Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 12 сарын 22 өдөр

Дугаар 212/МА2026/00001

Д.А нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

            Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч С.Өмирбек даргалж, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ж.Отгонхишиг, М.Нямбаяр нарын бүрэлдэхүүнтэй хийж,    

тус аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Мангилик даргалж шийдвэрлэсэн, 2025 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн 302/ШШ2025/00715 дугаар шийдвэртэй,  нэхэмжлэгч Баян-Өлгий аймгийн У******* сумын [**] дугаар багт оршин суух хаягтай Х***** овогт Д*********** А********** нэхэмжлэлтэй, хариуцагч Баян-Өлгий аймгийн У******* сумын Х******* 4 дүгээр цэцэрлэг (эрхлэгчийн албан үүргийг хавсран гүйцэтгэгч Ө.А)-д холбогдох,

“Баян-Өлгий аймгийн У******* сумын Х******* 4 дүгээр цэцэрлэгийн эрхлэгчийн 2025 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн Б/23 дугаартай “Т***** хүчингүй болгох тухай” тушаалын Д.А холбогдох хэсгийг хүчингүй болгож, Д.А тус цэцэрлэгчийн нягтлан бодогчоор эгүүлэн тогтоолгох” тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн 2025 оны 10 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч С.Өмирбекийн илтгэснээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хянан хэлэлцэв.   

Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар А.Алсу, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.С, хариуцагч байгууллагын өмгөөлөгч Х.Т нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:  

1. Нэхэмжлэлийн агуулга: 

1.1. Нэхэмжлэгч Д.А нь Баян-Өлгий аймгийн У******* сумын 4 дүгээр Х******* цэцэрлэгийн эрхлэгчийн 2024 оны 12 дугаар сарын 09-ны өдрийн Б/22 дугаартай тушаалаар тус цэцэрлэгийн нягтлан бодогчийн ажилд томилогдсон байна. Тухайн үед С****** яамнаас Д.А тус Х******* цэцэрлэгийн нягтлан бодогчоор авч ажиллуулахыг зөвшөөрсөн бичиг ч ирж байсан юм. Гэтэл тухайн үед Баян-Өлгий аймгийн Засаг даргаас тус Х******* цэцэрлэгийн сургалт эрхлэх ажлыг түр хугацаагаар түдгэлзүүлэх тухай шийдвэр гаргаснаар нэг хэсэг тус цэцэрлэгийн үйл ажиллагааг бүхэлд нь зогсоосон. А****** Засаг даргаас тус хүүхдийн цэцэрлэгийн сургалтын үйл ажиллагааг түр түдгэлзүүлсэн шийдвэрийг хүчингүй болгосноор цэцэрлэгийн үйл ажиллагаа нь 2025 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дахин явагдаж эхэлсэн. Гэтэл тус Х******* цэцэрлэгчийн эрхлэгчийн үүргийг хавсран гүйцэтгэгч Ө.Е нь Д.А хашиж байсан албан тушаал буюу нягтлан бодогчийн ажилд С******* гэдэг хүнийг томилон ажиллуулж Д.А уг албан тушаалд үргэлжлүүлэн ажиллуулахгүй байгаа явдалд гомдолтой байна. Өөрөөр хэлбэл, эрхлэгч Ө.Е Д.А ажлаас чөлөөлсөн тушаалыг ч албан ёсоор өгөөгүй байна.

1.2.Нэхэмжлэгч Д.А хуулийн дагуу хөдөлмөрлөх эрхээ хамгаалуулахаар Баян-Өлгий аймгийн [****] сумын Хөдөлмөрийн маргаан зохицуулах гурван талт хороонд 2025 оны 4 дүгээр сарын сүүлчээр гомдол гаргасныг тус гурван талт хорооны 2025 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн хуралдаанаар хэлэлцэн уг ажил олгогч Д.А хоёрын дунд гарсан хөдөлмөрийн маргааныг шүүхээр шийдвэрлүүлэх нь зүйтэй гэсэн хариу өгсөн байна. Уг гурван хорооны тэмдэглэлийг Д.А би 2025 оны 6 дугаар сарын 12-ны өдөр гардан авсан. Иймд нэхэмжлэгч Д.А нь өөрийн хөдөлмөрлөх эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөж байгаа тул иргэний хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан.

1.3. Иймд холбогдох бусад нотлох баримтуудыг үндэслэн хариуцагч Баян-Өлгий аймгийн У******* сумын Х******* 4 дүгээр цэцэрлэгийн эрхлэгчийн 2025 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн Б/23 дугаартай Т***** хүчингүй болгох тухай тушаалын Д.А тус цэцэрлэгийн нягтлан бодогчоор томилсон 2024 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн Б/22 дугаартай тушаалыг хүчингүй болгосон холбогдох хэсгийг хүчингүй болгож, Д.А тус цэцэрлэгчийн нягтлан бодогчоор эгүүлэн тогтоож өгнө үү.

2. Х*********** тайлбар, татгалзал:

2.1. Миний бие Баян-Өлгий аймгийн У******* сумын Х******* 4 дүгээр цэцэрлэгийн албан үүргийг хавсран гүйцэтгэгчээр 2025 оны 6 дугаар сарын 13-ны өдрөөс эхлэн томилогдон ажиллаж байна. Нэхэмжлэгч Д.А 2025 оны 6 дугаар сарын 10-ны өдөр нэхэмжлэл гаргах үед тус цэцэрлэгийн эрхлэгчийн албан үүргийг хавсран гүйцэтгэгчээр Ө.Е ажиллаж байсан. Мөн тус цэцэрлэгийн эрхлэгчийн албан үүргийг хавсран гүйцэтгэгчээр ажиллаж байсан Ө.Е нь 2025 оны 5 дугаар сарын 13-ны өдөр болсон [****] сумын Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талд хороонд Д.А гаргасан өргөдлийн талаар дэлгэрэнгүй тайлбараа хүргүүлсэн байна. Нэхэмжлэгч Д.А У******* сумын Х******* 4 дүгээр цэцэрлэгийн нягтлан бодогчоор 2024 оны 12 дугаар сарын 09-ний өдөр Б/22 тушаалаар Баян-Өлгий аймгийн У******* сумын Х******* 4 дүгээр цэцэрлэгийн эрхлэгчийн албан үүргийг хавсран гүйцэтгэгч байсан Ө.Е өөрөө томилсон байна. Тухайн үед тус цэцэрлэгийн бүтэц орон тоо батлагдаагүй, санхүүжилтийг хэрхэн шийдвэрлэхийг эрх бүхий дээд шатны байгууллагаас шийдвэрлээгүй байхад шийдвэр гаргасан гэх үндэслэлээр Баян-Өлгий аймгийн Засаг даргаас тус хүүхдийн цэцэрлэгийн сургалт эхлэх үйл ажиллагааг бүхэлд нь зогсоосон байна.

2.2.Тухайн үеийн цэцэрлэгийн эрхлэгчийн албан үүргийг хавсран гүйцэтгэгч Ө.Е нь Д.А тушаал гаргахад Хөдөлмөрийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх заалт, 49 дүгээр зүйл, 41 дүгээр зүйлийн 41.1, 41.2 дахь заалтуудыг үндэслэл болгосон боловч гурван талт хороонд ирүүлсэн тайлбарт иргэн Д.А Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1.3-д “Г********** ажил үүрэгт тохирсон цалин хөлс авах”, 42.2.1-д “ажил үүргээ биечлэн, үнэнчээр, өөрийн ур чадвар, боломжоо дайчлан зохих ёсоор гүйцэтгэх” гэх заалт хэрэгжээгүй, мөн Хөдөлмөрийн гэрээний 3.1.5-д заасныг дагуу ажил эрхлээгүй тул 2024 оны 12 дугаар сарын 09-ний өдөр Д.А түр тушаал 2025 оны 3 дугаар сарын 31-ний өдөр дуусгавар болсон гэснийг тайлбарласан байна.

2.3. Мөн түр тушаалын хугацаа дуусгавар болсон тухай 2025 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр Д.А өөртэй нь уулзаж, ажиллах хүсэлттэй юу гэдгийг асуухад ажиллах хүсэлгүй гэдгээ мэдэгдэж байсан гэж үзэхээр байна. Иймд нэхэмжлэгч Д.А нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

3. Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн 302/ШШ2025/00715 дугаар шийдвэрээр:

3.1. Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Баян-Өлгий аймгийн У******* сумын Х******* 4 дүгээр цэцэрлэгийн эрхлэгчийн 2025 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн Б/23 дугаартай Т***** хүчингүй болгох тушаалын Д.А тус цэцэрлэгийн нягтлан бодогчоор томилсон 2024 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн Б/22 дугаартай тушаалыг хүчингүй болгосон холбогдох хэсгийг хүчингүй болгож, Д.А тус цэцэрлэгчийн нягтлан бодогчоор эгүүлэн тогтоолгохыг хүссэн нэхэмжлэгч Д.А нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

3.2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдолд:

4.1. Анхан шатны шүүх Д.А нэхэмжлэлтэй Баян-Өлгий аймгийн У******* сумын Х******* 4 дүгээр цэцэрлэгийн эрхлэгчийн албан үүргийг хавсран гүйцэтгэгч Ө.А холбогдох хөдөлмөрийн маргаан бүхий иргэний хэргийг хянан шийдвэрлэхэд Хөдөлмөрийн тухай хуулийг буруу тайлбарлан хэрэглэн, иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн гэж үзэж байна.

4.2. Анхан шатны шүүхийн шийдвэрийг дараах хууль зүйн үндэслэлээр эс зөвшөөрч байна. А*** олгогч ажилтан Д.А Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1. "аж ахуйн нэгж, байгууллага, түүний салбар, нэгж татан буугдсан, ажлын байр хасагдсан, орон тоо цөөрсөн” гэсэн үндэслэлээр ажилтан Д.А байгуулсан хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуцалсан байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1 "Энэ хуулийн 65.4.2, 80.1.1,80.1.2, 80.1.3-т заасан үндэслэлээр хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан ажилтанд нийгмийн даатгалын сангаас олгох ажилгүйдлийн тэтгэмж авах эрхтэй эсэхээс үл хамааран ажил олгогч дараах хэмжээний тэтгэмжийг нэг удаа олгоно:”, 82.1.3 “тухайн аж ахуйн нэгж, байгууллагад таван жилээс 10 хүртэл жил ажилласан бол гурав ба түүнээс дээш сарын үндсэн цалинтай тэнцэх” гэж хуульчилсан байна. А****** Д.А нь тус Х******* цэцэрлэгт 2024 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн Б\22 дугаартай тушаалаар цэцэрлэгийн нягтлан бодогчоор томилогдсон ба түүнийг ажил олгогч 2025 оны 3 дугаар сарын 31-ний өдөр үүрэгт ажлаас нь чөлөөлөгдсөн байна. А*** олгогч Д.А орон тоо цөөрүүлсэн гэсэн үндэслэлээр ажлаас чөлөөлж байгаа тохиолдолд Хөдөлмөрийн тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1, 82.1.1 дахь хэсэгт зааснаар гурваас доошгүй сарын тэтгэмж олгох үүрэгтэй. Гэтэл ажил олгогчийн тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1,82.1.1 дэх заалтуудыг баримтлаагүй, нэхэмжлэгч Д.А нь анхан шатны шүүхийн шийдвэр гарах хүртэл огт ажлаас халагдсаны тэтгэмж аваагүй байна.

4.3. Иймд анхан шатны шүүх ажил олгогч буюу хариуцагч ажилтан Д.А байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж түүнийг үүрэгт ажлаас чөлөөлөхөд Хөдөлмөрийн тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1, 82.1.1 дэх хэсгүүдийг ноцтой зөрчсөнийг анхаарч үзээгүй байна.

4.4. А*** олгогч ажилтан Д.А Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1.”аж ахуйн нэгж, байгууллага, түүний салбар, нэгж татан буугдсан, ажлын байр хасагдсан, орон тоо цөөрсөн" гэсэн үндэслэлээр ажилтан Д.А байгуулсан хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.4. "А*** олгогч энэ хуулийн 65.4.2, 78.1.5, 80.1.1, 80.1.2, 80.1.3-т заасан үндэслэлээр хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай ажилтанд 30-аас доошгүй хоногийн өмнө бичгээр мэдэгдэх бөгөөд ажилтанд мэдэгдэл өгсөн тухайгаа шаардлагатай тохиолдолд ажил олгогч нотлох үүрэгтэй” гэж хуульчилсан байна. А*** олгогч Д.А ажлаас чөлөөлөхөд мэдэгдэх хуудас өгөөгүй нь Хөдөлмөрийн тухай хуулийн 80.4 дэх хэсгийг зөрчсөнийг анхан шатны шүүх анхаарч үзээгүй байна.

4.5. А*** олгогч Д.А байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан тушаалдаа А****** Засаг даргын 2014 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн сургалт эрхлэх тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх тухай А\[**] тоот захирамж, 2025 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн “С********* өмнөх боловсролын байгууллагын бүлгийг хасаж, шилжүүлэх тухай” А\[**] тоот захирамжийг тус тус үндэслэсэн боловч аймгийн Засаг даргын 2014 оны А\1099 дугаартай, 2025 оны А\209 дугаартай захирамжууд нь иргэний хэрэгт нотлох баримтаар авагдаагүй буюу хариуцагч талаас уг захирамжуудыг шүүхэд гаргаж өгөөгүй нь Д.А ажиллаж байсан нягтлан бодогчийн орон тоо бодитой цомхотгосон эсэх, маргаан бүхий гэх тушаал нь хууль ёсны эсэхэд эргэлзээтэй байгааг анхан шатны шүүх анхаарч үзээгүй байна.

4.6. О******* байдлаар У******* сумын Х******* 4 дүгээр цэцэрлэгт нягтлан бодогчийн орон тоо хэвээр байгаа, ажил олгогч нь 2025 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс Б\45 дугаартай тушаалаар албан тушаалд Е******** С********** ажиллуулж байгаа нь нэхэмжлэгч Д.А ажиллаж байсан нягтлан бодогчийн орон тоо батлагдаагүйг харуулж байна.

4.7. Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт "... Энэхүү Баян-Өлгий аймгийн [****] сумын Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны 2025 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 23 дугаартай тэмдэглэлийг нэхэмжлэгч Д.А 2025 оны 5 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авсан нь Баян-Өлгий аймгийн [****] сумын Хөдөлмөрийн Э***** маргаан зохицуулах гурван талт хорооны “Ө****** гомдлын бүртгэл”-ийн журналын бичилтээр нотлогдож байна..." гэжээ. Д.А нь бодит байдалд [****] сумын Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны “Ө****** гомдлын бүртгэл”-ийн дэвтэрт бичигдсэн гарын үсэг нь Д.А гарын үсэг биш, энэ тухай анхан шатны шүүх хуралдаанд итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр гаргасан тайлбарыг анхаарч үзээгүй явдалд гомдолтой байна. Иймд Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн 302/ШШ2025/000715 дугаартай шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгч Д.А “Баян-Өлгий аймгийн У******* сумын Х******* 4 дүгээр цэцэрлэгийн эрхлэгчийн 2025 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн Б\23 дугаартай “Т***** хүчингүй болгох тухай” тушаалын Д.А тус цэцэрлэгийн нягтлан бодогчоор томилсон 2024 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн Б\22 дугаартай тушаалыг хүчингүй болгосон холбогдох хэсгийг хүчингүй болгож, Д.А тус цэцэрлэгийн нягтлан бодогчоор эгүүлэн тогтоолгох тухай” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэж өгөхийг хүсье.

            5. Х*********** өмгөөлөгчийн давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбарт:

            5.1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдлын  эхний үндэслэл нь "Хөдөлмөрийн тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1, 82.1.1 дэх заалтуудыг баримтлаагүй, нэхэмжлэгч Д.А нь ажлаас халагдсаны тэтгэмж аваагүй", анхан шатны шүүх ажил олгогч Д.А байгуулсан Хөдөлмөрийн гэрээг цуцалж түүнийг үүрэгт ажлаас чөлөөлөхөд Хөдөлмөрийн тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1, 82.1.1 дэх хэсгүүдийг ноцтой зөрчсөнийг анхаарч үзээгүй байна" гэж гомдол гаргасан үндэслэлгүй. Энэ нь ажил олгогчийн шүүхэд асуугдах үед өгсөн мэдүүлэгт "нэхэмжлэгч Д.А нь түр томилогдсон, хөдөлмөрийн гэрээ хийгээгүй байсан, 2024 оны 12 дугаар сарын 09-ний өдрөөс Х******* 4 дүгээр цэцэрлэгийн үйл ажиллагааг түдгэлзүүлэх тухай шийдвэр гаргасан тул Д.А бодитоор ажиллаагүй, цалин хөлс ч аваагүй" бүтэц орон тоо, санхүүжилтийг буцаад татсан гэсэн нотлох баримтууд нь хэрэгт авагдаж, анхан шатны шүүх хуралдааны мэтгэлцээний явцад бүрэн тогтоогдсон. Хөдөлмөрийн хуульд цалин хөлс авч, нийгмийн даатгалын шимтгэл төлөгдсөн нөхцөлд ажлаас халагдсаны тэтгэмж авах эрх нь үүсдэг хуультай. Е****** нь 2025 оны 7 дугаар сарын 23-ны өдөр шүүхэд гэрчээр асуугдах үед өгсөн мэдүүлэгт "Гэтэл тухайн 2024 оны 12 дугаар сарын 09-ний өдөр Баян-Өлгий аймгийн Засаг дарга У******* сумын Х******* 4 дүгээр цэцэрлэгийн үйл ажиллагааг түдгэлзүүлэх тухай шийдвэр гаргасан тул Д.А бодитоор ажиллаагүй, цалин хөлс ч аваагүй" гэж өгсөн мэдүүлгээр давхар нотлогддог. Давж заалдах гомдлын 2 дугаар үндэслэл нь “А*** олгогч хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай ажилтанд хуульд заагдсан 30-аас доошгүй хоногийн өмнө бичгээр мэдэгдэх үүрэгтэй гэх Хөдөлмөрийн тухай хуулийн 80.4 дэх хэсгийг анхан шатны шүүх анхаарч үзээгүй" гэжээ. А*** олгогч аймгийн Засаг даргын 2024.12.09-ний өдрийн А/1099 дугаартай "С****** эрлэх тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх тухай" захирамжийн 1-д "Тус аймгийн У******* сумын хүүхдийн 4 дүгээр цэцэрлэгийн сургалт эрхлэх тусгай зөвшөөрлийг урьдчилсан байдлаар олгосон аймгийн Засаг даргын 2024 оны А/34 дүгээр захирамжийг тусгай зөвшөөрлийг түүнд тавигдах нөхцөл, шаардлагыг бүрэн хангах хүртэл түдгэлзүүлсүгэй" гэх захирамжийг ажилтнуудад танилцуулан одоо аймгийн Засаг даргын хууль бус гаргасан захирамжийг захиргааны хэргийн шүүхэд гомдлоо гаргахаар болсноо мэдэгдсэн байна. 2025 оны 3 дугаар сарын 26-ны өдөр аймгийн Засаг дарга С********* өмнөх боловсролын байгууллагын тоог хасаж, шилжүүлэх тухай" А/209 дугаартай захирамжаар У******* сумын хүүхдийн 1 дүгээр цэцэрлэгийн 2 салбарын 3 бүлгийг 4 дүгээр цэцэрлэгт шилжүүлсэн байна. Дараа нь 2025 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр Х******* 4 дүгээр цэцэрлэгийн эрхлэгчийн А/03 дугаартай "Б**** орон тоо батлах тухай" тушаал гаргаж 4 бүлэг 30 хүний орон тоотой болгосноор санхүүжилт, цалин хөлс нь С****** яамнаас шийдвэрлэгдсэн. Ц********** үйл ажиллагаа явагдаж эхлэх үед ажил олгогчийн зүгээс 2025 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр нэхэмжлэгч Д.А уулзаж цаашид ажиллах эсэхийг асуухад ажиллах хүсэлгүй байгаагаа илэрхийлсэн гэдгийг Баян-Өлгий аймгийн [****] сумын хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд өгсөн тайлбар болон 2025 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 23 дугаартай тэмдэглэлд тусгагдсан байна. Үүнээс үзэхэд ажил олгогч хуульд заасан мэдэгдэх үүргээ хэрэгжүүлсэн нэхэмжлэгч ажлаас чөлөөлөгдсөн асуудлаа 5 хоногийн дараа мэдсэн нь илэрхий байна. Үүнээс үзэхэд Хөдөлмөрийн тухай хуулийн 80.4 дэх хэсгийг анхан шатны шүүх зөв үнэлсэн гэж үзэж байна.

5.2. Давж заалдах гомдлын 3-т "А*** олгогч Д.А байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан тушаалд аймгийн Засаг даргын 2024 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн "сургалт эрхлэх тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх тухай" А/[**] тоот захирамж, 2025 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн С********* өмнөх боловсролын байгууллагын бүлгийг хасаж, шилжүүлэх тухай" А/209 тухай захирамжуудыг үндэслэсэн боловч хэрэгт нотлох баримтаар авагдаагүй гэж гомдол гаргасан нь үндэслэлгүй байна. Нэхэмжлэгч тал Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2024 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн "сургалт эрхлэх тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх тухай" А/[**] тоот захирамжийг нотлох баримтаар өөрсдөө гаргаж өгсөн ба энэ нь анхан шатны шүүхийн шийдвэрт бичигдсэн болно. Харин аймгийн Засаг даргын 2025 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн С********* өмнөх боловсролын байгууллагын бүлгийг хасаж, шилжүүлэх тухай" А/209 тухай захирамжийг ажил олгогч Баян-Өлгий аймгийн [****] сумын хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талд хорооны 2025 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн хуралдаанд ажил олгогч өөрөө тайлбарласан байдлыг анхан шатны шүүх үнэлсэн.

5.3. Давж заалдах гомдлын 5-д "О*** Е.С ажиллуулж байгаа нь нэхэмжлэгч Д.А ажиллаж байсан нягтлан бодогчийн орон тоо батлагдаагүйг харуулж байна" гэх гомдол мөн үндэслэлгүй байна. 2024 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн Б********, шинжлэх ухааны сайд, С****** сайдын хамтарсан А/85, А/34 дугаартай "О*** тооны хязгаарын жишиг норматив батлах тухай" тушаалын 1 дүгээр хавсралтад бүлгийн тоо 4 болсон тохиолдолд 1 нягтлан бодогч ажиллуулахаар нормативыг нь баталсан. 2025 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр хүүхдийн 4 дүгээр цэцэрлэгийн эрхлэгчийн А/03 дугаартай "Б**** орон тоо батлах тухай" тушаал гаргаж 4 бүлэг 30 хүний орон тоотой болгосноор нягтлан бодогч томилуулан ажиллуулах эрх нь нээгдсэн.

5.4. Давж заалдах гомдлын 6-д "Ө****** гомдлын дэвтэрт бичигдсэн гарын үсэг нь Д.А гарын үсэг биш үүнийг шүүх анхаарч үзээгүй" гэх гомдол нь бас үндэслэлгүй. Нэхэмжлэгч Д.А болон итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс Баян-Өлгий аймгийн [****] сумын хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны 2025 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 23 дугаартай тэмдэглэл болон өргөдөл гомдлын журналын бичилт, гарын үсэг мөн биш эсэх талаар итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс тайлбар, хүсэлт гаргаж байгаагүй, шүүх хуралдаан эхлэхээс өмнө хариуцагч талаас гаргаж өгсөн өргөдөл гомдлын бичилттэй холбоотой материалд тайлбар хэлээгүй болно. Шүүх хуралдааны мэтгэлцээн болон нотлох баримтыг шинжлүүлэн судлуулах үед дээрх асуудлын талаар тайлбар гаргаагүй болно. Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлд "Хөдөлмөрийн маргааныг зохицуулах" талаар хуульчлагдсан ба 154 дүгээр зүйлийн 154.8-д "Сум дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны энэ хуулийн 154.5-д заасан тэмдэглэлийг хүлээн авснаас хойш, эсхүл энэ хуулийн 154.7-д заасан шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг хүлээн авснаас хойш ажлын 10 өдрийн дотор маргалдагч тал шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй" гэж тодорхой хуульчилсан. Нэхэмжлэгч Д.А нь Хөдөлмөрийн тухай хуулийн 154.8 дугаар зүйлийн 154.5-д заасан тэмдэглэлийг хүлээн авснаас хойш ажлын 10 өдрийн дотор нэхэмжлэл гаргахыг хуульчилсан байхад тэмдэглэлийг хүлээн авснаас хойш 13 хоногт сум дундын анхан шатны шүүхэд 3 хоног хэтрүүлэн нэхэмжлэл гаргасан нь Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн нэхэмжлэлийн дугаар 302/НЭ2025/00663 дугаартай бүртгэлд 2025 оны 6 дугаар сарын 10-ны өдөр бүртгэгдсэнээр нотлогдсон. Иймд Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн 302/ШШ2025/00715 дугаартай шийдвэрийг хэвээр нь үлдээж өгөхийг хүсье.

ХЯНАВАЛ:

            6. Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх шаардлагыг хангасан байна.

            7. Нэхэмжлэгч Д.А нь хариуцагч Баян-Өлгий аймгийн У******* сумын Х******* 4 дүгээр цэцэрлэгийн нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоолгох тухай гомдол гаргаж, үндэслэлээ “тус цэцэрлэгийн эрхлэгчийн 2024 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн Б/22 дугаартай тушаалаар нягтлан бодогчоор томилогдсон. А****** Засаг даргын шийдвэрээр тус цэцэрлэгийн сургалтын үйл ажиллагаа түр түдгэлзсэн боловч уг шийдвэр хүчингүй болсноор 2025 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс үйл ажиллагаа дахин сэргэсэн.  Гэтэл цэцэрлэгийн эрхлэгчийн үүргийг хавсран гүйцэтгэгч Ө.Е нь Д.А оронд С******* гэх хүнийг нягтлан бодогчоор томилж, Д.А үргэлжлүүлэн ажиллуулаагүй” гэж тайлбарласан бол хариуцагч тус гомдлыг эс зөвшөөрч “тус цэцэрлэгийн бүтэц, орон тоо батлагдаагүй, санхүүжилтийн асуудал шийдэгдээгүй гэх шалтгаанаар аймгийн Засаг дарга сургалтын үйл ажиллагааг бүхэлд нь зогсоосон байсан. Мөн түр тушаалын хугацаа дуусгавар болсны дараа 2025 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр Д.А уулзаж, ажиллах хүсэлтэй эсэхийг тодруулахад ажиллах хүсэлгүй гэдгээ илэрхийлсэн” гэж эс зөвшөөрч, шүүхэд талууд мэтгэлцсэн байна.

            Нэхэмжлэгчийн анх шүүхэд аргасан нэхэмжлэлийн агуулга, үндэслэл, түүнийг өөрчлөн тодруулсан нэмэлт тайлбар зэргээс нэгтгэн дүгнэвэл Д.А нь хариуцагч Баян-Өлгий аймгийн У******* сумын Х******* 4 дүгээр цэцэрлэгт холбогдуулан тус цэцэрлэгийн нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоолгох тухай гомдол гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

            8. Анхан шатны шүүх маргааны үйл баримт болон түүнд холбогдох бусад нөхцөл байдлуудыг хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан буюу талуудаас гаргаж өгсөн, шүүхийн журмаар бүрдүүлсэн, анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримтуудаар үндэслэлтэй зөв сэргээн тогтоосон байна. Тухайлбал:

  • Баян-Өлгий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн Х***** 2023 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн хуралдааны 230 дугаар тогтоолоор Баян-Өлгий аймгийн У******* сумын [**] дугаар багт 100 хүүхдийн, 4 дүгээр цэцэрлэгийг байгуулсан,
  • Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2024 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн А/34 дүгээр захирамжаар тус аймгийн У******* сумын Х******* 4 дүгээр цэцэрлэгт үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрлийг “урьдчилсан байдлаар” олгосон,
  • Засаг даргын мөн өдрийн А/35 дугаар тушаалаар У******* сумын Х******* 4 дүгээр цэцэрлэгийн бүтэц, орон тоог 27 хүний бүрэлдэхүүнтэйгээр, 1 нягтлан бодогчийн орон тоотой баталсан,
  • Монгол Улсын Б********, шинжлэх ухааны сайд, С****** сайдын хамтарсан 2024 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн А/85, А/34 дүгээр тушаалаар Х******* цэцэрлэгийн орон тооны хязгаарын жишиг нормативыг бүлгийн тоотой нь уялдуулан тогтоож, 4 ба түүнээс дээш бүлэгтэй тохиолдолд 1 нягтлан бодогч ажиллахаар тогтоосон,
  • Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2024 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн А/1099 дүгээр захирамжаар У******* сумын Х******* 4 дүгээр цэцэрлэгт “урьдчилсан байдлаар” олгосон үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлсэн,
  • Баян-Өлгий аймгийн Засаг даргын энэхүү захирамжийг У******* сумын Х******* 4 дүгээр цэцэрлэг эс зөвшөөрч хүчингүй болгуулахаар шүүхэд хандсан ба Баян-Өлгий аймаг дахь З********* хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 21 дүгээр шүүгчийн захирамжаар аймгийн Засаг даргын “цэцэрлэгийн үйл ажиллагааг түдгэлзүүлсэн” дээрх захирамжийг эс зөвшөөрч гаргасан У******* сумын 4 дүгээр цэцэрлэг нь нэхэмжлэлээсээ татгалзсан тул тус захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн,
  • Баян-Өлгий аймгийн У******* сумын Х******* 4 дүгээр цэцэрлэгийн эрхлэгчийн 2024 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн Б/22 дугаар тушаалаар Д.А тус цэцэрлэгийн нягтлан бодогчоор мөн өдрөөс эхлэн “түр ажиллуулсан”,
  • 2024 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 22 дугаартай хөдөлмөрийн гэрээгээр Д.А болон У******* сумын 4 дүгээр хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгч нарын хооронд тус цэцэрлэгийн нягтлан бодогчийн орон тоонд мөн өдрөөс эхлэн “хугацаагүй” хөдөлмөрийн гэрээ байгуулагдсан,
  • Э********* дээрх Б/22 дугаар тушаалыг 2025 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн Б/23 дугаар тушаалаар хүчингүй болгосон,
  • Д.А нь тус хөдөлмөрийн эрхийн маргааныг урьдчилан шийдвэрлүүлэхээр Баян-Өлгий аймгийн [****] сумын Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд хандсанаар тус хорооны 2025 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 23 дугаартай тэмдэглэл гарч, талууд эвлэрэн хэлэлцээгүй,
  • Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны өргөдөл, гомдлын бүртгэлээр өргөдөл гаргагч Д.А тус хорооны 2025 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 23 дугаартай тэмдэглэлийг 2025 оны 5 дугаар сарын 23-ны өдөр гардуулсан,
  • У******* сумын Х******* 4 дүгээр цэцэрлэгийн эрхлэгчийн 2025 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн А/03 дугаар тушаалаар тус цэцэрлэгийн бүтэц, орон тоог баталсан бөгөөд тус тушаалын хавсралтад зааснаар нягтлан бодогч 1 гэж тэмдэглэсэн,
  • Д.А тус цэцэрлэгийн нягтлан бодогчоор түр авч ажиллуулах, улмаар түр томилсон тушаалыг хүчингүй болгох үед цэцэрлэгийн эрхлэгчийн албан үүргийг хавсран гүйцэтгэж байсан О.Е 2025 оны 7 дугаар сарын 23-ны өдөр өгсөн гэрчийн мэдүүлэгт: “ ...2025.04.01-ний өдөр цэцэрлэгийн үйл ажиллагааг сэргээн явуулахдаа аймгийн Засаг даргын шийдвэрээр У******* сумын хүүхдийн 1 дүгээр цэцэрлэгээс 3 бүлэг, 21 хүнийг манай цэцэрлэгт шилжүүлсэн тул хуучин томилогдсон 22 хүнээс бүлгийн багш миний бие болон туслах багш нар ... нар л Х******* 4 дүгээр цэцэрлэгт үргэлжлүүлэн ажилласан. Харин бусад хүмүүс ажлаас чөлөөлөгдсөн. ... Д.А ажилд томилохоос өмнө 21 хүнийг ажилд томилох тухай тушаал гаргасан. Харин тус Б/22 дугаар тушаалаар зөвхөн Д.А ажилд томилсон. ... 2024.12.09-ний өдрийн Б/22 дугаар тушаалаар Д.А цэцэрлэгийн нягтлан бодогчоор томилсон. Гэтэл тухайн 2024.12.09-ний өдөр Баян-Өлгий аймгийн Засаг дарга У******* сумын Х******* 4 дүгээр цэцэрлэгийн үйл ажиллагааг түдгэлзүүлсэн шийдвэр гаргасан тул Д.А нь бодитоор ажиллаагүй, цалин хөлс ч аваагүй. Дараа нь бид аймгийн Засаг даргын дээрх шийдвэрийг эс зөвшөөч З********* хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан. ... Засаг даргатай тохиролцож, ... бид шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсан. Дээрх асуудлаар З********* хэргийн шүүхэд нотлох баримт бүрдүүлэх шаардлага гарсан тул тухайн үед цэцэрлэгт тушаал нь гарсан 22 хүнтэй хөдөлмөрийн гэрээ байгуулж, гарын үсгийг нь зуруулж, захиргааны хэргийн шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн. Гэхдээ хөдөлмөрийн гэрээний нэг хувийг тухайн ажилтнуудад гардуулж өгөөгүй. Тухайн үед манай цэцэрлэгийн бүтэц, орон тоог аймгийн Засаг даргын орлогч Х.А батлаад шийдвэр гаргасан байсан. Дараа нь цэцэрлэгийн үйл ажиллагааг түдгэлзүүлсэн учраас бүтэц орон тоо, санхүүжилт төсвийг буцаагаад татсан. ... Ү**** дагуу би урьд томилогдсон 22 хүний тушаалыг У******* сумын Х******* 4 дүгээр цэцэрлэгийн эрхлэгчийн 2025.03.31-ний өдрийн Б/23 дугаар тушаалаар хүчингүй болгож, энэ талаар цэцэрлэгийн групп-т бичиж, бүгдэд нь мэдэгдсэн. Энэ групп-т Д.А ч гэсэн байгаа тул тушаалыг нь хүчингүй болгосныг мэдэж байсан. Харин энэхүү Б/23 дугаар тушаалыг ажилтнуудад гардуулж өгөөгүй...” гэх хэрэгт хамааралтай, ач холбогдолтой нотлох баримтуудыг талууд шүүхэд гаргаж өгсөн, мөн шүүхийн журмаар бүрдүүлсэн байна.

9. Э***** нотлох баримтуудад тусгагдсан мэдээллүүдийг хооронд нь харьцуулан шинжлэн судлахад, Баян-Өлгий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн Х***** 2023 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн шийдвэрээр байгуулагдсан тус аймгийн У******* сумын Х******* 4 дүгээр цэцэрлэг нь үйл ажиллагаагаа 2025 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн бодитой явуулж эхэлсэн, энэ хугацаанд бүтэн, орон тоо, төсөв, санхүүжилт нь батлагдаагүй, үйл ажиллагаагаа бодитой явуулж эхлээгүй байхад; төрийн захиргааны төв байгууллагаас баталсан орон тооны жишиг нормативт заасан, тодруулбал хүүхдийн цэцэрлэг нь 4 ба түүнээс дээш бүлэгтэй байж 1 нягтлан бодогчийн орон тоотой ажиллах нөхцөл, шаардлага бүрдээгүй байхад Д.А У******* сумын Х******* 4 дүгээр цэцэрлэгийн эрхлэгчийн 2024 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн Б/22 дугаар тушаалаар тус цэцэрлэгийн нягтлан бодогчоор түр хугацаагаар авч ажиллуулсан нөхцөл байдлыг Хөдөлмөрийн тухай хуулийн 41 дүгээр зүйлд зааснаар талуудын хооронд хөдөлмөр эрхлэлтийн харилцаа үүссэн гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй болно.

Энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт хууль зүйн зүйн үндэслэлтэй бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2 дахь хэсэгт зааснаар ажилтан нь ажил, үүргээ гүйцэтгэж эхэлснээр хөдөлмөр эрхлэлтийн харилцаа үүснэ, харин хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзвэл Д.А нь Х******* 4 дүгээр цэцэрлэгийн нягтлан бодогчийн ажил үүргийг гүйцэтгэж байгаагүй нь зохигчийн тайлбар, гэрчийн мэдүүлгээр хөтөлбөргүй тогтоогджээ.

10. Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2024 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн А/34 дүгээр захирамжаар тус аймгийн У******* сумын [**] дугаар багт харьяалагдах 100 хүүхдийн 4 дүгээр цэцэрлэгийн үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрлийг урьдчилсан байдлаар олгож, мөн өдийн А/35 дугаар тушаалаар тус цэцэрлэгийн бүтэц, орон тоог 27 хүний бүрэлдэхүүнтэйгээр, 1 нягтлан бодогчийн орон тоотой баталсан боловч тухайн үед тус цэцэрлэгийн төсөв, санхүү шийдвэрлэгдээгүйгээс үйл ажиллагаагаа бодитой явуулж эхлээгүй, харин 2025 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс тус У******* сумын Х******* 1 дүгээр цэцэрлэгийн 3 бүлгийг зарим багш нартай нь хамт Х******* 4 дүгээр цэцэрлэгт нэмж шилжүүлснээр сая үйл ажиллагаа явуулж эхэлсэн нь гэрчийн мэдүүлгээр тогтоогджээ.

Х**** Монгол Улсын Б********, шинжлэх ухааны сайд, С****** сайдын хамтарсан 2024 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн А/85, А/34 дүгээр тушаал гарч хүүхдийн цэцэрлэгийн орон тооны хязгаарын жишиг нормативыг бүлгийн тоотой нь уялдуулан тогтоосон захиргааны хэм хэмжээний акт гарсан ба үйл ажиллагаа нь бодитой эхлээгүй, төсөв, санхүүжилт нь шийдвэрлэгдээгүй цэцэрлэгийн бүтэц, орон тоог баталсан аймгийн Засаг даргын шийдвэрийг үндэслэж У******* сумын Х******* 4 дүгээр цэцэрлэгийн нягтлан бодогчийн ажилд Д.А түр авч ажиллуулсан, түүнчлэн уг тушаалыг үндэслэж хөдөлмөрийн хугацаагүй гэрээ байгуулсан ажил олгогчийн үйл ажиллагааг хууль ёсны байх шаардлагыг хангасан буюу ажилтан, ажил олгогчийн хооронд хөдөлмөр эрхлэлтийн харилцаа хууль ёсоор үүссэн гэж дүгнэхэд хангалтгүй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв. Д.А хувьд хуульд зааснаар буюу хууль ёсоор үүссэн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг шүүхээр хамгаалуулах эрхтэй бөгөөд талуудын хооронд хөдөлмөр эрхлэлтийн харилцаа хууль ёсоор үүссэн эсэх нь тогтоогдоогүй тохиолдолд түүний ажилд эгүүлэн тогтоолгох тухай гомдлыг хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлгүй.

Иймд Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар хөдөлмөр эрхлэлтийн харилцаа хууль ёсоор үүссэн гэж үзэх нөхцөл байдал тогтоогдоогүй тул Д.А Баян-Өлгий аймгийн У******* сумын Х******* 4 дүгээр цэцэрлэгийн нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоолгох тухай гомдлыг мөн хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2 дахь заалтаар бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр нь үлдээж шийдвэрлэх нь хууль ёсны зарчимд нийцнэ гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэв.

11. Д.А нь Баян-Өлгий аймгийн У******* сумын Х******* 4 дүгээр цэцэрлэгийн нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоолгох тухай гомдлыг шүүхэд 2025 оны 6 дугаар сарын 10-ны өдөр гаргасан. Харин үүнээс өмнө Баян-Өлгий аймгийн [****] сум дахь хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд хандаж, тус хорооны 2025 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 23 дугаартай тэмдэглэлийг мөн сарын 23-ны өдөр гардаж авсан нь өргөдөл, гомдлын бүртгэлийн тэмдэглэлээр нотлогджээ. Гэтэл Д.А нь тус тэмдэглэлийг 2025 оны 5 дугаар сарын 23-ны өдөр гардан авсан атлаа 2025 оны 6 дугаар сарын 10-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргаа замаар мэдүүлснээр Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.8 дахь хэсэгт “...энэ хуулийн 154.5-д заасан тэмдэглэлийг хүлээн авснаас хойш, эсхүл энэ хуулийн 154.7-д заасан шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг хүлээн авснаас хойш ажлын 10 өдрийн дотор маргалдагч тал шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй” гэснийг зөрчсөн бөгөөд энэ талаар анхан шатны шүүх үндэслэлтэй, хууль ёсны дүгнэлт хийжээ.

Г***** гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “тухайн өргөдөл, гомдлын бүртгэл дэх тэмдэглэлийг хүлээж авсан гэх хүний гарын үсэг Д.А гарын үсэг биш” гэж давж заалдах гомдол гаргадаг боловч энэ талаарх баримт, нотолгоог шүүхэд гаргаж өгөөгүй, түүний гаргасан дээрх агуулга бүхий давж заалдах гомдол нь хэрэгт цугларсан нотлох баримтад тулгуурлаагүй тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

12. Баян-Өлгий аймгийн У******* сумын Х******* 4 дүгээр цэцэрлэгийн эрхлэгчийн 2024 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн Б/22 дугаар тушаалаар Д.А тус цэцэрлэгийн нягтлан бодогчоор мөн өдрөөс эхлэн “түр хугацаагаар” томилж, энэхүү шийдвэрийг тус цэцэрлэгийн эрхлэгчийн 2025 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн Б/23 дугаар тушаалаар хүчингүй болгосон, харин 2025 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн Б/23 дугаар тушаалын талаар Д.А мөн өдөр цахим сүлжээгээр мэдэгдсэн талаар тухайн үед Х******* 4 дүгээр цэцэрлэгийн эрхлэгчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэж байсан Ө.Е шүүхэд гэрчээр мэдүүлжээ. Г****** мэдүүлэг авах үйл ажиллагаанд зохигч, тэдгээрийн өмгөөлөгчид байлцсан байна.

Нэхэмжлэлийн үндэслэлд “Д.А нь хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд 2025 оны 4 дүгээр сарын сүүлчээр гомдол гаргасан” гэж дурдсан, тус хорооны Ө******, гомдлын бүртгэлд Д.А “Ө******** он, сар, өдөр: 30”-ны өдөр У******* сумын Х******* 4 дүгээр цэцэрлэгт холбогдуулж өргөдөл ирүүлсэн гэж бүртгэсэн, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан анхны нэхэмжлэлийн шаардлагаа 2025 оны 7 дугаар сарын 24-ний өдөр тодруулж, тайлбарласан зэргээс дүгнэвэл, Д.А нь түүнийг нягтлан бодогчийн ажлаас чөлөөлсөн гэх ажил олгогчийн 2025 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн Б/23 дугаар тушаалын хувьд, мөн өдөр буюу тушаалыг гаргасан өдөр У******* сумын Х******* 4 дүгээр цэцэрлэгийн нягтлан бодогчийн ажлаас чөлөөлөгдсөн гэх үйл баримтын талаар мэдсэн атлаа уг тушаалын талаар Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2 дахь хэсэгт “...эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш дараах хугацаанд ... сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд тус тус хандах эрхтэй” гэж, мөн хэсгийн 154.2.1 дэх заалтад “хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан буюу дуусгавар болгосон, эсхүл өөр ажилд шилжүүлсэн, сэлгэн ажиллуулсан тухай ажил олгогчийн шийдвэрийг үндэслэлгүй гэж үзвэл түүнийг хүлээн авсан өдрөөс хойш 30 хоногийн дотор” гэж заасан хугацаанд хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд хандаагүйг тэмдэглэх нь зүйтэй байна.

            13. Иймд дээр дурдсан үндэслэлээр, анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг хуульд заасан журмаар үнэлж, маргааны үйл баримт, түүнд холбогдох бусад нөхцөл байдлуудыг үндэслэлтэй сэргээн тогтоож, түүнд Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлаж хэрэглэсэн байх тул “ажил эгүүлэн тогтоох тухай гомдлыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү” гэсэн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг дээр дурдсан үндэслэлүүдээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын дагуу, хэрэгт цугларсан нотлох баримтуудын хүрээнд хэргийг бүхэлд нь хянаж үзэхэд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1 дэх хэсэгт заасан аль нэг үндэслэл тогтоогдоогүй тул ажилд эгүүлэн тогтоолгох тухай Д.А гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр нь үлдээж, давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

            14. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5  дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдол тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх заалтыг удирдлага болгож, 

ТОГТООХ нь:

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн 302/ШШ2025/00715 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.С давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5  дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дахь хэсэг, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах”, “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн”, “хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр  хэрэглэсэн”, “эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой” зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.    

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                             С.ӨМИРБЕК

ШҮҮГЧ                                                Ж.ОТГОНХИШИГ

ШҮҮГЧ                                                М.НЯМБАЯР