байгууллагаас нэхэмжилсэн 42.000 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* ОНӨААТҮГ нь хариуцагч Л.гээс ажил гүйцэтгэх гэрээний үүргийн биелэлт 42.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Хариуцагч Л. нь ажил гүйцэтгэх гэрээний үүргийн биелэлт 42.000 төгрөгийг төлж барагдуулсан болох нь нэхэмжлэгчийн төлөөлөгчийн шүүхэд ирүүлсэн тайлбар, мөнгө төлсөн баримтаар тогтоогдож байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Хариуцагч Л. нь нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн нь Иргэний хуульд хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.*******, 74.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь :
*******. Нэхэмжлэгч ******* ОНӨААТҮГ-ын нэхэмжлэлтэй хариуцагч Л. холбогдох ажил гүйцэтгэх гэрээний үүрэг 42.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 4550 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож, 2275 төгрөгийг улсын орлогоос, 2275 төгрөгийг хариуцагчаас тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.
ШҮҮГЧ П.ТУЯА