| Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Пүрэвийн Туяа |
| Хэргийн индекс | 103/2016/00330/И |
| Дугаар | 103/ШШ2016/00359 |
| Огноо | 2016-08-16 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 08 сарын 16 өдөр
Дугаар 103/ШШ2016/00359
| 20******* оны 08 сарын ******* өдөр | Дугаар 0*******/ШШ20*******/00*******59 | Улаанбаатар хот |
Хариуцагч хүлээн зөвшөөрсөн
Нэхэмжлэгч: ******* банкны Багануур салбарын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Улаанбаатар хотын ******* дүүрэг, ******* дугаар хороо, ******* дугаар байрны *******-ын ************** тоотод оршин суух, ******* овогт ******* *******, Багануур дүүргийн дүгээр хороо, дугаар байрны ******* тоотод оршин суух, овогт нарт холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 48.2.********************* төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 20******* оны 07 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч хянаад:
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* банкны Багануур салбар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Т.*******, З. нар нь 204.0*******.2-ны өдөр ******* банктай зээлийн 4*******05024******* тоот гэрээ байгуулж 48.*******00.000 төгрөгийн зээлийг 80 сарын хугацаатай, жилийн 8 хувийн хүүтэй зээлсэн. Зээлдэгч нар нь үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 4*******05024******* дугаартай ипотекийн гэрээгээр Багануур дүүргийн -р хороо, 7-р байрны 5 тоот м.кв, улсын бүртгэлийн Ү-099 дугаар бүхий 2 өрөө орон сууцыг барьцаалсан юм. Зээлдэгч нар нь зээлээ төлөхгүй зээлийн эргэн төлөлтийн хугацааг 24******* хоногоор хэтрүүлсэн байгаа тул үндсэн зээлийн үлдэгдэл 45.*******79.250 төгрөг, зээлийн хүү 2.*******45.90 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 0.88 төгрөг нийт 48.2.********************* төгрөгийг гаргуулах, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг барьцааны хөрөнгө болох Багануур дүүргийн -р хороонд байрлах 7-р байрны 5 тоот м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцаар хангуулах, хэрэв барьцааны хөрөнгө нь зээлийн үнийн дүнд хүрэлцэхгүй бол зээлдэгч нарын бусад хөрөнгөөр хангуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч ******* банкны Багануур салбар шүүхэд гаргасан тайлбартаа:Нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан иргэн Т.*******, З. нар нь 20*******.8.*******-ны өдрийн дотор зээлийн эргэн төлөлтийг хэвийн нөхцөлд оруулж хугацаа хэтэрсэн зээлийн өрийг барагдуулж зээлийн харилцааг хэвийн үргэлжлүүлэх хүсэлт гаргасан. Уг хүсэлтэд дурьдсаны дагуу хугацаа хэтэрсэн төлбөрийг бүрэн төлж барагдуулан цаашид зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарийн дагуу сар бүр 4*******.7*******4 төгрөгийг төлбөрийг төлөх үүргээ биелүүлсэн тохиолдолд зээлийн харилцааг үргэлжлүүлэхэд татгалзах зүйлгүй болно. Хэрэв заасан хугацаанд зээлээ төлж барагдуулаагүй тохиолдолд зээлийн гэрээг цуцлан зээлийг буцаан дуудаж банк барьцаа хөрөнгийг худалдан борлуулж зээлийн төлбөрийг барагдуулах арга хэмжээ авах болно гэжээ.
Хариуцагч Т.*******, З. нар шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Бид 204.0*******.2-ны өдөр ******* банктай гэрээ байгуулан 48.*******00.000 төгрөгийн зээл авсан. Хугацаа хэтэрсэн зээл болох 4.582.452 төгрөгийг 20*******.08.*******-ны дотор төлж зээлийг хугацаа хэтрэлтээс гарган цаашид графикийн дагуу хугацаандаа төлөх хүсэлтэй байна. 20*******.08.*******-ны дотор зээлийг хугацаа хэтрэлтээс гаргаагүй тохиолдолд зээлийг барьцааны хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг зөвшөөрч байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* банкны Багануур салбар нь хариуцагч Т.*******, З. нарт холбогдуулан зээлийн гэрээний үүргийн биелэлт 48.2.********************* төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Учир нь: Хариуцагч нар нь зөвшөөрлийн үндэслэл болсон Бид 204.0*******.2-ны өдөр ******* банктай гэрээ байгуулан 48.*******00.000 төгрөгийн зээл авсан. Хугацаа хэтэрсэн зээл болох 4.582.452 төгрөгийг 20*******.08.*******-ны дотор төлж зээлийг хугацаа хэтрэлтээс гарган цаашид графикийн дагуу хугацаандаа төлөх хүсэлтэй байна. 20*******.08.*******-ны дотор зээлийг хугацаа хэтрэлтээс гаргаагүй тохиолдолд зээлийг барьцааны хөрөнгөөр хангуулахыг зөвшөөрч байна гэсэн тайлбарыг шүүхэд ирүүлсэн бөгөөд хариуцагчийн зөвшөөрөл нь Иргэний хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх ашиг сонирхлыг хөндөөгүй байна.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74., 74.2-т заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
. Нэхэмжлэгч ******* банкны Багануур салбарын нэхэмжлэлтэй, ******* овогт ******* *******, овогт нарт холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 48.2.********************* төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нар нь зээл төлөлтийн хугацаа хэтэрсэн 4.582.452 төгрөгийг 20*******.08.*******-ны дотор төлж, цаашид зээлийг графикийн дагуу төлөх, хэрэв 20*******.08.*******-ны дотор зээлийг хугацаа хэтрэлтээс гаргаагүй тохиолдолд барьцааны хөрөнгө болох Багануур дүүргийн -р хороо, 7-р байрны 5 тоот м.кв улсын бүртгэлийн Ү-099 дугаар бүхий 2 өрөө орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн *******99.4 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож 99.*******2 төгрөгийг улсын төсвөөс буцаан, хариуцагч Т.*******, З. нараас улсын тэмдэгтийн хураамжид 99.*******2 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
*******. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.*******-д зааснаар хариуцагч нар нь төлбөрөө төлөөгүй бол энэхүү захирамжийг шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ П.ТУЯА