Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 07 сарын 18 өдөр

Дугаар 682

 

 

 

 

 

 

 

    2019          7           18                                       2019/ШЦТ/682

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

          Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Болдбаатар даргалж,

          нарийн бичгийн дарга Б.Бумчимэг,

          улсын яллагч П.Бямбасүрэн,

          шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч Ч.Эрдэнэбат нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Боржигон овгийн Батбаатарын Бийг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1909000980192 дугаартай хэргийг 2019 оны 7 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

          Шүүгдэгчийн биеийн байцаалт:

          Монгол Улсын иргэн, 1986 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 33 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, барилгын техникч мэргэжилтэй, "Аз Болд трейд” ХХК-д засал чимэглэлчин ажилтай, ам бүл-2, эгчийн хамт Баянгол дүүргийн 18 дугаар хороо, 4 дүгээр хороолол, Жалханц хутагт Дамдинбазарын гудамж 59 дүгээр байр, 99 тоотод оршин суудаг, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Боржигон овгийн Батбаатарын Б /регистрийн дугаар /,

         

          Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

          Яллагдагч Б.Б нь 2018 оны 12 дугаар сарын 29-нөөс 12 дугаар сарын 30-нд шилжих шөнийн 02 цагийн үед Бэлхи 112 дугаар чиглэлд хөдөлгөөнт эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан хууль сахиулагч буюу эргүүлийн офицер, цагдаагийн дэслэгч М.Нэргүй нь “согтуу хүн хэвтэж байна, осгож байна...” гэх дуудлагын дагуу Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороо, Хангайн 1 дүгээр гудамжны 475 тоот хашаанаас өөрийн авч эмнэлгийн тусламж үзүүлэхээр автомашиндаа суулган явах замдаа регистрийн дугаар, сангаас оршин суух хаягийг тодруулах зэрэг албан үүргээ биелүүлж байхад нь машины дотор талыг өнгөлөх зориулалттай шингэнтэй шаргал өнгийн хуванцар саваар нүүрэн тус газар нь цохиж хүч хэрэглэсэн мөн автомашины арын суудлаас урагш давж орж ирэн тээврийн хэрэгслээс бууж зугтаан эсэргүүцсэн,

          мөн хууль сахиулагч цагдаа М.Нэргүйн албан үүргээ биелүүлэхтэй холбогдуулан хүч хэрэглэн нүүрэн тус газар нь хуванцар саваар нүүрэн тус газар нь цохиж эрүүл мэндэд нь хөмсөг, дээд зовхины язарсан шарх, баруун нүдний дээд зовхины цус хуралт, зүүн хөмсөг, зүүн нүдний дээд зовхи, хамрын нурууны зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

         

          ТОДОРХОЙЛОХ нь:

          Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас яллагдагч Б.Б нь 2018 оны 12 дугаар сарын 29-нөөс 12 дугаар сарын 30-нд шилжих шөнийн 02 цагийн үед Бэлхи 112 дугаар чиглэлд хөдөлгөөнт эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан хууль сахиулагч буюу эргүүлийн офицер, цагдаагийн дэслэгч М.Нэргүй нь “согтуу хүн хэвтэж байна, осгож байна...” гэх дуудлагын дагуу Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороо, Хангайн 1 дүгээр гудамжны 475 тоот хашаанаас өөрийн авч эмнэлгийн тусламж үзүүлэхээр автомашиндаа суулган явах замдаа регистрийн дугаар, сангаас оршин суух хаягийг тодруулах зэрэг албан үүргээ биелүүлж байхад нь машины дотор талыг өнгөлөх зориулалттай шингэнтэй шаргал өнгийн хуванцар саваар нүүрэн тус газар нь цохиж хүч хэрэглэсэн мөн автомашины арын суудлаас урагш давж орж ирэн тээврийн хэрэгслээс бууж зугтаан эсэргүүцсэн, мөн хууль сахиулагч цагдаа М.Нэргүйн албан үүргээ биелүүлэхтэй холбогдуулан хүч хэрэглэн нүүрэн тус газар нь хуванцар саваар нүүрэн тус газар нь цохиж эрүүл мэндэд нь хөмсөг, дээд зовхины язарсан шарх, баруун нүдний дээд зовхины цус хуралт, зүүн хөмсөг, зүүн нүдний дээд зовхи, хамрын нурууны зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэж үзэж түүнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж, шүүгдэгчид холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллагдагчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналаа бичиж хэргийг шүүхэд ирүүлжээ.

 

          Шүүх шүүгдэгч Б.Бт холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5-д зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

 

          Шүүгдэгч Б.Б нь 2018 оны 12 дугаар сарын 29-нөөс 12 дугаар сарын 30-нд шилжих шөнийн 02 цагийн үед Бэлхи 112 дугаар чиглэлд хөдөлгөөнт эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан хууль сахиулагч буюу эргүүлийн офицер, цагдаагийн дэслэгч М.Нэргүй нь “согтуу хүн хэвтэж байна, осгож байна...” гэх дуудлагын дагуу Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороо, Хангайн 1 дүгээр гудамжны 475 тоот хашаанаас өөрийн авч эмнэлгийн тусламж үзүүлэхээр автомашиндаа суулган явах замдаа регистрийн дугаар, сангаас оршин суух хаягийг тодруулах зэрэг албан үүргээ биелүүлж байхад нь машины дотор талыг өнгөлөх зориулалттай шингэнтэй шаргал өнгийн хуванцар саваар нүүрэн тус газар нь цохиж хүч хэрэглэсэн мөн автомашины арын суудлаас урагш давж орж ирэн тээврийн хэрэгслээс бууж зугтаан эсэргүүцсэн, мөн хууль сахиулагч цагдаа М.Нэргүйн албан үүргээ биелүүлэхтэй холбогдуулан хүч хэрэглэн нүүрэн тус газар нь хуванцар саваар нүүрэн тус газар нь цохиж эрүүл мэндэд нь хөмсөг, дээд зовхины язарсан шарх, баруун нүдний дээд зовхины цус хуралт, зүүн хөмсөг, зүүн нүдний дээд зовхи, хамрын нурууны зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь:

          Хохирогч М.Нэргүйн “...Би 2018 оны 12 дугаар сарын 29-ний өдөр Бэлх-112 дугаар чиглэлд Сүхбаатар дүүргийн 11, 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт эргүүлийн цагдаа жолооч д\а Б.Сүхболдын хамт 24 цагаар хөдөлгөөнт эргүүлийн үүрэг гүйцэтгэж байх хугацаанд Сүхбаатар дүүрэг 12 дугаар хороо Хангайн 1 дүгээр гудамжны 475 тоот хашааны гадаа согтуу хүн хэвтэж байна, осгож байна гэж дуудлагын дагуу 02 цагийн 10 минутад уг хаягт очиж шалгахад дуудлага өгөгчийн хамт үүдний амбаар руу ороход Батбаатарын Б гэх 35 орчим насны залуу нь үүдний амбаарын хэсгийг бусниулсан байдалтай, О.Эрдэнэбаярын байшингийн хаалганы цоожинд түлхүүр хийх гээд оролдоод зогсож байсан ба би гар чийдэн тусгаж харахад дотор талын подволк нь цус болчихсон, толгойны арын хэсэг нь цус болчихсон хагарчихсан байдалтай, нэлээн бээрсэн байдалтай байхаар нь хөдөлгөөнт эргүүлийн машиндаа аваачиж суулгаад 103 түргэн тусламж дуудаад Б.Б нь юу болсон талаар нь асуухад хариулахгүй, мэдэхгүй байна гэх хэлэхээр Б гэх залуугаас регистрийн дугаарыг нь асуугаад АСАП сангаас хаягийг нь тодруулахаар шүүгээд сууж байтал автомашины голын тавиур дээр байсан шаргал өнгийн хуванцар савтай салон өнгөлөгчийг Б гэгч нь аваад үгийн зөрүүгүй баруун нүд хэсэг руу нэг удаа цохисон ба машинаа зогсоогоод би нүдээ дараад машинаас буусан ба эргүүлийн цагдаа жолооч Сүхболдыг сууж байхад нь уг залуу нь арын суудлаас давж орж ирээд жолоочийн эсрэг талын хаалгыг онгойлгоод цааш зугтахаар нь Сүхболд бид хоёр араас нь хөөж барьж аваад гарыг нь ард нь гавлаад машиндаа суулгасан...” гэсэн мэдүүлэг /хх-10-12/,

 

          Гэрч Б.Сүхболдын “...Бэлх-112 дугаар чиглэлд Сүхбаатар дүүргийн 11, 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт эргүүлийн офицер дэслэгч М.Нэргүйн хамт хөдөлгөөнт эргүүлийн үүрэг гүйцэтгэсэн. Үүрэг гүйцэтгэж байх хугацаанд хашааны гадаа согтуу хүн хэвтэж байна, осгож байна гэсэн дуудлага мэдээллийн дагуу 02 цаг 10 минутад очиж эрүүгийн офицер М.Нэргүйн хамт, дуудлага өгөгчийн хамт байшингийнх нь үүдний амбаар руу ороход Б гэх 35 орчим насны залуу нь үүдний амбаарын хэсгийг бусниулсан байдалтай зогсож байсан ба эрүүгийн офицер М.Нэргүй нь гар чийдэн тусгаж харахад дотор талын подволк нь цус болчихсон, толгойны арын хэсэг нь цус болчихсон хагарчихсан байдалтай зогсож байхаар нь хөдөлгөөнт эргүүлийн машиндаа аваачиж суулгаад 103 түргэн тусламж дуудсан, машинтайгаа төв зам руу гарч 103 түргэн тусламжийг өөдөөс нь тосохоор явж байтал автомашины голын тавиур дээр байсан шаргал өнгийн хуванцар савтай салон өнгөлөгчийг Б гэгч нь аваад үгийн зөрүүгүй М.Нэргүйн баруун нүд хэсэг рүү нэг удаа цохихоор нь би машинаа зогсооход М.Нэргүй нь нүдээ дараад машинаас буухад уг залуу нь арын суудлаас давж орж ирээд жолоочийн эсрэг талын хаалгыг онгойлгоод цааш зугтахаар нь М.Нэргүй бид хоёр араас нь хөөж барьж аваад гарыг нь ард нь гавлаад машиндаа суулгасан...” гэсэн мэдүүлэг /хх-20-22/,

         

          Гэрч Б.Сүхболдын “...М.Нэргүйн биед учирсан гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой, уг гэмтлийг хязгаарлагдмал бус буюу том гадаргуутай зүйлээр нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байхыг үгүйсгэхгүй, уг гэмтлүүд нь шинж гэмтэл байсан нэг цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой...” гэсэн мэдүүлэг /хх-24/,

Хүний биед хийгдсэн шүүх эмнэлгийн шинжилгээний ¹815 тоот актын “…М.Нэргүйн биед хөмсөг, дээд зовхины язарсан шарх, баруун нүдний дээд зовхины цус хуралт, зүүн хөмсөг, зүүн нүдний дээд зовхи, хамрын нурууны зулгаралт гэмтэл тогтоогдлоо, эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлт /хх-26/,

Шүүгдэгч Б.Бт мөрдөн байцаалтад сэжигтэн, яллагдагчаар өгсөн “…Би 2019 оны 12 дугаар сарын 29-ний өдөр ...шинэ жилийн арга хэмжээнд 17 цагийн үед очоод 22 цаг өнгөртөл тэмдэглэсэн. Тэгээд уг газраасаа гараад Дөлгөөн нуурын зүүн талд байрлах М клуб бааранд ажлын хүмүүс болох Өлзийбаяр, Баярбилэгт, Ирээдүй, Батбаяр нарын хамт ороод 0.75 литрийн архи, 4 шил пиво ууж бүжиглэсэн юм. Тэгээд цагийг нь сайн санахгүй байна баарнаас гараад тамхи татсан. Хэсэг хугацааны дараа ухаан орсон чинь миний хувцас цус болчихсон, толгой хөндүүр, халуу дүүгсэн байдалтай гандангийн гэрлэн дохионы уулзвар дээр цагаан өнгийн суудлын автомашинд сууж байхаар нь айгаад машинаас нь буугаад зам хөндлөн гараад эгч Уранчимэгийн гэр болох Богд ар хороололд очиход хаалганы кодыг нь мэдэхгүй байсан учраас гэр рүү нь орж чадаагүй…” гэсэн мэдүүлэг болон хэрэгт цугларсан бичгийн бусад нотлох баримтууд нотлогдон тогтоогдсон.

 

          Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх бөгөөд шүүгдэгчийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу Хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн гэмт хэргийн шинжийг мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийн шинжийг тус бүр бүрэн агуулсан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

 

          Шүүгдэгч Б.Б нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн нь хуульд заасан шаардлагыг хангасан байгаагаас гадна шүүгдэгч Б.Б нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасан, прокуророос яллагдагчид Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг яллагдагч Б.Бт танилцуулсан нь хуульд нийцсэн байна.

          Иймд шүүх шүүгдэгч Б.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын харгалзан шүүгдэгч Б.Бийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 төгрөгөөр торгох ялаар, мөн түүний үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан ялуудыг нэмж нэгтгэн нийт 3.200 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.200.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.

          Мөн шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан түүнд энэ тогтоолоор оногдуулсан торгуулийн ялыг 1 /нэг/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоох нь зүйтэй гэж үзэв.

 

          Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Б нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдав.

         

          Шүүгдэгч Б.Бт холбогдох хэргийг Сүхбаатар дүүргийн прокурорын газраас хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн боловч тус шүүхийн шүүгчийн захирамжаар хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн бөгөөд улсын яллагчийн эсэргүүцлээр Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх Б.Бт холбогдох хэргийг хэлэлцээд хэргийг прокурорт буцаасан шүүгчийн захирамжийг хүчингүй болгож анхан шатны журмаар шийдвэрлүүлэхээр буцаасан байна.

          Иймд шүүх шүүгдэгч Б.Бт холбогдох эрүүгийн хэргийн  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1-д “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн болохыг тэмдэглэх нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 5, 8, 9, 36.1, 36.2, 36.3, 36.5, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

   

1.Шүүгдэгч Боржигон овгийн Батбаатарын Бийг Эрүүгийн хуулийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

  

2.Шүүгдэгч Б.Бийг Эрүүгийн хуулийн 23.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 /хоёр сая долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бт Эрүүгийн хуулийн 23.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 /хоёр сая долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ял, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялуудыг нэмж нэгтгэн нийт 3.200 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.200.000 /гурван сая хоёр зуун мянга/ төгрөгийн торгох ялаар тогтоосугай.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бт оногдуулсан 3.200 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.200.000 төгрөгийн торгуулийн ялыг 1 /нэг/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан Б.Б нь торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг тайлбарласугай.

 

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн шаргал өнгийн хуванцар сав 1 ширхгийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

 

7. Шүүгдэгч Б.Б нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 

8.Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

10.Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Бт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             З.БОЛДБААТАР