Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 03 сарын 02 өдөр

Дугаар 210/МА2026/00461

*******ий нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Цэрэндулам даргалж, шүүгч Ч.Батчимэг, Б.Мандалбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 191/ШШ2025/09583 дугаар шийдвэртэй,

*******ий нэхэмжлэлтэй,

*******д холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 105,272,200 төгрөг гаргуулах үндсэн, 2023 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 0690 дугаар гэрээ, 2023 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 0689 дугаар барьцааны гэрээ, 2024 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 0845 дугаар гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээ, 2024 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 2004 дугаар худалдах, худалдан гэрээг тус тус хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгож,*******дүүрэг,*******дүгээр хороо,*******дугаар хороолол, ******* гудамж,*******дугаар байр, 41 тоот хаягт байрлах 51.71 м.кв талбайтай хоёр өрөө орон сууцыг буцаан шилжүүлэхийг даалгах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Б.Мандалбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, өмгөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга И.Эрдэнэжаргал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, үндэслэлийн агуулга:

Нэхэмжлэгч ******* болон хариуцагч ******* нар 2023 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр 200,000,000 төгрөгийг сарын 2.5 хувийн хүүтэй, 1 жилийн хугацаатай зээлэхээр гэрээ байгуулсан.

Мөн талууд уг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангахаар *******гийн өмчлөлийн*******дүүрэг,*******дүгээр хороо,*******дугаар хороолол, ******* гудамж, 296 дугаар байр, 56 тоот хаягт байрлах 31.9 м.кв нэг өрөө орон сууц, мөн*******дүүрэг,*******дүгээр хороо,*******дугаар хороолол, , ******* гудамж,*******дугаар байр, 41 тоот хаягт байрлах 51.71 м.кв хоёр өрөө орон сууцыг тус зээлийн гэрээний барьцаанд тавьж талууд барьцааны гэрээ байгуулж, улсын бүртгэлд бүртгүүлсэн.

Зээлдэгч ******* нь зээлийн гэрээний дагуу сар бүр зээлийн хүүгээ төлж байсан бөгөөд 2024 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр үндсэн төлбөрөө төлөлгүй сунгах хүсэлт гаргаж, талууд тооцоо нийлэн зээлийн гэрээг дахин 1 жилээр сунгаж, хүүг сарын 3 хувь байхаар тохиролцож, 2024 оны 05 дугаар сарын 08-ны өдөр зээлийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулсан.

Зээлдэгч тэрээр тохиролцсоны дагуу 2024 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр*******дүүрэг,*******дүгээр хороо,*******дугаар хороолол, ******* гудамж,*******дугаар байр, 41 тоот хаягт байрлах 51,71 м.кв талбайтай хоёр өрөө орон сууцыг 103,420,000 төгрөгт тооцож зээлийн төлбөрөөс хасахаар тохиролцон шилжүүлэн өгсөн.

Хариуцагчийн үндсэн зээлийн төлбөрийн үлдэгдэл нь байрны төлбөр болох 103,420,000 төгрөгийг хасаад 96,580,000 төгрөг болсон. Энэхүү үлдэгдэлдээ сарын 2,897,400 төгрөгийн хүү төлөхөөр байгаа боловч ******* нь 2024 оны 11 дүгээр сарын 17-ны өдрөөс хойш зээлийн болон хүүгийн төлбөрөө хугацаанд нь төлөөгүй болно.

Талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний 4.2-д “Зээлдэгчийн эд хөрөнгийн болон санхүүгийн байдал доройтож зээлийг буцаан төлөх чадваргүй болох нөхцөл байдал бий болсон бол зээлдүүлэгч зээлийг нэн даруй, гэрээний хугацаанаас өмнө буцаан шаардах” эрхтэй гэж зааснаар зээлийн гэрээг 2025 оны 02 дугаар сарын 17-ны өдрөөр дуусгавар болгож, үндсэн зээлийн үлдэгдэл 96,580,000 төгрөг, 3 сарын хүү болох 2,897,400х3=8,692,200 төгрөг, нийт 105,272,200 төгрөгийг нэхэмжилж байна. Энэхүү зээлийн төлбөрийг барьцаа хөрөнгөөс хангуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан гэжээ.

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******д бодитоор нэг ч удаа зээл олгож байгаагүй. Гагцхүү удаа дараа залгаж дарамталж, зээлийн гэрээ, барьцааны гэрээг өөрийн таньдаг нотариат дээр очиж гэрээ байгуулсан үйл баримт бий болсон.

Ингэхдээ *******гийн нөхөр БНХАУ-ын иргэн  болон нарын хооронд хийгдсэн гүйлгээний баримтыг авч ирж нөхөр чинь миний нөхрийн мөнгийг аваад өгөхгүй байна. Чи хоёр хүүхдийнх нь ээжийн хувиар нөхрийнхөө мөнгийг төл гэж удаа дараа дарамталсан тул тухайн мөнгөнөөс тодорхой хувьд нь төлөлт хийж байсан. Улмаар уг асуудлыг нэг мөр цэгцлэхийн тулд өөрийн өмчлөлийн орон сууцыг нөхрийнхөө өр төлбөрт шилжүүлж өгөөд БНХАУ-ын иргэн  болон нарын хооронд үүссэн өр төлбөр бүрэн төлөгдөхөөр тохирсон.

Талуудын хооронд зээлийн гэрээ байгуулагдсан ч бодитоор зээлийн гэрээний зүйлийг өнөөдрийг хүртэл хүлээж аваагүй. Өнөөдрийг хүртэл хүлээж аваагүй зээлийн төлбөрийг төл гэж шаардаж байгаа нь үндэслэлгүй. Бодитоор ,  гэх хоёр хятад иргэдийн хооронд үүссэн харилцаа. ******* мөнгө шилжүүлээгүй, ******* хүлээж аваагүй. Тийм учир нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3. Хариуцагчийн сөрөг нэхэмжлэл, үндэслэлийн агуулга:

******* нь *******ээс нэг ч төгрөгийн зээл авч байгаагүй, гагцхүү нэхэмжлэгч тал миний ажиллуулдаг шорлог пабны газарт ирж чиний нөхөр манай нөхрөөс мөнгө зээлсэн мөнгөө өг гэж удаа дараа дарамталсан улмаас 2023 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр зээлийн болон барьцааны гэрээг байгуулсан. Тухайн хугацаанаас хойш удаа дараа ирж дарамталж мөнгө авсан гэж бич гээд бичүүлж авдаг байсан.

Зээлийн гэрээний хугацаа дуусах үед ажил дээр ирж намайг дагуулж яваад таньдаг нотариатч дээрээ авч очоод зээлийн гэрээний сунгалтыг хийсэн. Улмаар миний өмчлөлийн орон сууцыг хүртэл өөрийн нэр дээр гэрээ байгуулж шилжүүлж авсан. Уг мөнгөний харилцаа ямар учиртай талаар өөрийн нөхөр болох БНХАУ-ын иргэн -аac асуухад ******* гэж хүнээс мөнгө аваагүй, өөрийн танил түнш БНХАУ-ын иргэн  гэх хүнээс бизнес хамтын ажиллагаатай холбоотойгоор 200,000 юанийг хоёр удаа шилжүүлэг хийж авсан тухай хэлсэн.

Улмаар 2024 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр манай нөхрөөс танай нөхрийн авсан 400,000 юанийн төлбөрт чиний өмчлөлийн орон сууцыг шилжүүлж авахаар манай нөхөр танай нөхөртэй харилцан тохиролцсон гэж намайг хуураад худалдах, худалдан авах гэрээ байгуулъя, нотариат руу явъя гээд өөрийн таньдаг нотариат дээр авч очоод гэрээ байгуулж, Сүхбаатар дүүрэг,*******дүгээр хороо,*******дугаар хороолол, ******* гудамж,*******дугаар байр, 41 тоот хаягт байрлах 51.71 м.кв талбайтай хоёр өрөө орон сууцыг шилжүүлж авсан боловч шүүхэд зээлийн гэрээний үлдэгдэл төлбөр гэж нэхэмжлэл гаргасан байсан бөгөөд миний бие худалдах, худалдан авах гэрээ байгуулсан нотариат дээрээ очиж худалдах худалдан авах гэрээг хуулбарлаж аваад үзэхэд 103,420,000 төгрөгөөр миний байрыг шилжүүлж авсан мэтээр гэрээг байгуулсан болохыг мэдсэн.

******* худалдах худалдан авах гэрээний төлбөрт *******ээс 103,420,000 төгрөгийг аваагүй, үндсэн нэхэмжлэлд дурдаад байгаа 400,000 юанийг ч мөн аваагүй. Иймд, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасан дүр үзүүлэн хийсэн 2023 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 0690 дугаар зээлийн гэрээ, 2023 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 0689 дугаар барьцааны гэрээ, 2024 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 0845 дугаар барьцааны гэрээ, 2024 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 2004 дугаар худалдах, худалдан авах гэрээг тус тус хүчин төгөлдөр бус болохыг тогтоож, Сүхбаатар дүүрэг,*******дүгээр хороо,*******дугаар хороолол, ******* гудамж,*******дугаар байр, 41 тоот хаягт байрлах 51.71 м.кв талбайтай хоёр өрөө орон сууцыг *******д буцаан шилжүүлэхийг даалгаж өгнө үү гэжээ.

4. Нэхэмжлэгчийн тайлбар, татгалзлын агуулга:

Хууль зүйн үндэслэлийн хувьд хариуцагч Иргэний хуулийн 56 дугаар зүйлд заасан үндэслэлийг дурдаж байна уу, 57 дугаар зүйлд заасан үндэслэлийг дурдаж байна уу. Нэхэмжлэлийн тайлбар, үндэслэлээс харахад айлган сүрдүүлж хийсэн хэлцэл гэж байна. Гэвч айлган сүрдүүлж хийсэн үйл явдал болоогүй. Хүнийг хууль бусаар дарамталж, айлган сүрдүүлж байгаад гэрээ хийгээд, эд хөрөнгийг нь авч байгаа үйлдэл байх юм бол энэ өөрөө гэмт хэрэг юм. Тэгэхээр хариуцагчийн хувьд хариу тайлбараа нотолсон баримтыг шүүхэд гаргаж ирүүлээгүй байна. Ямар үндэслэлээр хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзээд байгаа нь тодорхойгүй байна.

Дүр үзүүлэн хийсэн хэлцэл гэдэг хууль зүйн үндэслэл дээр хүч хэрэглэж, айлгаж сүрдүүлсэн гэдэг нөхцөл хамаарахгүй гэж харж байгаа. Гол үйл баримт үндэслэл нь нэгдүгээрт, гэрээний дагуу заалтаа хэрэгжүүлээгүй буюу зохих мөнгийг шилжүүлээгүй гэж нэг талаас ярьж байгаа юм шиг мөртөө нөгөө талаас хүч хэрэглэчихсэн юм шиг хоорондоо ийм эсрэг тэсрэг байр суурийг илэрхийлж байгаа. Өөрөөр хэлбэл, талууд хүсэл зоригоо илэрхийлээд гэрээгээ байгуулчихсан, гэрээгээ байгуулсан чинь нэг тал нь гэрээний үүргээ хэрэгжүүлээгүй учраас хүлээн зөвшөөрөхгүй байна гэдэг нэг байр суурийг илэрхийлж байгаа.

Нөгөө талаас надад огт хүсэл зориг байхгүй байхад хүч хэрэглэж, айлган сүрдүүлж гэрээ байгуулж байгаад миний мөнгийг авсан гэдэг бас нэг зүйл хэлж байна. Энэ хоёр хоорондоо авцалдахгүй байгааг шүүгч анхаарч үзээсэй гэж хүсэж байна. Гэрээний хувьд худалдах, худалдан авах гэрээ байгуулсан гэж байна.

Талуудын хүсэл зориг юу гэхээр зээлийн төлбөрийн үлдэгдэлд энэ байрыг шилжүүлье гэдэг ийм хүсэлтэй байна. Энэ бол хууль зөрчсөн, хууль бус хэлцэл гэж харагдахгүй байгаа. Иймд, сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

5. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1-д заасныг баримтлан хариуцагч *******гаас 5,450,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******д олгож нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 98,856,400 төгрөгийг болон Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.1.3-т заасан үндэслэлгүй тул хариуцагчийн 2023 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 0690 дугаар гэрээ, 2023 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 0689 дугаар барьцааны гэрээ, 2024 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 0845 дугаар гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээ, 2024 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 2004 дугаар худалдах худалдан авах гэрээг тус тус хүчин төгөлдөр бусд тооцуулж,*******дүүрэг,*******дүгээр хороо,*******дугаар хороолол, // ******* гудамж,*******дугаар байр, 41 тоот хаягт байрлах, 51.71 мкв талбай бүхий хоёр өрөө орон сууцыг *******д шилжүүлэхийг даалгах тухай сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хуулийн 158 дугаар зүйлийн 158.1, 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар үүргийн гүйцэтгэлийг хариуцагч *******гийн өмчлөлийн Сүхбаатар дүүргийн*******дүгээр хороо,*******дугаар хороолол, // гудамж, 296 дугаар байр 56 тоот хаягт байрлах, улсын бүртгэлийн Ү- дугаартай, 31.90 м.кв талбай бүхий орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг худалдан борлуулж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,  

Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн*******дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 749,682 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******гаас улсын тэмдэгтийн хураамжид 172,350 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******д олгож шийдвэрлэжээ.

6. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:

...*******, ******* нарын хооронд 2025 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр байгуулагдсан үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг талууд хүсэл зоригоо илэрхийлж, зээлийн гэрээний үүргийн тодорхой хэсгийг хангуулах буюу 103,420,000 төгрөгөөр тооцож зээлийн гэрээнээс хасах хүсэл зоригоо илэрхийлсний үндсэн дээр худалдах, худалдан авах гэрээг байгуулсан байдаг. Гэтэл шүүх тус гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох тухай хариуцагч талын сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, гэрээг хүчин төгөлдөр гэж үзсэн атлаа тус гэрээний үнийн дүн болох 103,420,000 төгрөгийг зээлийн гэрээний үнийн дүнгээс хасалгүй, *******ий тус байрыг өөрийн эзэмшилдээ авсны дараа бусдад зарж борлуулсан гэрээний үнийн дүн болох 195,000,000 төгрөгийг зээлийн гэрээний үнийн дүнгээс хасаж тооцсон нь илт үндэслэлгүй юм.

Нөгөө талаас ******* байрыг бусдад 195,000,000 төгрөгөөр худалдан борлуулсан үйлдэл нь анхан шатны шүүхийн шийдвэрт дурдсан шиг барьцааны зүйлийг бусдад худалдсан үйлдэл биш бөгөөд өөрийн өмчлөлийн хөрөнгийг бусдад худалдан борлуулсан үйлдэл юм. Гэтэл анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн харилцааг зөв тодорхойлолгүй, Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1, 157 дугаар зүйлийн 157.1.2-т заасан ерөнхий заалтыг үндэслэн нэхэмжлэлийг шаардлагыг багасгасан бөгөөд хэрэглэх ёстой нарийвчилсан хуулийн заалтыг хэрэглээгүй тул хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэх үндэслэлтэй.

Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1-д “Ипотекийн шаардлагыг хангах хугацааг үүрэг гүйцэтгэгч хэтрүүлсэн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч нь үл хөдлөх эд хөрөнгийг худалдахыг шаардах эрхтэй” гэж, 174.4-д “Ипотекийн зүйлийг шүүхийн бус журмаар худалдан борлуулах журмыг хуулиар тогтооно” гэж, Үл хөдлөх хөрөнгийн барьцааны тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.1-д “Барьцаалагч, барьцаалуулагч нь энэ хуулийн 11.2-т зааснаар харилцан тохиролцсон бол барьцааны зүйлийг шууд худалдаж болно” гэж, 11 дүгээр зүйлийн 11.2-т “Хуульд заасан бөгөөд талууд гэрээгээр тохиролцсон бол барьцааны зүйлээс шаардлагыг шүүхээс гадуур хангаж болно” гэж тус тус заасан

Барьцаалуулагч *******, барьцаалагч ******* нар барьцаа хөрөнгөөр зээлийн гэрээний зарим үүргийг хангуулахаар харилцан тохиролцсоны үндсэн дээр талууд 2024 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулж, тус байрыг 103,420,000 төгрөгөөр тооцон *******д худалдсан бөгөөд, зээлийн гэрээнээс мөн дүнгээр үүргийг биелэгдсэнд тооцож, үнийг төлсөн байдаг. Түүнчлэн тус гэрээ байгуулагдсанаар 51.71 м.кв талбайтай хоёр өрөө сууцыг барьцаанд тавьсан 2023 оны 04 дүгээр сарын 17-ны өдийн гэрээ дуусгавар болсон.

Гэтэл анхан шатны шүүх *******гийн өмчлөлд шилжсэн байрыг буюу 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний зүйл болох байрыг ямар үндэслэлээр барьцаа хөрөнгө гэж үзэж, ямар үндэслэлээр гэрээний үнийн дүн 195,000,000 төгрөгийг барьцааны зүйлийг худалдсан үнийн дүн гэж үзсэн талаараа огт дүгнэлт хийгээгүй, хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй байна.

Өөрөөр хэлбэл, ...Бөртэ-Үжинээс цааш худалдсан гэрээний нөхцөл, агуулга, хүсэл зоригийн илэрхийллийг шүүх мэдэхгүйгээр, зөвхөн улсын бүртгэлийн байгууллагад бүртгэгдсэн үнийн дүнгээр үүргийн гүйцэтгэлийг хангасанд тооцсон нь үндэслэл муутай, агуулгын хувьд зөрчилтэй дүгнэлт болсон. Нөгөөтээгүүр өмчлөгч өөрийн өмчийг ямар үнээр худалдахыг мэдэх бүрэн эрхтэй ба заавал зах зээлийн үнээр, эсхүл бага, их үнээр худалдан борлуулах асуудлыг шүүхээс тогтоох боломжгүй юм. Худалдсан хөрөнгө нь худалдан авагчийн өмчлөлд шилжсэнээр эрсдэл, үр шим, ашиг, алдагдал гэх мэт тухайн хөрөнгөтэй холбоотой бүх үр дагавар шинэ өмчлөгчид шилждэг. Иймд, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

7. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга:

...Гэрч “...уг орон сууцыг үндсэн зээлийн үнийн дүнд өгч байгаа хэдийгээр миний эхнэр *******гийн нэр дээр байдаг ч миний орон сууц...” гэж тайлбарладаг ******* ******* хоёр гэрээ байгуулаад шүүх дээр маргадаг ч *******гийн нөхөр , *******ий нөхөр н. нарын хооронд юанийн гуйвуулгын харилцаа байсан гэдгийг илэрхийлдэг. Мөн юанийн гуйвуулгыг хийгээд төгрөгт шилжүүлж өгөх явцдаа тухайн мөнгөөр мөрийтэй тоглож их хэмжээний өрөнд орсон. Их хэмжээний өрөнд орсон учраас мөнгөнийхөө араас БНХАУ-ын иргэд Монгол Улсад байгаа өөрийн хамаатан садан хүмүүсээ явуулснаар гын эхнэр *******тай гэрээ байгуулсан үйл баримт байдаг. Энэ нь дүр үзүүлсэн хэлцэл гэдгийг анхнаасаа хэлж маргасан. Анхан шатны шүүх хуралдаан дээр зээлийн харилцаа юм бол хэдэн төгрөгийн зээл аваад, хүү алданги хэдэн төгрөг нэхэмжилсэн бэ гэхээр нэхэмжлэгч нь тооцоолол гаргаж өгдөггүй. Тэгэхээр уг харилцаа анхнаасаа зээлийн харилцаа биш байсан. ...Үзлэгийн тэмдэглэлээр ******* бодитоор уг байрыг шилжүүлж авсан бол бусдад худалдан борлуулах гэж байгаа гэдгийг нь хариуцагч *******гаас зурвас бичиж илэрхийлэх шаардлага байхгүй. Тэгэхээр талуудын хооронд хуульд заасан гэрээ байгуулагдсан ч тухайн гэрээ бодитоор хэрэгжиж байгаагүй. Мөн 200,000,000 төгрөгийг нэг ч удаа шилжүүлж байгаагүй бөгөөд түүний хариуд ******* *******д мөнгө төлж байгаагүй. Харин н.т мөнгө төлдөг байсан гэдгийг гэрчийн мэдүүлэгт 80,000,000 төгрөгийн хүү төлсөн сүүлд нь би орон сууцыг худалдан борлуулсан гэж мэдүүлдэг. Орон сууцыг түр шилжүүлээд мөнгөө төлсний дараа буцаан авах агуулга харагдаж байсан. Анхан шатны шүүх хуульд нийцүүлэн хамгийн хүнлэг энэрэнгүй шийдвэр гаргасан. Иймд, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 105,272,200 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч 2023 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 0690 дугаар гэрээ, 2023 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 0689 дугаар барьцааны гэрээ, 2024 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 0845 дугаар гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээ, 2024 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 2004 дугаар худалдах, худалдан авах гэрээг тус тус хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгож,*******дүүрэг,*******дүгээр хороо,*******дугаар хороолол, ******* гудамж,*******дугаар байр, 41 тоот хаягт байрлах 51.71 м.кв талбайтай хоёр өрөө орон сууцыг буцаан шилжүүлэхийг даалгах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гарган маргажээ.

Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, хэргийг үндэслэл бүхий шийдвэрлэсэн байна.

3. Хэрэгт цугларсан нотлох баримтыг үнэлэхэд дараах үйл баримт тогтоогджээ. Үүнд:

3.1. Талууд 2023 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******д 200,000,000 төгрөгийг сарын 2.5 хувийн хүүтэй, 1 жилийн хугацаатай зээлдүүлэхээр тохиролцож, /х.х-ийн 5-6/

3.2. Мөн дээрх зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангахаар:

Сүхбаатар дүүргийн*******дүгээр хороо,*******дугаар хороолол, ******* гудамж, 296 дугаар байр, 56 тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаарт бүртгэлтэй, 31.9 м.кв талбайтай нэг өрөө орон сууцыг 74,000,000 төгрөгөөр,

Сүхбаатар дүүргийн*******дүгээр хороо,*******дугаар хороолол, ******* гудамж,*******дугаар байр, 41 тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаарт бүртгэлтэй, 51,71 м.кв талбайтай хоёр өрөө орон сууцыг 126,000,000 төгрөгөөр тус тус үнэлж, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар барьцааны гэрээ байгуулж, улсын бүртгэлд бүртгүүлсэн. /х.х-ийн 7-10/

3.4. Үүний дараа талууд 2024 оны 05 дугаар сарын 08-ны өдөр гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай гэрээ байгуулж, дээрх зээлийн гэрээний хугацааг 1 жилээр сунгаж, зээлийн хүүг сарын 3 хувь байхаар өөрчлөлт оруулжээ. /х.х-ийн 12/

3.5. Улмаар хариуцагч нь 2024 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээгээр барьцааны зүйл болох Сүхбаатар дүүргийн*******дүгээр хороо,*******дугаар хороолол, ******* гудамж,*******дугаар байр, 41 тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаарт бүртгэлтэй, 51,71 м.кв талбайтай хоёр өрөө орон сууцыг зээлийн гэрээний төлбөрт тооцож 103,420,000 төгрөгөөр нэхэмжлэгчид худалдсан байна. /х.х-ийн 39/

4. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д “Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ” гэж, мөн 282 дугаар зүйлийн 282.4-т “Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно” гэж тус тус заасан.

Тайлбарлавал, энэ хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.1-д “эд хөрөнгө шилжүүснээр гэрээ байгуулахаар хуульд заасан бол гэрээний гол нөхцлийн талаар талууд тохиролцож, тухайн эд хөрөнгийг шилжүүлснээр гэрээ байгуулагдсанд тооцно” гэж зааснаар  зээлдэгчийн хувьд зээлийг буцаан төлөх болон зээлдүүлэгч нь зээлийг шаардах эрх, үүрэг үүсэх гол үндэслэл нь гэрээгээр тохиролцсон мөнгө болон бусад төрлийн шинжээр тодорхойлогдох эд хөрөнгийг шилжүүлсэн байх ёстой.

4.1. Хэрэгт авагдсан баримтаар хариуцагч ******* нь “...би, *******ээс 400,000 юанийг 1 жилийн хугацаатай ...зээлж авч байгаа, сарын 2.5 хувийн хүүтэй болно. Уг хүүг сар бүрийн 18-нд тухайн өдрийн юанийн ханшаар бодож шилжүүлнэ...” гэх тайлбар гаргасан. /х.х-ийн 6 дугаар талын ард тал/

4.2. Талуудын тайлбар болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гэрчээр оролцсон БНХАУ-ын иргэн //: “...200,000 юанийг 2 удаагийн гүйлгээгээр гэх хүний данс руу хийсэн, Бао Чанхай өөрийн хоолны газрыг томруулах үйл ажиллагаанд зориулан 2 байраа барьцаалаад зээлсэн, энэ мөнгийг тухайн үед манай эхнэр ******* болон *******, Бао Чанхай 3 ярилцаж тохиролцоод мөнгийг би шилжүүлсэн, надаар шилжүүлүүлсэн...” гэж, /х.х-ийн 86-88/

4.3. БНХАУ-ын иргэн Бао Чанхай //: “...400,000 юанийг хүлээж авсан, дараа нь гэрээ байгуулсан, рестораны үйл ажиллагааг өргөжүүлье гэж хэлж 400,000 юанийг авсан, гэрээг манай эхнэр *******, *******тэй хийсэн...” гэж тус тус мэдүүлсэн. /х.х-ийн 156-164/

4.4. Мөн цахим төлбөрийн баримтаар //-аас Бао чанхай //-д 2023 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 18:56 цагт 200,000 юань, мөн өдрийн 18:58 цагт 200,000 юань, нийт 400,000 юанийг шилжүүлжээ. /х.х-ийн 13-14/

5. Иргэний хуулийн 210 дугаар зүйлийн 210.1-д “Хууль буюу гэрээнд үүрэг гүйцэтгэгч үүргээ заавал биечлэн гүйцэтгэхээр заагаагүй буюу үүргийн шинж чанарт харшлахгүй бол үүргийг гуравдагч этгээдээр гүйцэтгүүлж болно” гэж, 211 дүгээр зүйлийн 211.1-д “Үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид, эсхүл хууль, гэрээ буюу шүүх, арбитрын шийдвэрт заасан эрх бүхий этгээдэд хүлээлгэж өгнө” гэж тус тус заасан.

Талуудын байгуулсан зээлийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.4-т зааснаар нэхэмжлэгч ******* нь зээлийн гэрээний зүйл болох 200,000,000 төгрөг /400,000 юань/-ийг өөрийн нөхөр БНХАУ-ын иргэн //-ын данснаас хариуцагч  *******гийн нөхөр БНХАУ-ын иргэн Бао Чанхай //-ийн данс руу шилжүүлсэн байх тул хариуцагч гэрээний зүйлийг хүлээн авсан байна.

Иймд, анхан шатны шүүх зохигчийн хооронд зээлийн гэрээ байгуулагдсан, хариуцагч нь гэрээний дагуу мөнгөн хөрөнгийг хүлээн авсан, тухайн гэрээ хүчин төгөлдөр гэж дүгнэсэн нь үндэслэлтэй.

6. Иргэний хуулийн 158 дугаар зүйлийн 158.1-д “Шаардах эрх үүссэн буюу үүргийн гүйцэтгэлийг хангах хугацаа өнгөрсөн тохиолдолд барьцааны зүйлийг худалдах, бусад хэлбэрээр борлуулах замаар барьцаалагчийн шаардлагыг хангана” гэж заажээ.

Зохигч зээлийн гэрээний үүргийг хангах зорилгоор 2024 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээгээр барьцааны зүйл болох Сүхбаатар дүүрэг,*******дүгээр хороо,*******дугаар хороолол, ******* гудамж,*******дугаар байр, 41 тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаарт бүртгэлтэй, 51.71 м.кв талбайтай хоёр өрөө орон сууцны өмчлөх эрхийг хариуцагч *******гаас нэхэмжлэгч *******д нийт 103,420,000 төгрөгт тооцон шилжүүлжээ. /х.х-ийн 96/

Тус хуулийн 171 дүгээр зүйлийн 171.3-т “Үүрэг гүйцэтгүүлэгчийн шаардлагыг бүрэн буюу хэсэгчлэн хангаагүй бол үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх түүнд шилжинэ гэж тохирсон хэлцэл хуульд өөрөөр заагаагүй бол хүчин төгөлдөр бус байна” гэж заасан.

Өөрөөр хэлбэл, үүрэг гүйцэтгэгч /зээлдэгч/ үүргээ зохих ёсоор биелүүлээгүй тохиолдолд барьцааны зүйлийн өмчлөх эрхийг үүрэг гүйцэтгүүлэгчид /зээлдүүлэгч/ шилжүүлэх тухай тохиролцоо хүчин төгөлдөр бус болно.

Гэвч талууд анхнаасаа маргаан бүхий орон сууцыг зээлийн гэрээний үүргийг биелүүлээгүй бол зээлдэгчийн буюу нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлэх талаар тохироогүй, харин хожим хариуцагч нь нэхэмжлэгчид зээлийн гэрээний өр төлбөрт тооцож шилжүүлж өгсөн, тийнхүү шилжүүлэн өгөхдөө зээлийн бүх өрийг хаахаар тохирсон гэсэн тайлбар гаргасан байх тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасан хэлцэл хийсэн мэт гадаад илэрхийллийг бий болгох зорилгоор тухайн гэрээг байгуулсан гэж үзэхгүй.  

7. Хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч ******* нь 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн худалдах, худалдан авах гэрээгээр тухайн орон сууцыг т 195,000,000 төгрөгөөр худалдсан байна. /х.х-ийн 96/

Нэхэмжлэгч *******ий энэхүү үйлдлийг хариуцагч *******гийн зүгээс маргаан бүхий 51,71 м.кв талбайтай хоёр өрөө орон сууцаар 400,000 юанийн зээлийн гэрээний үүргийг бүрэн төлж барагдуулахаар тохирсон гэж маргасан боловч тухайн тайлбар, татгалзлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д тус тус зааснаар нотлоогүй байна.

Тодруулбал, хэдийгээр зохигчийн хооронд 2024 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр байгуулсан худалдах, худалдан авах гэрээний 2 дугаар зүйлийн 2.2-т “Гэрээний зүйлд үүрэг ногдуулсан эсэх: иргэн *******ий зээлийн барьцаанаас чөлөөлсөн үүрэг дуусгавар болсон тухай 2024 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 2003 бүртгэлийн дугаартай гэрээтэй” гэж заасан боловч тухайн гэрээ хэрэгт авагдаагүй, мөн энэхүү гэрээ нь тэдгээрийн зээлийн гэрээний үүргийг бүрэн дуусгавар болгох тухай, аль эсхүл зөвхөн худалдах, худалдан авах гэрээний зүйлийг барьцаа хөрөнгөөс чөлөөлсөн тухай тохиролцооны чухам аль нь болохыг хариуцагч нь баримтаар нотлоогүй. /х.х-ийн 39/

Энэ тохиолдолд талуудын нотлох үүргийн хуваарилалт болон 2003 бүртгэлийн дугаартай гэрээ нь тэдгээрийн мэдэж байсан гэрээ, хэлэлцээр байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9-д зааснаар шүүх өөрийн санал, санаачилгаар тухайн нотлох баримтыг бүрдүүлэх ажиллагаа хийхгүй.

8. Харин нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******тай 2024 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр байгуулсан худалдах, худалдан авах гэрээ байгуулснаас хойш 19 хоногийн дотор тус маргаан бүхий орон сууцны үнэ 91,580,000 төгрөгөөр өссөн талаар үндэслэл бүхий тайлбар тавьж мэтгэлцээгүй байна.

Өөрөөр хэлбэл, хариуцагч нь дээрх орон сууцыг зээлийн гэрээний үүрэгт 103,420,000 төгрөгт тооцож нэхэмжлэгчид шилжүүлсэн боловч нэхэмжлэгч нь цааш нь 195,000,000 төгрөгөөр худалдан борлуулсан байх тул энэ хэмжээгээр зээлийн гэрээний үүргээс хасаж тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгахгүй.

Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-д “Өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр, хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй” гэж зааснаар нэхэмжлэгч ******* өөрийн өмч хөрөнгийг хэдэн төгрөгөөр бусдад худалдах нь түүний эрх юм.

Гэвч хариуцагч ******* нь маргаан бүхий орон сууцыг нэхэмжлэгч *******д зээлийн гэрээний өр төлбөрт тооцож өгсөн байгаагаас үзвэл зохигч зах зээлийн үнийг баримталсан гэж үзэхээр байх тул үндсэн зээл 200,000,000 төгрөгөөс 195,000,000 төгрөгийг хасна.

Тиймээс нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн “...2024 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний зүйл болох байрыг ямар үндэслэлээр барьцаа хөрөнгө гэж үзэж, ямар үндэслэлээр гэрээний үнийн дүн 195,000,000 төгрөгийг барьцааны зүйлийг худалдсан үнийн дүн гэж үзсэн талаараа огт дүгнэлт хийгээгүй, хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй...” гэх гомдлыг хүлээн авахгүй.

9. Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-д “Үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ” гэж, 208 дугаар зүйлийн 208.1-д “Үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэнэ” гэж тус тус заасан.

Өөрөөр хэлбэл, зээлийн гэрээгээр үүрэг хүлээсэн хариуцагч нь мөнгө буцаан төлөх үүргийг үүрэг гүйцэтгүүлэгчийн оршин суугаа газар, гэрээнд заасан хугацаанд заавал гүйцэтгэх ёстой бөгөөд тийнхүү биелүүлээгүй тохиолдолд түүнийг үүргээ зөрчсөнд тооцно.

9.1. Хариуцагч нь нэхэмжлэгчид 2023 оны 04 дүгээр сарын 17-ны өдрөөс 2024 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийг хүртэлх хугацаанд 60,000,000 төгрөг /200,000,000 төгрөг х 2.5% = 5,000,000 төгрөг х 12 сар/-ийн хүү,

9.2. Мөн талууд 2024 оны 05 дугаар сарын 08-ны өдөр зээлийн гэрээнд өөрчлөлт оруулж зээлийн хүүг сарын 3 хувь байхаар тохиролцсон бөгөөд хариуцагч тал 2024 оны 04 дүгээр сарын 17-ны өдрөөс шүүхэд нэхэмжлэл гаргасан 2025 оны 02 дугаар сарын 17-ны өдөр хүртэл 10 сарын хүү 60,000,000 төгрөг /200,000,000 х 3% = 6,000,000 төгрөг х 10 сар/-ийн хүү тус тус төлөх үүрэгтэй.

Дээрхийг нэгтгээд хариуцагч нь зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 200,000,000 төгрөг хүү 120,000,000 төгрөг, нийт 320,000,000 төгрөг төлөх үүрэгтэйгээс хариуцагч ******* нь 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдрөөс 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдөр хүртэлх хугацаанд 35,368,400 төгрөгийг төлсөн байна.

Гэвч нэхэмжлэгчийн зүгээс “...2024 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийг хүртэл хүүгийн өр байхгүй...” гэх тайлбар гаргасан байх тул хариуцагч нь төлбөл зохих хуримтлагдсан хүү байхгүй гэж үзэж, улмаар энэ хугацаанаас хойш нэхэмжлэгч нь шүүхэд нэхэмжлэл гаргасан 2025 оны 02 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл 3 сарын хүү тооцсон анхан шатны шүүхийн шийдэл үндэслэлтэй. /х.х-ийн 70-75, 168/

Иймд, зээлийн гэрээний үүрэг болох 200,000,000 төгрөгөөс маргаан бүхий орон сууцыг т худалдсан 195,000,000 төгрөгийг хасаж, үлдэх 5,000,000 төгрөг дээр 2024 оны 11 дүгээр сарын 17-ны өдрөөс 2025 оны 02 дугаар сарын 17-ны өдөр хүртэл 3 сарын хүү 450,000 төгрөг /5,000,000 х 3%=150,000 х 3 сар/-ийг нэмж хариуцагчаас 5,450,000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь зөв болжээ.

10. Анхан шатны шүүх сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн болон барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангаж шийдвэрлэсэн хэсэгт хариуцагч талаас гомдол гаргаагүй тул талуудын зарчмын хүрээнд дэлгэрэнгүй дүгнэлт өгөхгүй.

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 191/ШШ2025/09583 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 652,232 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт тус тус зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардаж авсан, аль эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд Шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж гардаж авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын жураар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

                                 ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                Ц.ЦЭРЭНДУЛАМ

                                                   ШҮҮГЧИД                               Ч.БАТЧИМЭГ

                                                                                           Б.МАНДАЛБАЯР

  2026           03             02                                        210/МА2026/00461