Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 08 сарын 18 өдөр

Дугаар 103/ШШ2016/00362

 

 

 

 

 

20*******6 оны 08 сарын *******8 өдөр

Дугаар *******03/ШШ20*******6/00362

Улаанбаатар хот

 

                       Хариуцагч хүлээн зөвшөөрсөн                        

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Туяа би,

Нэхэмжлэгч: ******* дүүргийн ******* хэлтсийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ******* дүүргийн ******* дүгээр хороо, ******* дугаар байрны ******* тоотод оршин суух, ******* овогт ******* ******* холбогдох татварын өр 358.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 20*******6 оны 08 дугаар сарын 0-ний өдөр хүлээн авч хянаад:

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* дүүргийн ******* хэлтэс шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн Ч.******* нь ******* дүүргийн ******* дүгээр хороо дүгээр байрны *******7 тоотод барилгын материалын дэлгүүрийн үйл ажиллагаа эрхэлдэг 68.000.000 төгрөгийн үнэлгээ бүхий үл хөдлөх хөрөнгөтэй тул Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуулийн 3 дугаар зүйд заасны дагуу жилийн 08.000 төгрөгийн татвар ногдуулдаг. Мөн Үл хөдлөх хөрөнгийн албан татварын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3 дахь хэсэгт иргэн жил бүрийн 2 дугаар сарын *******5-ны дотор үл хөдлөх эд хөрөнгийн албан татвараа нэг удаа төлөхөөр хуульчилсан боловч Ч.******* нь 20*******6 оны татвараас 50.000 төгрөгийг төлж 358.000 төгрөгийг төлж барагдуулаагүй тул татвараа төлөхийг шаардаж улмаар 20*******6.06.27-нд мэдэгдэх хуудсыг өөрт нь гардуулсан. Иймд Ч.*******аас 358.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Ч.******* нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие үл хөдлөх хөрөнгийн татвар 358.000 төгрөгийг 20*******6 оны 08 дугаар сарын 30-ны дотор төлж барагдуулах хүсэлттэй байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ******* дүүргийн ******* хэлтэс нь Ч.******* холбогдуулан татварын өр 358.000 төгрөг гаргуулахыг шаарджээ.

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Учир нь: Хариуцагч зөвшөөрлийн үндэслэл болсон үл хөдлөх хөрөнгийн татвар 358.000 төгрөгийг 20*******6 оны 08 дугаар сарын 30-ны дотор төлж барагдуулах хүсэлттэй байна гэсэн тайлбарыг шүүхэд бичгээр ирүүлсэн бөгөөд хариуцагчийн зөвшөөрөл нь Иргэний хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх ашиг сонирхлыг хөндөөгүй байна.

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дүгээр зүйлийн 7.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дүгээр зүйлийн 7.*******, 7.2-т заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

*******. Нэхэмжлэгч ******* дүүргийн ******* хэлтсийн нэхэмжлэлтэй, ******* овогт ******* ******* холбогдох татварын өр 358.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нь төлбөрийг 20*******6 оны 08 дугаар сарын 30-ны дотор төлөхөөр нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Нэхэмжлэгч байгууллага нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн ******* дүгээр зүйлийн *******.*******. дэх хэсэгт зааснаар тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар хариуцагч тогтоосон хугацаанд төлбөрөө төлөөгүй бол энэхүү шүүгчийн захирамжийг шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.

. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дүгээр зүйлийн 7.-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ П.ТУЯА