Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 10 сарын 14 өдөр

Дугаар 2019/ШЦТ/155

 

 

 

                                 

 

                                   

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

              Ховд аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүх хуралдааныг шүүгч Б.Гантөгс даргалж,

            Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга  Л.Мөнхцоож

Улсын яллагч Ш.Сувд-Эрдэнэ

Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Эрдэнэцэцэг

Шүүгдэгч С.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ш.Сувд-Эрдэнээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч С.*******д холбогдох эрүүгийн 1836002250186 дугаартай, 178/2019/0*******3/Э/ индекстэй хэргийг 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, ******* оны 11 дүгээр сарын *******-ны өдөр Баян-Өлгий аймгийн Алтай суманд төрсөн, ******* настай, эрэгтэй, яс үндэс казак, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр хүүхдүүдийн хамт Ховд аймгийн Жаргалант сумын Рашаант багийн *******-******* тоотод оршин суух, ПЭ7611*******11 регистрийн дугаартай, ******* овогт *******ийн *******  

      Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд  дурдсанаар/

Шүүгдэгч С.******* нь Ховд аймгийн Жаргалант сумын Баатархайрхан багийн нутаг дэвсгэрт байрлах Их буян зах дотор байрлах ХААН банкны АТМ-ээс 2019 оны 08 дугаар сарын 24-ний өдөр иргэн Ц.*******ийн карт уншуулан авах ёстой байсан мөнгө буюу төлбөр тооцооны алдаатай гүйлгээ болох 600000 төгрөгийг бусдын өмчлөл, эзэмшлийнх болохыг мэдсээр байж завшсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогчдоос гаргасан мэдүүлэг, талуудын судалсан эд мөрийн баримтууд болон бичгийн нотлох баримтуудад үндэслэн

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар

ТОДОРХОЙЛОХ нь:

                     Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар:

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3–т  зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр хэрэгт авагдсан дараахи нотлох баримтуудыг хянан хэлэлцэв.

Шүүгдэгч С.*******ы шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна.Хохирогчид хохирол төлбөр төлсөн гэх мэдүүлэг,

Хяналтын камерт үзлэг хийсэн...Их буян зах дотор байрлах ХААН банкны АТМ-н дээд талд байрлах хяналтын камерт үзлэг хийхэд  Ц.******* АТМ дээрээс хөдлөөд явах хооронд С.******* хажуудаа 4-5 орчим насны эмэгтэй хүүхэд дагуулж ирж АТМ дээр ирж зогсоход урдаас нь мөнгө гарч ирэхэд С.******* тухайн мөнгийг баруун гараараа авч зүүн гартаа атгаж аваад гарсан байлаа... гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / хэргийн 5-6-р хуудас/

Хохирогч овогт ий *******ийн  /ПЮ4105*******11 регистрийн дугаартай, настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, өндөр насны тэтгэвэрт байдаг/ мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...2019 оны 08 дугаар сарын 24-ний өглөө 09 цаг өнгөрөөгөөд Их буян зах дотор байрлах ХААН банкны АТМ-ээс 100000 төгрөг авахаар картаа уншуулаад мөнгө гарч ирэхгүй удаад байхаар нь орхичихоод явсан. Маргааш нь буюу 08 сарын 25-ны үдээс хойш картаа шалгахад мөнгө байхгүй байсан. 2019 оны 08 дугаар сарын 24-ний өглөө миний картанд 100.000 төгрөг байсан дээр нь манай охин М. миний карт руу 500000 төгрөг хийсэн байсан. Тэгээд камер шүүлгэж үзэхэд хар хувцастай цагаан саравчтай малгайтай, хүүхэд дагуулсан хүн ирээд мөнгө авсан бичлэг байсан... гэх мэдүүлэг /хх-10-11-р хуудас/

Шүүгдэгч С.*******ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...2019 оны 08 дугаар сарын 24-ний өдөр Их буян захын гадна ногоогоо зарж байгаад тогныхоо мөнгө хийхээр Их буян зах руу ороод АТМ-ний хажуугаар өнгөрөхөд нэг хөгшин ах ганцаараа мөнгө авах гээд зогсож байсан.Тэгэхээр нь би хажуугаар нь өнгөрөөд тогны мөнгө тушаадаг кассан дээр ирэхэд хаалттай байхаар нь буцаад АТМ дээр очоод мөнгө авах гэтэл өмнөөс мөнгө гараад ирсэн.Тэгэхээр нь тэр мөнгийг аваад гадаа гараад тоолоод үзсэн чинь 600000 төгрөг байсан.Тэгэхээр нь уг мөнгийг өөртөө байлгаж байгаад өдөр 14 цагийн үед Төрийн банк орж 590000 төгрөгийг зээлэндээ хийчихээд явсан.Намайг Их буян руу ороход АТМ дээр зогсож байсан хөгшин хүний мөнгө байх гэж бодсон ... гэх мэдүүлэг / хэргийн 31-32-р хуудас/

Төрийн банкны дансны хуулганд... 2019 оны 08 сарын 24-ний өдөр 590.000 төгрөгний орлого хийсэн тухай ....мэдээлэл зэрэг баримт болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгчээс яллагдагчаар болон гэрч, хохирогч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэв.

Шүүгдэгч С.*******д холбогдох эрүүгийн хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1,4-д заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх гэмт хэрэг ба шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, оногдуулах эрүүгийн хариуцлагыг  хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохиролоо нөхөн төлсөн, гэмт хэргийн улмаас бий болсон хууль зүйн үр дагаврыг ойлгон хялбаршуулсан журмаар хэргийг шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан зэрэг нь хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэл болно.

Шүүгдэгч С.******* нь 2019 оны 08 дугаар сарын 24-ний өдөр Ховд аймгийн Жаргалант сумын Баатархайрхан  багийн нутаг дэвсгэрт Их буян захын дотор байрлах ХААН банкны АТМ-ээс  гарсан 600000 төгрөгийг бусдын өмч болохыг мэдсээр байж завшсан болох нь хохирогч Ц.*******ийн мэдүүлэг, Их буян зах дотор байрлах ХААН банкны АТМ-ийн камерийн бичлэг, Төрийн банкны дансны хуулга, шүүгдэгч С.*******ы хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.

Шүүгдэгч С.******* нь Их буян зах дотор байрлах ХААН банкны АТМ дээр өндөр настай хүн мөнгө авах гээд зогсож байсныг харсан ба тухайн үед түүнээс өөр хүн АТМ дээр очоогүй, түүний дараа АТМ дээр ирэхэд 600000 төгрөг гарч ирснийг бусад хүнийх гэдгийг мэдсээр байж авч, хэнд ч мэдэгдэхгүйгээр өөрийнхөө банкны зээлийг төлсөн үйлдэл нь түүнийг шууд санаатай, шунахайн сэдэлтээр үйлдсэн болохыг нотолж байна гэж үзэв.

Иймд шүүгдэгч С.*******ыг  хохирогч Ц.*******ийн авах ёстой байсан мөнгө буюу төлбөр тооцооны алдаатай гүйлгээний 600000 төгрөгийг авч завшсан гэмт хэрэг үйлдсэн нь  тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1-д заасан төлбөр тооцооны алдаатай гүйлгээний мөнгийг бусдын өмчлөл эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч С.******* нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн болох нь “Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас” /хх-37/, хохирогчид төлөх төлбөргүй болох нь хохирогч Ц.*******ийн... хохирлоо барагдуулж авсан, нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй”  гэх мэдүүлгээр тус тус тогтоогдож байна.

            Шүүгдэгч С.*******ы хувийн байдлын талаар гэрч С.Гульнарын өгсөн...С.******* нь эцэг эхээс 8-уулаа, дээрээ нэг эгч, дороо 6 дүүтэй.Одоо эхнэр 3 хүүхдийн хамт амьдардаг. 1995-1996 онд Налайхад цэргийн алба хаасан.Илүү дутуу зан аашгүй, ажилсаг хүн байгаа юм...  гэх мэдүүлэг / хх- 22-р хуудас/

Гэрч Ж.Алмагүлийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...манай нөхөр С.******* нь даруу төлөв зантай, хүний үгэнд оромтгой хүн байгаа юм. Манайх 3 хүүхэдтэй, хувьдаа гэр, ачааны машины хөрөнгөтэй... гэх мэдүүлэг /хх-23-р хуудас/ зэрэг баримт хавтаст хэрэгт авагджээ.

Шүүгдэгч С.*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан анх удаа гэмт хэрэг үйлдсэн, 1.2-т заасан гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлсөн байдлыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд, Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй гэж үзэв.

Шүүгдэгчид оногдуулах ял, эрүүгийн хариуцлагыг хэлэлцэх шүүх хуралдаанаар улсын яллагчаас: шүүгдэгч С.*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1-д зааснаар дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний 450.000 төгрөгөөр торгох санал,

Шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс: “шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, хохирол төлбөргүй болон хувийн байдлыг харгалзан өөрийнх нь зөвшөөрснөөр дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний 450.000 төгрөгөөр торгох ялын саналыг зөвшөөрч байна.” гэх саналыг тус тус гаргасан.

Шүүхээс шүүгдэгч С.******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирлоо төлж барагдуулсан болон хувийн байдлуудыг харгалзан түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1-д зааснаар дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4,5-д зааснаар торгох ялын 450000 төгрөгийг 03 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.

            Шүүгдэгч С.******* нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хохирол төлбөргүй  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт ирсэн эд мөрийн баримтгүйг тус тус дурьдаж, шүүгдэгчийн эзэмшлийн Төрийн банкны Ховд салбарын 110500018165 тоот дансанд байрлуулсан 4512******* төгрөг битүүмжилсэн 2019 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 5/103 дугаартай Прокурорын тогтоолыг төлбөр төлөгдөх хүртэл хэвээр үлдээх нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4,34.*******6.2, 36.6-8 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч ******* овогт *******ийн *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1-д заасан төлбөр тооцооны алдаатай гүйлгээний мөнгийг бусдын өмчлөл эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч ******* овогт *******ийн *******ыг дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний 450.000 / дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч С.*******д оногдуулсан торгох ялын дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний  450.000 төгрөгийг 03 / гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлсүгэй.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын  арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч С.*******д тайлбарласугай.

5.Шүүгдэгч С.******* нь цагдан хоригдсон хоноггүй, төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримт хураагдаж ирээгүйг тус тус дурдаж, шүүгдэгчийн эзэмшлийн Төрийн банкны Ховд салбарын 110500018165 тоот дансанд байрлуулсан 4512******* төгрөг битүүмжилсэн 2019 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 5/103 дугаартай Прокурорын тогтоолыг торгох ял биелэгдэх хүртэл хэвээр үлдээсүгэй.

6.Шүүгдэгч С.*******д оногдуулсан торгох ялын биелэлтэнд хяналт тавихыг  Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-457 дугаар нээлттэй, хаалттай хорих байгууллагад даалгасугай.

7.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгомогц хүчинтэй болох ба шүүгдэгч С.*******д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсныг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор  шүүгдэгч ,  хохирогч  гомдол,  улсын яллагч дээд шатны прокурор  эсэргүүцлээ Ховд аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  гаргах эрхтэй  ба гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                          Б.ГАНТӨГС

Top of Form