| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лувсанравжаагийн Дэлгэрцэцэг |
| Хэргийн индекс | 152/2016/00606/И |
| Дугаар | 656 |
| Огноо | 2016-10-12 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2016 оны 10 сарын 12 өдөр
Дугаар 656
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн
зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Дэлгэрцэцэг би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, Бага тойруу, 7/1-00 хаягт байрлах, 9016001018 улсын бүртгэлийн дугаартай, 5941469 регистрийн дугаартай, Төрийн банкны нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Увс аймгийн Улаангом сумын 4 дүгээр баг, 07-08 тоотод оршин суух, 1979 онд төрсөн, 37 настай, эмэгтэй, регистрийн дугаар ОЮ79041406, Зуутраг овогт Даваагийн Отгонцэцэг,
Хариуцагч: Увс аймгийн Наранбулаг сумын 4 дүгээр баг, 07-08 тоотод оршин суух, 1979 онд төрсөн, 37 настай, эрэгтэй, регистрийн дугаар ОЭ79121979, Засгууд овогт Батсүхийн Цэвээнравдан нарт холбогдох,
Зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг 4.557.506 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч, 2016 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Төрийн банкны итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Эрдэнэбилэг шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Зээлдэгч Даваа овогтой Отгонцэцэг нь Төрийн банктай анх 2015 оны 12 дугаар сарын 21-нд 162000350293 тоот зээлийн гэрээ байгуулан 4.500.000 төгрөгийг 2 жилийн хугацаатай, сарын 0.6 хувь, жилийн 7.2 хувийн хүүтэй зээлдэн авсан. Зээлийн барьцаанд Toyota raum маркийн 30-06 УВА улсын бүртгэлийн дугаартай авто машин, үсчний багаж хэрэгсэл, уурын аппарат, бараа материал зэргийг барьцаалж зээл авсан бөгөөд уг зээлээ төлбөрийн хуваарийн дагуу төлөхгүй янз бүрийн шалтгаан хэлснээр өнөөдрийг хүрч уг зээл төлөгдөхгүй 239 хоног хугацаа хэтэрч чанаргүй зээлийн ангилалд шилжээд банкыг ихээхэн хохироож байгаа тул зээлийн гэрээг банк өөрийн санаачилгаар цуцалж энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна. Зээлдэгч нь 2016 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн байдлаар дараах зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүгийн үлдэгдэлтэй байна. Үүнд: Зээлийн үндсэн өөрийн үлдэгдэл 4.325.459 төгрөг, зээлийн үндсэн хүүгийн үлдэгдэл 224.853 төгрөг, зээлийн торгуулийн хүүгийн үлдэгдэл 7.194 төгрөг болно. Зээл, зээлийн үндсэн хүүгийн төлбөрт 4.557.506, улсын тэмдэгтийн хураамж 87.870 төгрөг, нийт 4.645.376 төгрөгийг зээлдэгч Д.Отгонцэцэгээс гаргуулж банкыг хохиролгүй болгож өгнө үү” гэжээ.
Хариуцагч Д.Отгонцэцэг, Б.Цэвээнравдан нар шүүхэд гаргасан тайлбартаа: “Төрийн банкнаас гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Нэхэмжлэлийн шаардлага болох 4.557.506 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү“ гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Эрдэнэбилэг шүүхэд гаргасан тайлбартаа: “Зээлдэгч Д.Отгонцэцэг, Б.Цэвээнравдан нарын хариу тайлбартай танилцлаа. Хариуцагч нар нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
Шүүх зохигчдын тайлбар болон хавтаст хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Төрийн банк нь хариуцагч Д.Отгонцэцэг, Б.Цэвээнравдан нараас зээлийн гэрээний гүйцэтгээгүй 4.557.506 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Д.Отгонцэцэг, Б.Цэвээнравдан нар нь нэхэмжлэгч Төрийн банкны нэхэмжлэлийн шаардлага болох зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг 4.557.506 төгрөгийг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрсөн болох нь хариуцагч нарын тайлбараар нотлогдож байна. Иймд хариуцагч Д.Отгонцэцэг, Б.Цэвээнравдан нар нь нэхэмжлэгч Төрийн банкны нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Хариуцагч Д.Отгонцэцэг, Б.Цэвээнравдан нар нь нэхэмжлэгч Төрийн банкны нэхэмжлэлийн шаардлага болох зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг 4.557.506 төгрөгийг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрсөн ба үүргээ биелүүлээгүй тохиолдолд уг шүүгчийн захирамжийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-т зааснаар шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдах нь зүйтэй.
Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч зөвшөөрснийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулан тооцох үндэслэлтэй бөгөөд нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 87.870 төгрөгийн тал хувь болох 43.935 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, төрийн сангийн 150000941 тоот данснаас 43.935 төгрөг, хариуцагч Д.Отгонцэцэг, Б.Цэвээнравдан нараас 43.935 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч Төрийн банкинд олгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Төрийн банкны зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг 4.557.506 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Д.Отгонцэцэг, Б.Цэвээнравдан нар хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар Төрийн сангийн 150000941 тоот данснаас 43.935 /дөчин гурван мянга есөн зуун гучин тав/ төгрөг, хариуцагч Д.Отгонцэцэг, Б.Цэвээнравдан нараас 43.935 /дөчин гурван мянга есөн зуун гучин тав/ төгрөг тус тус гаргуулж нэхэмжлэгч Төрийн банкинд олгож, 43.935 /дөчин гурван мянга есөн зуун гучин тав/ төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Д.Отгонцэцэг, Б.Цэвээнравдан нар сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигчид шүүгчийн захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.
ШҮҮГЧ Л.ДЭЛГЭРЦЭЦЭГ