| Шүүх | Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Солтанмуратын Өмирбек |
| Хэргийн индекс | 302/2025/00565/И |
| Дугаар | 212/МА2026/00006 |
| Огноо | 2026-01-14 |
| Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан /захиргааны албан хаагч/, |
Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 01 сарын 14 өдөр
Дугаар 212/МА2026/00006
Х.А нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай
Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Д.Көбеш даргалж, Ерөнхий шүүгч С.Өмирбек, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ж.Отгонхишиг нарын бүрэлдэхүүнтэй хийж,
тус аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч К.Бүлдирген даргалж шийдвэрлэсэн, 2025 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 302/ШШ2025/00792 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Баян-Өлгий аймгийн Ц***** сумын [**] дугаар багт оршин суух хаягтай Т**** овогт Х********** А********** нэхэмжлэлтэй, хариуцагч Баян-Өлгий аймгийн Ц***** сумын Засаг даргын Т***** газар /дарга Х.С/-т холбогдох,
“Баян-Өлгий аймгийн Ц***** сумын Засаг даргын Т***** газрын харьяа албаны хоёр дугаар байр, цагдаагийн байрны үйлчлэгчийн ажилд томилохыг үүрэг болгох” иргэний хэргийг нэхэмжлэгч, түүний нэхэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн 2025 оны 12 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч С.Ө илтгэснээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар А.А, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Е, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Х.З, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.С нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэлийн агуулга:
1.1. Х.А би Ц***** сумын ЗДТГ-ын даргын 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн Б/03 дугаартай тушаалаар Ц***** сумын ЗДТГ-ын албаны 2 дугаар байр, сумын цагдаагийн кабоны үйлчлэгч /цэвэрлэгч/-ээр томилогдон ажиллаж байхад ажил олгогч буюу сумын Засаг даргын Т***** газрын дарга Х.С намайг хууль бусаар ажлаас чөлөөлсөн тул Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн 130/ШШ2021/00663 дугаартай шийдвэрээр урьд эрхэлж байсан үйлчлэгчийн албан тушаалд эгүүлэн томилсон билээ.
1.2. Гэтэл Ц***** сумын ИТХ-ын ээлжит хуралдаанаас 2021 оны 10 дугаар сард Ц***** сумын Засаг даргын Т***** газрын 2 дугаар албаны байр /контор/-ын албан тушаалын бүтэц, орон тоог, цалин хөлсийг баталж өгөөгүй тул Ц***** сумын Засаг даргын Т***** газрын даргын 2021.9.24-ний өдрийн Б/18 дугаар тушаалаар “орон тоо хасагдсан, ажлын байр цомхотгосон” үндэслэлээр ажлаас чөлөөлөгдсөн.
1.3. Гэвч Х.А намайг Ц***** сумын ЗДТГ-ын албаны 2 дугаар байранд үйл ажиллагаа явуулдаг төрийн албан хаагчид буюу багийн Засаг дарга нар, сумын ахмадын хорооны дарга, сумын цагдаагийн хэсгийн байцаагч нар хүсэлт тавьж, 2025 оны 4 дүгээр сар хүртэл хөлсөөр ажиллах гэрээний журмаар хувиасаа хөлс төлж ажиллуулж ирсэн, дээрх албан тушаалтнууд сумын ИТХ-д асуудал оруулж, үйлчлэгчээр тасралтгүй ажиллаж, тухайн албан тушаалтнуудын өөрсдийн боломжоор, талуудын тохиролцоо ёсоор хөлс төлж, хөлсөөр ажиллуулж байсан бөгөөд тухайн орон тоо, цалин хөлсний асуудлыг хуралдаанд оруулж, шийдвэрлүүлэхээр саналыг жил бүр тавихаар ирсний ачаар 2024 оны орон нутгийн төсөвт Ц***** сумын Засаг даргын Т***** газрын албаны 2 дугаар байр /контор/, цагдаагийн кабоны үйлчлэгчийн бүтэц, орон тоог баталж, цалин хөлсөнд 5 сая төгрөг баталж өгсөн болно.
1.4. Гэтэл тухайн бүтэц, орон тоонд урьд томилогдон ажиллаж байгаад орон тооны цомхотголд хамрагдсан, мөн одоо хүртэл тухайн ажлын байранд хөлсөөр ажиллах гэрээ ёсоор ажиллаж ирсэн Х.А намайг томилон ажиллуулах шийдвэр гаргах нь шударга ёсонд нийцэх билээ.
1.5. А*** олгогч Ц***** сумын Засаг даргын Т***** газрын дарга Х.С нь Х.А миний тасралтгүй ажиллаж, үнэнч шударгаар хөдөлмөрлөж, тухайн ажлын байранд хөлсөөр ажиллаж, хөдөлмөрлөсөн хөдөлмөрийг үнэлж, томилох шийдвэр гаргах байтал Хөдөлмөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр ялгаварлан гадуурхаж, томилох шийдвэр гаргахгүй байгаад гомдолтой байна.
1.6. Энэ нь Хөдөлмөрийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.7 дахь хэсэгт заасан “Ш****** бус үйлдлийг хориглох” гэсэн А*** эрхлэлт, хөдөлмөрийн харилцааны суурь зарчим, ажилтан миний үндсэн эрхийг ноцтой зөрчсөн үйлдэл мөн.
1.7. Иймд, Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.1.1-т заасныг үндэслэн гомдол гаргагч Х.А намайг Ц***** сумын Засаг даргын Т***** газрын албаны 2 дугаар байр, цагдаагийн кабоны үйлчлэгчийн батлагдсан бүтэц, орон тоонд томилох шийдвэр гаргахыг даалгах шийдвэр гаргуулж өгнө үү.
2. Хариуцагч Баян-Өлгий аймгийн Ц***** сумын Засаг даргын Т***** газар /Х.С/-ын хариу тайлбар, татгалзал:
2.1. [****] сумын хүн амын тоо сүүлийн 3 жил дараалан арван мянгаас дээш тоологдсон тул З****** газрын 2009 оны 13 дугаар тогтоолоор Засаг даргын Т***** газрын бүтэц орон тоо 21 байх нормативыг хангасан. Иймд Засаг даргын Т***** газрын бүтэц орон тоог 21 байхаар тогтоож өгөх хүсэлтийг аймгийн Засаг даргад уламжилснаар аймгийн И******* Т************ Х***** 2024 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 30 дугаар тогтоолоор тус сумын Засаг даргын Т***** газрын орон тоог 21 байхаар тогтоож өгсөн. Уг орон тооны бүтцийг бүтэц орон тоо батлах тухай сумын Засаг даргын 2025 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн Б/03 дугаар захирамж, Засаг даргын Т***** газрын даргын 2025 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн Б/02 дугаар тушаалын хавсралтаар үйлчлэгч-1, хүний нөөц дотоод ажил хариуцсан ажилтан-1, тохижилт үйлчилгээ хариуцсан ажилтан-1, байхаар тогтоосон.
2.2. Э***** шийдвэрүүдийг үндэслэн шинээр бий болсон орон тоог олон нийтэд мэдээлж аймгийн Х******* халамж үйлчилгээний газарт зохих маягтын дагуу бүртгүүлэн энэ албан тушаалд ажиллахаар хүсэлт ирүүлсэн иргэдийн өргөдөл хүсэлтийг ажлын хэсэг гарган судлуулж, аймгийн Засаг даргын ажлын хэсэг байгуулах тухай 2025 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн А/158 дугаар захирамжид заасны дагуу эмзэг бүлгийн иргэдээс сонгон шалгаруулж иргэн С.Э томилон ажиллуулах шийдвэр гаргасан. Ө*** нь Засаг даргын Т***** газрын бүтэц орон тоо 18 байсан бөгөөд уг орон тоо дотор үйлчлэгчийн орон тоо нэг байсан. Уг орон тоонд иргэн Н.Е 2021 оноос хойш ажиллаж байгаа болно. Иймд иргэн Х.А ямар нэг байдлаар давуу байдал олгож шинээр бий болсон үйлчлэгчийн орон тоонд шууд томилон ажиллуулах боломжгүй болно.
3. Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 302/ШШ2025/00792 дугаар шийдвэрээр: Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.5-т заасныг баримтлан нэхэмжлэгч Х.А Ц***** сумын ЗДТГ-ын харьяа албаны 2 дугаар байр, Цагдаагийн кабоны байрны үйлчлэгч албан тушаалд томилох шийдвэр гаргахыг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.
4. Нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдолд:
4.1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 302[ШШ202500792 дугаар шийдвэрийг Ц***** сумын шуудан хүргэгчээс 2025 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч давж заалдаж дараах гомдлыг гаргаж байна.
4.2. Шүүх миний нэхэмжлэлд шаардсан асуудлуудад хууль зүйн үндэслэл бүхий шийдвэр гаргаж чадаагүй байна. Тухайлбал, Миний бие сумын И******* төлөөлөгчдийн хуралд өмнө ЗДТГ-ын кабон болон 2-р байрны ажилтнаар ажиллаж байсан орон тоонд нэмэгдэх орлогоос нэмж хөрөнгө хуваарилж өгч, хуучин ажиллаж байсан орон тоонд минь ажиллах боломж олгож өгөөч гэсэн хүсэлтийг хангаж зохих ёсоор төсөв хөрөнгө хуваарилж өгснийг үгүйсгэсэн байна.
4.3. Шүүхээс “Ц***** сумын хурлын байгууллагын энэхүү шийдвэрийг үгүйсгэж, Ц***** сумын 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 25, 2025 оны 12 сарын 30-ны өдрийн 25 дугаар тогтоолын хавсралтуудад ЗДТГ-ын хуучин байрыг цэвэрлэх ажилтны цалин НДШ-ийн хамт 10,700,0 сая төгрөг хуваарилагдсанаар ажлын байр бий болсон, ажилтан авч ажиллуулах ёстой гэсэн хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна” гэж буруу дүгнэж, миний Ц***** сумын ЗДТГ-ын цагдаагийн кабон болон 2-р байранд ажиллаж, мөн ажлаас гарч, мөн шүүхийн шийдвэрээр эгүүлэн томилогдож байсан бичиг баримтуудыг үнэлээгүйд гомдолтой байна.
4.4. Тус орон тоо 2013 оноос орон нутгийн давсан орлогоор санхүүжигдэж бий болсноор миний бие ажиллаж ирсэн билээ. 2021 онд тус сумд А******** нам ялж төрийн эрхийг авснаар биднийг хоморголон халж, энэхүү үйл явдлын эхлэл тавигдаж улмаар санхүүжилтийг хасаж биднийг ажилгүй болгож, 2024, 2025 онд А**** нам ялснаар дахиж уг орон тоог бий болж, ажиллах боломж гарч байхад, ЗДТГ-ын дарга Х.С сумын ИТХ-ын эрхийг үл хүндэтгэж, өөртөө давуу байдал олгож байгаагаар энэхүү маргаан үүссэн болно.
4.5. Иймд Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 302/ШШ2025/00792 дугаар шийдвэрийг хүчингүй болгож анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлийг хангаж өгөхийг давж заалдах шатны шүүхээс хүсэж байна.
5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдолд өгсөн тайлбарт:
5.1. 2025 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн сумын иргэдийн Т************ Х***** 15 дугаар тогтоолоор Х.А нэхэмжлэл дээр дурдаж байгаа асуудал буюу кабоны цэвэрлэгээтэй холбоотой 10,000,000 төгрөгийг хассан. Хоёрдугаарт, 2 үйлчлэгч сумын иргэдийн Т************ Х***** шийдвэр гарах хүртэл ажиллаж байсан. Эрх бүхий байгууллага аймгийн иргэдийн Т************ Х***** шийдвэрээр хоёр үйлчлэгчийн нэг нь цомхотголд орсон. Т****** биш ямар нэгэн хууль бус шалтгаанаар тэр хүнийг авч ажиллуулахгүй байгаа үндэслэл байхгүй.
5.2. С**** иргэдийн Т************ Х****** тухайн 2025 оны төсөв батлахаас өмнө нь аймгийн иргэдийн Т************ Х****** сумын төсвийг баталсан. У*** манайх 18 орон тоотой байсныг 21 орон тоотой болгож баталсан. З****** газрын 13 дугаар тогтоолд нийцүүлж, орон тоог 21 болгож баталж өгсөн. 21 орон тоо болгож нэмж 3 орон тоо бий болгосны нэгийг нь үйлчлэгчийн орон тоо болгосон. Т***** хүний нөөцийн мэдээллийн системд бүртгэж, З****** газраас тогтоосон цалингийн сүлжээгээр цалинжуулах байдлаар хууль хэрэгжүүлж, нэг үйлчлэгчийг ажиллуулсан. Т** үйлчлэгч тамгын газрын байр, албаны байртай холбоотой бүх газруудыг 2 цэвэрлэгч цэвэрлэхээр болж, дахиад нэмж цагдаагийн кабон зэрэг газрыг цэвэрлэх зориулалтаар орон нутгийн нэмэгдсэн орлогын хөрөнгөөр дахиад нэг цэвэрлэгч зөвхөн намайг ажиллуул гэсэн шаардлагыг тавьж байгаа нь хэрэгжих боломжгүй гэдгийг хэлсэн.
5.3. О*** нэг үйлчлэгч ажиллаж байгаа. Х.А ажиллуулах орон тоо байхгүй. К***** цахилгаан, интернэтийн төлбөр бусад үйлчилгээний төлбөрийг манай Засаг даргын тамгын газар хариуцдаг тул түүнийг манайхаас цэвэрлэдэг.
ХЯНАВАЛ:
6. Нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн гомдлоор авч хэлэлцсэн Х.А нэхэмжлэлтэй, хариуцагч Баян-Өлгий аймгийн Ц***** сумын Засаг даргын Т***** газарт холбогдох иргэний хэргийг бүхэлд нь хянаж үзээд, анхан шатны шүүхийн шийдвэр мөн хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.
7. Нэхэмжлэгч Х.А нь хариуцагч Баян-Өлгий аймгийн Ц***** сумын Засаг даргын Т***** газарт холбогдуулж үйлчлэгчийн ажилд томилох шийдвэр гаргахыг ажил олгогчид үүрэг болгох тухай нэхэмжлэл гаргаж, үндэслэлээ “ажил олгогчийн 2021.9.24-ний өдрийн Б/18 дугаар тушаалаар “орон тоо хасагдсан, ажлын байр цомхотгосон” үндэслэлээр ажлаас чөлөөлөгдсөн, намайг Ц***** сумын ЗДТГ-ын албаны 2 дугаар байранд үйл ажиллагаа явуулдаг төрийн албан хаагчид буюу багийн Засаг дарга нар, сумын ахмадын хорооны дарга, сумын цагдаагийн хэсгийн байцаагч нар хүсэлт тавьж, 2025 оны 4 дүгээр сар хүртэл хөлсөөр ажиллах гэрээний журмаар хувиасаа хөлс төлж ажиллуулж ирсэн, дээрх албан тушаалтнууд... жил бүр ИТХ-д асуудал тавьснаар 2024 оны орон нутгийн төсөвт миний ажиллаж байсан орон тоог баталж, цалин хөлсөнд 5 сая төгрөг баталж өгсөн...” гэж тайлбарлажээ.
8. Хариуцагч энэхүү гомдлыг эс зөвшөөрч шүүхэд хариу тайлбар ирүүлсэн ба үндэслэлээ “...ИТХ-ын 2024.12.28-ны өдрийн 30 дугаар тогтоолоор тус сумын Засаг даргын Т***** газрын орон тоог 21 байхаар тогтоосон. Уг орон тооны бүтцийг сумын Засаг даргын 2025.01.13-ны өдрийн Б/03 дугаар захирамж, Засаг даргын Т***** газрын даргын 2025 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн Б/02 дугаар тушаалын хавсралтаар үйлчлэгч-1, хүний нөөц дотоод ажил хариуцсан ажилтан-1, тохижилт үйлчилгээ хариуцсан ажилтан-1 байхаар тогтоосон. Э***** шийдвэрүүдийг үндэслэн шинээр бий болсон орон тоог олон нийтэд мэдээлж аймгийн Х******* халамж үйлчилгээний газарт зохих маягтын дагуу бүртгүүлэн, хүсэлт ирүүлсэн иргэдийн өргөдлийг ажлын хэсэг гарган судлуулж, аймгийн Засаг даргын ажлын хэсэг байгуулах тухай 2025.3.13-ны өдрийн А/158 дугаар захирамжид заасны дагуу эмзэг бүлгийн иргэдээс сонгон шалгаруулж иргэн С.Э томилон ажиллуулах шийдвэр гаргасан. Ө*** нь Засаг даргын Т***** газрын бүтэц орон тоо 18 байсан бөгөөд уг орон тоо дотор үйлчлэгчийн орон тоо нэг байсан. Уг орон тоонд иргэн Н.Е 2021 оноос хойш ажиллаж байгаа. Иймд иргэн Х.А ямар нэг байдлаар давуу байдал олгож шинээр бий болсон үйлчлэгчийн орон тоонд шууд томилон ажиллуулах боломжгүй” гэж тайлбарлан талууд шүүхэд мэтгэлцжээ.
9. Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад, дараах үйл баримтууд, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой нөхцөл байдлууд тогтоогдов. Үүнд:
- Ц***** сумын Засаг даргын Т***** газрын даргын 2021 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн б/04 дүгээр тушаалаар Х.А ажилд томилсон тус Т***** газрын даргын 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн Б/11 дүгээр тушаалыг хүчингүй болгож байсан,
- мөн түүнийг Баян-Өлгий аймгийн Ц***** сумын Засаг даргын Т***** газрын даргын 2021 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн Б/06 дугаартай тушаалаар сумын цагдаагийн байрны /кабон/ үйлчлэгчээр томилон ажиллуулж байсан,
- мөн нэхэмжлэгч Х.А нь Баян-Өлгий аймгийн Ц***** сумын Засаг даргын Т***** газрын даргад холбогдуулан Баян-Өлгий аймгийн Ц***** сумын Засаг даргын Т***** газрын үйлчлэгч ажилтай Н.Е жирэмсний амралтаа дуусгаад ажилд орох хүртэл тус газрын үйлчлэгчээр эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гарсныг Баян-Өлгий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 130/ШШ2021/00663 дугаартай шийдвэрээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Баян-Өлгий аймгийн Ц***** сумын Засаг даргын Т***** газрын үйлчлэгч ажилтай Н.Е жирэмсний амралтаа дуусгаад ажилд орох хүртэл тус газрын үйлчлэгчээр нэхэмжлэгч Х********** А********** эгүүлэн томилж байсан,
- 2021 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн Б/11 дугаартай тушаалаар “жирэмсний болон амаржсаны амралт авсан Засаг даргын Т***** газрын үйлчлэгч Н.Е оронд Х********** А********** 2021 оны 03 дугаар сарын 03-ны өдрөөс эхлэн эгүүлэн түр томилон ажиллуулж байсан,
- хамгийн сүүлд Баян-Өлгий аймгийн Ц***** сумын Засаг даргын Т***** газрын даргын 2021 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн Б/18 дугаартай “Х.А үйлчлэгчийн ажлаас чөлөөлөх тухай” тушаалаар С**** Засаг даргын Т***** газрын дэргэдэх кабон буюу цагдаагийн байрны үйлчлэгч Х********** А********** орон тоо хасагдсан гэсэн үндэслэлээр 2021 оны 9 дүгээр сарын 24-ний өдрөөс эхлэн үүрэгт ажлаас чөлөөлж байсан,
- Баян-Өлгий аймгийн Ц***** сумын Засаг даргын 2025 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн Б/03 дугаартай “Б****, орон тоо батлах тухай” захирамжийн хавсралтаар С**** Засаг Т***** газрын бүтэц орон тоог “21” гэж, Ц***** сумын Засаг даргын Т***** газрын даргын 2025 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн Б/02 дугаартай “Засаг даргын Т***** газрын бүтэц орон тоо, цалингийн санг тогтоох тухай” тушаал болон түүний хавсралтаар Ц***** сумын Засаг даргын тамгын газрын бүтэц орон тоог мөн “21” байхаар тус тус баталж байсан зэрэг үйл баримтууд тогтоогджээ.
10. Нэхэмжлэгч Х.А нь Баян-Өлгий аймгийн Ц***** сумын Засаг даргын Т***** газрын харьяа, тус сумын Цагдаагийн байрны үйлчлэгчийн ажилд 2021 онд ажиллаж байгаад ажлын байр хасагдсан гэх үндэслэлээр ажлаас чөлөөлөгдсөн, үүнээс хойш 2025 оны 4 дүгээр сар хүртэл хөлсөөр ажиллах гэрээгээр ажиллаж байсан гэх үйл баримтууд тогтоогдсон бөгөөд эдгээр нөхцөл байдлууд нь хариуцагч буюу ажил олгогч Баян-Өлгий аймгийн Ц***** сумын Засаг даргын Т***** газарт Х.А тус газрын харьяа албаны 2 дугаар байр буюу цагдаагийн байрны үйлчлэгчийн ажилд томилох шийдвэр гаргахыг шүүхээс үүрэг болгох хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.
11. Иргэний хуулийн Г**** гуравдугаар бүлэгт заасан, ажил гүйцэтгэх, туслалцаа үзүүлэхтэй холбоотой үүргийн харилцааны нэгэн төрөл болох хөдөлмөрлөхтэй холбоотой иргэний эрх зүйн харилцаанд, тухайлбал төрийн байгууллагад ажилладаг төрийн үйлчилгээний албан хаагчтай эрх бүхий албан тушаалтан мөн хуулийн 369 дүгээр зүйлийн 369.1 дэх хэсэгт заасан хөдөлмөрийн гэрээ байгуулж ажиллуулдаг. Иргэний хуулийн 369 дүгээр зүйлийн 369.3 дахь хэсэгт зааснаар ажил гүйцэтгэх, туслалцаа үзүүлэхтэй холбоотой үүргийн харилцааны нэгэн төрөл болох хөдөлмөрийн гэрээнд Иргэний хуулийн ерөнхий ангийн үндэслэл бусад гэрээний нэгэн адил хамаарч, талууд тэгш эрхийн үндсэн дээр, сайн дураараа, гэрээний агуулгыг Хөдөлмөрийн тухай хуульд нийцүүлэн өөрсдөө тодорхойлох зэрэг гэрээний эрх чөлөөний суурь зарчмууд нэгэн адил үйлчилдэг.
12. Иргэний хуулийн 369 дүгээр зүйлийн 369.3 дахь хэсэгт “Хөдөлмөрийн гэрээ байгуулах нөхцөл, журмыг хуулиар тогтооно” гэж, Хөдөлмөрийн тухай хууль /Ш********* найруулга/-ийн 4 дүгээр зүйлийн 4.1.9 дэх заалтад “хөдөлмөрийн гэрээ” гэж хөдөлмөр эрхлэлтийн харилцааны үндсэн дээр ажил олгогч, ажилтан харилцан тохиролцсоны дагуу хийсэн тохиролцоог гэж, мөн хуулийн 42 дугаар зүйлийн 42.1.1 дэх заалтад ажилтан нь ажил олгогчтой сайн дурын үндсэн дээр хөдөлмөрийн гэрээ байгуулах, өөрчлөх, цуцлах эрхтэй гэж, 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт ажил олгогч, ажилтан харилцан тохиролцож, хөдөлмөрийн гэрээ байгуулна гэж тус тус хуульчилсан тул хариуцагч тус аймгийн Ц***** сумын Засаг даргын Т***** газрын даргыг нэхэмжлэгч Х.А хуулиар хамгаалагдсан эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн гэж үзэх аливаа үндэслэл тогтоогдоогүй тул, түүнд Х.А хөдөлмөрийн гэрээ байгуулж, түүнийг Ц***** сумын цагдаагийн байрны үйлчлэгчийн ажилд томилох шийдвэр гаргахыг хуульд зааснаас бусад тохиолдолд ажил олгогчид даалгах хууль зүйн үндэслэлгүй болно.
13. Хөдөлмөрийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1.3 дахь заалтад “ажлын байр нь хасагдсан шалтгаанаар ажилтны хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосноос хойш гурван сарын дотор уг ажлын байр дахин бий болсноос хойш 30 хоногийн дотор ажилтан хүсэлт гаргасан” бол тухайн ажилтныг урьд эрхэлж байсан ажилд нь эгүүлэн томилох үүрэг ажил олгогчид үүсэх бөгөөд Х.А ажиллаж байсан Ц***** сумын Цагдаагийн байрны үйлчлэгчийн ажлын байр 2021 онд хасагдсанаас хойш 3 сарын дотор дахин бий болсон зэрэг тухайн зохицуулалтад заасан урьдчилсан нөхцөлүүд хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдоогүй байх тул Х.А нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр нь үлдээж шийдвэрлэв.
14. Давж заалдах гомдолд заасан үндэслэлүүдийг хянаж үзвэл, анхан шатны шүүхийн шийдвэрийг өөрчлөх, хүчингүй болгох талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1 дэх хэсэгт заасан аль нэг үндэслэл хэргээс тогтоогдоогүй тул энэ талаар гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих үндэслэлтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх заалтыг удирдлага болгож,
ТОГТООХ нь:
1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 302/ШШ2025/00792 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь заалтаар нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дахь хэсэг, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах”, “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн”, “хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн”, “эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой” зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.КӨБЕШ
ШҮҮГЧ Ж.ОТГОНХИШИГ
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ С.ӨМИРБЕК