Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 12 сарын 22 өдөр

Дугаар 212/МА2026/00004

 

Ж.А нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

 

            Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий  шүүгч С.Өмирбек даргалж, шүүгч Д.Көбеш, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ж.Отгонхишиг нарын бүрэлдэхүүнтэй хийж,    

 

тус аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Х.М даргалж шийдвэрлэсэн, 2025 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 302/ШШ2025/00829 дүгээр шийдвэртэй, нэхэмжлэгч Баян-Өлгий аймгийн [****] сумын 4 дүгээр багт оршин суух, Т**** танатар овогт Ж********* А********* нэхэмжлэлтэй, хариуцагч Баян-Өлгий аймгийн Засаг дарга (Е.З)-д холбогдох,

 

“Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2025 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн Б/16 дугаартай захирамжийг хүчингүй болгож, **** ****** ****** ********** ******* ******* ** ***** ************ **** ХХК-ийн гүйцэтгэх захирлын ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалингийн олговрыг тооцон гаргуулах тухай” гомдлоор авч хэлэлцэх иргэний хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэж 2025 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.К илтгэснээр тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар А.А, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.С, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Н /цахим сүлжээгээр/, хариуцагчийн өмгөөлөгч С.А /цахим сүлжээгээр/ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэлийн агуулга: 

1.1. Нэхэмжлэгч Ж.А нь Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2016 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн Б/472 дугаар захирамжаар Баян-Өлгий аймгийн Нийтийн аж ахуйн үйлчилгээний “**** ХХК”-ийн гүйцэтгэх захирлаар томилогдсон бөгөөд ажлаас чөлөөлөгдөх хүртэл алдаа дутагдал гаргаж, хариуцлага хүлээж байгаагүй.

1.2. К******** гүйцэтгэх захирлаар ажилласан хугацаанд хөрөнгө оруулалт татаж, бүтээн байгуулалт бүхий олон ажлуудыг хийж гүйцэтгэсэн байдаг. Х******** хуульд зааснаар ажил олгогч ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах, эсхүл дуусгавар болгож байгаа үндэслэлийг заавал тайлбарлаж танилцуулах үүрэгтэй байхаас гадна ажил олгогч хөдөлмөрийн сахилгын шийтгэл ноогдуулахаас өмнө ажилтанд энэ тухай мэдэгдэж тайлбар авч, сахилгын зөрчлийн шинж, үр дагаврыг харгалзан хөдөлмөрийн сахилгын шийтгэлийг сонгож хэрэглэх учиртай. Гэтэл орон нутгийн И******* Т************ Х***** ээлжит 2024 оны сонгуулийн үр дүнгээр сонгогдсон зарим төлөөлөгч болон аймгийн Засаг дарга нарын зүгээс хууль бусаар нөлөөлж, хууль бусаар дарамт шахалт үзүүлсэн. Тухайлбал, сонгуулийн үр дүнгээр А******** намаас сонгогдсон төлөөлөгчид олонх болсон тул “**** ХХК”-ийн гүйцэтгэх захирал Ж.А “чамтай хамтран ажиллаж чадахгүй. А**** сайн дураараа өөрийн хүсэлтээр хүлээлгээд өгчих” гэх мэтээр удаа дараа элдэв янзын шахалт дарамт үзүүлсэн. Нэхэмжлэгч Ж.А зүгээс ажлаа хүлээлгэж өгөхөөс татгалзсан хариуг тухай бүрд нь өгөөд байсан тул хариуцагч аймгийн Засаг даргаас  “**** ХХК”-ийн санхүүд хяналт шалгалт оруулаад улмаар санхүүгийн хяналт шалгалт хийх эрх бүхий этгээдээс бичсэн танилцуулга болон актыг үндэслээд нэхэмжлэгчийг ажлаас нь чөлөөлсөн байдаг.

1.3. Ажил олгогчийн энэхүү шийдвэр нь хуульд нийцээгүй, үндэслэл муутай шийдвэр болсон. Ингээд Ж.А зүгээс санхүүгийн хяналт шалгалт явуулах эрх бүхий этгээдээс гарсан актуудыг эс зөвшөөрч санхүүгийн хяналт шалгалтын ерөнхий байцаагч буюу Монгол Улсын С****** сайдад хандаж гомдол гаргасан. Монгол Улсын С****** сайдын 2025 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн 01/3841 дугаартай хариуг бичгээр эдгээр актуудыг С********* хяналт шалгалтын улсын ахлах байцаагчийн 2025 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 10, 11, 12, 13, 14, 15 дугаартай төлбөр тогтоосон актуудыг бүхэлд нь хүчингүй болгож шийдвэрлэсэн. Өөрөөр хэлбэл, бодит байдал дээр маргаан бүхий актад дурдагдсан зөрчлүүдийн аль алиныг нэхэмжлэгч гаргаагүй байдаг. С********* хяналт шалгалт хийх эрх бүхий этгээдээс бичсэн танилцуулгад дурдагдсан зарим зүйлийн хувьд хөдөлмөрийн сахилгын шийтгэл тооцох үндэслэлд огт хамаарахгүй бөгөөд зарим зөрчлийн хувьд хөдөлмөрийн сахилгын шийтгэл тооцох хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн байсныг ажил олгогч маргаан бүхий актыг гаргахдаа анхаараагүй байсан. Н**** талаас сахилгын шийтгэл оногдуулахдаа түрүүн хэлсэнчлэн ажил олгогчоос ажилтанд сахилгын зөрчил гаргасантай холбогдуулан шийдвэр гаргахдаа санал, тайлбар гаргах боломж буюу сонсох ажиллагаа явуулах ёстой байсан. С***** ажиллагааг явуулаагүй, Ж.А саналыг нь сонсоогүй, тайлбарыг нь аваагүй, хууль зөрчиж акт гаргасан. Иймээс маргаан бүхий акт хууль зүйн үндэслэлгүй, хууль бус шийдвэр гэж үзэж байгаа.

1.4.Хоёрдугаарт, нэхэмжлэлийн шаардлагын хувьд нэхэмжлэгч Ж.А нь “**** ХХК”-ийн гүйцэтгэх захирлаар ажиллахдаа сард дунджаар 5,400,713 төгрөгийн цалин авч байсан нь нэхэмжлэлдээ хавсаргаж өгсөн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, үүнд 2024 оны 12 дугаар сар, 2025 оны 1, 2-р сарын бичилтээр нотлогдож байгаа. А****** байсан хугацааны цалингийн олговрыг тооцож хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна.

1.5. Иймд Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2025 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн Б/16 дугаартай захирамжийг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан Баян-Өлгий аймгийн “**** ХХК”-ийн гүйцэтгэх захирлын ажилд эгүүлэн тогтоож, нэхэмжлэгч Ж.А ажилгүй байсан хугацааны цалингийн олговрыг тооцон хариуцагчаас гаргуулж өгнө үү.

 

2. Хариуцагчийн хариу тайлбар, татгалзал:

2.1. Тус аймгийн иргэдийн Т************ Х***** 2025 оны 40 дүгээр тогтоолоор баталсан “**** ХХК”-ийн дүрмийн дагуу “**** ХХК”-ийн төлөөлөн удирах зөвлөл 2025 оны 3 дугаар сарын 10-ны өдөр хуралдаж аймгийн С********* хяналт, дотоод аудитын албаны 2025 оны төлөвлөгөө болон аймгийн Засаг даргын 2025 оны СХШ/04, С********* хяналт, дотоод аудитын албаны даргын баталсан 2024 оны СХШ/[**] тоот удирдамжийн хүрээнд аймгийн “**** ХХК”-ийн 2022-2024 оны үйл ажиллагаанд хийсэн хяналт шалгалтын дүгнэлтийг хэлэлцсэн байх бөгөөд аймгийн С********* хяналт, дотоод аудитын газраас “**** ХХК”-ийн санхүүгийн үйл ажиллагаанд хийсэн хяналт шалгалтын дүгнэлтээр тогтоогдсон зөрчлүүд нь аймгийн иргэдийн Т************ Х***** 2025 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 40 дүгээр тогтоолоор “**** ХХК”-ийн шинэчлэн батлагдсан дүрмийн 9.4 дүгээр зүйлийн 9.4.1, 9.4.2, 9.4.5, 9.4.7-д заасан заалтуудыг зөрчсөн тухай 2025 оны 02 дугаар албан бичгээр, “**** ХХК”-ийн захирал Ж.А чөлөөлөх саналыг хүргүүлэх тухай 2025 оны 03 дугаар албан бичгийн дагуу 2025 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн Б/16 дугаар захирамжаар хууль, журмын дагуу Ж.А үүрэгт ажлаас нь чөлөөлсөн.

2.2.Иймд нэхэмжлэгч Ж.А гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

3. Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 302/ШШ2025/00829 дүгээр шийдвэрээр:

3.1. Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2, 158.2.2 дахь хэсэгт заасныг баримтлан Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2025 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн Б/16 дугаартай А****** **** ХХК-ийн захирал Ж.А ажлаас чөлөөлөх тухай захирамжийг хүчингүй болгож, Ж.* **** ****** ****** ********** ******* ******* ** ***** ************ **** ХХК-ийн гүйцэтгэх захирлын ажилд эгүүлэн тогтоож,

3.2. Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэгт заасныг баримтлан Баян-Өлгий аймгийн Засаг даргаас нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалингийн олговор 26,241,600 (хорин зургаан сая хоёр зуун дөчин нэгэн мянган зургаан зуун) төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ж.А олгож,

3.3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дугаар зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Баян-Өлгий аймгийн Засаг даргаас 70,200 төгрөг гаргуулан улсын орлого болгож шийдвэрлэжээ.  

 

4. Хариуцагчийн давж заалдах гомдлын агуулга:

4.1. Баян-Өлгий аймгийн [****] сумын 4 дүгээр багт оршин суух, Т**** овогт Ж********* А********* нэхэмжлэлтэй, Баян-Өлгий аймгийн Засаг дарга Е.З холбогдох “2025 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн Б/16 дугаартай захирамжийг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан Баян-Өлгий аймгийн Нийтийн аж ахуйн үйлчилгээний “СУАТ”-ийн гүйцэтгэх захирлын ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалингийн олговрыг тооцон гаргуулах тухай” Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 302/ШШ2025/00829 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна.

4.2. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хариуцагч тал 2025 оны 10 дугаар сарын 24-ний өдөр гардаж авсан бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар дараах үндэслэлээр гомдол гаргаж байна.

4.3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн оролцох эрхийг хангаагүй тухай: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.2-т “З*****, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгчийн шүүх хуралдаанд биечлэн оролцох эрхийг хангалгүй хэргийг хянан шийдвэрлэсэн” бол анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгохоор хуульчилсан. Гэтэл аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.А шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлтийг 2025 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр анхан шатны шүүхэд гаргасан боловч түүнийг харгалзан үзэхгүйгээр буюу зохигч талын оролцох эрхийг хангаагүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн.

4.4. Анхан шатны шүүхээс “Баян-Өлгий аймгийн Засаг дарга 2025 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн Б/16 дугаартай захирамжаар аймгийн “СУАТ” ХХК-ийн захирал Ж.А ажлаас чөлөөлөхдөө ажил олгогч хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулахаас өмнө ажилтанд мэдэгдэж, тайлбар авч, сахилгын зөрчлийн шинж үр дагаврыг харгалзан сахилгын шийтгэл ногдуулахаар зохицуулсан хуульд заасан журмыг зөрчсөн байна гэж үзэхээр байна” гэж үндэслэх хэсэгт тусгасан байна. Энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т “Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ.” гэж хуульчилсан. Гэвч анхан шатны шүүх нэхэмжлэгчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзэлгүй, зөвхөн нэг талын гаргасан баримтад үндэслэн шийдвэр гаргасан нь хуульд нийцээгүй бөгөөд нотлох баримтыг буруу үнэлсэн гэж үзэхээр байна.

4.5. Иймд дээрх үндэслэлүүдийг харгалзан үзэж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 124 дүгээр зүйлийн 124.1 -т “Энэ хуулийн 123.1 -д заасны дагуу гаргасан шүүхийн тогтоол, шүүгчийн захирамж илт үндэслэл муутай бол тухайн шүүх бүрэлдэхүүн тогтоол, шүүгч захирамж гарган хүчингүй болгох, эсхүл өөрчилж болно”, мөн энэ хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т “Н***** баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ.” гэж зааснаар Баян-Өлгий аймгийн [****] сумын 4 дүгээр багт оршин суух, Т****  овогт Ж********* А********* нэхэмжлэлтэй холбоотой 302/ШШ2025/00829 дугаар шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү.

 

5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.С давж заалдах шүүх хуралдаанд гаргасан тайлбарт:

5.1. Хариуцагч тал  нийтдээ 5 үндэслэлээр давж заалдах гомдлоо гаргасан гэж ойлгож байна. Нэгдүгээрт, шүүх ирцтэй холбоотой асуудлыг шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн аль зүйл, заалтыг нь баримталсан эсэх нь тодорхой бус гэж гомдол гаргаж байгаа юм байна. Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатын шүүхийн 2025 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн шүүх хуралдааны тэмдэглэл, шийдвэрээс харвал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай төлөвлөгөө 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар  энэ асуудлыг шийдвэрлэсэн байна. Тийм учраас энэ гомдол үндэслэлгүй гэж үзэж байна.

5.2 “СУАТ” компанийн захирал З.А маш олон зөрчил гаргасан, ********** компани байсан, алдагдалтай ажиллуулж байсан асуудал гаргасан тул ажил олгогч Ж.А  ажлаас нь чөлөөлсөн гэдэг гомдлыг багцлаад тайлбарлахад маргаан бүхий захирамж буюу 3  дугаар сарын 10-ны өдрийн Б/16 захирамж нийтдээ 7 хуудас бүхий захирамжийн агуулгаас харахад нэг л багц асуудлаар Ж.А ажлаас чөлөөлсөн нь харагддаг. Э****** аймгийн санхүүгийн хяналт шалгалтын улсын байцаагчийн танилцуулга болон актыг үндэслэл болгосон гэдэг зүйл харагддаг. Ж.А хувьд маргаан бүхий актыг эс зөвшөөрч шүүхэд нэхэмжлэл гаргахын зэрэгцээ санхүү, хяналт шалгалтын улсын байцаагчийн актыг эс зөвшөөрөөд санхүү хяналт шалгалтын ерөнхий байцаагчид 3  дугаар сарын 26-ны өдөр гомдол гаргасан. С****** сайд бөгөөд С***** хяналт шалгалтын улсын ерөнхий байцаагчийн 5 дугаар сарын 06-ны өдрийн шийдвэрээр энэхүү санхүү хяналт шалгалтын улсын байцаагчийн тогтоосон бүх актыг хүчингүй болгосон. Б****** нь хүчингүй болгосон.  Тийм учраас энэ маргаан бүхий захирамж асуудалтай болчхож байгаа юм.

5.3. Шүүх шинжээч томилж “СУАТ” компанийн санхүүгийн материалд дүгнэлт гаргуулах боломжтой байтал өмгөөлөгчийн хүсэлтийг хүлээж аваагүй гэж гомдол гаргаж байгаа юм байна. Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсэгт “захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно” гэж заасан. Мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт “захиргааны шийдвэр гаргах ажиллагааны нөхцөл байдлыг тогтооход шаардлагатай нотлох баримтыг захиргааны байгууллага дараах байдлаар цуглуулна” гэж нийтдээ 7 үндэслэл байгаа ач холбогдол бүхий мэдээллийг цуглуулах, 25.1.2 дахь хэсэгт оролцогчийг сонсох, тайлбар гаргуулах, 25.1.3 дахь хэсэгт шинжээч оролцуулан дүгнэлт гаргуулах, 25.1.4 дэх хэсэгт гэрч, гуравдагч этгээдээс тайлбар гаргуулах, 25.1.5 дахь хэсэгт баримт бичиг болон хууль, бусад шийдвэртэй танилцах, хуулбарлах, 25.1.6 дахь хэсэгт шаардлагатай бол туршилт хийх, 25.1.7 дахь хэсэгт оролцогчийн хүсэлтээр зайлшгүй шаардлагатай нотлох баримтыг гаргуулан авах гэж заасан. Т******* хариуцагч аймгийн Засаг дарга маргаан бүхий захирамжийг гаргахаасаа өмнө санхүүгийн хяналт шалгалтын материалыг үндэслэл болгох гэж  байвал хуульд заасан 7 шаардлагын дагуу материал цуглуулсан байх ёстой. Өөрөөр хэлбэл, өөрөө шинжээч томилоод, санхүүгийн хяналт шалгалтын улсын байцаагчийн гаргасан дүгнэлт нь үндэслэлтэй байна уу, танилцуулга нь хуулийн үндэслэлтэй байна уу гэдгийг өөрөө шинжээч томилох байдлаар тогтоох боломжтой байсан.  Тогтоох нь захиргааны байгууллага буюу захиргааны ажилтанд үүрэг болгосон байдаг. Гэтэл нэхэмжлэгч Ж.А  4 дүгээр сарын 25-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойш хариуцагч тал нэг ч нотлох баримт гаргаж өгөөгүй, тэгээд явж байгаад өмгөөлөгчөөс нь 216 хуудас бүхий нотлох баримт гаргаж өгсөн. З********* ерөнхий хуулийн 25 дугаар зүйлийн  25.1 дэх хэсэгт  заасан 7 ажиллагааг хэлэлцсэн талаар ямар ч нотлох баримт гаргаж өгөөгүй атлаа шүүхийг шинжээч томилж өгсөнгүй гэж буруутгадаг. Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар зөрчлийг гаргасан гэж байвал зөрчлийг тогтоох ёстой. С********* хяналт шалгалт явуулсан талаар танилцуулга болон актаар хязгаарлагдахгүйгээр өөрөө зөрчлийг тогтоохтой холбоотой ажиллагааг хийсэн байх ёстой. Эрх нь зөрчигдөж болзошгүй Ж.А дуудаад тайлбарыг авах байдлаар сонсох ажиллагаа хийх ёстой байсан. Гэтэл Ж.А хэлж мэдэгдэхгүйгээр, маргаан бүхий акт гаргах гэж байгаа талаар мэдэгдэхгүйгээр шууд маргаан бүхий захирамжийг гардуулаад шүүхийн шатанд шүүх нотлоод өгөөч гээд  байна. Ш****** тогтоолгох гээд байгаа.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д нотлох баримтыг цуглуулах, шүүхэд гаргаж өгөх нь хэргийн оролцогчдын буюу зохигчдын үүрэг юм. Г****** өөрсдөө цуглуулах боломжгүй хэдхэн нотлох баримтыг шүүхийн журмаар бүрдүүлж болдог байх.  Энэ тохиолдолд санхүүгийн хяналт шалгалтаар зөрчил гаргасан гэж үзэж байвал хариуцагч өөрөө нотлох баримтыг цуглуулах, бүрдүүлэх үүрэгтэй гэж үзэж байгаа.

5.4. Хавтаст хэрэгт хөдөлмөрийн гэрээ авагдаагүй учраас анхан шатын шүүх энэ хэргийг шийдвэрлэсэн нь буруу гэж  гомдол гаргаж байгаа юм байна. Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар хөдөлмөрийн гэрээ 2 хув үйлдэгддэг. Гэхдээ бодит байдал дээр хөдөлмөрийн гэрээ байгуулсан асуудал байдаггүй. Хөдөлмөрийн гэрээ байсан бол манайх гаргаад өгчихнө, байхгүй хөдөлмөрийн гэрээг гаргаж өгнө гэж байхгүй. Т*** учраас энэ талаар гаргасан гомдол үндэслэлгүй. Хэрвээ хөдөлмөрийн гэрээ байгуулагдсан гэж үзэж  байвал хариуцагч тал өөртөө байгаа хувийг яагаад гаргаж өгөөгүй юм бэ, ажил олгогчийн хувьд гаргаж өгөх үүрэгтэй, яагаад заавал  шүүх энийг шаардаж авах ёстой гэж буруутгаж байгаа юм гэдэг нь ойлгомжгүй.

5.5. К******** дүрэм хэрэгт авагдаагүй байхад тус хэргийг шийдвэрлэсэн нь буруу байна  гэж байна. “СУАТ” ХХК-ийн дүрэм хэрэгт авагдсанаар одоо ямар ач холбогдолтой ямар нөхцөл байдал үүссэн юм, маргаан бүхий захирамжийг үндэслэлд “СУАТ” компанийн дүрэмтэй холбоотой нэг ч үндэслэл болсон асуудал байхгүй. Г****** асуудлаар буруутгадаг. Энэ ганцхан асуудлаар буруутгаж байгаа нь хариуцагчийн шүүхэд ирүүлсэн өөрийнх нь тайлбар байгаа, Засаг даргаас нэхэмжлэлийн нэг хувийг шүүхээс гардаж авсны дараа шүүхээс тогтоосон 14 хоногийн хугацаанд хариу тайлбар шүүхэд хүргүүлсэн. Т*** санхүүгийн хяналт шалгалтын үр дүнгээр зөрчил илэрсэн 6 акт тогтоогдсон байна. Тэгээд бид нар ажлаа төлөвлөсөн гэж ганцхан үндэслэл болчихсон бусад асуудал дурдагдаагүй.  Хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй, эс үгүй бол Ж*** чайна фестиваль компанийн дүрэмтэй хэргийн нэхэмжлэгч, хариуцагчийн хоорондоо маргаж байгаа аргумент, дэвшүүлж байгаа санал, тайлбарт тулгуурлахгүйгээр өмгөөлөгч нь өөр юм ярьдаг. М********* хамааралгүй, хэрэгтэй хамааралгүй ийм асуудлаар хүсэлт, тайлбар гаргаад явдаг. Нэхэмжлэгч 4 дүгээр сарын 25-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргаад, хэргийг 9 дугаар сарын 25-ны өдөр хэрэг шийдэгдэж байгаа, 5 сарын хугацаанд хариуцагч тал нотлох баримт бүрдүүлэхгүй.

5.6. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд ирээгүй байхад шүүх хуралдаанд оролцох эрхийг зөрчсөн, мэтгэлцэх ёстой байсан гэж буруутгаж байгаа юм байна. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг 5 сар сунжруулсан. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар шүүх нэхэмжлэлийг хүлээж авснаас хойш 60 хоногийн дотор  хянан шийдвэрлэх ёстой. Т******* хариуцагч тал хэргийг шийдвэрлүүлэх ямар ч сонирхолгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад болдог. Хариуцагч Засаг дарга өөрөө ирж болно, заавал төлөөлөгчөө оруулахгүйгээр өөрөө оролцож болдог. Хариуцагчийн өмгөөлөгч нь тухайн хуралдаанд оролцсон. Т******* хариуцагч талын  эрх ашиг ноцтой зөрчигдсөн гэж харахгүй байгаа. Тийм учраас давж заалдах гомдол үндэслэлгүй, анхан шатын шүүхийн шийдвэрийг хэвээр хүлээж өгнө үү гэсэн саналтай байна.

 

6. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбарт:

6.1. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.А зүгээс хүсэлт ирүүлсэн, түүнд хавсаргасан нотлох баримтууд нь хүндэтгэн үзэх шалтгаанд тооцогдохооргүй байсан. Тиймээс хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.А хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй учраас түүний эзгүйд нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчийн хүсэлтээр шүүх хуралдааныг үргэлжлүүлсэн. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийг зөрчөөгүй, мөн хариуцагчийн шүүх хуралдаанд оролцох эрхийг зөрчсөн асуудал биш юм.

6.2. Өмгөөлөгч С.А шинжээч томилох тухай хүсэлт гаргасан боловч хүсэлтийг хэрэгсэхгүй болгосон гэж тайлбарлаж байна. Тухайн хүсэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн шүүгчийн захирамж хүчин төгөлдөр байна. Ш томилуулах тухай хүсэлт нь тодорхой бус бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журамд нийцэхгүй байсан. А******  хяналт шалгалттай холбоотой дүгнэлтийг хүчингүй болгосон С****** сайдын шийдвэр буюу дээд шатны байгууллага албан тушаалтны шийдвэр хүчин төгөлдөр болно. Хэрвээ аудитын дүгнэлтийг хүчингүй болгосон дээд шатны байгууллагын буюу С****** сайдын шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхэд гомдол гаргах эрхтэй  боловч шүүхэд гомдол гаргаагүй. С****** сайдын шийдвэр хүчин төгөлдөр байна.  С****** сайдын шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхэд хандах ёстой атлаа аудитын акт үндэслэлтэй эсэхэд шинжээч томилох тухай хүсэлт гаргаж байгаа  нь ойлгомжгүй. Т*** тогтоодог, тусгай мэдлэг шаарддаг зүйл биш юм. Хууль журмын дагуу дээд шатны байгууллага хүчингүй болгосон акттай холбоотой асуудалд дүгнэлт гаргана гэсэн ойлголт байхгүй.

6.3. Хөдөлмөрийн гэрээ, дүрэм байхгүй гэж тайлбарлаж байна. Хөдөлмөрийн  тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт зааснаар ажил олгогч нь хөдөлмөрийн гэрээ байгуулах  үүргийг хүлээдэг, ажил олгогчийн зүгээс сахилгын шийтгэл ноогдуулсан, ажлаас чөлөөлсөн тушаал, шийдвэрийн үндэслэлийг өөрөө нотлох үүрэгтэй байдаг. Т******* хөдөлмөрийн гэрээ байсан эсэх, гэрээний дагуу хүлээх хариуцлагыг зөрчсөн бол, тэр нь нотлогдон тогтоогдсон байх ёстой. Ийм нөхцөл байдал тогтоогдоогүй байхад зөвхөн санхүүгийн хяналт шалгалтын аудитын актаар үндэслэж хариуцлага хүлээлгэсэн.Тухайн аудитын акт нь дээд шатны байгууллагын шийдвэрээр хүчингүй болсон байдаг. Иймээс гэрээ байхгүй, гэрээг  байгуулах үүрэг нь хариуцагч буюу ажил олгогчийн үүрэг байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй гарсан тул хэвээр үлдээж өгнө үү.

 

ХЯНАВАЛ:

 

7. Хариуцагчийн давж заалдах гомдлыг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг бүхэлд нь хянаж үзээд, анхан шатны шүүхийн шийдвэр мөн хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байх тул  шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

8. Нэхэмжлэгч Ж.А нь хариуцагч тус аймгийн Засаг даргад холбогдуулан, Засаг даргын 2025 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн Б/16 дугаартай захирамжийг хүчингүй болгож, **** ****** ****** ********** ******* ******* ** ***** ************ **** ХХК-ийн гүйцэтгэх захирлын ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалингийн олговрыг тооцон гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

9. Хэрэгт авагдсан нотлох баримтаар нэхэмжлэгч Ж.А нь Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2016 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн Б/472****** *********** ******* ** ***** ************ **** ХХК-ийн гүйцэтгэх захирлаар томилогдсон ажиллаж байхад тус аймгийн Засаг даргын 2025 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн Б/16 дугаартай “А****** “**** ХХК”-ийн захирал Ж.А ажлаас чөлөөлөх тухай” захирамжаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1, А****** эсрэг хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.3, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2.4, Төрийн хэмнэлтийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэг, К******** тухай хуулийн 84 дүгээр зүйлийн 84.4.1, 84.4.2, 84.4.4 дэх заалт, аймгийн И******* Т************ Х***** 2025 оны 40****** ********* ********* *********** ********** **** ХХК-ийн дүрмийн 8 дугаар зүйлийн 8.2, 9 дүгээр зүйлийн 9.4.1, 9.4.2, 9.4.4, 9.4.5, 9.4.7 дахь заалт, **** ХХК-ийн Т******* удирдах зөвлөлийн 2025 оны 02 дугаар албан бичгийг тус тус баримтлан захирал Ж.А “С********* хяналт, дотоод аудитын албаны улсын ахлах байцаагчийн хяналт шалгалтаар хууль зөрчсөн үйлдэл тогтоогдсон” гэсэн үндэслэлээр ажлаас нь чөлөөлсөн үйл баримт тогтоогджээ.

 

10. Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт “Хөдөлмөрийн хууль тогтоомж, хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод хэм хэмжээ, ажлын байрны тодорхойлолтыг зөрчсөн ажилтны буруутай үйлдэл, эс үйлдэхүйг сахилгын зөрчилд тооцно”, мөн хуулийн 123 дугаар зүйлийн 123.2-т “А*** олгогч буюу түүнээс эрх олгосон удирдах ажилтан сахилгын зөрчил гаргасан ажилтанд хуулийн тухайн зүйл хэсэгт заасан хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулах”-аар тус тус заажээ.

Х*********** “Тус аймгийн иргэдийн Т************ Х***** 2025 оны 40****** ********** ******** **** ******* ******* ***** **** ХХК-ийн төлөөлөн удирах зөвлөл 2025 оны 3 дугаар сарын 10-ны өдөр хуралдаж, аймгийн С********* хяналт, дотоод аудитын албаны 2025 оны төлөвлөгөө болон аймгийн Засаг даргын 2025 оны СХШ/04, С********* хяналт, дотоод аудитын албаны даргын баталсан 2024 оны СХШ/[**] **** *********** ******* **** ХХК-ийн 2022-2024 оны үйл ажиллагаанд хийсэн хяналт шалгалтын дүгнэлтийг хэлэлцсэн байх бөгөөд аймгийн С********* хяналт, ****** ******* ******* **** ХХК-ийн санхүүгийн үйл ажиллагаанд хийсэн хяналт шалгалтын дүгнэлтээр тогтоогдсон зөрчлүүд нь аймгийн иргэдийн Т************ Х***** 2025 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 40****** ********** **** ХХК-ийн шинэчлэн батлагдсан дүрмийн 9.4 дүгээр зүйлийн 9.4.1, 9.4.2, 9.4.5, 9.4.7-д заасан заалтуудыг зөрчсөн тухай 2025 оны 02 дугаар албан бичгээр, “**** ХХК”-ийн захирал Ж.А чөлөөлөх саналыг хүргүүлэх тухай 2025 оны 03 дугаар албан бичгийн дагуу 2025 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн Б/16 дугаар захирамжаар хууль, журмын дагуу Ж.А үүрэгт ажлаас нь чөлөөлсөн” гэж татгалзлаа тайлбарладаг боловч хариуцагчийн татгалзлын үндэслэл болгосон Баян-Өлгий аймгийн С********* Х*****, дотоод аудитын газрын улсын ахлах байцаагчийн 2025 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн төлбөрийн акт тогтоох тухай 18-06/10, 18-06/11, 18-06/12, 18-06/13, 18-06/14, 18-06/15 дугаартай актуудыг Монгол Улсын С****** сайдаас “Улсын ахлах байцаагч төлбөрийн акт тогтоохдоо З********* ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2, 25 дугаар зүйлийн 25.1.2, 26 дугаар зүйлийн 26.1, 26.2-т заасныг бүрэн хэрэгжүүлээгүй” гэх үндэслэлээр, З********* ерөнхий хуулийн 98 дугаар зүйлийн 98.1.2 дахь заалтад заасны дагуу тус тус хүчингүй болгон шийдвэрлэжээ.

Мөн Ж.А нь И******* Т************ Х***** 2025 оны 40****** ********* ********* *********** ********** **** ХХК-ийн дүрмийн холбогдох заалтуудыг зөрчсөн гэж тайлбарлаж байгаа боловч тухайн дүрмийг нотлох баримтаар гаргаж өгөөгүй тул анхан шатны шүүх хуралдаанаас энэ талаар дүгнэлт хийх боломжгүй талаарх шүүхийн дүгнэлтийг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна. Учир нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2 дахь заалт, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт тус тус зааснаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрсөн татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй.

 

11. А*** олгогч ажилтанд сахилгын шийтгэл ногдуулах үндэслэлийн талаар Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт зааснаар түүний сахилгын зөрчил гаргасан нөхцөл байдал тогтоогдох шаардлагатай. Хариуцагч аймгийн Засаг даргын нэхэмжлэгч Ж.А оногдуулсан ажлаас чөлөөлөх сахилгын шийтгэл оногдуулсан захирамжийн үндэслэл болгосон “нэхэмжлэгч Ж.А хууль зөрчсөн үйлдлийг тогтоосон” гэх Баян-Өлгий аймгийн С********* Х*****, дотоод аудитын газрын улсын ахлах байцаагчийн 2025 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн төлбөрийн акт тогтоох тухай 18-06/10, 18-06/11, 18-06/12, 18-06/13, 18-06/14, 18-06/15 дугаартай актууд нь эрх бүхий дээд шатны албан тушаалтны шийдвэрээр тус тус хүчингүй болсон байх тул Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт заасан урьдчилсан нөхцөл бүрдээгүй, ажилтанд сахилгын шийтгэл оногдуулсан хариуцагч Баян-Өлгий аймгийн Засаг даргын шийдвэрийн үндэслэл бүрэн үгүйсгэгдсэн байна гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэв.

 

12. Анхан шатны шүүх хуралдаан 2025 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн 09 цаг 30 минутад товлогдож, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.А өмгөөлөгч авах эрхийг хангаж, 2025 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 10 цаг 30 минут хүртэл хугацаагаар, 2025 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн шүүх хуралдааныг хариуцагчийн өмгөөлөгч Х.З хэргийн материалтай танилцуулахаар 2025 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн 14 цаг 30 минут хүртэл хугацаагаар,  2025 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн шүүх хуралдааныг хариуцагчийн шинээр авсан өмгөөлөгч С.А хэргийн материалтай танилцуулахаар 2025 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 13 цаг 30 минут хүртэл хугацаагаар тус тус хойшлуулж, хариуцагч талын шүүх хуралдаан хойшлуулах тухай хүсэлтүүдийг шүүх удаа дараа хангаж шийдвэрлэж байжээ.

2025 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр хариуцагчийн төлөөлөгч М.А нь Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөл болон Онцгой байдлын ерөнхий газраас тус Баян-Өлгий аймагт зохион байгуулагдах гэж буй “С****-2025” гэх стратегийн  команд штабын сургуулийн бэлтгэл ажил, зохион байгуулалтын хүрээнд 2 ажлын хэсэгт орж, судалгаа, үнэлгээ, төсөл боловсруулан бэлтгэл ажил ханган ажиллаж байгаа тул шүүх хуралдааныг тодорхойгүй хугацаагаар хойшлуулах тухай хүсэлт гаргасныг анхан шатны шүүх “шүүх хуралдааныг хойшлуулах” хуульд заасан хүндэтгэн үзэх шалтгаан биш гэж үзэн дүгнэж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.А оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэснийг буруутгах хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.

 

13. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацаанд олгогдвол зохих цалин хөлсний дундажтай тэнцэх олговрыг гаргуулахдаа хэрэгт авагдсан нотлох баримтуудыг зөв үнэлж, ажилгүй байсан хугацааны буюу  2025 оны 3 дугаар сарын 10-ны өдрөөс 2025 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийг хүртэлх 6 сар 13 хоногийн цалинтай тэнцэх олговорт 26,241,600 /6сар х 3,973,200=23,839,200 төгрөг ажлын 13 хоног х 184,800 төгрөг = 2,402,400 төгрөг, нийт 26,241,600 төгрөг/ төгрөгийг хариуцагч байгууллагаас гаргуулсан нь хуульд нийцсэн, үндэслэлтэй болжээ.

 

14. Ш***** хэрэг хянан шийдвэрлэгдэх ажиллагааны явцад Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлд заасан мэтгэлцэх зарчим бүрэн хэрэгжсэн, шүүх хэргийн оролцогчдын эрхийг зөрчөөгүй, Хөдөлмөрийн тухай хуулийн зохих заалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шийдвэрийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлд заасан үндэслэлээр өөрчлөх, хүчингүй болгох хууль зүйн үндэслэл тогтоогдоогүй байх тул ажилтныг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоосон анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр нь үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг дээр дурдсан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

15. Хариуцагчийн давж заалдах гомдол Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөнө.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх заалтыг удирдлага болгож,

 

ТОГТООХ нь:

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 302/ШШ2025/00829 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3 дахь хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь заалтаар хариуцагчийн давж заалдах гомдол тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай. 

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дахь хэсэг, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн”, “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн”, “шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн” зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                             С.ӨМИРБЕК

 

ШҮҮГЧ                                               Ж.ОТГОНХИШИГ

 

ШҮҮГЧ                                                Д.КӨБЕШ