Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 08 сарын 09 өдөр

Дугаар 103/ШШ2016/00353

 

2016 оны 08 сарын 09 өдөр

Дугаар 103/ШШ2016/00353

Улаанбаатар хот

                                Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж,                                                   хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Туяа би,

              Нэхэмжлэгч: Багануур дүүргийн 3 дугаар хороо, 26 дугаар байрны 20 тоотод оршин суух, Авгачууд овогт Цэвээндоржийн Оюуны нэхэмжлэлтэй,

            Хариуцагч: Багануур дүүргийн 4 дүгээр хороо, Байдлагийн 3 дугаар гудамжны 13 тоотод оршин суух, Боржигон овогт Бямбажавын Түмэндэмбэрэлд холбогдох худалдах, худалдан авах гэрээний үүргийн биелэлт 750.000 төгрөг тухай нэхэмжлэлийг 2016 оны 07 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хянаад:

                                                             ТОДОРХОЙЛОХ  нь:

             Нэхэмжлэгч Ц.Оюун шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 2015.07.06-ны өдөр Б.Түмэндэмбэрэлд 750.000 төгрөгийн бараа болон мөнгийг зээлээр өгсөн. Би мөнгөө удаа дараа нэхсэн боловч авч чадаагүй тус шүүхийн эвлэрүүлэн зуучлагчид хандахад уг мөнгийг Түмэндэмбэрэл нь 2016.11 сард төлөх боломжтой гэсэн хариу өгсөн. Гэвч надад яаралтай мөнгө хэрэгтэй байгаа тул 750.000 төгрөгийг гаргуулах хүсэлтэй байна гэжээ.

         Хариуцагч Б.Түмэндэмбэрэл шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгч Ц.Оюунаас би 750.000 төгрөгийн бараа авсан нь үнэн, уг мөнгийг би ямар ч байсан төлж барагдуулна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь :

         Нэхэмжлэгч Ц.Оюун нь хариуцагч Б.Түмэндэмбэрэлд холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүргийн биелэлт 750.000 төгрөг гаргуулахыг шаарджээ.

         Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.  

        Учир нь: Хариуцагч зөвшөөрлийн үндэслэл болсон “Ц.Оюунаас би 750.000 төгрөгийн бараа авсан нь үнэн, уг мөнгийг би ямар ч байсан төлж барагдуулна” гэсэн тайлбарыг шүүхэд бичгээр ирүүлсэн бөгөөд хариуцагчийн зөвшөөрөл нь Иргэний хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх ашиг сонирхлыг хөндөөгүй байна.

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд  хянан

 

шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар улсын  тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.

Монгол Улсын Иргэний хэрэг  шүүхэд  хянан шийдвэрлэх  тухай  хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2-т заасныг тус  тус  удирдлага  болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

          1.Нэхэмжлэгч Авгачууд овогт Цэвээндоржийн Оюуны нэхэмжлэлтэй, Боржигон овогт Бямбажавын Түмэндэмбэрэлд холбогдох худалдах, худалдан авах гэрээний үүргийн биелэлт 750.000 төгрөг тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

          2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 22.550 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож 11.275 төгрөгийг улсын төсвөөс буцаан, хариуцагч Б.Түмэндэмбэрэлээс улсын тэмдэгтийн хураамжинд 11.275  төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

        3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар хариуцагч төлбөрөө төлөөгүй бол энэхүү шүүгчийн захирамжийг шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.

         4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.   

 

 

 

                                            

                                              ШҮҮГЧ                                          П.ТУЯА