Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 04 сарын 04 өдөр

Дугаар 2019/ШЦТ/105

 

 

       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Ариунцэцэг даргалж

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Маралмаа

Улсын яллагч Б.Жавхлантуяа

Шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Бямбажав

Шүүгдэгч  О.Б нарыг оролцуулан Орхон аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн О.Бд холбогдох эрүүгийн 1725003310166 дугаартай хэргийг тус шүүхийн танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, О.Б

Орхон аймгийн Прокуророос Шүүгдэгч О.Быг О-той бүлэглэн:

-2017 оны 11 сарын 2-3-нд шилжих шөнө Орхон аймгийн Баян-Өндөр сумын Баянцагаан багийн Шинэ тосгоны 24-5 тоотод оршин суух хаягтай Д.Батсайханы гэрт хууль бусаар нэвтэрч 10 шил Соёрхол архи, гар хийцийн хутга 3 ширхэг, аяны цүнх, эмэгтэй хүний мөнгөн бугуйн цаг, сувдан шигтгээтэй мөнгөн бөгж 2 ширхэг зэргийг хулгайлж 980 000 төгрөгийн хохирол учруулсан,

-2017 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Баянцагаан багийн Шинэ тосгоны 21-19 тоотод оршин суух Ц.Хүрэлбаатарын байшингийн цонхоор нэвтэрч Панасоник маркийн 32 инчийн зурагт хулгайлан 350 000 төгрөгийн хохирол учруулсан,

-2017 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Баянцагаан багийн Шинэ тосгоны 22-6 тоотод оршин суух Н.Лхагважавын байшинд хууль бусаар нэвтэрч 2 ширхэг хуучны булган малгай, эрэгтэй хүний хуучин куртик, хуучин үүргэвч зэргийг хулгайлж 142 000  төгрөгийн хохирол учруулсан,

-2017 оны 11 дүгээр сарын 23-24-нд шилжих шөнө Орхон аймгийн Баян-Өндөр сумын Баянцагаан багийн Шинэ тосгоны  4-12 тоотод оршин суух Н.Лхагважавын байшинд нэвтэрч 5 гулууз ямааны мах, 3 гулууз хонины мах зэргийг хулгайлан 680 000 төгрөгийн хохирол учруулсан,

 

Шүүгдэгч О.Быг ганцаараа :

-2017 оны 05 сарын 19-ний өдөр Орхон аймаг Баян-Өндөр сумын Баянцагаан багийн Шинэ тосгоны 21-17 тоотод оршин суух Д.Оюунгэрэлийн гэрээс авдаранд байсан савхин даалинтай мөнгөн хөөрөг, бэлэн 100.000 төгрөгийг хулгайлж 520.000 төгрөгийн хохирол учруулсан,

         -2017 оны 11 сарын 15-ны өдөр Улаанбаатар хот Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо Гавжийн задгайд оршин суух Б.Мягмарсүрэнгийн гэрээс мөнгөн аяга 3 ширхэг, алтан бөгж 1 ширхэг, монетон бөгж 1 ширхэг, халтар манан хөөрөг 1 ширхэг, гоёлын хөөрөг 1 ширхэг зэрэг эд хөрөнгийг хулгайлж 2.039.300 төгрөгийн хохирол учруулсан,

        - 2017 оны 11 сарын 25-26-нд шилжих шөнө Булган аймгийн Хангал сумын 4 дүгээр баг Хялганат тосгоны Давхар байрны 25-1 тоотод оршин суух Г.Одбаярын гэрт нэвтэрч 32 инчийн зурагт, бэлтгэлийн өмд, ээмэг бөгж хийдэг гоёлын хайрцаг, заазуур зэрэг эд зүйл хулгайлан 520,720 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогдуулан Эрүүгийн хуулийн 17.2 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч О.Бы мэдүүлсэн:  Улаанбаатар хотын иргэн Мягмарсүрэнгийнхээс 3 ш мөнгөн аяга л авсан. Өөр зүйл аваагүй. Би бусад үйлдлээ хүлээн зөвшөөрч байгаа. Гэм буруугаа хүлээж байна” гэх мэдүүлэг болон яллах дүгнэлтийн хавсралтад заасан дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:

-Хэргийн газар үзлэг хийсэн тухай тэмдэглэл , гэрэл зургийн үзүүлэлтийн хамт /109-115-р хуудас/

-Хохирогч Д.Батсайханы мөрдөн байцаалтад өгсөн:....” 2017 оны 11 сарын 05-ны өдөр 18 цагийн үед гэртээ ирэхэд гэрт хулгай орсон байсан. Манай байшингийн .үүдний вакум цонхоор орсон байсан. Тольтой сервантны хажуу талд байсан хайрцаган дотор байсан соёрхол нэртэй архи алга болсон. 10 шил архи байсан. ..хулгайд эд зүйлээ алдсанаас хойш гэртээ байсан эд зүйлийг эмхэлж цэгцэлж байхад 1997 онд хосоор нь авч байсан гар хийцийн хуванцар бариултай 3 ширхэг хутга, мөн аяны жижиг сандал хийдэг гар цүнх зэрэг эд зүйл алга болсон байна”... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 117-119-р хуудас/

-Гэрч Б.Намхайгийн... “Миний эцэг, эх хоёр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Баянцагаан багийн 24-5 тоотод оршин суудаг юм. Энэ хэрэг болох үед манай аав, ээж хоёр дүү бид хоёртой хамт байрандаа байсан юм. Гэтэл манай аавын гэрт хулгай орж гар хийцийн хутга 3 ширхэг, энэ хутганууд нь цагаан сарын үеэр махан дээр тавьдаг хос хутганууд байсан. 0,75 гарммын 10 шил соёрхол нэртэй архи, манай ээжийн мөнгөн цаг, 2 ширхэг мөнгөн бөгж, аяны цүнх алга болсон байна лээ. Архи нь хурим хийгээд үлдсэн байсан юм”... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 121-р хуудас/

- “Бан Хас” ХХК-ний 2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 295 тоот эд зүйлийн үнэлгээ тогтоосон шинжээчийн... “мөнгөн бугуйн цаг, сувдан шигтгээтэй мөнгөн бөгж 2 ширхэг, 10 шил соёрхол архи 395.000 /гурван зуун ерөн таван мянга/ төгрөгөөр үнэлсэн” гэх дүгнэлт /1-р хх-ийн 126-127-р хуудас/

-“Бан Хас” ХХК-ний 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 01/97 тоот эд зүйлийн үнэлгээ тогтоосон шинжээчийн... “гар хийцийн хутга 3 ширхэг, аяны цүнх 585.000 /таван зуун наян таван мянга/ төгрөгөөр үнэлсэн” гэх дүгнэлт /1-р хх-ийн 134-137-р хуудас/

-Хохирогч Ц.Хүрэлбаатарын... “Би хэд хоногоор хөдөө ажилд явчихаад манай гэрийг манай ээж Наранцэцэг нь эргэж тойрч байсан ба 2017 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр манай гэрээр очиход байшингийн цонх нь онгорхой, дотроос 32 инчийн панасоник маркын ЛСД зурагт хулгайд алдагдсан байсан”... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 155-157-р хуудас/

-Гэрч Ц.Цолмонгийн... “Миний төрсөн ах Ц.Хүрэлбаатар гэж хүн Орхон аймгийн Баян-Өндөр сумын Баянцагаан багийн шинэ хорооны 21-19 тоотод ганцаараа оршин суудаг юм. Энэ хэрэг болох үед миний ах гэртээ байхгүй Булган аймагт ажиллаж байхад нь гэрт нь хулгай орж 32 инчийн панасоник маркын ЛСД зурагтыг нь хулгайч авч явсан байсан. Манай ахын зурагт зүгээр бүрэн ажиллагаатай зурагт байсан”... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 158-р хуудас/

-“Бан Хас” ХХК-ний эд зүйлийн үнэлгээ тогтоосон шинжээчийн 2017 оны 12 дугаар сарын 34-ний өдрийн 346 тоот... “32 инчийн зурагт 350.000 /гурван зуун тавин мянга/ төгрөгөөр үнэлсэн” гэх дүгнэлт /1-р хх-ийн 162-163р хуудас/

-Хэргийн газрын үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтийн хамт /1-р хх-ийн 179-183-р хуудас/

-Хохирогч Н.Лхагважавын... “Хадам аав, ээж хоёр маань одоогоор гэртээ байхгүй, өөр газар байгаа юм. Хадам аав, ээжийн гэрийг би ойр ойрхон эргэж тойрдог бөгөөд хөрш айлын Дарамбазар ах бас хардаг юм... Хадам аавын байшингийн цонхоор хулгайч орж хадам аавын хуучин 2 ширхэг булган малгай, 2 ширхэг эрэгтэй хүний хуучин ноолууран -амц, хадам ээжийн хүрэн өнгийн дугуй хээтэй хурган дотортой дээл, мөн аавын өмсөж байсан хуучин хуцваснуудаас нь алга болсон байсан”... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 184-185-р хуудас/

- Гэрч Д.Дарамбазарын... “2017 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр 12 цагийн орчимд өвлийн идэшний махандаа явах гээд Мягмарсүрэн ахын хашаанаас бэр Лхагважавын хамт машин гаргаж байтал Лхагважав аавын гэрт хулгай орчихсон байна шүү дээ гэхээр нь цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн юм. Хулгай орсон гэх айлын эзэд нь 2017 оны 10 сараас эхлэн эзэнгүй байгаа юм. Бэр охин Лхагважав нь хашаа байшинг нь эргэж тойрдог байсан юм. Мягмарсүрэн ах явахдаа надад гэр орныг маань харж байгаарай гэж захиж үлдээсэн болохоор би ойр ойрхон эргэж тойрдог байсан. Би 2017 оны 11 сарын 13-ны өдөр Мягмарсүрэн ахын хашаа байшинг шалгаж үзэхэд зүгээр байсан. 2017 оны 11 сарын 13-ны өдрөөс 2017 оны 11 сарын 17-ны өдрийн хооронд хулгай орсон болов уу”... гэх мэдүүлэг 1-р ХХ-ийн 186,

 -Гэрч М.Отгонсүрэнгийн... Нөхөр, хүүхэд, бид гурав гэртээ байхгүй, гэр минь эзэнгүй байхад хоёр удаа хулгай орж эд зүйл алга болсон байна. Эхний удаад манай гэрт орсон хулгайч миний нөхөрийн хуучин 2 ширхэг булган малгай, мөн нөхрийн хуучин муу куртик, жижиг хар өнгийн үүргэвч зэрэг эд зүйлийг хулгай хийж авсан байна. Сүүлд дахин хулгай хийхдээ мах хулгай хийж авсан байгаа юм. Махны хувьд яг хэдий хэмжээтэй мах хулгайд алдсаныг би хэлж мэдэхгүй. Манай бэр Лхагважав мэдэж байгаа. Дээрх хэргүүд болох үед нөхөр бид хоёр Орхон аймагт байгаагүй болохоор бэр Лхагважавыг энэ хэрэгт хохирогчоор оролцуулсан. ..Хоёр малгайгаа л олж авмаар байна. Миний бэр Лхагважав анх цагдаад мэдүүлэг өгч байхдаа манай эд зүйлийг бүрэн гүйцэд бүртгэж үзээгүй байхдаа мэдүүлэг өгсөн учир андуу ташаа мэдүүлэг өгсөн байна лээ. Хурган дотортой дээл, ноолууран цамцнууд маань байна лээ”... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 187-р хуудас/

-“Бан Хас” ХХК-ний эд зүйлийн үнэлгээ тогтоосон шинжээчийн 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 330 тоот... “хуучин булган малгай 2 ширхэг 80.000 /наян мянга/ төгрөгөөр үнэлсэн” гэх дүгнэлт /1-р хх-ийн 190-193-р хуудас/

-“Бан Хас” ХХК-ний эд зүйлийн үнэлгээ тогтоосон шинжээчийн 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 2018/7-0029 тоот... “куртик, үүргэвч 62.000 /жаран хоёр мянга/ төгрөгөөр үнэлсэн” гэх дүгнэлт /1-р хх-ийн 198-201-р хуудас/

-Хэргийн  газрын үзлэг хийсэн тухай тэмдэглэл , гэрэл зургийн үзүүлэлтийн хамт /1-р хх-ийн 218-222-р хуудас/ 

-Хохирогч Н.Лхагважавын... “Манай хадам ээж долоо хоногийн өмнө гэртээ ирсэн. Гэртээ ирээд гэрийнхээ эд зүйлийг бүртгэж үзсэн чинь миний өмнө нь хохирогчоор мэдүүлэг өгч байхдаа хулгайд алдагдсан хурган дотортой дээл, ноолууран цамц зэрэг эд зүйл нь алга болоогүй байна гэсэн. Харин хадам аавын гэртээ өмсөж байсан муу хар өнгийн куртик, жижиг хар өнгийн цүнх зэрэг эд зүйл алга болсон байна гэсэн. Гэхдээ эдгээр эд зүйлийг нэхэмжлэхгүй. Хоёр малгайны үнэ 80.000 төгрөг болон махны мөнгөө хэн буруутай хүнээс нь нэхэмжилнэ”... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 224-225-р хуудас/

-Гэрч Д.Дарамбазарын... “Яг манай урд талын хашаанд Мягмарсүрэн гэдэг айл байдаг. Мягмарсүрэн ах өөрөө Өмнөговь аймаг руу ажил хийх гэж 2017 оны намар явсан. Эхнэр, хүүхэд хоёр нь ч гэсэн Улаанбаатар хотод байгаад байгаа юм. Мягмарсүрэн ахын гэрт хоёр удаа хулгай орсон. Эхний удаад хувцас алга болсон гэж байсан. 2017 оны 11 сарын 18-ны өдөр би Мягмарсүрэн ахын бэртэй Жаргалант сум руу явж тэдний идэшийг нь хийж өгөөд махыг нь Мягмарсүрэн ахын байшинд буулгасан. Гэтэл хулгай орж махыг нь хулгайлсан байсан. 2 бүтэн үхрийн мах, 6 ямаа, 4 хонины мах буулгасан”... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 226-р хуудас/

-Гэрч Б.Болормаагийн... “2017 оны 11 сарын 23-ны өдөр орой 18 цагийн үед дүү Олдохбаярын хамт гэртээ байж байгаад гэр хүйтэн болоод байхаар дүү Олдохбаярыг гадаа гарч түлээ хагал гээд, 18 цаг 45 минутын үед хагалж дуусаад доошоо айлд очоод хүнтэй уулзаад ирнэ гээд орой 19 цагийн үед гэрээс гараад явсан. Тэгээд шөнө 11 цагийн үед буцаад гэртээ орж ирэхээр нь хоолоо идээд унтаач гэж загнасан, тэр үед Олдохбаяр за гэж хэлээд гэрээс гарсан. Тэгээд эргэж гэртээ орж ирэлгүй байж байгаад өглөө 06 цагийн үед орж ирсэн. Тэгэхээр нь хаагуур яваад байгаа юм чи гээд загнаад унтуулсан, Өглөө 09 цагийн үед гадаа гараад зуны амбаарт орж хувцас авах гээд хаалга онгойлгох үед ямааны 4 гулууз мах амбаарт хийгээд хаалгыг нь хаасан байсан. Манай дүү орой 23 цагийн үед гэрээсээ бие засна гэж хэлээд гарахдаа хар Болдоо гэх хүнтэй цуг явсан. Өглөө 06 цагт гэртээ орж ирэх үедээ нэг монгол гутал өмсчихсөн, хар Болдоод гутлаа өгчихсөн одоо явж авна гэж яриад намайг унтуулаад гараад явсан байсан”... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 227-р хуудас/

-“Бан Хас” ХХК-ний эд зүйлийн үнэлгээ тогтоосон шинжээчийн 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 336 тоот... “5 гулууз ямааны мах, 3 гулууз хонины мах, монгол гутал нийт 680.000 /зургаан зуун наян мянга/ төгрөгөөр үнэлсэн” гэх дүгнэлт /1-р хх-ийн 231-234-р хуудас/

- 4 ширхэг ямааны гулууз мах хохирогч Н.Лхагважавт хүлээлгэж өгсөн тэмдэглэл... /1-р хх-ийн 246-р хуудас/

-Хохирогч Д.Оюунгэрэлийн... “2017 оны 05 сарын 19-ний үед манай гэрт, гэрийн ойролцоо амьдардаг Болдсайхан, Дэлгэрмаа нар нь манай гэрт нилээн хэд хоносон. Манай нөхрийн 2004 онд худалдан авч байсан мөнгөн хөөрөг, даалин дотор байсан 100.000 төгрөг зэргийг хулгайлан авсан. Учир нь Болдсайхан, Дэлгэрмаа нар нь манайхаас явсны дараа нөхрийнхөө хөөрөгийг үзэх гээд авдараа ухтал байхгүй болчихсон байсан. Хэд хоногийн дараа Дэлгэрмаатай уулзаад хөөргөө асуутал би аваагүй, Болдсайхан авсан гэж хэлсэн”... гэх мэдүүлэг /2-р хх-ийн 112-113-р хуудас/

-Гэрч Д.Гармаадагийгийн... “2017 оны 05 сарын 19-ний өдөр Оюунгэрэл овогтой Болдсайхан /ГИ98051512/ гэх эрэгтэй өөрийнхөө бичиг баримтаар өлзий хээтэй шар өнгийн савхин даалинтай мөнгөн хөөрөг 130.000 төгрөгөнд бодож тавьсан. Тухайн үеийн бичиг баримт, мөнгөн хөөрөг нь надад байгаа. Би хөөрөг "тавьсан бичгийг нь танай цагдаагийн байгууллагад өгнө, харин хөөргийг нь бол өгөхгүй, мөнгөө авч байж өгнө”... гэх мэдүүлэг /2-р хх-ийн 120-121-р хуудас/

-Иргэний нэхэмжлэгч Д.Гармаадагийгийн... “Үүнээс хойш хэд хоногийн дараа нөгөө залуу манай ажлын газрын ойролцоо таараад надад “та нөгөө хөөргөө зараарай” гэж хэлсэн. Тэгэхээр нь би түүнд “яагаад хөөргөө авахгүй байгаа юм бэ” гэж асуусан чинь “аав, ээж хоёр хөдөөнөөс мөнгөгүй ирсэн” гэж хэлсэн. Та зарж мөнгөө олж аваарай гээд байсан. Тэр залуу тэр хөөргийг шууд устга гэсэн ухаантай үг хэлсэн. Гэхдээ би юмыг яаж мэдэх вэ гэж бодоод хадгалаад байсан юм. Тэгтэл энэ хөөрөг нь хулгайн эд болж таараад цагдаагийн газраас хураалгаж 130,000 төгрөгөөр хохирч байгаа тул иргэний нэхэмжлэгчээр оролцож байна”... гэх мэдүүлэг /2-р хх-ийн 123-р хуудас/

-2017 оны 07 сарын 21-ний өдрийн 98 дугаартай эд зүйлийн үнэлгээ тогтоосон шинжээчийн... “мөнгөн хөөрөг, савхин даалин, бэлэн 100.000 төгрөг нийт 520 000 /таван зуун хорин мянга/ төгрөгөөр үнэлсэн” гэх дүгнэлт /2-р хх-ийн 125- 130, 134-137-р хуудас/

- Мөнгөн хөөргийг даалингийн хамт хураан авч хохирогчид хүлээлгэн өгсөн тэмдэглэл... /2-р хх-ийн 147-149-р хуудас/

-Барьцаалан зээлдүүлэх үйлчилгээний 7196 дугаартай хуудас... /2-р хх-ийн 151-р хуудас/

-Хэрэг учралын газар үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэд зургийн үзүүлэлтийн хамт /3-р хх-ийн 36-39-р хуудас/

-Хохирогч Б.Мягмарсүрэнгийн... “Би эхнэр хүүхдийн хамтаар 2017 оны 11 сарын 14-ний өглөө Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо Гавжийн задгайд байх гэрээсээ хотын төв рүү хувийн ажпаар өөрийнхөө машинтай явсан. Тухайн үед манайд туслах малчинаар ажиллая гэж ирсэн Болдоо гэдэг залууг гэр харж байгаарай гээд гэртээ үлдээгээд явсан. Тэгээд хувийн ажпаа амжуулчихаад 2017 оны 11 сарын 14-15-нд шилжих шөнө 00 цагийн үед гэртээ ирэхэд гэр онгорхой, туслах малчин Болдоо байхгүй байсан. Манай эхнэр гоо сайхны ширээн дээр байсан монетон ээмэг бөгж байхгүй байна гээд гэрт байсан эд зүйлээ бүртгэхэд зурагтын баруун талын тавиур дээр байсан дунд гарын мөнгөн аяга 3 ширхэг, халтар манан хөөрөг 1 ширхэг, мөн гоёлын чулуун хөөрөг 1 ширхэг зэрэг эд зүйлс алдагдсан байсан”... Хохирогчоор мэдүүлэг өгөх үед эхнэрийн нэг хос  монетон ээмэг олдохгүй байсан юм. Тэгсэн  мэдүүлэг өгсний дараа  олдсон. Тэгэхээр тэр ээмгийг алга болоогүй гэж ойлгож болно. .....гэх мэдүүлэг /3-р хх-ийн 44-47-р хуудас/

-Гэрч Н.Нансалмаагийн өгсөн ...”Манай гэрээс 2,3 грамм жинтэй эмэгтэй хүний алтан бөгж 1 ширхэг, 3.2 грамм жинтэй монетон бөгж 1 ширхэг,  зэс нуухтай шүрэн толгойтой ясан халбагатай мөртэй  дунд гарын халтар манан хөөрөг 1 ширхэг, шүрэн толгойтой гоёлын чулуун мана хөөрөг 1 ширхэг, дунд гарын мөнгөн аяга 3 ширхэг зэрэг эд зүйл алга болсон. Алга болсон эд зүйлс болох бөгжнүүд нь миний гоёлын ширээний шургуулганд, хөөрөг мөнгөн аяга нь зурагтын хажуу талд байсан.” гэх мэдүүлэг /3-р хх-ийн 50-р хуудас/

-“Дамно” ХХК-ний 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн №ХУ2-18-68 дугаартай эд хөрөнгийн үнэлгээ нийт 2 039 300 төгрөг гэх дүгнэлт /3-р хх-ийн 60-62-р хуудас/

            -Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 8 дугаартай –Шинжилгээнд ирүүлсэн 1,2,3 дугаартай гарын мөрүүд шинжилгээнд тэнцэнэ. 4, 5 дугаартай гарын мөрүүд шинжилгээнд тэнцэхгүй. Шинжилгээнд ирүүлсэн 1 гэж дугаарласан гарын мөр Оюунгэрэлийн Болдсайханы баруун гарын дунд хурууны хээгээр, 2 гэж дугаарласан гарын мөр Оюунгэрэлийн Болдсайханы баруун гарындолоовор хурууны хээгээр, 2014 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн Сонгинохайрхан дүүргийн 26-р хоро Баянбулагийн 2-26тоотод хулгай орж мөнгөн эдлэл алдагдсан гэх хэргийн газрын үзлэгээр илрүүлж бэхжүүлэн Гарын хээний нэгдсэн санд  2014-3604-СХД дугаараар кодлон оруулсан 2 дугаартай гарын мөр Оюунгэрэлийн Болдсайханы баруун гарын алганы хээгээр үүссэн байна. гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтийн хамт  /3-р хх-ийн 66-74-р хуудас/

-Хэргийн газар нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтийн хамт /3-р хх-ийн 104-105-р хуудас/

           -Хохирогч Г.Одбаярын... “2017 оны 11 сарын 25-26-нд шилжих шөнө Хялганат тосгон дахь давхар байрны 25-1 тоотод байх гэрт хулгай орж 32 инчийн Хайер брэндийн телевизор 1 ширхэг, эмэгтэй хүний ээмэг бөгжний хар мөнгөн сав 1 ширхэг, миний өмсдөг биеийн тамирын өмд, подволк тус бүр нэг нэг ширхэг, шар иштэй заазуур 1 ширхэг тус тус алдагдсан. Мөн манай гэрийн хаалганы цоожыг даруулгатай нь хамт цүүгээр сугалсан байна”... гэх мэдүүлэг /3-р хх-ийн 109-114-р хуудас/

-Гэрч Э.Лувсанжамцын... Болдоо гээд миний багын найз намайг гэртээ байхад 2017 оны 11 сарын 26-ны өглөө хайрцагтай зурагт авчираад ломбарданд тавиад өгөөч гэсэн юм. Манай өөрийн зурагт гэж хэлсэн. Өөрөө бичиг баримт иргэний үнэмлэх байхгүй гээд би бичиг баримттай учраас тавьсан юм. "... /3-р хх-ийн 115-р хуудас/

- Гэрч В.Ванчигдоржийн... “2017 оны 11 сарын 26-ны өдрийн 12-13 цагийн үед Э.Лувсанжамц /РД: ГИ98112758/ Хялганатын Нарсны 2-3-8 тоот хаягтай 99574116 утасны дугаартай залуу өөрийн биеэр Хайер маркын 32 инчийн телевизорыг хайрцагтай нь удирдлагын хамт 180.000 төгрөгөөр 7 хоногийн хугацаатай тавьсан. Нэг залуутай хамт явж байсан. Би тухайн үед өөрийн биеэр иргэний үнэмлэхтэй хүнээс авсан. Ломбард нь иргэний үнэмлэхтэй өөрийн биеэр ирсэн хүнд үйлчилдэг”... гэх мэдүүлэг /3-р хх-ийн 116-117-р хуудас/

-Гэрч А.Долгорын өгсөн ....”нөхөр бид 2-ыг Хялганатын “Идэр” нэртэй шатахуун түгээх станцын дээхэн талд машинтайгаа явж байсан чинь намхан бор залуу хар бүтээлгээр зурагт ороочихсон байдалтай гар өргөж бид хоёрыг зогсоогоод Орхон аймаг руу явах уу гэж асуусан. Тэгэхээр нь нөхөр бид хоёр зурагт чинь машинд багтахгүй гээд машиндаа суулгаагүй яваад өгсөн. Тэгээд  тэр залуу Идэр колонкийн дээхэн талд ганцаараа зогсоод үлдсэн.” гэх мэдүүлэг /3-р хх-ийн 125-р хуудас/

-Гэрч Б.Оюунбатын... “Би Болдсайханыг танина, манай ач Лувсанжамцын найз байгаа юм. Атарт манайхтай Болдсайханых саахалт айл байсан болохоор багаасаа орж гарч байдаг байсан. Тэгээд манайхыг Хялганатад ирсэнээс хойш ерөөсөө манайхаар ирээгүй байж байгаад 2017 оны намар яг хэдэн сард гэдгийг мэдэхгүй байна, цас ороод өвөл дөхөж байхад манай гэрийг Болдсайхан сураглаж олж ирсэн. Тэгээд Болдсайхан манай хүү Эрдэнэбатын гэрт манай ач Лувсанжамцтай хамт нэг хоносон. ..Уул нь тэр орой намайг шөнө бие засчихаад Лууяагийн байгаа байшинд зуух руу мод нэмж хийх гэж ороход Лувсанжамц ганцаараа орондоо унтаж байсан. Тэгэхээр Болдсайхан 02 цагаас хойш манай хүүгийн гэрт очиж хоносон бололтой байгаа юм. Тэгээд сүүлд нь бодоод байхад өглөө цагдаа ирсэн нь Болдсайхантай холбоотой юм байна гэж дотроо бодсон”... гэх мэдүүлэг /3-р хх-ийн 129-131/

-Гэрч Э.Лувсанжамц....”2018 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр үүрээр гэртээ ганцаараа хонож байсан чинь манай байшингийн цонхыг хүн тогшсон. Тэгээд би сэрээд цонхоороо харсан чинь Болдсайхан ганцаараа байшингийн цонхны гадаа зогсож байсан. Тэгээд би байшингийнхаа хаалгыг онгойлгосон чинь хайрцагтай зурагт тэвэрчихсэн, гадуур нь юмаар ороочихсон гэрт орж ирсэн. Тэгэхээр нь би Болдсайханаас юун зурагт юм бэ гээд асуусан чинь надад хэлэхдээ манай зурагт байгаа юм хөдөө гэр рүүгээ явж байсан чинь урдаас аав ээж хоёр мотоциклтойгоо зурагт авчирч өгсөн юм гэж хэлсэн... Тэгээд би Болдсайхан дээр очоод бид хоёр 9 цагийн Орхон аймгийн чиглэлд явдаг жижиг автобусанд суусан.  .... Тэгээд буугаад намайг бараан зах руу явах гэсэн чинь Болдсайхан надад хандаж “хөгшөөн энэ зурагтыг ломбарданд тавиад өгөөч надад бичиг баримт байхгүй байна гэж хэлсэн.” Тэгэхээр нь би Болдоогоос чи ер нь өөрийнхөө бичиг баримтыг яасан юм бэ гэхэд цагдаад байгаа гэж хэлсэн. Тэгэхээр нь би багын найздаа үгүй гэж хэлж чадахгүй Мэнд-Амар худалдааны төвийн ломбард руу явсан. Тэр ломбарданд настай ах байсан. Би тэр зурагтыг өөрийнхөө зурагт гэж хэлээд тавьсан. Ломбарданаас гараад бид хоёр зах дээрээс салаад явсан.” гэх мэдүүлэг /3-р хх-ийн 132-133-р хуудас/

-“Тольдох Оюуны Өгөөж “ ХХК-ний 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 17/311 дугаартай шинжээчийн эд зүйлийн нийт үнэлгээ 520720 төгрөг гэх дүгнэлт /хх-ийн 140-141-р хуудас/

-Эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтийн хамт /3-р хх-ийн 171-177-р хуудас/

-Барьцаалан зээлдүүлэх газрын гэрээний хуулбар /3-р хх-ийн 179-р хуудас/

- Иргэний нэхэмжлэгч В.Ванчигдоржийн өгсөн....”Би тэр зурагтыг 180,000 төгрөгөөр барьцаалж авсан. Энэ зурагтыг ямар нэгэн байдлаар хурааж авах юм бол надад 180,000 төгрөгийн хохирол учирч байна. Тийм учраас 180,000 төгрөгөө нэхэмжилж байна” гэх мэдүүлэг  /3-р хх-ийн 240-р хуудас/

-Орхон аймгийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 2 дугаар сарын 26-ны өдрийн 103 дугаартай шийтгэх тогтоол /2-р хх-н 208/, Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 39 дугаартай магадлал /2-р хх-н 234/,Улсын Дээд шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 345 дугаартай тогтоол /3-р хх-н 05/,

- Эрүүгийн хэргийг нэгтгэх тухай 5/125, 5/05 дугаартай Прокурорын тогтоолууд/3-р хх/.

-Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрхи хэргийн газрын үзлэгийн тэмдэглэлүүд, хохирогчийн мэдүүлэгүүд, гэрчүүдийн мэдүүлэгүүд, шинжээчийн дүгнэлтүүд зэрэг эдгээр нотлох баримтыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлсэн тул хууль ёсны, үйл баримтын талаархи мэдээллийг агуулсан байх тул хэрэгт хамааралтай, хэргийн бодит байдлыг тогтооход ач холбогдолтой, шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийхэд хангалттай гэж үзэв.

Эдгээр хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг, шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, Орхон аймгийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 2 дугаар сарын 26-ны өдрийн 103 дугаартай шийтгэх тогтоол /2-р хх-н 208/, Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 39 дугаартай магадлал /2-р хх-н 234/, Улсын Дээд шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 345 дугаартай тогтоол /3-р хх-н 05/, Эрүүгийн хэргийг нэгтгэх тухай 5/125, 5/05 дугаартай Прокурорын тогтоолууд /3-р хх/ зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч О.Б нь Ц.Олдохбаяртай бүлэглэж 2017 оны 11 сарын 2-3-нд шилжих шөнө Орхон аймгийн Баян-Өндөр сумын Баянцагаан багийн Шинэ тосгоны 24-5 тоотод оршин суух Д.Батсайханы гэрт хууль бусаар нэвтэрч 10 шил Соёрхол архи, гар хийцийн хутга 3 ширхэг, аяны цүнх, эмэгтэй хүний мөнгөн бугуйн цаг, сувдан шигтгээтэй мөнгөн бөгж 2 ширхэг зэргийг авч 980 000 төгрөгийн хохирол учруулсан, 2017 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Баянцагаан багийн Шинэ тосгоны 21-19 тоотод оршин суух Ц.Хүрэлбаатарын байшингийн цонхоор нэвтэрч Панасоник маркийн 32 инчийн зурагт авч 350 000 төгрөгийн хохирол учруулсан, 2017 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Баянцагаан багийн Шинэ тосгоны 22-6 тоотод оршин суух Н.Лхагважавын байшинд хууль бусаар нэвтэрч 2 ширхэг хуучны булган малгай, эрэгтэй хүний хуучин куртик, хуучин үүргэвч зэргийг авч 142 000  төгрөгийн хохирол учруулсан,  2017 оны 11 дүгээр сарын 23-24-нд шилжих шөнө Орхон аймгийн Баян-Өндөр сумын Баянцагаан багийн Шинэ тосгоны 22-6 тоотод оршин суух Н.Лхагважавын байшинд дахин нэвтэрч 5 гулууз ямааны мах, 3 гулууз хонины мах зэргийг авч 680,000 төгрөгийн хохирол учруулсан, О.Б ганцаараа 2017 оны  05 сарын 19-ний өдөр Орхон аймаг Баян-Өндөр сумын Баянцагаан багийн Шинэ тосгоны 21-17 тоотод оршин суух Д.Оюунгэрэлийн гэрээс авдаранд нь байсан савхин даалинтай мөнгөн хөөрөг, бэлэн 100.000 төгрөгийг нууцаар авч 520.000 төгрөгийн хохирол учруулсан,  2017 оны 11 сарын 15-ны өдөр Улаанбаатар хот Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо Гавжийн задгайд оршин суух Б.Мягмарсүрэнгийн гэрээс мөнгөн аяга 3 ширхэгийг нууцар авч 360,000  төгрөгийн хохирол учруулсан, 2017 оны 11 дүгээр сарын 25-26-нд шилжих шөнө Булган аймгийн Хангал сумын 4 дүгээр баг Хялганат тосгоны Давхар байрны 25-1 тоотод оршин суух Г.Одбаярын гэрт нэвтэрч 32 инчийн зурагт, бэлтгэлийн өмд, ээмэг бөгж хийдэг гоёлын хайрцаг, заазуур зэрэг эд зүйл авч 520,720 төгрөгийн хохирол учруулсан үйл баримтууд тус тус тогтоогдож байна.

Шүүгдэгчийн үйлдлийн улмаас хохирогч нарт нийт 2,294,870 төгрөгийн бодит хохирол учирсан шууд шалтгаант холбоотой болох нь тогтоогдсон, шүүгдэгч гэм буруугийн талаар маргаангүй байна.

Шүүгдэгч О.Бы бусадтай бүлэглэж болон дангаар бусдын орон байранд хууль бусаар нэвтрэн  өмчлөх эрхэнд нь халдаж эд зүйлийг нь хууль бусаар нууцаар авч хохирол учруулсан эдгээр үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан “хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч хулгайлах” гэмт хэргийн шинжтэй, санаатай үйлдэл мөн бөгөөд прокурорын яллах дүгнэлт зүйлчлэлийн хувьд үндэслэлтэй байна. Шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд нь бусад нотлох баримтаар батлагдаж нотлогджээ.

Харин хохирогч Б.Мягмарсүрэнгийн гэрээс алтан бөгж 1 ширхэг, монетон бөгж 1 ширхэг, халтар манан хөөрөг 1 ширхэг, гоёлын хөөрөг 1 ширхэг зэрэг эд хөрөнгийг хулгайлсан гэх үйл баримт хангалттай бүрэн тогтоогдоогүй гэж дүгнэх үндэслэлтэй байна. 3-р хавтаст хэргийн 35-81 дүгээр хуудаст авагдсан нотлох баримтуудаар О.Б нь хохирогч Б.Мягмарсүрэнгийн гэрээс 3ш мөнгөн аяга авсан болох нь тогтоогдсон, харин алтан бөгж 1 ширхэг, монетон бөгж 1 ширхэг, халтар манан хөөрөг 1 ширхэг, гоёлын хөөрөг 1 ширхэг зэрэг эд хөрөнгийг авсан болох нь тогтоогдоогүй байна.

Хохирогчид эдгээр эд зүйлс байдаг эсэхийг тогтоох ажиллагааг явуулаагүй байна. Түүнчлэн хэргийн 61-62 дугаар хуудаст байгаа дүгнэлтээр шинжээч эд зүйлийн үнэлгээг тогтоохдоо зөвхөн “уг хөрөнгийг биетээр үзэж танилцах нөхцөл хязгаарлагдмал тул эрх бүхий албан тушаалтнаас ирүүлсэн шинжээч томилох тухай тогтоолд үнэлэгдэх хөрөнгийн тухай тодорхойлсон тодорхойлолтод үндэслэн дүгнэлт гаргасан” тухай тайланд дурдьдсан нь хохирогчид дээрхи эд зүйлийн баримт нотолгоо байгаагүй, гаргаж өгөөгүй болохыг нотлож байна. Зөвхөн хохирогчийн мэдүүлгээр эдгээр эд зүйлс байсан, алдагдсан гэж дүгнэх нь хангалтгүй бөгөөд шүүгдэгч яллагдагчаар мэдүүлэг өгөхдөө эхнээс нь эдгээр зүйлсийг аваагүй, харин 3ш  мөнгөн аяга авсан талаараа тууштай мэдүүлсэн байна. Иймд хэргийг хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд нотлогдож байгаа байдалд дүгнэлт хийн шийдвэрлэж хохирогч Б.Мягмарсүрэнгийн гэрээс 1,679,300 төгрөгний үнэ бүхий алтан бөгж 1 ширхэг, монетон бөгж 1 ширхэг, халтар манан хөөрөг 1 ширхэг, гоёлын хөөрөг 1 ширхэг зэрэг эд хөрөнгийг О.Б хулгайлсан гэх үйлдэл холбогдолыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.

Улсын яллагч шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Шүүгдэгч О.Б нь Олдохбаяртай бүлэглэж 4 удаагийн үйлдлээр хулгай хийсэн үйлдэлдээ шийтгүүлсний дараа дахин гэмт хэрэг үйлдсэн. Өмнөх тогтоолоос Болдайханд холбогдох хэсгийг УДШ-ээс хүчингүй болгосон тул нийт 7 удаагийн үйлдэлд дахин яллах дүгнэлт үйлдсэн. Хэрэг нотлогдсон. Хохирогч нарт төлбөрийг гаргуулах нь зүйтэй. Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай гэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Бямбажав шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ:   Шүүгдэгч О.Б нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Харин хохирогч Мягмарсүрэнгийн гэрээс алтан бөгж 1 ширхэг, монетон бөгж 1 ширхэг, халтар манан хөөрөг 1 ширхэг, гоёлын хөөрөг 1 ширхэг зэрэг эд хөрөнгийг аваагүй болохоо мэдүүлдэг. Анхнаасаа тууштай мэдүүлсэн. Мөрдөн байцаалтаар хохирогчид эдгээр эд зүйл байсан эсэхийг шалгаагүй, хохирогчийн мэдүүлгээр л явж байгаа. Иймд энэ үйлдлийг хэрэгсэхгүй болгоно уу. Бусад үйлдлийн хувьд маргах зүйлгүй тул анх удаа гэмт хэрэг үйлдсэн, удаан хугацаагаар хоригдож гэмшиж байгаа байдал зэргийг харгалзан хорих ялын доод хэмжээгээр ял оногдуулна уу гэжээ.

 

          Шүүгдэгч О.Б бусдын эд хөрөнгийг хууль бусаар хулгайлж авсан гэм буруутай үйлдэл нотлогдож тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн 2.1 дүгээр зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан, нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд...эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч О.Быг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

          Шүүгдэгчийн хэрэг хариуцах чадвар сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй.        

         Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахдаа ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, хувийн байдлыг тодорхойлсон баримтууд зэргийг шинжлэн судлаж хэргийн нөхцөл байдал, нийгмийн хор аюулын хэр хэмжээ, учруулсан хохирлыг арилгаагүй байдал, шүүгдэгчийн хувийн байдал, улсын яллагчийн санал зэргийг харгалзан хорих ял оногдуулж биечлэн эдлүүлэх нь түүний үйлдсэн хэргийн гэм буруу, хувийн байдалд тохирно гэж дүгнэж шийдвэрлэв. Анх удаа хэрэг үйлдсэн болон шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан оногдуулсан ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

            Шүүгдэгч О.Бы 7 удаагийн үйлдлийн улмаас хохирогч, иргэний нэхэмжлэгч нарт 2,294,870 төгрөгний хохирол учирсан байна.       

 Хохирол төлбөрийн тухайд: Ц.Олдохбаяртай бүлэглэсэн 4 үйлдлийн хохирлын тухайд Орхон аймгийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 2 дугаар сарын 26-ны өдрийн 103 дугаартай шийтгэх тогтоолоор /2-р хх-н 208/ хохирогч нарт учирсан хохирлыг 2 хувааж Ц.Олдохбаяраас гаргуулахаар заасан байх тул энэ тогтоолоор шүүгдэгч О.Бы төлөх ёстой төлбөр болох хохирогч Д.Батсайханд 490,000 төгрөг, хохирогч Ц.Хүрэлбаатарт 175,000 төгрөг, хохирогч Н.Лхагважавт 339,600 төгрөгийг гаргуулахаар заасан ба дангаараа үйлдсэн 3 үйлдлийн хохирогч Д.Оюунгэрэлд 100,000 төгрөг, хохирогч Б.Мягмарсүрэнд 360,000 төгрөг, хохирогч Г.Одбаярт 520,720 төгрөг, иргэний нэхэмжлэгч Д.Гармаадагийд 130 000 төгрөг, иргэний нэхэмжлэгч В.Ванчигдоржид 180 000 төгрөг тус тус төлөгдөөгүй байх тул шүүгдэгч О.Баас гаргуулан олгохоор зааж шийдвэрлэв.

         Хохирлын хэмжээг шинжээчээс үнэлгээ тогтоосон дүгнэлтүүдэд үндэслэсэн болно.

          Энэ хэрэгт эд мөрийн баримт хураагдаагүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурьдав.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

        1.Шүүгдэгч О.Б үйлдсэн болох нь нотлогдоогүй тул хохирогч Б.Мягмарсүрэнгийн гэрээс алтан бөгж 1 ширхэг, монетон бөгж 1 ширхэг, халтар манан хөөрөг 1 ширхэг, гоёлын хөөрөг 1 ширхэг зэрэг эд зүйлийг хулгайлсан гэх хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдсэнийг хэрэгсэхгүй болгосугай.

         2.Шүүгдэгч Боржигон овгийн Оюунгэрэлийн Болдсайханыг Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

3.Шүүгдэгч О.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар 2 /хоёр/ жил 6 /зургаан/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

4.Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар О.Бд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлсүгэй.

 

          5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч О.Бы цагдан хоригдсон 455 /дөрвөн зуун тавин таван/ хоногийг эдлэх ялын хугацаанд оруулан тооцсугай.

 

           6.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Бд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Баас нийт  2,294,870 төгрөг гаргуулан, 490, 000 төгрөгийг хохирогч Д.Батсайханд /Баянцагаан баг Шинэ хороо 24-05 тоот, ЗМ66092319/, 175,000 төгрөгийг хохирогч Ц.Хүрэлбаатарт /Баянцагаан баг Шинэ тосгоны 21-19 тоот,ФД81101631/, 339,600 төгрөгийг  хохирогч Н.Лхагважавт /Оюут багийн 2-22-67 тоот,ГЮ89030882/, 360,000 төгрөгийг хохирогч Б.Мягмарсүрэнд /Улаанбаатар хот Хан-Уул дүүрэг 14-р хороо Гавжийн задгай, ЙМ95032816/, 520,270 төгрөгийг хохирогч Г.Одбаярт/ Булган аймгийн Хялганат тосгон, Давхар байр 25-1 тоот/, 130,000 төгрөгийг иргэний нэхэмжлэгч Д.Гармаадагийд /Орхон Баян-Өндөр Уртбулаг баг 5-18-28 тоот,ФМ59091068/,180,000 төгрөгийг иргэний нэхэмжлэгч Ванчигдоржид/ Орхон Баян-Өндөр сум Дэнж баг ЭКО хороолол 4 тоот/ тус тус олгуулсугай.

8.Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Бы цагдан хоригдсон 455 хоногийг эдлэх ялын хугацаанд оруулан тооцож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг тус тус дурдсугай.

            9.Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

                       

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            Д.АРИУНЦЭЦЭГ