Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 08 сарын 09 өдөр

Дугаар 103/ШШ2016/00354

 

 

 

 

 

20*******6 оны 08 сарын 09 өдөр

Дугаар *******03/ШШ20*******6/00354

Улаанбаатар хот

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Туяа би,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хотын ******* дүүрэг, ******* дүгээр хороонд байрлах ******* ******* ХХК дахь *******ны эрх хүлээн авагчийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ******* дүүргийн ******* дүгээр хороо, *******5 дугаар байрны ******* тоотод оршин суух, ******* овогт ******* холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 8.*******49.289 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 20*******6 оны 07 дугаар сарын *******8-ны өдөр хүлээн авч хянаад:

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* ******* ХХК дахь *******ны эрх хүлээн авагч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Д. нь ******* *******тай 20*******2.02.25, 20*******2.05.2*******, 20*******2.*******0.09, 20*******2.*******0.*******2, 20*******2.*******2.20, 20*******3.0*******.25-ны өдрүүдэд №27 тоот цалингийн зээлийн гэрээг нэмэлтээр байгуулж нийт *******5.575.000 төгрөгийг сарын *******.4 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай зээлсэн юм. Зээлдэгч нь үндсэн зээлд *******0.*******4*******.740 төгрөг, зээлийн хүүд 4.530.53******* төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 3*******7.207 төгрөг нийт *******4.989.479 төгрөгийг төлсөн байна. Зээлдэгч нь зээлийн гэрээгээ ноцтой зөрчиж зээлийн эргэн төлөлтийн хугацааг хэтрүүлж байгаа тул үндсэн зээлд 5.433.259 төгрөг, зээлийн хүүд 2.268.787 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний үлдэгдэл 447.242 төгрөг нийт 8.*******49.289 төгрөгийг гаргуулах хүсэлтэй байна гэжээ.

Хариуцагч Д. шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие ******* ******* ХХК дахь *******ны эрх хүлээн авагчаас нэхэмжилсэн 8.*******49.289 төгрөгийг шууд төлөх боломжгүй тул 20*******6.09 сараас 20*******6.*******2.30-ны хооронд төлж барагдуулах хүсэлттэй байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ******* ******* ХХК дахь *******ны эрх хүлээн авагч нь хариуцагч Д. холбогдуулан зээлийн гэрээний үүргийн биелэлт 8.*******49.289 төгрөг гаргуулахыг шаарджээ.

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Учир нь: Хариуцагч зөвшөөрлийн үндэслэл болсон ******* ******* ХХК дахь *******ны эрх хүлээн авагчаас нэхэмжилсэн 8.*******49.289 төгрөгийг шууд төлөх боломжгүй тул 20*******6.09 сараас 20*******6.*******2.30-ны хооронд төлж барагдуулах хүсэлттэй байна гэсэн тайлбарыг шүүхэд бичгээр ирүүлсэн бөгөөд хариуцагчийн зөвшөөрөл нь Иргэний хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх ашиг сонирхлыг хөндөөгүй байна.

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.*******, 74.2-т заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

*******.Нэхэмжлэгч ******* ******* ХХК дахь *******ны эрх хүлээн авагчийн нэхэмжлэлтэй, ******* овогт ******* холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 8.*******49.289 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нь төлбөрийг 20*******6.09 дүгээр сараас 20*******6.*******2.30-ны хооронд төлөхөөр нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Нэхэмжлэгч байгууллага нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 4******* дүгээр зүйлийн 4*******.*******.*******2 дахь хэсэгт зааснаар тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар хариуцагч тогтоосон хугацаанд төлбөрөө төлөөгүй бол энэхүү шүүгчийн захирамжийг шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ П.ТУЯА