| Шүүх | Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дүйсэнбекийн Көбеш |
| Хэргийн индекс | 302/2025/00918/И |
| Дугаар | 212/МА2026/00008 |
| Огноо | 2026-01-30 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 01 сарын 30 өдөр
Дугаар 212/МА2026/00008
Х*******, халамжийн үйлчилгээний газрын
нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай
Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч С.Өмирбек даргалж, шүүгч Д.Көбеш, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ж.Отгонхишиг нарын бүрэлдэхүүнтэй хийж,
тус аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Х.Мейрамбек даргалж шийдвэрлэсэн, 2025 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 302/ШШ2025/01035 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Баян-Өлгий аймгийн Х*******, халамжийн үйлчилгээний газар /дарга А.Г/-ын нэхэмжлэлтэй, хариуцагч Баян-Өлгий аймгийн [****] сумын [**] дугаар багт оршин суух Б**** овогт Н*********** К****, Баян-Өлгий аймгийн [****] сумын [**] дугаар багт оршин суух Ж**** овгийн Ш********* Б******* нарт холбогдох,
“А**** байрыг дэмжих хөтөлбөрт хамрагдаж авсан зээлийн төлбөр [*******] төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хариуцагч Н.К гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн 2025 оны 12 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч шүүгч Д.К илтгэснээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар А.А, нэхэмжлэгчийн төлөөлөгч А.Г, хариуцагч Н.К /цахим сүлжээгээр/ нар оролцов.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Баян-Өлгий аймгийн Х*******, халамжийн үйлчилгээний газрын хариуцагч Н.К, Ш.Б нарт холбогдуулан гаргасан “А**** байрыг дэмжих хөтөлбөрт хамрагдаж авсан зээлийн төлбөр 2,000,000 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагч Н.К гаргасан давж заалдах гомдлын хүрээнд хянан хэлэлцэж, анхан шатны шүүх хэргийн үйл баримтад Иргэний хуулийн холбогдох заалтыг зөв тайлбарлаж хэрэглэсэн, хэргийг анхан шатны шүүхээр хянан шийдвэрлэгдэх явцад мэтгэлцэх зарчим бүрэн хэрэгжсэн, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байна.
Иймд дараах үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Н.К давж заалдах журмаар гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч талаас Баян-Өлгий аймгийн Х*******, халамжийн үйлчилгээний газраас хэрэгжүүлдэг Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрүүдийн хүрээнд Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлийн 2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 01 дүгээр тогтоолоор батлагдсан “Х******* бэрхшээлтэй иргэний ажлын байрыг дэмжих хөтөлбөр”-ийн 3.4-т заасны дагуу Н*********** К***** 2,000,000 төгрөгийн зээл олгож гэрээ байгуулсан, хөтөлбөрийн 3.4.7 дахь заалт, гэрээний 1.3, 3.5-д заасны дагуу зээлийг 36 сарын дотор эргэн төлөх үүргээ биелүүлээгүй тул Н.К, Ш.Б нараар төлүүлэхээр шүүхэд хандсан гэж нэхэмжлэлийн үндэслэлээ тайлбарласан.
3. Хариуцагч Н.К нь 2019 оны 6 дугаар сарын 10-ны өдөр 2 сая төгрөгийг Х******* бэрхшээлтэй иргэний ажлын байрыг дэмжих хөтөлбөрийн хүрээнд авсан нь үнэн, сар болгон 66,000 төгрөг төлнө, эхний 6 сар төлөхгүй байж болно, эсхүл 2021 онд зээлийн хугацаа дуусахад бүгдийг нь төлж болно гэж хэлж байсан, 2021 оны 7 дугаар сарын 20*** **** ***** ****** ***** *** банк руу очих үед К**** цар тахал гарсан учраас хүмүүсийг оруулахгүй байсан, ... дараа нь Х******* халамжийн үйлчилгээний газарт очиж, мөнгөө төлөх гэж хүлээж байх үед тухайн байгууллагын дарга болох С****** гарч ирээд “энд яагаад шуугиан гарч, олон хүн цугларсан байгаа вэ” гэх үед өөрийнхөө учир шалтгаанаа хэлтэл “та наашаа ороод ирээрэй” гэж намайг өрөөндөө оруулж зээлийн мөнгийг бэлнээр авч бор хавтастай дэвтэр гаргаж ирээд өөрөө гарын үсэг зурж, дараа нь надад гарын үсэг зуруулсан гэж,
- хамтран хариуцагч Ш.Б нь “К**** эгчтэй ураг төрлийн холбоотой. М**** өвөө болон К**** эгчийн өвөө нэг гэр бүлийн хүүхдүүд. Миний бие 2019 онд [****] сумын Засаг даргын Т***** газарт ажиллаж байх үед К**** эгч надад ирж ямар ч ажилгүй байгаа. Х******* халамжийн үйлчилгээний газраас төсөл авах гэсэн юм. Гэтэл ажилтай хүнээр заавал гарын үсэг зуруулах юм байна. Бид нарт ганц удаа тус болоод батлан даалтаар орж өгөөч гэж хүсэлт гаргасан. Тухайн үед би батлан даалт гэдгийг зээл авсан хүн нас барсан, өвчтэй болсон тохиолдолд төлөх юм байна гэж ойлгосон. Тухайн үед би ажилтай байсан учраас батлан даалтаар орж өгсөн. Д******** асуудлын талаар надад мэдэх зүйл байхгүй. Шүүхээс зөв шийдвэр гарна гэдэгт итгэлтэй байна. Миний хувьд одоо эрхэлсэн ажилгүй, 2 хүүхэд маань оюутан байгаа. Д****** нь шүүхээс 7 сая төгрөгийн торгуультай байгаа. Тухайн торгуулиа 1 жилийн дотор төлөх шаардлагатай байгаа тул ямар ч боломжгүй. Н***** үндсэн зээлдэгч нь амьд сэрүүн байх тул надаас нэхэмжилж байгааг зөвшөөрөхгүй гэж тус тус хариу тайлбар ирүүлж, маргажээ.
4. Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа, мөн хуулийн 456 дугаар зүйлийн 456.1 дэх хэсэгт заасан батлан заалтын гэрээний харилцаа тус тус үүссэн гэж хууль зүйн хувьд зөв дүгнэлт хийсэн бөгөөд зээлийн гэрээгээр зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд нь буцаан өгөх үүргийг, батлан даалтын гэрээгээр батлан даагч нь үүрэг гүйцэтгэгч өөрийн үүргийг гүйцэтгэж чадна гэж үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө баталж, гүйцэтгэхгүй бол өөрөө хариуцах үүргийг тус тус хүлээнэ.
Хэрэгт авагдсан “Аж ахуйн, бичил бизнес эрхлэх хөгжлийн бэрхшээлтэй иргэнд эргэн төлөлттэй санхүүгийн дэмжлэг олгох гэрээ”-ээр Баян-Өлгий аймгийн Х*******, халамжийн үйлчилгээний газраас зээлдэгч иргэн Н************ К***** **** банк дахь [**********] дугаар дансанд 2,000,000 төгрөг шилжүүлсэн бодит нөхцөл байдал тогтоогдсон талаар хариуцагч маргаагүй бөгөөд тэрээр зээлдэгчийн хувьд зээлийн төлбөрийг гэрээнд заасан хугацаа, нөхцөлөөр буцаан төлөх үүрэг хүлээнэ.
5. Хариуцагч Н.К “Х******** газрын дарга болох С******* зээлийн мөнгийг бэлнээр өгч бор хавтастай дэвтэрт өөрөө гарын үсэг зурж, дараа нь надад гарын үсэг зуруулсан. Надад 2 удаа зээл төлөх боломж байхгүй. С****** гэдэг хүн нас барна гэж бодоогүй.” гэж зээлийн төлбөрийг буцаан төлсөн, гэрээний үүргээ биелүүлсэн гэж нэхэмжлэлийг үгүйсгэдэг боловч энэ талаар хэрэгт баримтгүй, тухайн үйл баримт нотлогдон тогтогдоогүй, хариуцагчаас нэхэмжлэлийн шаардлагаа үгүйсгэсэн нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй. Иймээс хариуцагчийн “...анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, миний зээл төлсөн төлбөрийг хүчинтэй гэж үзэн, дахин зээл төлөх шаардлагыг зогсоож өгнө үү” гэсэн давж заалдах гомдол хууль зүйн үндэслэлгүй.
Учир нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн нэхэмжлэл ба татгалзлын үндэслэлээ өөрөө нотлох, нотлох баримт гаргаж өгөх үүрэгтэй бөгөөд шүүх гагцхүү хуульд заасан тохиолдолд, тодруулбал, шинжээчийн дүгнэлт гаргуулах тохиолдолд хэргийн оролцогчийн хүсэлтээр нотлох баримтыг бүрдүүлэх үүрэгтэй.
6. Хэрэгт авагдсан 2019 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн Б***** даагчийн бичгээр хамтран хариуцагч Ш.Б нь зээлдэгч Н.К зээлийг цаг хугацаанд нь төлөөгүй байвал өөрийн үл хөдлөх болон эргэлтийн хөрөнгөөр гэрээнд заасан дүнгээр Х******* эрхлэлтийг дэмжих санд төлж барагдуулахаар батлан даалт гаргасан байх бөгөөд үүрэг гүйцэтгэгч Н.К нь гэрээгээр хүлээсэн үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүй болох нь тогтоогдож байх тул нэхэмжлэгч Баян-Өлгий аймгийн Х*******, халамжийн үйлчилгээний газар нь гэрээний үүргийн гүйцэтгэлийг батлан даагч Ш.Б шаардах эрхтэй. Энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 460 дугаар зүйлийн 460.2 дахь хэсэгт нийцжээ.
7. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, хэрэгт цугларсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт зааснаар үнэлж, талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг сэргээн тогтоож, хууль зүйн фактад дүгнэлт хийхдээ хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн тул давж заалдах шатны шүүх дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Н.К давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.
8. Давж заалдах гомдлыг хүлээж аваагүй тул хариуцагч Н.К гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 46,950 төгрөгийг Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь заалт, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 57.4 дэх хэсэг, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар төрийн сангийн дансанд хэвээр нь үлдээнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх заалтыг удирдлага болгож,
ТОГТООХ нь:
1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 302/ШШ2025/01035 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Н.К давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь заалт, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 57.4 дэх хэсэг, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 46,950 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд Улсын дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхгүйг тэмдэглэсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ С.ӨМИРБЕК
ШҮҮГЧ Ж.ОТГОНХИШИГ
ШҮҮГЧ Д.КӨБЕШ