Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 07 сарын 09 өдөр

Дугаар 675

 

 

 

 

 

 

 

   2019            7            09                                       2019/ШЦТ/675

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Болдбаатар даргалж,

            нарийн бичгийн дарга Б.Бумчимэг,

            улсын яллагч П.Эрдэнэбаатар,

            шүүгдэгч Н.Э, А.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

            Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Амгаа овогт Нарантуяагийн Э, Хиад овогт Алдарын Б нарыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1909021290773 дугаартай хэргийг 2019 оны 7 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

            Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

            1. Монгол Улсын иргэн, 1999 оны 01 дүгээр сарын 19-нд Улаанбаатар хотод төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, оюутан, “Рамада” зочид буудалд зөөгч, ам бүл-4, эцэг, эх, дүү нарын хамт, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Амгаа овогт Нарантуяагийн Э, /регистрийн дугаар /,

            2.Монгол Улсын иргэн, 1995 оны 11 дүгээр сарын 23-нд Улаанбаатар хотод төрсөн, 23 настай, эрэгтэй, дээд боловсролтой, зураглаач мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эцэг, эх, дүү нарын хамт , урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Хиад овогт Алдарын Б, /регистрийн дугаар /,

         

            Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

            Яллагдагч Н.Э нь 2019 оны 5 дугаар сарын 25-наас 26-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэр Ар хустай зуслангийн задгай тоотод хохирогч Э.Мөнхбаяртай хэрүүл маргаан үүсгэн маргалдаж, улмаар цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,

          Яллагдагч А.Б нь 2019 оны 5 дугаар сарын 25-наас 26-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэр Ар хустай зуслангийн задгай тоотод хохирогч Г.Төгөлдөртэй найз Н.Эыг өмөөрч зууралдан зодолдож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

          ТОДОРХОЙЛОХ нь:

          Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Н.Эыг 2019 оны 5 дугаар сарын 25-наас 26-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэр Ар хустай зуслангийн задгай тоотод хохирогч Э.Мөнхбаяртай хэрүүл маргаан үүсгэн маргалдаж, улмаар цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,

          мөн шүүгдэгч А.Быг 2019 оны 5 дугаар сарын 25-наас 26-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэр Ар хустай зуслангийн задгай тоотод хохирогч Г.Төгөлдөртэй найз Н.Эыг өмөөрч зууралдан зодолдож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэж үзэж тэдгээрийг Эрүүгийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татаж, яллагдагч нарт холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллагдагч нарт хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналаа бичиж хэргийг шүүхэд ирүүлжээ.  

 

          Шүүх шүүгдэгч Н.Э, А.Б нарт холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5-д зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзэв.

 

          Шүүгдэгч Н.Э нь 2019 оны 5 дугаар сарын 25-наас 26-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэр Ар хустай зуслангийн задгай тоотод хохирогч Э.Мөнхбаяртай хэрүүл маргаан үүсгэн маргалдаж, улмаар цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь:

          Хохирогч Э.Мөнхбаярын “2019 оны 5 дугаар сарын 25-ны орой 23 цаг өнгөрч байх үед миний найз охин болох Хулангийн зуслан руу буюу Сүхбаатар дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах зуслангийн байран дээр очсон. ...Би чимээгээ аяд гэж хэлэхэд тэнд байсан. Эрхэмээтэй хамт ирсэн Батука гэх залуу гараараа миний зүүн шанаа руу нэг удаа цохисон. Тэгтэл Эрхэмээ Батукаг надаас салгасан. Эрхэмээ найзуудаа аваад явлаа гэж хэлээд машинаа асаагаад хашаанаас гараад явцгаасан. Тэгээд Төгөлдөр, Хулан бид гурав унтаж амарч байтал 06 цагийн үед тэд нар буцаж ирээд Эрхэмээ нь над руу дайраад, чи миний найз охиныг доромжиллоо гэхээр нь би юу ч хэлэлгүй дуугай, гутлаа өмсөх гээд орон дээрээ сууж байтал Эрхэмээ нь миний нүдэндээ зүүсэн байсан нүдний шил рүү гараараа нэг удаа цохиод, нүдний шилний гуя хугалаад нүд зулгалсан. Эрхэмээ нь миний цээжин дээр гарч суугаад гараараа миний нүүр лүү нэлээн хэдэн удаа цохисон. Тэгээд дээр сууж байхдаа миний өмссөн фудволькны захаар миний хүзүүг боогоод зодож байхад миний найз Төгөлдөр гаднаас орж ирээд миний дээр сууж байсан Эрхэмээг татаж буулгасан Энэ үед Батука нь Төгөлдөрийн араас татаж боосон. Тэгээд Батука тэр 2 зууралдсан. Надад гомдол, санал байхгүй, нэхэмжлэх зүйлгүй, хохирлын талаар маргаангүй...” гэсэн мэдүүлэг /хх-14-21/,

          Хүний биед хийгдсэн шүүх эмнэлгийн шинжилгээний ¹6524 тоот актын “…Э.Мөнхбаярт хүзүү, зүүн зовхи, хацрын төвгөрийн зулгаралт гэмтэл тогтоогдлоо. ...Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. ...Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэсэн дүгнэлт, шүүгдэгч Н.Эын мөрдөн байцаалтад сэжигтэн, яллагдагчаар үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг болон хэрэгт цугларсан бичгийн бусад нотлох баримтуудаар,

          Шүүгдэгч А.Б нь 2019 оны 5 дугаар сарын 25-наас 26-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэр Ар хустай зуслангийн задгай тоотод хохирогч Г.Төгөлдөртэй найз Н.Эыг өмөөрч зууралдан зодолдож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь:  

          хохирогч Г.Төгөлдөрийн “Эрхэмээ нь Мөнхбаяр луу дайраад, чи миний найз охиныг доромжиллоо гэж хэлээд Мөнхбаярын дээр нь гараад суучихсан цохиж зодсон, ...тэгтэл намайг Батука гэгч хоёр гараараа миний хүзүү хоолойноос боож, Батука бид хоёр ноцолдсон. Миний биед учирсан дээд уруулын дотор салстын язарсан шарх, дээд уруулын зөөлөн эдийн няцрал гэмтлийг Батука цохисон болохоор учруулсан. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-26-32/,

          Хүний биед хийгдсэн шүүх эмнэлгийн шинжилгээний ¹6535 тоот актын “…Г.Төгөлдөрийн биед дээд уруулын дотор салстын язарсан шарх, дээд уруулын зөөлөн эдийн няцрал, эрүүний зүүн булан орчмын зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. ...Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. ...Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэсэн дүгнэлт, шүүгдэгч А.Бын мөрдөн байцаалтад сэжигтэн, яллагдагчаар үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг болон хэрэгт цугларсан бичгийн бусад баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдсон.

 

          Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх бөгөөд шүүгдэгч нарын дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

          Шүүгдэгч Н.Э, А.Б нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн нь хуульд заасан шаардлагыг хангасан байгаагаас гадна шүүгдэгч Н.Э, А.Б нар нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасан, прокурорын яллагдагч нарт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг яллагдагч Н.Э, А.Б нарт танилцуулсан нь хуульд нийцсэн байна.  

          Иймд шүүх шүүгдэгч Н.Э, А.Б нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын харгалзан шүүгдэгч Н.Э, А.Б нарыг тус бүр 450 нэгжээр торгох ял оногдуулж шийдвэрлэв.

 

          Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Н.Э, А.Б нар нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдав.

         

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 5, 8, 9, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Амгаа овогт Нарантуяагийн Эыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

Шүүгдэгч Хиад овогт Алдарын Быг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Э, А.Б нарыг тус бүр 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан Н.Э, А.Б нар нь торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг тайлбарласугай.  

 

4.Шүүгдэгч Н.Э, А.Б нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 

5.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

6.Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

7.Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Н.Э, А.Б нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхийг дурдсугай.

 

                       

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     З.БОЛДБААТАР