Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 09 сарын 08 өдөр

Дугаар 103/ШШ2016/00385

 

 

 

 

 

2016 оны 09 сарын 08 өдөр

Дугаар 103/ШШ2016/00385

Улаанбаатар хот

 

Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Эрдэнэтунгалаг би,

Нэхэмжлэгч: ******* дүүргийн 3 дугаар хороо, ******* 3 дугаар гудамжны 3 тоотод оршин суух, ******* овогт Баярсайханы ******* нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ******* дүүргийн 3 дугаар хороо, 49 дүгээр байрны 35 тоотод оршин суух, ******* ******* овогт ******* ******* холбогдох худалдах, худалдан авах гэрээний үүргийн биелэлт 2.500.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 8 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч хянаад:

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 2016 оны 5 дугаар сарын 29-ний өдөр тохиролцон ******* дүүргийн 4 дүгээр хороо, Тогос уулын 5 дугаар гудамжны 12 тоотод байрлах хашаа байшингаа 14.000.000 төгрөгөөс ярьж 10.000.000 төгрөгөөр зарсан юм. нь 7.000.000 төгрөгийг бэлнээр төлж, үлдэх 3.000.000 төгрөгийг 2016 оны 8 дугаар сард багтаан төлөх байсан боловч төлбөрөө хугацаандаа төлөхгүй байгаа тул 2.500.000 төгрөгийг гаргуулах хүсэлтэй байна гэжээ.

Зохигчдын эвлэрлийн гэрээнд: Нэхэмжлэгч нь 2.500.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагынхаа зарим хэсэг болох 500.000 төгрөгөөс татгалзаж, хариуцагч нь үлдэх 2.000.000 төгрөгөөс 1.000.000 төгрөгийг 2016 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр нэхэмжлэгчид бэлнээр төлж, 1.000.000 төгрөгийг 2016 оны 10 дугаар сарын 05-ны дотор төлөхөөр эвлэрэн хэлэлцэв. Эвлэрлийн гэрээ байгуулсан нэхэмжлэгч , хариуцагч гэжээ.

Шүүхээс хавтаст хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтууд, зохигчдын эвлэрлийн гэрээ зэргийг шинжлэн судлаад:

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч нь хариуцагч гээс худалдах, худалдан авах гэрээний үүргийн биелэлт 2.500.000 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

Шүүх зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзлээ. Учир нь:

Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид эвлэрэн хэлэлцэж эвлэрлийн гэрээг бичгээр байгуулан талууд гарын үсгээ зурж баталгаажуулан шүүхэд бичгээр ирүүлсэн нь Иргэний хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1.******* овогт Баярсайханы ******* нэхэмжлэлтэй, ******* ******* овогт ******* ******* холбогдох худалдах, худалдан авах гэрээний үүргийн биелэлт 2.500.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагынхаа зарим хэсэг болох 500.000 төгрөгөөс татгалзаж, хариуцагч нь үлдэх 2.000.000 төгрөгөөс 1.000.000 төгрөгийг 2016 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр нэхэмжлэгчид бэлнээр төлж, 1.000.000 төгрөгийг 2016 оны 10 дугаар сарын 05-ны дотор төлөхөөр талууд харилцан тохиролцож зохигчид эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 54.950 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, 2.000.000 төгрөгт ногдох тэмдэгтийн хураамж 46.950 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож 23.475 төгрөгийг улсын орлогоос, 23.475 төгрөгийг хариуцагч гээс гаргуулж нэхэмжлэгч д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Т.ЭРДЭНЭТУНГАЛАГ