Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 09 сарын 01 өдөр

Дугаар 103/ШШ2016/00379

 

 

 

 

 

2016 оны 09 сарын 01 өдөр

Дугаар 103/ШШ2016/00379

Улаанбаатар хот

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

биелүүлснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Эрдэнэтунгалаг би,

Нэхэмжлэгч: ******* дүүргийн ******* хэлтсийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ******* дүүргийн 3 дугаар хороо, 61 дүгээр байрны 22 тоотод оршин суух, ******* ******* овогт ******* ******* холбогдох татварын өр 190.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 08 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч хянаад:

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* дүүргийн ******* хэлтэс нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн ******* нь ******* дүүргийн 5 дугаар хороо, За*******сын ******* 76а тоотод байрлах барилгын материалын дэлгүүрийн зориулалттай 40.000.000 төгрөгийн үнэлгээ бүхий үл хөдлөх хөрөнгөтэй тул Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3, 6 дугаар зүйлүүдэд зааснаар жилд 240.000 төгрөгийн татвар ногдуулдаг юм. Гэтэл уг хуулийн 8 дугаар зүйлийн 8.3 дахь хэсэгт заасны дагуу 2016 оны ногдол татвар болох 240.000 төгрөгөөс 50.000 төгрөгийг төлж, үлдэх 190.000 төгрөгийн татварыг төлөхгүй байгаа тул гаргуулах хүсэлтэй байна гэжээ.

Нэхэмжлэгч ******* дүүргийн ******* хэлтсээс хариуцагч ******* нь татварын өр 190.000 төгрөгийг 2016 оны 08 сарын 31-ний өдөр бүрэн төлж барагдуулсан гэсэн албан бичгийг шүүхэд ирүүлжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Хариуцагч ******* татварын өр 190.000 төгрөгийг нэхэмжлэгч ******* дүүргийн ******* хэлтэст төлж барагдуулсан байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн нь Иргэний хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1.******* дүүргийн ******* хэлтсийн нэхэмжлэлтэй, хариуцагч ******* ******* овогт ******* ******* холбогдох татварын өр 190.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Нэхэмжлэгч байгууллага нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар тэмдэгтийн хураамж 6.350 төгрөг урьдчилан төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар хариуцагч *******аас 190.000 төгрөгт ногдох тэмдэгтийн хураамж 6.350 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож 3.175 төгрөгийг гаргуулж улсын төсөвт оруулсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ Т.ЭРДЭНЭТУНГАЛАГ