Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 08 сарын 17 өдөр

Дугаар 103/ШШ2016/00360

 

 

 

 

 

2016 оны 08 сарын 17 өдөр

Дугаар 10*******/ШШ2016/00*******60

Улаанбаатар хот

 

Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Туяа би,

Өргөдөл гаргагч: Улаанбаатар хот, ******* дүүрэг, ******* гудамж-******* тоотод байрлах, ******* ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй

Тайлбар гаргагч: ******* дүүргийн ******* дугаар хороо, ******* хэсэгт байрлах ******* ХК-д холбогдох худалдах худалдан авах гэрээний үүргийн биелэлт *******.48*******.00 төгрөг гаргуулах тухай маргаанд эвлэрүүлэн зуучлагчийн дэмжлэгтэйгээр байгуулсан 2016 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 169 дугаар эвлэрлийн гэрээг 2016 оны 08 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч хянаад:

ТОДОРХОЙЛОХ нь:

Өргөдөл гаргагч ******* ******* нь ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчид гаргасан өргөдөлдөө: ******* ХК-иас интернэтийн үйлчилгээний төлбөр болох *******.48*******.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Талууд эвлэрүүлэн зуучлагчийн дэмжлэгтэйгээр байгуулсан эвлэрлийн гэрээгээр:
1. Тайлбар гаргагч ******* ХК нь өргөдөлд дурьдсан *******.48*******.000 төгрөгийг 2016 оны 10 дугаар сарын 15-ны өдөр өргөдөл гаргагч байгууллагад бүрэн төлж барагдуулна

2. Өргөдөл гаргагч нь улсын тэмдэгтийн 70.678 төгрөгийг төлсөн болно.

*******. Тайлбар гаргагч нь дээр дурьдсан хугацаанд төлбөрийг бүрэн төлж барагдуулаагүй тохиолдолд шийдвэр гүйцэтгэлийн журмаар шийдвэрлүүлэхээр талууд эвлэрлийн гэрээ байгуулсан нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2-т заасны дагуу талуудын эвлэрлийг баталгаажуулах нь зүйтэй гэж шүүх үзэв.

Өргөдөл гаргагч байгууллага нь улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.678 төгрөгийг хуульд заасны дагуу улсын орлогод хэвээр үлдээж, *******5.**************9 төгрөгийг улсын орлогоос буцаан, тайлбар гаргагч ******* ХК-иас улсын тэмдэгтийн хураамжид *******5.**************9 төгрөгийг тус тус гаргуулж өргөдөл гаргагч байгууллагад олгохоор шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 741.7 дахь заалтыг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2 дахь заалтыг баримтлан өргөдөл гаргагч ******* *******д тайлбар гаргагч ******* ХК нь 2016 оны 10 дугаар сарын 15-ны өдөр *******.*******8*******.000 төгрөгийг төлөхөөр эвлэрсэн эвлэрлийн гэрээг баталгаажуулсугай.

2. Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар өргөдөл гаргагч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.678 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, *******5.**************9 төгрөгийг улсын орлогоос буцаан, *******5.**************9 төгрөгийг тайлбар гаргагч ******* ХК-иас тус тус гаргуулж өргөдөл гаргагчид олгосугай.

*******. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 741 дүгээр зүйлийн 741.8 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг тайлбар гаргагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 741 дүгээр зүйлийн 741.9 дэх хэсэгт зааснаар маргааныг эвлэрүүлэн зуучлагчийн дэмжлэгтэйгээр шийдвэрлэсэн тохиолдолд талууд давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ П.ТУЯА