| Шүүх | Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нацагдоржийн Ариунжаргал |
| Хэргийн индекс | 165/2019/0086/Э |
| Дугаар | 2019/ШЦТ/87 |
| Огноо | 2019-10-09 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Э.Нэргүй |
Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 10 сарын 09 өдөр
Дугаар 2019/ШЦТ/87
Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Ариунжаргал даргалж,
нарийн бичгийн дарга Г.Э,
улсын яллагч Э.Н,
шүүгдэгч Д.Б нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Говьсүмбэр аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Дийн Бд холбогдох эрүүгийн 1917001390073 дугаартай хэргийг 2019 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгч Монгол улсын иргэн, Б овогт Дийн Б /РД:ЕЙ/ Д аймгийн С суманд 1987 оны 10 дугаар сарын 18-ны өдөр төрсөн, 32 настай, эрэгтэй, Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 2 дугаар баг, ...... тоотод оршин суух бүртгэлтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, бүрэн дунд боловсролтой, барилгын засал чимэглэгч мэргэжилтэй, ам бүл 3, ээж ах нарын хамт амьдардаг, урьд Говьсүмбэр аймаг дахь сум дундын шүүхийн 2010 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 21 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 5 жил 10 хоногийн хорих ял, 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт зааснаар 2 сарын баривчлах ялаар шийтгүүлж, ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 5 жил 10 хоногийн хорих ялаар, Сум дундын 6 дугаар шүүхийн 2015 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 38 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар эд хөрөнгө хурааж, 10 жил 1 хоногийн хорих ялаар, Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 116 дугаартай шийтгэх тогтоолоор 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 7 сарын хорих ялаар тус тус шийтгүүлж байсан гэх,
Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэнд тэмдэглэснээр:
Яллагдагч Д.Б нь согтуурсан үедээ 2019 оны 07 дугаар сарын 09-ний өдөр Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах Ц Г ХХК-ний байранд иргэн Х.Бийн гар утсыг авч улмаар түүний эзэмшлийн Хаан банкны 5361095258 тоот данснаас 14 цаг 55 минутанд 50 000 төгрөг, 15 цаг 10 минутанд 1 200 000 төгрөг нийт 1 250 000 төгрөгийг өөрийн ээж Ц.Нийн 5990150111 тоот данс руу шилжүүлэн авч, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар хулгайлсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
НЭГ. Шүүгдэгч Д.Б нь согтуурсан үедээ 2019 оны 07 дугаар сарын 09-ний өдөр Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах Ц Г ХХК-ний байранд иргэн Х.Бийн гар утсыг авч улмаар түүний эзэмшлийн Хаан банкны 5361095258 тоот данснаас 14 цаг 55 минутанд 50 000 төгрөг, 15 цаг 10 минутанд 1 200 000 төгрөг нийт 1 250 000 төгрөгийг өөрийн ээж Ц.Нийн 5990150111 тоот данс руу шилжүүлэн авч, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар хулгайлсан гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар нотлогдоно. Үүнд:
1.1. Шүүгдэгч Д.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Намайг ажилд очиход Б урд өдөр архи уусан шартаад байна. Чи Төмөр замын дэлгүүрээс архи аваад ир гээд надад мөнгө өгсөн. Тэгээд бид 2 хамт архи уусан. Үнэгүй ярьдаг байсан учир би утсаар ярих гэж утсыг нь авсан. Мөн хамт ажилладаг байсан хүний дүүд нь утаснаасаа надаар мөнгө шилжүүлсэн. Урьд нь надаар хүн рүү мөнгө шилжүүлүүлдэг байсан. Тэр үедээ надад нууц кодоо хэлж өгдөг байсан. Нууц код нь 11 11 байсан. Тухайн өдөр 50 000, 1 200 000 төгрөг гээд нийт 2 удаа 1 250 000 төгрөгийн гүйлгээ хийсэн. Ээжийн виза карт надад байдаг. Би түүнд мөнгө шилжүүлж Хаан банкны АТМ-ээс уншуулж авсан. Хохирлыг миний ажлын цалин гээд 400 000 төгрөг, 130 000 төгрөг бэлнээр өгсөн. Мөн 8 дугаар сарын 01-нд 100 000 төгрөг, 08 дугаар сарын 09-нд 200 000 төгрөгийг өгсөн. Үлдэгдэл 420 000 төгрөгийг одоо ажиллаж байгаа ажлын цалин буугаагүй байгаа. Түүнийг буухаар өгнө. Хохирогчид учир байдлаа тайлбарлаж хэлсэн. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, прокуророос сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч байна гэв.
1.2. Хохирогч Х.Б мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “Чойрын иргэн Б гэж залуу над дээр жонш хагалах ажлыг хийдэг байсан юм. Би өөрийн Samsung S7 маркийн гар утсаа Бд өгч хүмүүс рүү гар утсаараа мөнгө мобайлдуулдаг байсан. 2019 оны 07 дугаар сарын 09-ний өдөр миний Хаан банкны 5361095258 тоот дансанд 56 000 төгрөгний үлдэгдэлтэй байхад Б миний гар утсаар миний мобайл банкны кодыг хийгээд надад хэлэлгүйгээр нууцаар ээжийнхээ 5990150111 тоот Хаан банкны данс руу 50 000 төгрөгийг шилжүүлсэн байсан. Тэгээд удаагүй байхад компаниас миний цалин гэж 1 520 000 төгрөг миний өөрийн Хаан банкны 5361095258 тоот дансанд орохыг Б мэдээд тэр өдөртөө ахиад ээжийнхээ 5990150111 тоот Хаан банкны данс руу 1 200 000 төгрөгийг шилжүүлсэн байсан. Би энэ талаар сүүлд мэдсэн бөгөөд цалин данс руу орохгүй байна гэж бодоод “Ц Г” ХХК-ны нягтлан Н гэж хүн рүү утсаар залгаад миний цалин яагаад орохгүй байгаа юм бэ гэж асуухад Н таны цалинг хийчихсэн шүү дээ гэж хэлсэн. Тэгсэн Бийн ах Х над руу гар утсаар залгаад Б данснаас юун мөнгө авчихав аа. Жонш хагалсан мөнгө ингэж ихээр орох юм уу 1 000 000 гаруй төгрөг авчихлаа гэсэн. Тэгээд би өөрийнхөө дансны гүйлгээний мессеж ирж үү гэж хараад байхад ямарч мессеж ирээгүй байсан. Тэгээд дансныхаа хуулгыг үзсэн чинь Б ээжийнхээ данс руу 2019 оны 07 дугаар сарын 09-ний өдөр 50 000 төгрөг, 1 200 000 төгрөг шилжүүлсэн байсан. Миний гүйлгээний мессежийг Б миний гар утсан дээрээс устгачихсан байсан.Б миний данснаас гүйлгээ хийх эрх байхгүй. Бид хоёрын дунд өр авлага байхгүй. 1 250 000 төгрөгөөс 430 000 төгрөгийг буцаан авсан. Одоо үлдэгдэл 820 000 төгрөгийг Бөөс нэхэмжилж байна. Тухайн үед Samsung S7 маркийн гар утсаа худалдаж аваад удаагүй байсан болохоор Бөөр хамаг тохиргоог хийлгэдэг байсан. Мөн миний гар утас сүлжээ харгалзахгүй үнэгүй ярьдаг байсан учир Б дуртай үедээ л миний гар утсыг авч ярьдаг байсан. Одоо 420 000 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа. Бөөс 420 000 төгрөгийг нэхэмжилж байна” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 07-12 хуудас/
1.3. Гэрч Ц.Н мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “Манай хүү Б банкны өөрийн гэсэн виза карт байдаггүй юм. Тэгээд миний Хаан банкны 5990150111 гэсэн данстай виза картыг хааяа авч ашигладаг. 2019 оны 07 дугаар сарын 09-ний өдөр манай хүү Д.Б миний цалин таны данс руу орсон байгаа гэж хэлээд миний виза картыг авсан. Миний дансанд хэдэн төгрөг орсон талаар би мэдээгүй. Тэгсэн маргааш, нөгөөдөр нь Б гээд манай хүү Бтэй цуг ажиллаж байсан залуу ирж надтай уулзаад Б миний данснаас нийт 1 250 000 төгрөгийг шилжүүлсэн байна гэж хэлсэн. 2019 оны 08 дугаар сарын 01-ний өдөр Б янзалсан ажлын хөлс гэж 200 000 төгрөг миний данс руу орохоор нь Бийг АТМ дагуулж яваад тэр Бийн данс руу 100 000 төгрөг шилжүүл гэж байж шилжүүлсэн.” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 16 хуудас/
1.4. Гэрч Д.Х мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “2019 оны 07 дугаар сарын 09-ний өдөр Б халамцуухан ирээд надаас ээж Нийн Хаан банкны виза картыг аваад явсан. Тэгээд тэр өдөртөө Б гэртээ ирээгүй алга болсон. Тэгээд би маргааш нь 2019 оны 07 дугаар сарын 10-ны өдөр Б лүү утсаар яриад Б гадуур архи уугаад байна. Мөнгөтэй байгаа юм шиг байна. Жоншны мөнгө төгрөг орсон юм уу гэж асуусан чинь Б өөрөө мэдээгүй, жоншны мөнгө ороогүй, найз нөхөд нь Бд мөнгө хийсэн юм байгаа биз гэж хэлсэн. Тэгээд дараа нь Б эргэж над руу утсаар яриад миний цалин орсон байсаныг Б ээжийнхээ данс руу шилжүүлээд авчихсан байна гэж хэлсэн. Тэгээд Б бид хоёр нийлээд хамт Бийг гадуур хайсан. Тэгээд олж авахад Б согтуу байсан. Тэгээд би Бт наад Б чинь бүх мөнгөө үрээгүй байгаа байхаа аргалж байгаад үлдэгдэл мөнгийг нь аваатах гэж хэлсэн. Тэгсэн Б Бтэй өөрөө уулзсан. Намайг цаашаа байж бай гэсэн. Сүүлд уулзахад тэр үедээ Бөөс 130 000 төгрөг авсан юм билээ. Өөрөөр надад мэдэх зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 20-21 хуудас/
1.5. Ц.Н, Х.Б нарын Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга / х.х-ийн 37-43 хуудас/ зэрэг болно.
Шүүгдэгч Д.Бийг прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь гэмт хэргийн зүйлчлэлийг зөв зүйлчлэн хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.
ХОЁР: Шүүгдэгч Д.Бд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудыг үнэлэв. Үүнд:
2.1. Хохирогч Х.Б мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “ Саяхан Б надтай утсаар ярьсан бөгөөд 420 000 төгрөгийг яаралтай төлж барагдуулж гэсэн. Надад гомдол санал байхгүй” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 7-12 хуудас/
2.2. Гэрч Д.Х мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “Д.Б нь гарын эв дүй сайтай, хувиараа ажил төрөл хийгээд гайгүй хэдэн төгрөгний орлого олоод байдаг юм. Архи уухаараа л болдоггүй хүн байгаа юм” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 20-21 хуудас/
2.3. Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбарууд, хугацаанаас өмнө нь тэнсэн суллах тухай шүүгчийн захирамжийн хуулбар, хорих ялыг дүйцүүлэн хасч, ялаас чөлөөлөх тухай шүүгчийн захирамжийн хуулбар /х.х-ийн 52-65 хуудас/ зэрэг болно.
Шүүгдэгч Д.Бөөс 420 000 төгрөгийг гаргуулан хохирогч Х.Бт олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Д.Бийн хувийн байдал, урьд энэ төрлийн санаатай гэмт хэргийг 2 ба түүнээс дээш 3 удаа үйлдсэн, хохирол төлбөрөө барагдуулаагүй зэргийг харгалзан хорих ялыг биечлэн эдлүүлэхээр шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Д.Б нь цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдлаа.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Дийн Бийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Бийг 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Бд оногдуулсан 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Шүүгдэгч Д.Б нь цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-т тус тус зааснаар шүүгдэгч Д.Бөөс 420 000 /дөрвөн зуун хорин мянга/ төгрөгийг гаргуулан Д аймгийн А сумын 4 дүгээр баг Уын 1-1 тоотод оршин суух хохирогч Х.Брт олгосугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гарсан бол тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.АРИУНЖАРГАЛ