Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 08 сарын 24 өдөр

Дугаар 103/ШШ2016/00364

 

 

 

 

 

20*******6 оны 08 сарын 24 өдөр

Дугаар *******0*******/ШШ20*******6/00*******64

Улаанбаатар хот

 

                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС                        

******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч П.Туяа даргалж шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

Нэхэмжлэгч: ******* дүүргийн ******* дугаар хороо, *******4а байрны *******4 тоотод оршин суух, ******* овогт ******* ******* нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ******* дүүрэг ******* дүгээр хороо, ******* дугаар байрны *******4******* тоотод оршин суух, овогт холбогдох хүүхдийн тэтгэлэг болон нэмэлт зардал 4.*******50.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 20*******6 оны 06 дугаар сарын *******0-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Г., нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж., хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д., гэрч Ч., Ц., нарийн бичгийн дарга Л.Отгончимэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь :

Нэхэмжлэгч Г. шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие хүү хамт амьдардаг. 2006-2008 оны хооронд гэр бүл болон амьдарч байсан ба гэрлэлтийн баталгаагаа цуцлуулсан. 2008.09.06-нд хүү Б. төрүүлсэн. Б. нь хүүхэд мөн бөгөөд эцэг овоглодог. 2008 оноос өнөөдрийг хүртэл би Б. өөр дээрээ өсгөж байгаа. Би эрхэлсэн ажилтай, Хаан банкинд эдийн засагч хийдэг. Хүү Б. эрүүл саруул бойжиж байгаа цаашид өөрөө өсгөнө. Ж. нь 2008 оны 06 дугаар сард Чех улс руу явахад би 5 сартай жирэмсэн үлдэж байсан. Ж. нь Швед улсад амьдардаг бөгөөд одоо улсад түр ирсэн байгаа. нь хүү т сайн дураар сарын *******20.000-*******80.000 төгрөгний тэтгэмж өгч байсан. 20*******4.08 дугаар сараас хойш огт тэтгэмж өгөөгүй. Иймд хуулийн дагуу *******8 нас хүртэл тэтгэмж тогтоолгох, 20*******4 оны 08 дугаар сараас хойшхи тэтгэмжийг нөхөн гаргуулах хүсэлттэй байна. Миний хүү шатарын спортоор хичээллэдэг. Сүүлийн 2 жил дараалан улсад зохион байгууллагдаж байгаа шатарын тэмцээнүүд, Ази тивийн сургачдын аврага шалгаруулах тэмцээнд амжилтай оролцсон. Дээрх нэхэмжилсэн тэтгэмжийн мөнгийг хүүхдийнхээ оюуны боловсролд зарцуулах болно гэжээ.

Нэхэмжлэгч Г. шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Би 2006-2008 онд гэр бүл болон амьдарч байгаад удаагүй гэрлэлтээ цуцлуулсан. Би ийг Чех улс руу явахад нь 5 сартай жирэмсэн үлдсэн. 2007 онд гэрлэлтээ хуулийн дагуу цуцлуулсан ч намайг эргэж хадаг сүүтэй гуйж дахин цуг амьдарсан. Хүү 2008 оны 9 сарын *******6-нд төрүүлээд гэр бүл гэж 4 жил ийг хүлээсэн. Хэдийгээр бид гэрлэлтээ цуцлуулсан ч хүүг нь гаргасан, намайг хүлээж байгаарай гэсэн учраас би гэр бүл гэж итгэж хүлээж байсан. Хүү маань овоглодог. 20*******2 онд бид хоёр амаар тохиролцож бүр салсан. нь надаас салсан хойноо болон салаагүй байхдаа шилжүүлж байсан мөнгөний баримтыг шүүхэд өгсөн байсан. Капитал банкаар 5 удаагийн гүйлгээгээр 600.000 гаран төгрөг явуулсан байсан. Энэ мөнгийг нь би хүүхдийн нэмэлт тэжээл болох сүүнд нь зарцуулсан. явуулсан мөнгө бид хоёрын хэрэгцээнд хүрдэггүй байсан. Би аргагүйн эрхэнд хүүхдээ 4 сартай байхад нь ажилдаа орсон. Би ээс мөнгө аваагүй гэж хэлэхгүй, авсан. Мөн 5 сая төгрөг өгсөн гэж бичсэн байсан, би тэр 5 сая төгрөгийг авсан. Тэр мөнгийг ХААН банканд байсан *******.800.000 төгрөгийн зээлийг хаасан, ХАС банканд байсан ******* сая төгрөгийн зээлийг хааж ээжид баримтыг нь аваачиж өгсөн, тэр баримтыг нь хадгалж байх ёстой. Энэ зээл нь хүү бид хоёрын ахуйн хэрэглээнд зарцуулагдсан зээл байсан. 20*******4 оны 9 сар хүртэл надад мөнгө өгч байсан, үүнээс хойш өгөөгүй. Манай хүүхэд шатрын спортоор хичээллэдэг бөгөөд байнга тэмцээн уралдаанд оролцож, гадаад улс руу явдаг. Тэр тоолонд надаас зардал гардаг. Тиймээс хүүгийнхээ шатрын дугуйлангийн төлбөр, мөн хүүгээ Азийн аварга шалгаруулах тэмцээнд явахад нь 5 сая төгрөг хэрэг болоод зээл авч, хүнээс ******* сая төгрөг хүүтэй зээлж авч хүүгээ Азийн аваргад явуулж байсан. Би тэр үед хүүхдээ тэмцээнд явуулах гэж байна, тал зардлыг нь гаргаж өгөөч гэж хадам талдаа хэлж байсан боловч өгөөгүй, би өөрөө зохицуулаад хүүгээ тэмцээнд нь явуулж байсан. 20*******6 онд Азийн аварга улсад болоход нь 2 сая төгрөгийн цалингийн зээл нэмж авч явуулсан. Би хүнээс хүүтэй зээлсэн ******* сая төгрөгийнхөө 2 саяыг төлсөн ******* сая төгрөг үлдсэн, сар болгон хүү төлөөд явж байгаа. Цалингийн зээл *******.500.000 төгрөг төлөгдөөгүй үлдсэн. Иймд 20*******6 оны 8 сараас хойш хүүхдийн тэтгэлэг нөхөн гаргуулах шаардлагаа өөрчилсөн. Хүүдээ хүүхдийн тэтгэлэг тогтоолгож, тэмцээнд оролцоход гаргасан зардал 4.*******50.000 төгрөгийг гаргуулах хүсэлтэй байна гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д. шүүх хуралдаанд өгсөн хариу тайлбартаа: Нэхэмжлэгч, хариуцагч нар нь 2006 онд гэрлэлтээ батлуулаад 2007 онд цуцлуулсан, хамт амьдарч байх хугацаандаа хадмындаа амьдарч байсан. Хариуцагч нь 2008 оны 4 сард Чех улс руу явсан. Явсныхаа дараагийн сараас эхлэн сар бүр *******00-500 доллар д шилжүүлж байсан. Баяр ёслолын өдрүүд болон хүүхдээ эмнэлэгт үзүүлэх үед *******00-аас илүү доллар шилжүүлж байсан гэж хэлдэг. Эхэндээ мөнгөө ээж рүүгээ явуулаад ээж нь д өгдөг байсан. Капитал банкаар 6 удаагийн гүйлгээгээр 20*******4 оны 9 дүгээр сарын 5-ны өдөр хүртэл 540 доллар шилжүүлсэн, нь орон сууц авах гэж байна гээд 5 сая төгрөгийг шилжүүлсэн. Яагаад мөнгөө өгөхөө больсон юм бэ гэхээр нь надаас *******0 сая төгрөг нэхсэн. Өгөхгүй бол чамайг хараалгана гэж хэлсэн учир мөнгөө өгөхөө больсон гэж надад хэлж байсан. Нэхэмжлэгч д өгсөн нийт мөнгө нь 2008 оны 5 сараас 20************** оны 5 сар хүртэл нийт *******6 сар буюу 5.400.000 төгрөгийг баримтгүйгээр өгсөн. 20************** оны 6 сараас дэмий зүйлд мөнгийг үрүүлэхгүй гэсэн бодлоор банкинд хийж эхэлсэн гэсэн. Гэтэл мөнгөний талыг нь хүүхдийх нь хадгаламжинд хийхэд нь ирж уурлаад дансаа цуцалж өг гэснээр цуцалсан гэсэн. Баримттай шилжүүлсэн мөнгө нь 6.085.000 төгрөг, Капитал банкаар 780.780 төгрөг нийт *******7.265.780 төгрөг шилжүүлсэн байна. Нэхэмжлэгчийн шүүхэд өгсөн 5 сая төгрөгийг хэрхэн зарцуулсан талаарх тайлбар нь шүүх хурал дээр өгсөн тайлбартайгаа зөрж байна. Нэхэмжлэгчийн шүүхэд өгсөн зээлийн баримтууд нь гэр бүл цуцалснаас хойш авсан баримтууд байна. Хүүхдийн гадаадад тэмцээнд оролцохоор явсан баримт нь гадаад хэл дээр байгаа учир нотлох баримтын шаардлага хангахгүй байна гэж үзэж байна. Хариуцагч нь хүүхдийн тэтгэлэг төлөхийг хүлээн зөвшөөрч байгаа. Харин онцгой нөхцөл байдлын улмаас гарсан нэмэлт зардлыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

ҮНДЭСЛЭХ нь :

Нэхэмжлэгч Г. нь хариуцагч Ж. холбогдуулан хүүхдийн тэтгэлэг тогтоолгох, 20*******4 оны 8 сараас хойш хүүхдийн тэтгэлэг нөхөн тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 20*******4 оны 8 сараас хойш хүүхдийн тэтгэлэг нөхөн тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж хүүхдийн тэтгэлэг гаргуулах, нэмэлт зардал 4.*******50.000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилжээ.

Хариуцагч Ж. нь хуульд заасны дагуу тэтгэлэг төлөхийг хүлээн зөвшөөрч байгаа боловч нэмэлт зардал 4.*******50.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

Шүүх зохигчдын шүүх хуралдаанд өгсөн тайлбар, бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад нэхэмжлэлийн шаардлагыг зарим хэсгийг хангах үндэслэлтэй гэж үзэв. Учир нь:

Нэхэмжлэгч Г., хариуцагч Ж. нар нь 2006 онд гэр бүл болж 2008 оны 09 сарын 06-ны өдөр хүү төрүүлсэн, хүү Б. нь одоо эрүүл саруул өсөн бойжиж байгаа, гэр бүлийн таарамжгүй харьцааны улмаас 2007.4.*******6-ны өдөр гэртэлтээ цуцлуулж тусдаа амьдарч байгаа болох нь нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд өгсөн тайлбар, хариуцагчийн хариу тайлбар, 0*******60*******7 тоот хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар, өрхийн эмнэлгийн тодорхойлолт, гэрлэлт цуцалсны лавлагаа зэргээр тогтоогдож байна

Хариуцагч нь хүү Б. өөрийн хүүхэд гэдгийг хүлээн зөвшөөрч тэтгэлэг төлөх нэхэмжлэлийн шаардлагын хувьд маргаагүй байх тул Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.*******.*******, 40.*******.2 дахь хэсэгт зааснаар 2008 оны 05 дугаар сарын 06-ны өдөр төрсөн хүү ************** нас хүртэл амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, *******6 нас хүртэл /суралцаж байгаа бол *******8 нас хүртэл/ амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлгийг тогтоон эцэг Ж.ээс сар бүр гаргуулж тэжээн тэтгүүлэх нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч нь Гэр бүлийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.******* дэх хэсэгт зааснаар нэмэлт зардал 4.*******50.000 төгрөг нэхэмжилжээ.

Гэр бүлийн тухай хуулийн 48 дугаар зүйлд тэжээн тэтгүүлэгчид онцгой нөхцөл байдал тохиолдсон тохиолдолд нэмэлт тэтгэлэг, гарсан зардлыг хариуцуулахаар нэхэмжлэл гаргаж болно гэж заажээ.

Хүү Б. нь шатрын спортоор хичээллэдэг бөгөөд 60 хүүхэдтэй ангиас шалгарч үлдсэн 2 хүүхдийн нэг, цаашид амжилт гаргах ирээдүйтэй тамирчин бөгөөд 20*******5, 20*******6 онд Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд оролцсон, одоо насныхаа ангилалд олон улсад үнэлэгдэж байгаа хүүхэд болох тухай түүний шатрын багш Ц. шүүхэд өгсөн мэдүүлэгтээ дурьджээ.

Нэхэмжлэгчээс гаргаж өгсөн хавтаст хэргийн **************-4******* дугаар хуудсанд авагдсан 20*******5, 20*******6 оны сурагчдын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд оролцсон талаарх баримтууд нь гадаад хэлээр бичигдсэн, албан ёсны орчуулгагүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.4 дэх хэсэгт зааснаар нотлох баримтаар үнэлж нэмэлт зардлыг тооцох боломжгүй байна.

Гэр бүлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4 дэх хэсэгт гэр бүл, нялхас, хүүхдийн ашиг сонирхолыг төр хамгаална, 4.5 дахь хэсэгт хүүхдийг гэр бүлийн дотор эрүүл чийрэг өсгөн хүмүүжүүлэх, түүний эрх, ашиг сонирхолыг нь нэн тэргүүнд хамгаалахыг эрхэмлэнэ, 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт эцэг эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж үүрэг хүлээнэ, 26.2 дахь хэсэгт хүүхдээ эрүүл чийрэг өсгөн хүмүүжүүлэх, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах тэжээн тэтгэх, хүүхдээ үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж үүргээ биелүүлэхэд туслах зэрэг үүргийг эцэг эх хүлээнэ, 26.4 дэх хэсэгт эцэг эх гэрлэлтээ цуцлуулсан хэдий ч дээрх 26.2 дахь хэсэгт заасан үүрэг хэвээр үлдэнэ гэж тус тус заажээ.

Гэрлэгчид гэрлэлтээ цуцлуулснаас хүүхдийн эрх ашиг хамгийн ихээр хөндөгддөг бөгөөд хариуцагч Ж. нь Швед улсад амьдарч байгаа учраас Гэр бүлийн хуулинд заасан эцэг хүний хүлээх үүргийн ихэнх хэсгийг биечлэн хэрэгжүүлэх боломжгүй болжээ.

Иймд хүү Б. өсгөж хүмүүжүүлэхэд гарч буй нэмэлт зардлыг тодорхой хэмжээгээр хариуцах нь үндэслэлтэй юм.

Хүү Б. нэхэмжлэгч Г. өнөөдрийг хүртэл өөрийн асрамжинд өсгөж хүмүүжүүлж байгаа бөгөөд түүний шатрын авъяасыг хөгжүүлэх үүднээс жил бүр Төр шатрын клубт төлбөр төлдөг, цаашид ч шатрын төлбөр болон бусад тэмцээний зардал мөнгийг төлөх нөхцөл байдлыг харгалзан 20*******4-20*******6 онуудад төлсөн шатрын клубын төлбөр 2.700.000 төгрөг, 20*******5, 20*******6 онд Ази тивийн Аварга шалгаруулах тэмцээнд багш дасгалжуулагчид төлсөн 550.000 төгрөг нийт *******.250.000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах нь хүүхдийн эрх ашгийг хамгаалах тухай хуулийн дээрх заалтанд нийцнэ гэж үзэв.

Хуулинд заасны дагуу нотлох баримтыг бүрдүүлээгүй учир нэхэмжлэлийн шаардлагаас 900.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 4******* дүгээр зүйлийн 4*******.*******.******* дэх хэсэгт зааснаар тэтгэлэг гаргуулах нэхэмжлэл нь тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.*******, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.*******.******* дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс нэмэлт зардал 4.*******50.000 төгрөгөнд төлсөн улсын тэмдэгтийн хураамж 8*******.*******50 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж хариуцагчаас 66.950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор, тэтгэлэг тогтоох нэхэмжлэлд улсын тэмдэгтийн хураамжийг 20*******5 оны 0******* дүгээр сарын 29-ний өдрөөс эхлэн мөрдөгдөж эхэлсэн амьжиргааны баталгаажих доод түвшин *******85.400 төгрөгөөр тооцон хариуцагчаас ******* жилийн хугацаанд ******* хүүхдийн тэтгэлэгт төлбөл зохих тэтгэлэг *******.**************2.400 төгрөгт оногдох тэмдэгтийн хураамж **************.247 төгрөг гаргуулан улсын орлогод оруулахаар шийдвэрлэв.

 

Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн **************5 дугаар зүйлийн **************5.2.2, **************6, **************8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь :

*******.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.*******.*******, 40.*******.2, 48 дугаар зүйлийн 48.******* дэх хэсгүүдэд зааснаар 2008 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр төрсөн хүү ************** нас хүртэл амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, *******6 нас хүртэл /суралцаж байгаа бол *******8 нас хүртэл/ амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлгийг тогтоон эцэг Ж.ээс сар бүр гаргуулж тэжээн тэтгүүлж, нэмэлт зардал *******.250.000 төгрөгийг хариуцагч Ж.ээс гаргуулж нэхэмжлэгч Г.д олгож нэхэмжлэлийн шаардлагаас 900.000 төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар Ж.ээс гаргуулах тэтгэлгийн хэмжээ нь цалин хөлснөөс өөр орлогогүй бол түүний сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг дурдсугай.

*******.Гэр бүлийн тухай хуулийн *******8 дугаар зүйлийн *******8.5 дахь хэсэгт зааснаар тэтгэлгийг гагцхүү хүүхдийн хэрэгцээнд зарцуулахыг эх Г.д даалгасугай.

4.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 4******* дүгээр зүйлийн 4*******.*******.******* дэх хэсэгт зааснаар тэтгэлэг гаргуулах нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдсугай

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.*******, 6******* дугаар зүйлийн 6*******.*******.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.*******.*******-д зааснаар нэхэмжлэгч Г.******* улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 8*******.*******50 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Ж.ээс улсын тэмдэгтийн хураамж **************.247 төгрөг гаргуулж улсын орлогод оруулж, 66.950 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Г.д олгосугай.

6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******20 дугаар зүйлийн *******20.2-д зааснаар шийдвэрийг зохигчид эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш *******4 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн **************9 дүгээр зүйлийн **************9.2, **************9.4-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш *******4 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй ба **************9 дүгээр зүйлийн **************9.7-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

                                         

                                     ДАРГАЛАГЧ   ШҮҮГЧ                                П.ТУЯА