Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 08 сарын 20 өдөр

Дугаар 00128

 

Монгол улсын нэрийн өмнөөс:

 

            Сэлэнгэ  аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн  шүүгч Б.Хэрлэн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд

Нарийн бичгийн дарга Д.Соёлзул

Улсын яллагч Э.Гта

Хохирогч Д.Бб

Шүүгдэгчийн өмгөөлөгч А.Хандмаа нарыг оролцуулан нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Сэлэнгэ аймаг Мандал сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Э.Гтаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь 2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн Г.Гт холбогдох 1932000400062 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 07 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Сэлэнгэ аймаг Мандал суманд 2001 оны 08 дугаар сарын 01-ний өдөр төрсөн, 18 нас, 19 хоногтой, бүрэн дунд боловсролтой, барилгын засал чимэглэлчин мэргэжилтэй, ам бүл 2, эмээгийн хамт амьдрах, * тоотод оршин суух, энэ хэрэгт холбогдох үедээ эрхэлсэн ажилгүй байсан, улсаас авсан гавьяа шагналгүй, 1 удаагийн шийтгэлтэй

-2018 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр Сэлэнгэ аймаг Мандал сум дахь сум дундын шүүхийн № 113 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял оногдуулахыг тэнсэж, 01 жилийн хугацаагаар хянан хүмүүжүүлэх албадлагын арга хэмжээг хэрэглэсэн, бие эрүүл, ухаан санаа бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овогт Ганбаатарын Г. /РД:*/

 

Шүүгдэгч Г.Г нь 2018 оны 12 дугаар сарын 28-ны шөнө 23-24 цагийн Сэлэнгэ аймаг Мандал сумын 3 дугаар баг, Гандангийн № 54 тоотод оршин суух, иргэн Д.Ббын байшингийн хаалганы цоожийг төмрөөр хөшиж эвдлэн гэрт нэвтрэн орж  1005000 төгрөгийн эд зүйлс, бэлэн мөнгө 380000 төгрөгийг хулгайлан нийт 1385000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

.

Тодорхойлох нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Гийн өгсөн ......... 2018 оны 12 дугаар сарын 28-ны шөнө 24 цагийн орчимд Зүүнхараа политехникийн коллежоос гараад хойшоо вокзал орохоор явсан. Вокзал явах замдаа Гандангийн № 54 тоотод байрлах Бб эгчийн гэрт очиход хаалга нь цоожтой байхаар нь хаалгыг нь таттал онгойхгүй байсан. Тэгээд хойшоо явж байтал хүүхдийн ордны тэнд нэг арматурын төмөр байхаар нь аваад буцаж очоод цоожных нь завсар хийж хөштөл цоожных нь цүү нь хугарсан. Тэгэхээр нь гэрт нь ороод шкафанд байсан хувцас хунар, өлгөөтэй байсан костюм, орон доор байсан саарал өнгийн гутал, хөргөгчнөөс нь боорцог, гутлын тавиур дээр байсан хар өнгийн гутал зэрэг эд зүйлсийг аваад вокзал руу явсан. Тэгээд вокзалын арын дутуу бариад орхисон 2 давхар улаан тоосгон байшингийн 2 давхарт нь уг зүйлсээ орхисон. Тэгээд тэр шөнөдөө 253 дугаар точик руу галт тэргээр явсан. 2-3 хоногийн дараа буцаж ирээд найзындаа байж байгаад 253 дугаар точик руу гэр лүүгээ буцаж явсан. Тэгээд цагаан сарын шинийн дөрөвний өдөр 253 дугаар точикоос ирээд нөгөө хувцсаа авсан гэх мэдүүлэг

Хохирогч Д.Ббын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн ........ 2018 оны 12 дугаар сарын 24-ний үеэр Шарын гол сум руу уурхайн ажил руугаа явсан. 2018 оны 12 дугаар сарын 29-ний орой ирсэн. Тэгээд хүйтэн гэрт хоноод яахав гэж бодоод шууд ээжийнхээ гэрт очиж хоносон. Тэгээд 2018 оны 12 дугаар сарын 30-ны өглөө 10 цагийн үед гэртээ очиход хаалганы цоожны цүү хугарсан байхаар нь гэрт хулгай орж гэж бодоод ээжийг дагуулж ирээд орсон. Тэгсэн чинь хамаг юм онгичоод ундуй сундуй болгосон байсан. Тэгээд цагдаад дуудлага өгсөн чинь ирээд зураг авсан. Тэгээд би алга болсон зүйлсээ бүртгээд цагдаад өгсөн. Хувцас хунар болон хувцасны хармаанд хийсэн байсан 380000 төгрөг алга болсон байсан. Би Гта гэдэг хүнээс 650000 төгрөг аваад юм хум аваад үлдсэнийг нь байрны төлбөрт өгөх гээд хувцасны хармаанд хийсэн байсан юм. Эрэгтэй хүний цэнхэр, саарал өнгийн 2 хос костюм, эрэгтэй хүний цэнхэр пудволка, эмэгтэй хүний улаан оруулгатай биеийн тамирын өмд, ногоон эрээн өнгийн малгайтай десант  цамц, ногоон эрээн өнгийн пудволка, саарал өнгийн пүүз, улаан өнгийн малгайтай ноосон цамц, ногоон эрээн өнгийн аяны үүргэвч зэрэг зүйлийг буцааж авсан. Үнэлгээнд орсон эд зүйлсээс 623000 төгрөгийн хувцсыг буцааж авсан. 382000 төгрөгийн хувцас, бэлэн 380000 төгрөг, нийт 762000 төгрөгийг нэхэмжилж байна гэх мэдүүлэг болон талуудын шинжлэн судалсан нотлох баримт болох

Гэрч Д.Гтын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн .......  Би 2018 оны 06 дугаар сард Ббаас 650000 төгрөг зээлсэн байсан ба хугацаанд нь өгч чадахгүй байсаар байгаад 2018 оны 12 дугаар сарын 10 гаргаад 13-14-ний үед Ббд бэлнээр 650000 төгрөг өгсөн. Би түүнд 20000, 10000, 5000 төгрөгийн дэвсгэртүүд өгсөн гэх мэдүүлэг /Хх-н 34 дүгээр хуудас/

Хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /Хх-н 06-10 дугаар хуудас/

Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /Хх-н 15-22 дугаар хуудас/

Хулгайд алдагдсан хувцас болон эд зүйлсийг нийт 1005000 төгрөгөөр үнэлсэн эд зүйлийн үнэлгээ /Хх-н 38 дугаар хуудас/

Г.Гийн иргэний үнэмлэхний лавлагаа /Хх-н 47 дугаар хуудас/ зэрэг болно.

 

Шүүгдэгч Г.Г нь 2018 оны 12 дугаар сарын 28-ны шөнө 23-24 цагийн Сэлэнгэ аймаг Мандал сумын 3 дугаар баг, Гандангийн № 54 тоотод оршин суух, иргэн Д.Ббын байшингийн хаалганы цоожийг төмрөөр хөшиж эвдлэн гэрт нэвтрэн орж  1005000 төгрөгийн эд зүйлс, бэлэн мөнгө 380000 төгрөгийг хулгайлан нийт 1385000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Г.Гийг бусдын хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан хорих ялыг оногдуулах үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримт болох хохирогч, гэрч нарын мэдүүлэг нь шүүгдэгчийн гэм бурууг нотолж байх бөгөөд тэдгээрийг байцаахдаа хуулийн дагуу эрх, үүргийг нь тайлбарлан өгсөн, хууль сануулсан, хууль зөрчөөгүй байх тул хэрэгт хамааралтай ач холбогдолтой нотлох баримтууд гэж үнэллээ.

Шүүгдэгч Г.Г нь бусдын хөрөнгийг хулгайлахдаа нууц, далд аргаар, шунахай сэдэлтээр, хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн байх ба энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг хангаж байх тул прокуророос энэ зүйл ангиар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн нь тохирсон байна гэж үзэв.

               Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт ..... Шүүхээс арван найман насанд хүрсэн ба хорин нэгэн насанд хүрээгүй хүнд энэ бүлэгт заасан үндэслэл, журмаар ял оногдуулж, хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэхээр шийдвэрлэж болно ..... гэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт ... Шүүх энэ хуулийн тусгай ангид хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүнд энэ хуулийн 5.6 дугаар зүйлд заасан журмаар тусгай ангид заасан хорих ял оногдуулж эдлэх ялыг 2 дахин багасгана ... гэж тус тус заажээ.

Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт ..... Энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жил, түүнээс дээш хугацаагаар оногдуулахаар тогтоосон гэмт хэргийг хүнд гэмт хэрэг гэнэ .... гэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт ...... Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно ..... гэж заажээ.

Шүүгдэгч Г.Гийн үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүнд гэмт хэргийн ангилалд хамаарч байх ба мөн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тэнсэх боломжгүй байна.

Шүүгдэгч Г.Г нь 2018 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр Сэлэнгэ аймаг Мандал сум дахь сум дундын шүүхийн № 113 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял оногдуулахыг тэнсэж, 01 жилийн хугацаагаар хянан хүмүүжүүлэх албадлагын арга хэмжээг хэрэглэж, мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэргийн хор уршгийг арилгах, 2.2-д заасан зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг тогтоож шийдвэрлэсэн боловч улсын яллагчаас уг шийтгэх тогтоолыг үндэслэн оногдуулсан ял дээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан 01 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн эдлүүлэх санал гаргасныг шүүх хүлээн авах боломжгүй байна гэж үзэв.

Учир нь Эрүүгийн хуульд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлд заасан хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээг хэрэглэсэн хугацаанд гэмт хэрэг шинээр үйлдсэн тохиолдолд хэрхэн нэмж нэгтгэх талаар нарийвчилсан заалт байхгүй, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг зөрчсөн талаар хавтаст хэрэгт прокурорын дүгнэлт байхгүй байхад шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулах боломжгүй байна.

Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Г.Гт ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1 дэхх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт заасан доод хэмжээний хорих ялыг оногдуулж эдлэх ялыг хоёр дахин багасгах,  оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй байна.

Хохирогч Д.Бб нь иргэн Д.Гтаас 650000 төгрөгийг аваад уг мөнгөнөөс үлдэх 380000 төгрөгийг байрныхаа төлбөрт өгөхөөр хувцасныхаа хармаанд хадгалж байсан нь тогтоогдсон гэж үзэх үндэслэлтэй тул уг 380000 төгрөгийг болон хулгайд алдаад буцааж аваагүй хувцасны үнэ 382000 төгрөг, нийт  762000 /долоон зуун жаран хоёр мянга/ төгрөгийг шүүгдэгч Г.Гоос гаргуулж Сэлэнгэ аймаг мандал сумын 3 дугаар баг, Гандангийн № 29 тоотод оршин суух, хохирогч Боржигон овогт Даваажавын Ббд /РД:МЗ78090902/ олгох үндэслэлтэй байна. 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчийн 2019 оны 07 дугаар сарын 25-ны өдрөөс 2019 оны 08 дугаар сарын 20-ны өдөр хүртэл цагдан хоригдсон 26 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцохыг тус тус дурьдаад  шүүх хуралдаанаас

 

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсгийн 5.1, 5.2, 5.3, 5.4, 36.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

 

Тогтоох нь:

 

            1. Шүүгдэгч Боржигон овогт Ганбаатарын Гийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын хөрөнгийг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь 2.1 дэх хэсэгт заасныг баримтлан Г.Гийг 01 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасныг баримтлан Г.Гт оногдуулсан 01 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг дурьдсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Г.Гийн 2019 оны 07 дугаар сарын 25-ны өдрөөс 2019 оны 08 дугаар сарын 20-ны өдөр хүртэл цагдан хоригдсон 26 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан Г.Гоос 762000 /долоон зуун жаран хоёр мянга/ төгрөгийг  гаргуулж Сэлэнгэ аймаг мандал сумын 3 дугаар баг, Гандангийн № 29 тоотод оршин суух, хохирогч Боржигон овогт Даваажавын Ббд /РД:*/ олгосугай.

7. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Г.Гт өмнө авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, эдлэх ялыг нь 2019 оны 08 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн тоолсугай.

 

Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч,  хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуульд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдлоо шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                       Б.ХЭРЛЭН.