Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 08 сарын 30 өдөр

Дугаар 103/ШШ2016/00373

 

 

 

 

 

2016 оны 08 сарын 30 өдөр

Дугаар 103/ШШ2016/00373

Улаанбаатар хот

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Эрдэнэтунгалаг би,

Нэхэмжлэгч: ******* дүүргийн 5 дугаар хороо, ******* 24 дүгээр гудамжны 10 тоотод оршин суух, ******* овогт ******* ******* нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ******* дүүргийн 5 дугаар хороо, ******* 26 дугаар гудамжны 16 тоотод оршин суух, ******* овогт ******* ******* холбогдох эд хөрөнгөд учирсан гэм хорын хохирол 2.350.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 08 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч хянаад:

ТОДОРХОЙЛОХ нь :

Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ц.Бямба нь 2016 оны 06 дугаар сарын 22-ны шөнө автын осол хийж миний Toyota Estima маркийн авто машинд 4.000.000 төгрөгийн хохирол учруулсан. Надад учруулсан хохирлоо хүлээн зөвшөөрч эвлэрлийн гэрээ байгуулан дээрх төлбөрийг 5 хоногийн хугацаанд төлж барагдуулахаар тохирсон ч 1.650.000 төгрөгийг төлж, үлдэх 2.350.000 төгрөгийг төлөөгүй байгаа тул гаргуулах хүсэлтэй байна гэжээ.

Хариуцагч Ц.Бямба шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие нэхэмжлэгч Л.******* машины хохирол болох 2.350.000 төгрөгийг төлж барагдуулна гэжээ.

Шүүхээс хэрэгт цугларсан нотлох баримтууд, хариуцагчийн бичгээр ирүүлсэн тайлбар зэргийг уншиж танилцаад:

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ******* нь хариуцагч эд хөрөнгөд учирсан гэм хорын хохирол 2.350.000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл шүүхэд гаргажээ.

Хариуцагч Ц.Бямба нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзэв.

Учир нь: Хариуцагч нь зөвшөөрлийн үндэслэл болсон Миний бие нэхэмжлэгч Л.******* машины хохирол болох 2.350.000 төгрөгийг төлж барагдуулна гэсэн тайлбарыг шүүхэд бичгээр ирүүлсэн бөгөөд түүний зөвшөөрөл нь Иргэний хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх ашиг сонирхлыг хөндөөгүй байна.

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсгүүдэд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1.******* овогт ******* ******* нэхэмжлэлтэй, ******* овогт ******* ******* холбогдох эд хөрөнгөд учирсан гэм хорын хохирол 2.350.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 52.550 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож 26.275 төгрөгийг улсын төсвөөс буцаан, хариуцагч тэмдэгтийн хураамж 26.275 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч *******т олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ Т.ЭРДЭНЭТУНГАЛАГ