Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 03 сарын 16 өдөр

Дугаар 210/МА2026/00575

 

 

******* нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд даргалж, шүүгч Д.Хулан, шүүгч Т.Бадрах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 197/ШШ2026/01291 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: ******* нэхэмжлэлтэй

Хариуцагч: ******* холбогдох,

1,902,805 төгрөг гаргуулах тухай тусгайлсан журмаар хянан шийдвэрлэсэн иргэний хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Т.Бадрах илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******, хариуцагч *******, хариуцагчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Минжин нар оролцов.

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгов.

 

2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч ******* холбогдуулан хохирол 1,902,805 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Анхан шатны шүүх маргаанд хамаарах хуулийг буруу тайлбарлан хэрэглэж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

 

3. Хариуцагч ******* нь ******* аймаг дахь ******* захирлаар ажиллаж байхдаа ******* 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн тушаалаар сургалтын албаны даргын ажлаас чөлөөлжээ.

Үүнийг эс зөвшөөрч ажилтан ******* ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор 1,902,805 төгрөг гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэл төлүүлж, шимтгэл төлснийг баталгаажуулахыг даалгах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч ******* аймаг дахь Хөгжим бүжгийн коллеж зөвшөөрч эвлэрсэн тул ******* аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 403 дугаар захирамжаар баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Уг захирамжийн дагуу ******* аймаг дахь Хөгжим бүжгийн коллеж нь 2020 оны 05 дугаар сарын 25-ны өдөр 1,902,805 төгрөгийг *******д олгожээ.

 

3.1. Дээрх үйл баримтад үндэслэн нэхэмжлэгч нь шүүхэд нэхэмжлэл гаргасан.

Зохигчийн маргаж буй ******* нь ******* аймаг дахь ******* захирлаар ажиллаж байхдаа ******* ажлаас чөлөөлсөн тушаал гаргасан гэх үйл баримт нь шинэчлэн найруулсан Төрийн албаны тухай хууль хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс өмнөх цаг хугацаанд хамаарах тул уг хуулийг энэ маргаанд хэрэглэхгүй.

Өөрөөр хэлбэл, уг маргаан бүхий харилцааны хохирол шаардах эрх Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5 дахь хэсэгт зааснаар тодорхойлогдоно. Хэрэгт авагдсан баримтаар ******* нь *******д шүүхийн шийдвэрт заасан ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг олгоогүй болох нь тогтоогдсон.

Иймд нэхэмжлэгч байгууллага нь *******д төлсөн 1,902,805 төгрөгийн төлбөрийг Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5 дахь хэсэгт зааснаар шаардах эрхгүй.

 

3.2. 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн Прокурорын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсэгт прокурор төрийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлтээр, нийтийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлт, эсхүл өөрийн санаачилгаар захиргааны болон иргэний хэрэг шүүхээр хянан шийдвэрлэх ажиллагаанд зохигчоор, эсхүл гуравдагч этгээдээр оролцоно, 20.3 дахь хэсэгт прокурор иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохдоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд заасан эрх эдэлж, үүрэг хүлээнэ, 20.4 дэх хэсэгт прокурор өөрийн санаачилгаар төр, нийтийн ашиг сонирхлыг төлөөлөн хамгаалах ажиллагааг хэрэгжүүлж байгаа тохиолдолд итгэмжлэлгүйгээр оролцоно гэж тус тус заасан.

Гэхдээ дээрх хуулийн зохицуулалтаар Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5 дахь хэсэгт заасан нийтийн эрх зүйн хуулийн этгээд эрх зүйн чадамжтай байгаа тохиолдолд түүнийг төлөөлөгч прокурорт гэм хорын хохирол шаардах эрхийг олгоогүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Мөн зохих шаардах эрх бүхий этгээд нэхэмжлэл гаргахад энэ магадлал саад болохгүй.

 

3.3. Шаардах эрхийн хүрээнд дүгнэлт өгч нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож буй тул хариуцагчийн гэм буруугийн талаарх гомдолд эрх зүйн дүгнэлт өгөхгүй.

 

4. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 197/ШШ2026/01291 дугаар шийдвэрийг хүчингүй болгож,

Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5 дахь хэсэгт зааснаар хариуцагч ******* холбогдох гэм хорын хохиролд 1,902,805 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч ******* нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 45,398 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дугаар зүйлийн 7511.2-т зааснаар магадлалд хяналтын журмаар гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.ЦЭНД

 

ШҮҮГЧИД Д.ХУЛАН

 

Т.БАДРАХ