Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 08 сарын 25 өдөр

Дугаар 103/ШШ2016/00368

 

 

 

 

 

20*******6 оны 08 сарын 25 өдөр

Дугаар *******03/ШШ20*******6/00368

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч П.Туяа даргалж, шүүгч Т.Ганчимэг, Т.Эрдэнэтунгалаг нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч:******* онд ******* аймгийн ******* суманд төрсөн, ******* настай, *******, ******* дүүргийн ******* дүгээр хороо *******5 дугаар байрны ******* тоотод оршин суух, овогт нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *******82 онд аймгийн суманд төрсөн, настай, , ******* дүүргийн дүгээр хороо тоотод оршин суух, овогт холбогдох эд хөрөнгөд учирсан гэм хорын хохирол 2.65 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 20*******6 оны 06 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ц., хариуцагч Д., иргэдийн төлөөлөгч Г., нарийн бичгийн дарга Л.Отгончимэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ц. шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Д. нь ******* дүүргийн *******5 дугаар байрны тоотод оршин суудаг. 20*******6 оны 3 дугаар сарын 2-ний өдөр намайг гэртээ байхад дээд айлаас ус алдсан. Би ус суваг руу ярьж дуудлага өгч сантехникчтэй хамт дээд айлд ороход гал тогооны өрөөний крантнаас ус гоожсон, жижиг сав тосчихсон, тэр сав нь хальсан байдалтай, хулдаасыг нь сөхөөд харахад тэр чигээрээ норчихсон байсан. Сантехникч энэ айлын буруу байна, манайхаас тодорхойлолт аваарай гэсний дагуу тодорхойлолт авч хэрэгт хавсаргасан. Өмнө нь 20*******6 оны 03 дугаа сарын 07-ны өдөр ус алдаж манай гал тогооны өрөөний тааз шарласан байхаар нь дээд айлдаа орж сануулж хэлсэн. Манайх Улаанбаатар хотоос хүмүүс ирж засвар хийсэн байсан. Сануулж хэлсээр байтал 20*******6 оны 03 дугаар сарын 2-ний өдөр дахин ус алдсан. Ус алдсаны дараа дахин засвараа хийлгэсэн. Иймд эд хөрөнгөд учирсан гэм хорын хохирол үнэлгээгээр тогтоосон 255.*******5 төгрөг, шинжээчийн хөлс 25500 төгрөг нийт 2.65 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч Д. шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Манайх энэ байрыг хөлсөлж сууж байсан. Анх ус алдахад манайд том хүн байхгүй хүүхдүүд байсан. Би тэр дор нь засварчин дуудаж ус алдсан хэсгийг янзлуулсан. Тэгсэн дахин ус шүүрээд байхаар нь үзэхэд гал тогооны тосгуурны доод резин нь байхгүй болчихсон байхаар нь бас янзлуулсан. Түрээсийн байр учир муудсан зүйлийг иж бүрнээр нь сольж чадахгүй байсан. Би нэхэмжлэгчид байранд чинь засвар хийж өгье гэхэд зөвшөөрөөгүй. Би нэхэмжлэгчийн нэхэмжилж байгаа мөнгийг орон сууцны даатгалаас гаргуулж өгөх хүсэлтэй байна. Эхлээд байрыг чинь засаж өгье гэхэд *******.000.000 төгрөг дараа нь 500.000 гэх мэтээр нэхэмжлээд байсан гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь :

 

Нэхэмжлэгч Ц. нь хариуцагч Д. холбогдуулан эд хөрөнгөд учирсан гэм хорын хохирол 2.65 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Хариуцагч нь тухайн үед ус алдсаныг хүлээн зөвшөөрч байгаа боловч хөлсөлж байсан байрны сантехник муудсанаас ус алдсан учраас орон сууцны даатгалаар хохирлыг төлүүлнэ гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.

Учир нь: Хариуцагч Д.ийн оршин сууж байсан ******* дүүргийн ******* дүгээр хороо, *******5 дугаар байрны тоот байрны гал тогооны холигч эвдэрснээс доод давхарын айл болох *******5 дугаар байрны ******* тоотод ус алдаж унтлагын өрөө, коридор, гал тогооны өрөөнүүдийн тааз шарлаж, ханын цаас хуурч унан нэхэмжлэгчид 255.*******5 төгрөгийн хохирол учирсан, уг хохирлын үнэлгээ гаргуулахаар 25500 төгрөгийг төлсөн болох нь зохигчдын шүүх хуралдаанд өгсөн тайлбар, *******-Ус ОНӨААТҮГ-ын тодорхойлолт, Сэлэнгэ Эстимэйт хөрөнгийн үнэлгээний хохирлын үнэлгээний тайлан, үнэлгээний төлбөр хураасан баримт, *******5 дугаар байрны ******* тоот байрны ус алдсаны дараах фото зургууд зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Хариуцагч нь тухайн байрыг түрээслэж амьдарч байсан гэж тайлбарлаж байгаа ч түрээсийн гэрээ хэрэгт авагдаагүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч өөрийн татгалзал тайлбараа өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргах өгөх үүрэгтэй бөгөөд уг үүргээ биелүүлээгүй, хариуцагчийн татгалзал үндэслэлгүй байна.

Иргэний хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт заасан гэм хор учруулсан этгээд ийнхүү гэм хор учруулсан нь түүний буруугаас болоогүй гэдгийг нотолбол хуульд зааснаас бусад тохиолдолд гэм хор учруулсны хариуцлагаас чөлөөлөгдөнө гэсэн заалтыг хэрэглэх үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагч Д. нь Иргэний хуулийн 7 дугаар зүйлийн 7.*******, 5*******0 дугаар зүйлийн 5*******0.******* дэх хэсгүүдэд зааснаар гэм хорын хохирол 2.65 төгрөгийг төлөх үүрэгтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.*******, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.*******.******* дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 070 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 070 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн **************5 дугаар зүйлийн **************5.2.*******, **************6, **************8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь :

*******. Иргэний хуулийн 7 дугаар зүйлийн 7.*******, 5*******0 дугаар зүйлийн 5*******0.******* дэх хэсэгт зааснаар хариуцагч овогт ээс эд хөрөнгөд учирсан гэм хорын хохирол 2.65 төгрөгийг гаргуулж овогт д олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.*******, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.*******.*******-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 070 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 070 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ц.д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн ************** дүгээр зүйлийн **************.2, **************.-т хэсгүүдэд зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш ******* хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.

. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******20 дугаар зүйлийн *******20.2 дахь хэсэгт зааснаар зохигч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш ******* хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн ************** дүгээр зүйлийн **************.7-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ТУЯА.

ШҮҮГЧИД Т.ГАНЧИМЭГ

Т.ЭРДЭНЭТУНГАЛАГ