Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 08 сарын 30 өдөр

Дугаар 103/ШШ2016/00371

 

                             Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж,                                                           хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Эрдэнэтунгалаг  би,

Нэхэмжлэгч: ******* дүүргийн Татварын хэлтсийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ******* дүүргийн 3 дугаар хороо, ******* хэсэгт байрлах, “******* *******” ХХК-д холбогдох татварын өр 743.250 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 08 дугаар сарын 04-ний  өдөр хүлээн авч хянаад:

                                                                     ТОДОРХОЙЛОХ нь:     

 Нэхэмжлэгч ******* дүүргийн Татварын хэлтэс нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “******* *******” ХХК нь 2015 оны 2 дугаар улиралын Суутган-1 тайлангаар 743.250 төгрөгийн татварын өртэй гарсан ба уг өрийг төлж барагдуулах талаар захирал Г.*******новд мэдэгдэх хуудас хүргүүлсэн боловч төлж барагдуулахгүй байгаа тул уг татварын өрийг гаргуулах хүсэлтэй байна гэжээ.

Хариуцагч “******* *******” ХХК нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Манай компани нь барилгын хөнгөн болон нүхтэй блок үйлдвэрлэдэг ба борлуулалт муудсаны улмаас татвараа төлж чадаагүй юм. Иймд татварын өр 743.250 төгрөгийн өрийг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч байна гэжээ. 

         Шүүхээс хэрэгт цугларсан нотлох баримтууд, хариуцагчийн бичгээр ирүүлсэн тайлбар зэргийг уншиж танилцаад:

ҮНДЭСЛЭХ  нь:

         Нэхэмжлэгч ******* дүүргийн Татварын хэлтэс нь хариуцагч “******* *******” ХХК-иас татварын өр 743.250 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргажээ.

         Хариуцагч “******* *******” ХХК нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзэв.

Учир нь: Хариуцагч “******* *******” ХХК нь “.., татварын өр 743.250 төгрөгийн өрийг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч байна” гэсэн тайлбарыг шүүхэд бичгээр ирүүлсэн бөгөөд түүний зөвшөөрөл нь Иргэний хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх ашиг сонирхлыг хөндөөгүй байна. 

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд  хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.  

Иргэний  хэрэг шүүхэд хянан  шийдвэрлэх тухай  хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага  болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

        1.******* дүүргийн Татварын хэлтсийн нэхэмжлэлтэй, хариуцагч “******* *******” ХХК-д холбогдох татварын өр 743.250 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

        2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч ******* дүүргийн Татварын хэлтэс нь тэмдэгтийн хураамж 22.388 төгрөгийг урьдчилан төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

       3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар хариуцагч “******* *******” ХХК-иас 743.250 төгрөгт ногдох тэмдэгтийн хураамж 22.388 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож 11.194 төгрөгийг гаргуулж улсын төсөвт оруулсугай.

            4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг  тайлбарласугай.

          5.Иргэний хэрэг шүүхэд хянан  шийдвэрлэх  тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид  давж  заалдах, хяналтын  журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ                                    Т.ЭРДЭНЭТУНГАЛАГ