Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2016 оны 10 сарын 18 өдөр

Дугаар 146/ШШ2016/00279

 

             Хариуцагчийн зөвшөөрлийг        

        баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Г.Энх-Амгалан би,                              Нэхэмжлэгч: Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Төрийн банкны нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Өвөрхангай аймгийн Хархорин сумын Ганган Орхон баг Мойлт 3-9 /нэхэмжлэлийн хувь гардуулах дээр өөр хаягтахй байна аль нь зөв вэ/ тоотод оршин суух, Шарнууд овгийн Ичинхорлоогийн Баясгалан/РД: ЙР72011715/-д

“9.173.772,45 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийг 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Төрийн банкыг төлөөлж харилцааны менежер Э.Баярмаа шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Иргэн Б.Одончимэг хамтран зээлдэгч И.Баясгалан нь 2015 оны 06 дугаар сарын 16-ны өдөр Төрийн банктай 100/971 тоот зээлийн болон барьцааны гэрээ байгуулж 12.633.919 төгрөгийн зээлийг 36 сарын хугацаатай сарын 1,6 хувийн хүүтэйгээр авсан билээ. Зээлдэгч нь зээлийн төлбөрийг шүүхэд нэхэмжлэх гаргах өдрийн байдлаар буюу 2016 оны 09 дүгээр сарын 28-ны өдрөөр зээлийн төлбөр 3.881.814.87 төгрөгийг төлсөн байна. Зээлдэгч Б.Одончимэг нь 4 сард нас барсан байна. Нас барснаас хойш зээл, зээлийн хүүний төлбөрийг хамтран зээлдэгч И.Баясгалан нь төлөхгүй өнөөдрийг хүрлээ. Иймээс Төрийн банк болон иргэн Б.Одончимэг хамтран зээлдэгч И.Баясгалан нарын хооронд байгуулсан зээлийн гэрээг үндэслэн зээлийн гэрээг хугацаанаас өмнө дуусгавар болгож, 2016 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн байдлаар дор дурдсан шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргаж байна. Үүнд: Үндсэн зээлийн төлбөр 8.752.104.13 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 419.132.58 төгрөг, торгуулийн хүүний төлбөр 2.535.74 төгрөг. Нийт зээл, зээлийн хүү, торгуулийн хүү болох 9.173.772.45 төгрөг төлөгдөөгүй байна. Иймд төлбөр хариуцагч И.Баясгалангаас зээлийн төлбөрт 8.752.104.13 /найман сая долоон зуун тавин хоёр мянга нэг зуун дөрөв/, зээлийн хүүгийн төлбөр 419.132.58 төгрөг /дөрвөн зуун арван есөн мянга нэг зуун гучин хоёр төгрөг тавин найман мөнгө/, торгуулийн хүүгийн төлбөр 2.535.74 /хоёр мянга таван зуун гучин таван төгрөг далан дөрвөн мөнгө/ нийт 9.173.772.45 /есөн сая нэг зуун далан гурван мянга долоон зуун далан хоёр төгрөг дөчин таван мөнгө/ төгрөг гаргуулж өгнө үү...” гэжээ.

Хариуцагч И.Баясгалан шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Хариуцагч И.Баясгалан миний бие Төрийн банкны гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Төрийн банкнаас нэхэмжилж буй 9.173.772 төгрөг 45 мөнгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Төрийн банк нь “9.173.772, 45 төгрөг гаргуулах” тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “хариуцагч И.Баясгалан нь 9.173.772,45  төгрөгийг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч байна” гэсэн тайлбарыг шүүхэд ирүүлсэн байна.

Дээрх тайлбараас үзэхэд хариуцагч нэхэмжлэлийн шаардлагын талаар маргаангүй, бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрсөн гэж үзэхээр байх тул бусдын эрх, эрх чөлөө, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолыг хөндөөгүй ба хуульд нийцсэн байна.

Иймд хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Зохигчид төлбөр төлөх хугацаагаа шийдвэр гүйцэтгэлийн шатанд тохиролцох боломжтой болохыг дурьдлаа. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2., 75., 123 дугаар зүйлийн 123.1., дэхь хэсгийг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1., 453 дугаар зүйлийн 453.1. дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Төрийн банкны “зээлийн гэрээний үүрэг 9.173.772,45 төгрөгийг гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч И.Баясгалан хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5. дахь хэсэгт зааснаар хариуцагч И.Баясгалангаас 80865, орон нутгийн төсвийн орлогоос 80865 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Төрийн банкинд олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 161.730 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогын дансанд хэвээр үлдээсүгэй.

3. Захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурьдсугай.

4. Захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.

 

ШҮҮГЧ                               Г.ЭНХ-АМГАЛАН