Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 08 сарын 30 өдөр

Дугаар 103/ШШ2016/00372

 

 

 

 

 

2016 оны 08 сарын 30 өдөр

Дугаар 103/ШШ2016/00372

Улаанбаатар хот

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Эрдэнэтунгалаг би,

Нэхэмжлэгч: ******* дүүргийн 1 дүгээр хороо, 15 дугаар байрны 3 тоотод оршин суух, ******* овогт ******* ******* нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ******* дүүргийн 1 дүгээр хороо, ******* 20 дугаар гудамжны 6 тоотод оршин суух, ******* овогт ******* ******* холбогдох түрээсийн гэрээний үүргийн биелэлт 150.987 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 08 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч хянаад:

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Г.******* 9 дүгээр байрны 3 тоотод байрлах 2 өрөө байрыг 1 жилийн хугацаатай түрээслүүлсэн юм. Гэтэл түрээслэгч нь ашиглалтын зардал болох ус, дулаан, тог, СӨХ-ийн төлбөр нийт 150.987 төгрөгийн өр төлбөр үүсгэсэн байх тул уг төлбөрийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Г.Билгүүн шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие дээрх байрыг түрээслэж байсан нь үнэн бөгөөд нэхэмжлэгчийн нэхэмжилсэн 150.987 төгрөгийг төлж барагдуулна гэжээ.

Шүүхээс хэрэгт цугларсан нотлох баримтууд, хариуцагчийн бичгээр ирүүлсэн тайлбар зэргийг уншиж танилцаад:

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ******* нь хариуцагч түрээсийн гэрээний үүргийн биелэлт 150.987 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл шүүхэд гаргажээ.

Хариуцагч Г.Билгүүн нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзэв.

Учир нь: Хариуцагч нь зөвшөөрлийн үндэслэл болсон Миний бие дээрх байрыг түрээслэж байсан нь үнэн бөгөөд нэхэмжлэгчийн нэхэмжилсэн 150.987 төгрөгийг төлж барагдуулна гэсэн тайлбарыг шүүхэд бичгээр ирүүлсэн бөгөөд түүний зөвшөөрөл нь Иргэний хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх ашиг сонирхлыг хөндөөгүй байна.

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсгүүдэд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1.******* овогт ******* ******* нэхэмжлэлтэй, ******* овогт ******* ******* холбогдох түрээсийн гэрээний үүргийн биелэлт 150.987 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 5.180 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож 2.590 төгрөгийг улсын төсвөөс буцаан, хариуцагч тэмдэгтийн хураамж 2.590 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч *******д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ Т.ЭРДЭНЭТУНГАЛАГ