Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 07 сарын 31 өдөр

Дугаар 581

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Чанцалням би Р.Аын нэхэмжлэлтэй, Сүхбаатар дүүргийн Засаг даргад холбогдох "...Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2017 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн Б/** дугаар тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгох” шаардлага бүхий захиргааны хэргийг хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Р.А шүүхэд бичгээр  гаргасан хүсэлтдээ: “...Р.А миний бие тус шүүхэд Сүхбаатар дүүргийн Засаг даргад холбогдуулан гаргасан нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзаж байна.

Иймд хүсэлтийг хүлээн авна уу” гэжээ. 

ҮНДЭСЛЭХ нь:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 28 дугаар  зүйлийн 28.2.3-д "нэхэмжлэлийн шаардлагаас бүрэн, эсхүл хэсэгчлэн татгалзах” эрхтэй, мөн хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д “нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзаж болно”, 66 дугаар зүйлийн 66.2-т “нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлэх...” гэж тус тус заасны дагуу нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд бичгээр гаргасан хүсэлтдээ нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж буйгаа илэрхийлсэн байна. 

Иймд Р.Аын нэхэмжлэлтэй, Сүхбаатар дүүргийн Засаг даргад холбогдох "...Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2017 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн Б/** дугаар тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгох” тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсанаа шүүхэд бичгээр гаргаж, түүнээс гарах үр дагавартай танилцсан тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна. 

 

           Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Р.Аын "...Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2017 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн Б/** дугаар тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгох” шаардлага бүхий нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, Сүхбаатар дүүргийн Засаг даргад холбогдуулан гаргасан захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4, 69 дүгээр зүйлийн 69.2-т тус тус зааснаар нэхэмжлэгч нь уг асуудлаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй бөгөөд хэргийн оролцогчид нь тус захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай. 

 

 

ШҮҮГЧ                      Д.ЧАНЦАЛНЯМ