Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 08 сарын 30 өдөр

Дугаар 103/ШШ2016/00369

 

 

 

 

 

201******* оны 08 сарын *******0 өдөр

Дугаар 10*******/ШШ201*******/00**************9

Улаанбаатар хот

 

                       Хариуцагч хүлээн зөвшөөрсөн                        

******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Туяа би,

Нэхэмжлэгч: ******* дүүргийн ******* хэлтсийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ******* дүүргийн 1 дүгээр хороо, ******* ******* дугаар гудамжны ******* тоотод оршин суух, ******* ХХК-д холбогдох татварын өр 550.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 201******* оны 08 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч хянаад:

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* дүүргийн ******* хэлтэс шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ******* ХХК нь 2015 оны 4 дүгээр улирлын аж ахуй нэгжийн орлогын албан татварын тайлангаар 550.000 төгрөгийн татварын өрийг хуульд заасан тодорхой хугацаанд төлж барагдуулахгүй төсвийн орлого бүрдүүлэхэд саад учруулж байна. Иймд ******* ХХК-иас 550.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч ******* ХХК-ийн захирал Т.******* нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Манай компани нь татварын хэлтсийн нэхэмжилсэн 550.000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. ******* хэлтсийн нэхэмжилсэн 550.000 төгрөгийг 201******* оны 9 дүгээр сарын 2*******-ны өдөр 100.000 төгрөг, 201******* оны 10 дугаар сарын 2*******-ны өдөр 150.000 төгрөг, 201******* оны 11 сарын 2******* нд 150.000 төгрөг, 201******* оны 12 дугаар 2*******-нд 150.000 төгрөгийг тус тус төлж барагдуулах хүсэлттэй байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ******* дүүргийн ******* хэлтэс нь ******* ХХК-д холбогдуулан татварын өр 550.000 төгрөг гаргуулахыг шаарджээ.

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Учир нь: ******* ХХК нь татварын хэлтсийн нэхэмжилсэн 550.000 төгрөгийг 201******* оны 9 дүгээр сарын 2*******-ны өдрөөс 201******* оны 12 дугаар 2*******-ныг хүртэл төлбөрийг хувааж төлнө гэсэн тайлбарыг шүүхэд бичгээр ирүүлсэн бөгөөд хариуцагчийн зөвшөөрөл нь Иргэний хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх ашиг сонирхлыг хөндөөгүй байна.

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар ******* ХХК-иас 550.000 төгрөгт ноогдох тэмдэгтийн хураамж 17.150 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож 8575 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулахаар шийдвэрлэв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2-т заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч ******* дүүргийн ******* хэлтсийн нэхэмжлэлтэй, ******* ХХК-д холбогдох татварын өр 550.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нь 201******* оны 9 дүгээр сарын 2*******-ны өдөр 100.000 төгрөг, 201******* оны 10 дугаар сарын 2*******-ны өдөр 150.000 төгрөг, 201******* оны 11 сарын 2******* нд 150.000 төгрөг, 201******* оны 12 дугаар 2*******-нд 150.000 төгрөгийг тус тус төлөхөөр нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Нэхэмжлэгч байгууллага нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.4 дэх хэсэгт зааснаар тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай

*******.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар хариуцагч ******* ХХК-иас 8575 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.*******-д зааснаар хариуцагч тогтоосон хугацаанд төлбөрөө төлөөгүй бол энэхүү шүүгчийн захирамжийг шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

        ШҮҮГЧ                                    П.ТУЯА