| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пүрэвсүрэнгийн Болор |
| Хэргийн индекс | 152/2016/00637/И |
| Дугаар | 679 |
| Огноо | 2016-10-18 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2016 оны 10 сарын 18 өдөр
Дугаар 679
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Болор би,
Нэхэмжлэгч: Увс аймгийн Улаангом сумын 11 дүгээр багт байрлах, РД:2578697, Хас банкны Увс салбарын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Увс аймгийн Улаангом сумын 3 дугаар баг, 7-27 тоотод оршин суух, 1984 онд төрсөн, эрэгтэй, РД:ОЖ8403118, Сарагжин овогт Рагчаагийн Ринзаан,
Хариуцагч: Увс аймгийн Улаангом сумын 3 дугаар баг, 7-27 тоотод оршин суух, 1961 онд төрсөн, эмэгтэй, РД:ОЖ61042608, Шаазгай овогт Даваагийн Буянжаргал нарт холбогдох,
Зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг буюу үндсэн үлдэгдэл нь 2.685.101,43 төгрөг, зээлийн хүү 243.624,83 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1.98,26 төгрөг, нотариатын зардал 3.500 төгрөг, нийт 2.934.206,52, мөн барьцаа хөрөнгө болон бусад эд хөрөнгөнөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч, 2016 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Хас банкны Увс салбарын захирал М.Пүрэвхүү шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Зээлдэгч Рагчаа овогтой Ринзаан нь тус банкнаас 2016 оны 2 дугаар сарын 26-ны өдөр 1250022963 тоот зээлийн гэрээг байгуулан 2.720.000 төгрөгийн зээлийг 365 хоногт 30 хувийн хүүтэйгээр эргэлтийн хөрөнгийн зориулалтаар 36 сарын хугацаатай зээлийн гэрээг байгуулан авсан. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгон суудлын Mazda УВА 13-78 дугаартай, 1999 оны АД-DW3W365903, гэр 8 ханатай, 2008 он, хөргөгч хятад 2008 он зэрэг хөрөнгүүдийн хамт барьцаалуулсан. Зээлдэгч эргэн төлөлтийн хуваариа 2016 оны 6 дугаар сараас эхлэн хугацаа хожимдуулан төлж эхэлсэн бөгөөд 2016 оны 7 дугаар сараас хойш төлөлт хийгээгүй байна. Зээлдэгч болон түүний гэр бүлийн гишүүнтэй зээл төлүүлэх талаар удаа дараа шаардсан, мөн шаардах хуудас өгсөн боловч зээл төлөхөөс зайлсхийж өнөөдрийг хүртэл ямар нэгэн зээл төлөх санаачлага гаргахгүй байна. Зээлдэгч зээлийн төлбөрөө хугацаанд нь төлөхгүй байгаа нь банктай байгуулсан зээлийн гэрээний хавсралтад заасан эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөх үүргээ зөрчсөн байх тул банкны зүгээс гэрээний 3 дугаар зүйлийн 3.2.1, Иргэний хуулийн 451.1, 221.3, 225.2-д заасны дагуу зээлдэгчтэй байгуулсан зээлийн гэрээг нэг талын санаачлагаар цуцалж, дараахь нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Үүнд: Зэлдэгчээс зээлийн эргэн төлөлтийг хийхгүй байгаа нь Хас банктай байгуулсан зээлийн гэрээний 5 дугаар зүйлийн 5.1.1 дэх заалтад заасан үүргийг зөрчиж байгаа бөгөөд нэхэмжлэл гаргах өдрийн /2016.09.23/ байдлаар Рагчаа овогтой Ринзаан болон түүний хамтран үүрэг гүйцэтгэгч Даваа овогтой Буянжаргал нарын төлөх ёстой 1250022963 тоот дансны үндсэн зээлийн үлдэгдэл нь 2.685.101,43 төгрөг, зээлийн хүү 243.624,83 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1.98,26 төгрөг, нийт 2.930.706,52 төгрөг, нотариатын зардал 3.500 төгрөг, нийт 2.934.206,52 төгрөгийг зэлдэгчээс гаргуулж өгнө үү, зээлийн төлбөрийг буюу үүргийн гүйцэтгэлийг зээлдэгч болон хамтран үүрэг гүйцэтгэгч нарын бүх төрлийн бизнесийн орлого, барьцаа хөрөнгөөр хангуулж өгнө үү” гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Гомбожав шүүхэд гаргасан тайлбартаа: “Хас банк нь Р.Ринзаанаас 2.934.206,52 төгрөг нэхэмжилсэн. Хариуцагч Р.Ринзаан нь зээлээ төлж хэвийн төлөвт оруулсан тул цаашид мөнгө нэхэмжлэх шаардлагагүй боллоо. Иймд шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Хас банкны Увс салбар нь зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг буюу үндсэн үлдэгдэл нь 2.685.101,43 төгрөг, зээлийн хүү 243.624,83 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1.98,26 төгрөг, нотариатын зардал 3.500 төгрөг, нийт 2.934.206,52 төгрөг мөн барьцаа хөрөнгө болон бусад эд хөрөнгөнөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Хас банкны Увс салбар нь нэхэмжлэлээсээ татгалзсан болох нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Гомбожавын 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдөр шүүхэд гаргасан тайлбараар нотлогдож байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч Хас банкны Увс салбар нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжид 61.897 төгрөг төлсөн ба тал хувь болох 30.949 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Увс аймгийн Төрийн сангийн 150000941 тоот данснаас 30.949 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Хас банкны Увс салбарт олгож шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Хас банкны Увс салбар нь зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг буюу үндсэн үлдэгдэл нь 2.685.101,43 төгрөг, зээлийн хүү 243.624,83 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1.98,26 төгрөг, нотариатын зардал 3.500 төгрөг, нийт 2.934.206,52 төгрөг мөн барьцаа хөрөнгө болон бусад эд хөрөнгөнөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар Увс аймгийн Төрийн сангийн 150000941 тоот данснаас 30.949 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Хас банкны Увс салбарт олгосугай.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид шүүгчийн захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.
ШҮҮГЧ П.БОЛОР