Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 10 сарын 14 өдөр

Дугаар 2019/ШЦТ/156

 

 

 

                                 

 

                                   

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

           Ховд аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүх хуралдааныг шүүгч Б.Гантөгс даргалж,

            Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга  Б.Нарантуяа

Улсын яллагч Ш.Сувд-Эрдэнэ

Шүүгдэгч Т.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ш.Сувд-Эрдэнээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.******* дүгээр зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэн шилжүүлэн ирүүлсэн шүүгдэгч Т.*******д холбогдох эрүүгийн 1936002100178 дугаартай, 178/2019/01**************/Э/ индекстэй хэргийг 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, ******* оны 10 дугаар сарын 08-ны өдөр Ховд аймгийн Ховд суманд төрсөн, ******* настай, эрэгтэй,яс үндэс-казак,бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 6, эх, эхнэр хүүхдүүдийн  хамт Ховд аймгийн Жаргалант сумын Наран багийн *******-******* тоотод оршин суух,урьд Сум дундын 2******* дугаар шүүхийн 201******* оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 08 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-д зааснаар 1 жилийн хорих ялаар шийтгүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар 1 жилийн хугацаагаар тэнсэж, хянан харгалзагдаж байсан гэх, ПЭ8*******100811 регистрийн дугаартай,  ******* овогт *******гийн *******

      Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд  дурдсанаар/

Шүүгдэгч Т.*******  нь Ховд аймгийн Жаргалант сумын Рашаант багийн нутаг дэвсгэрт 2019 оны 09 дүгээр сарын 0*******-ний өдөр  иргэн Д.*******тэй  маргалдаж улмаар түүнийг зодож  эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай   учруулсан  гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.  Үүнд:

Шүүгдэгч Т.*******гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна.Хохирол төлбөргүй, хохирогчтой сайн дураар эвлэрсэн гэх мэдүүлэг,

Хохирогч овогт ын *******гийн / ПЭ*******8082*******1******* регистрийн дугаартай, 61 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, өндөр насны тэтгэвэрт байдаг/ мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн... 2019 оны 09 дүгээр сарын 0*******-ний өдөр Ховд аймгийн Жаргалант сумын Рашаант багийн нутаг дэвсгэрт байрлах өөрийн эзэмшлийн талбай дээрээ ногоогоо усалж байтал Т.******* ирээд “ чи ямар даварцан хөгшин толгой бэ, миний газрыг хадлаа” гээд надтай хэрүүл маргаан хийгээд миний хацар луу алгадаж цохисон.Тэгснээ өмсөж явсан тавчикаараа миний толгой руу цохиж миний барьж байсан хүрзийг булааж аваад шидсэн.Би гэдэс рүү нь цохиход намайг өшиглөхөд нь би баруун хөлөөрөө юманд тээглээд унасан.Би босох гэтэл босож чадахгүй байж байтал Т.******* эхнэртэйгээ яваад өгсөн ... гэх мэдүүлэг / хэргийн 9-10-р хуудас/

Гэрч П.Ёндонравчигийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн... 2019 оны 09 дүгээр сарын 0*******-ний өдөр Д.*******гийн талбай дээр өвс хадаж байтал нэг залуу, эхнэртэйгээ ирээд тэр хоёр хэрүүл маргаан үүсгээд, залуу нь Д.*******г барьж аваад гараараа толгой хэсэгт нь  цохиод хөлөөрөө хөл рүү нь өшиглөөд байсан.Тэгээд тэр залуу над руу ирээд “наад өвсөө хадахаа боль” гэж хэлэхээр нь би больсон ... гэх мэдүүлэг / хэргийн 13-1*******-р хуудас/

Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн *******66 дугаартай шинжээчийн...Д.*******гийн биед баруун шилбэ ясны далд хугарал, баруун шагайд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Д.*******гийн биед учирсан гэмтэл нь  мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой.Д.*******гийн биед учирсан гэмтэл нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна... гэх дүгнэлт / хэргийн 2*******-р хуудас/

Шүүгдэгч Т.*******гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...2019 оны 09 дүгээр сарын 0*******-ний өдөр Ховд аймгийн Жаргалант сумын Рашаант багийн нутаг дэвсгэрт *******-ийн газар гэртээ байж байгаад гартал манай торон дотор хадлан хийж байсан Пүүжээ ах манай хадлангийн талбай руу ороод өвс хадаж байсан. Тэгэхээр нь би очоод “ та яаж байгаа юм бэ, манай талбай руу ороод “ гэхэд Пүүжээ ах “ энэ миний газар” гэхээр нь би уурлаад барьж байсан хүрзийг нь аваад шидэхэд Пүүжээ ах намайг бариад авсан. Тэр хоёр гараараа нүүр лүү цохихоор нь би зөрүүлээд шанаа руу нь цохисон.Тэгтэл Пүүжээ ах газарт уначихсан.Д.*******гийн биед хүндэвтэр гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч байна ...гэх мэдүүлэг / хэргийн 33-*******-р хуудас/ зэрэг баримт болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгчээс яллагдагчаар болон гэрч, хохирогч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх дээрхи баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэв.

Шүүгдэгч Т.*******д холбогдох эрүүгийн хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.******* дүгээр зүйлийн 1,******* дүгээр зүйлд заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх гэмт хэрэг ба шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, оногдуулах эрүүгийн хариуцлагыг  хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохиролоо нөхөн төлсөн, гэмт хэргийн улмаас бий болсон хууль зүйн үр дагаврыг ойлгон хялбаршуулсан журмаар хэргийг шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан зэрэг нь хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэл болсон.

Шүүгдэгч Т.******* нь  2019 оны 09 дүгээр сарын 0*******-ний өдөр Д.*******г зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь  хохирогч Д.*******гийн мэдүүлэг,  гэрч П.Ёндонравчигийн  мэдүүлэг, Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн  *******66 дугаартай дүгнэлт, шүүгдэгч Т.*******гийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг  зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна.

Шүүгдэгч Т.******* нь хохирогч Д.*******г өөрийнхөө ногооны талбай руу орж өвс хадлаа гэх зүйлээр шалтаглан зодож  биед нь хүндэвтэр гэмтэл учруулсан үйлдэл нь гэм буруугийн санаатай үйлдэл гэж үзнэ.

 Иймд шүүгдэгч Т.******* нь үл ялих зүйлээр шалтаглан бусдыг зодож бие махбодид нь хүндэвтэр гэмтэл учруулсан үйлдэл нь тогтоогдож байх тул  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.******* дүгээр зүйлийн 1-д заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

2. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч Т.*******  нь урьд Сум дундын 2******* дугаар шүүхийн 201******* оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 08 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-д зааснаар 1 жилийн хорих ялаар шийтгүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар 1 жилийн хугацаагаар тэнсэж, хянан харгалзагдаж байсан  болох нь “Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас” /хх-38/ болон  шийтгэх тогтоолын хуулбараар /хх-63-68/ бусдад төлөх хохирол төлбөргүй болох нь хохирогч Д.*******гийн “... хохирлоо авсан, нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй...” гэх хүсэлт / хх-76/, ХААН банкны мөнгөн шилжүүлгийн баримтуудаар / хх73/  тус тус тогтоогдож байна.

            Шүүгдэгч Т.*******гийн хувийн байдлын талаар гэрч Т.Болотбекийн өгсөн “...Т.******* нь эцэг эхээс 7-уулаа, айлын ******* дахь хүүхэд.Т.******* нь үг дуу цөөтэй, хүнд тусархуу, тогтуун тайван, бусадтай нийтэч зантай хүн.200*******-200******* онд Увс аймагт цэргийн алба хаасан.Архи дарс уудаггүй болохоор зан ааш нь яаж өөрчлөгддөгийг мэдэхгүй ...”  гэх мэдүүлэг / хэргийн 19-20-р хуудас/зэрэг баримт хавтаст хэрэгт авагджээ.

Шүүгдэгч Т.*******д  эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 6.******* дугаар зүйлийн 1.2-т заасан хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч бусдад учруулсан хохирлыг төлсөн байдлыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд, Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй гэж үзэв.

Шүүгдэгчид оногдуулах ял, эрүүгийн хариуцлагыг хэлэлцэх шүүх хуралдаанаар улсын яллагчаас: Шүүгдэгч Т.*******г хэрэгт авагдсан нотлох баримтаар үйлдсэн гэмт хэрэг нь тогтоогдсон, шүүхээс гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.******* дүгээр зүйлийн 1-д зааснаар зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний 600.000 төгрөгөөр торгох ялын санал,

 Шүүгдэгч өөрийгөө өмгөөлж  :“миний бие  нь хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байгаа. Хохирогчид 920.000 төгрөгний хохирол төлсөн. Улсын яллагчийн санал болгосон зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний 600.000 төгрөгөөр торгох ялыг 0******* сарын  хугацаанд хэсэгчлэн төлүүлж өгнө үү” гэх саналыг тус тус гаргасан.

Шүүхээс шүүгдэгч Т.******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирол төлбөрөө төлсөн болон хувийн байдлуудыг харгалзан түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.******* дүгээр зүйлийн 1-д зааснаар зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний 600.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн *******.3 дугаар зүйлийн *******,*******-д зааснаар торгох ялыг 0******* /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлж, ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын  арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Т.*******д тайлбарлаж шийдвэрлэлээ.

            Шүүгдэгч Т.******* нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх хохирол төлбөргүй,  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгчийн эзэмшлийн Эко даюун маркийн мотоцикль битүүмжилсэн 2019 оны 09 дүгээр сарын 2*******-ны өдрийн *******/100 дугаартай Прокурорын тогтоолыг шийтгэх тогтоолыг торгох ял биелэгдэх хүртэл хэвээр үлдээх нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.******* дүгээр зүйлийн *******,*******.1,  36.2, 36.6-36.8-д  заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч ******* овогт *******гийн *******г  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.******* дүгээр зүйлийн 1-д заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр  хохирол санаатай учруулсан  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.******* дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч ******* овогт *******гийн *******г  зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 / зургаан зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн *******.3 дугаар зүйлийн *******-д зааснаар шүүгдэгч Т.*******д оногдуулсан зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгохыг ялыг 0******* /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлсүгэй.

*******.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн *******.3 дугаар зүйлийн *******-д зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын  арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Т.*******д тайлбарласугай.

*******.Шүүгдэгч Т.******* нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүйг тус тус дурдаж, шүүгдэгч Т.*******гийн эзэмшлийн “Эко даюун” маркийн мотоцикль битүүмжилсэн 2019 оны 09 дүгээр сарын 2*******-ны өдрийн *******/100 дугаартай Прокурорын тогтоолыг торгох ял биелэгдэх хүртэл хэвээр үлдээсүгэй..

6.Шүүгдэгч Т.*******д оногдуулсан торгох ялын биелэлтэнд хяналт тавихыг  Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-**************7 дугаар нээлттэй, хаалттай хорих байгууллагад даалгасугай.

7.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгомогц хүчинтэй болох ба шүүгдэгч Т.*******д  хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсныг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан буюу хүргүүлснээс хойш 1******* хоногийн дотор  шүүгдэгч ,  хохирогч  гомдол,  улсын яллагч дээд шатны прокурор  эсэргүүцлээ Ховд аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  гаргах эрхтэй  ба гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        Б.ГАНТӨГС

Top of Form