Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 03 сарын 19 өдөр

Дугаар 2019/ШЦТ/90

 

                              

                                  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Д.Ариунцэцэг даргалж

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Алтаншагай

Улсын яллагч Ц.Идэрмөнх

Шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Бямбажав

Шүүгдэгч Ү.О нарыг оролцуулан Орхон аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6  дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ү.Од холбогдох эрүүгийн 1925000820077 дугаартай хэргийг тус шүүхийн танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Ү.О

Орхон аймгийн Прокуророос, шүүгдэгч Ү.О-г 2019 оны 1 дүгээр сарын 27- ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сум Эрдэнэ баг 5-54 тоотод хойд эцэг Д.Нямсамбуугийн нурууны далан тус газарт сүхээр цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхиийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ү.О-гийн мэдүүлсэн: Урьд өдөр нь хагас сайн байсан. Би ажлаас оройтож ирээд унтаж байхад ээж тэр 2 маргаад байсан. Гэнэт дуу нь чангараад байхаар нь би сэрж “амармаар байна” гэхэд “чи дуугүй бай, миний өмнөөс дуугарах эрхгүй” гэсэн. Би босоод хувцасаа өмсөж байхад ээжийг барьж аваад миний нүд рүү цохихоор нь би гараараа доош тэмтэртэл мод таарахаар нь аваад нуруу руу нь цохисон. Сүх гэдгийг тухайн үедээ мэдээгүй. Миний буруу. Гэм буруугаа хүлээж байна” гэх мэдүүлэг болон хавтаст хэргээс яллах дүгнэлтийн хавсралтад заасан дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:

-Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 3-4-р хуудас/

-Эд зүйлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 5-р хуудас/

-Хохирогч Д.Нямсамбуугийн ....“Би 2019 оны 1 дүгээр сарын 27-ны өглөө босоод эхнэр Энхтуултай нүүрсний үнэрээс болоод маргалдаж эхэлсэн. Бид хоёрыг маргалдаж байх хооронд хүү Од-Эрдэнэ унтаж байсан. Од-Эрдэнэ сэрээд эхнэр Энхтуул бид хоёрыг маргалдаж байхыг хараад ээжийгээ өмөөрөөд надтай маргалдаад улмаар бид хоёр барилцаж авсан. Улмаар би зууралдаад байхаар нь гарах гээд эргээд хартал Од-Эрдэнэ миний нуруу руу мод цуулдаг жижиг сүхээр нуруун тус газар 1 удаа цохисон” гэх мэдүүлэг /хх-ийн 8-р хуудас/

-Гэрч С.Энхтуулын ...2019 оны 1 дүгээр сарын 27-ны өглөө 10 цагийн үед би нөхөр болох Д.Нямсамбуутай гэр орны жижиг сажиг хэрүүл хийгээд байж байтал тэр үед миний төрсөн хүү болох Од-Эрдэнэ унтаж байснаа босоод аав руугаа хандаж “Та одоо яагаад байгаа юм бэ” гээд хэлтэл тэр хоёр нэг мэдсэн барилцаад ноцолдоод байсан. Би мод зомголох гээд байлгаж байсан сүхээ хувцасны шкафны хажууд тавьсан байсан. Тэр хоёр ноцолдож байхдаа манай хүү Од-Эрдэнэ гартаа таарсан юмаа аваад аавыгаа хальт цохих шиг болсон. Тэр нь миний тавьсан сүх байсан. /хх-ийн 18-р хуудас/

-Шинжээчийн 2019 оны 2 дугаар сарын 1-ний өдрийн 130 дугаартай Д.Нямсамбуугийн биед зүүн далны ясны цууралт, зүүн даланд зөөлөн эдэд цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана” гэх дүгнэлт /хх-ийн 24-р хуудас/.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогчийн мэдүүлэг, гэрчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлсэн тул хууль ёсны, дээрхи үйл баримтын талаархи мэдээллийг агуулсан байх тул хэрэгт хамааралтай, хэргийн бодит байдлыг тогтооход ач холбогдолтой, шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийхэд хангалттай гэж үзэв.

Эдгээр хохирогч, гэрчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, хэргээ хүлээн мэдүүлсэн шүүгдэгчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтаар шүүгдэгч Ү.О нь 2019 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сум Эрдэнэ баг 5-54 тоотод гэртээ хойд эцэг Д.Нямсамбуутай ээжийгээ өмөөрөн маргаж улмаар нурууны далан тус газарт сүхээр цохиж эрүүл мэндэд хөнгөн зэргийн хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна.Шүүгдэгчийн үйлдлийн улмаас хохирогчийн биед хөнгөн гэмтэл учирсан шууд шалтгаант холбоотой болох нь тогтоогдсон, шүүгдэгч гэм буруугийн талаар маргаангүй байна. Шүүгдэгч Ү.Од-Эрдэний энэ үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн шинжтэй санаатай, нийгэмд аюултай, бусдад хохирол учруулсан үйлдэл мөн бөгөөд прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байна.

Улсын яллагч шүүх хуралдаанд: Шүүгдэгч 2019 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сум Эрдэнэ баг 5-54 тоотод гэртээ хойд эцэг Д.Нямсамбуугийн нурууны далан тус газарт сүхээр цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь тогтоогдсон. Ээжийгээ өмөөрсөн байдаг. Шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн. Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутад тооцож 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна гэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд: Гэм буруугийн талаар маргаангүй. Эрүүгийн хариуцлага оногдуулахдаа анх удаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас хэрэг үйлдсэн, хохирогчийн зүй бус харилцаа нөлөөлсөн, хохирогч гомдолгүй гэсэн зэрэг байдлыг харгалзан торгох ялын доод хэмжээгээр ял оногдуулна уу гэжээ.

Хохирогч Д.Нямсамбуу шүүх хуралдаанд оролцоогүй, гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж шүүхэд мэдэгджээ.

Шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл нотлогдсон тул Эрүүгийн хуулийн 2.1 дүгээр зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан, нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд...эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч Ү.Од-Эрдэнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.             

          Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахдаа ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, хувийн байдлыг тодорхойлсон баримтууд зэргийг шинжлэн судлаж хэрэг гарах үеийн нөхцөл байдал, гэм буруугаа хүлээсэн байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан торгох ялын доод хэмжээгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь шүүгдэгчийн үйлдсэн хэргийн гэм бурууд тохирно гэж дүгнэж шийдвэрлэв.

        Шүүх сэтгэц эмгэг судлалын 12 дугаартай: “Магадлуулагч Ү.О нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй. Ү.О нь эмчилгээ хийлгэж хяналтанд байдаггүй. Магадлуулагч Ү.О нь одоо мэдрэлийн хэл ярианы өөрчлөлт гэсэн өвчтэй харин сэтгэцийн эмгэг өөрчлөлт байхгүй, албадан эмчилгээ хийлгэх шаардлаггүй. Ү.О нь хэл ярианы өөрчлөлтөөс шалтгаалан бусдад өөрийгөө ойлгуулах, бусадтай харилцах харилцааны хувьд бэрхшээлтэй байдаг. Иймд хэрэг үйлдэх үед сэтгэл санаа, цочрон давчидсан байх магадлалтай. Ү.О нь өөрийн хийж буй үйлдлээ цочрон давчидсан тохиолдолд ухамсарлах чадваргүй. Магадлуулагч болсон явдлыг зев тусган авч үнэн зөв мэдүүлэг өгөх чадваргүй” гэх дүгнэлт  /х-ийн 28-р хуудас/ ,Шүүх сэтгэц эмгэг судлалын 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 16 дугаартай “Магадлуулагч Ү.О нь сэтгэцийн хувьд эрүүл боловч мэдрэлийн хувьд хэл ярианы хөгжлийн хоцрогдол, хэл ярианы  өөрчлөлт гэсэн өвчтэй. Энэ өвчин нь хэрэг хариуцах чадварт нөлөөлөхгүй. Ийм учраас хэрэг хариуцах чадвартай гэх дүгнэлт  /х-ийн 75-р хуудас/  хэрэгт авагдсан байх тул шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ харгалзан үзсэн болно.

Энэ хэрэгт эд мөрийн баримт хураагдаж ирсэн 1 ширхэг сүхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурьдлаа.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Шүүгдэгч Ү.О-г Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ү.Од-г 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450 000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4,5 дахь хэсэгт зааснаар Ү.Од оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд сард 150,000 төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд ялыг биелүүлээгүй бол хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.          

4.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ү.Од урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6  дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг сүхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг тус тус дурдсугай.

             6.Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

                    ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            Д.АРИУНЦЭЦЭГ

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Шүүгдэгч Ү.О-г Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ү.Од-г 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450 000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4,5 дахь хэсэгт зааснаар Ү.Од оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд сард 150,000 төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд ялыг биелүүлээгүй бол хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.          

4.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ү.Од урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6  дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг сүхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг тус тус дурдсугай.

             6.Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

                    ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            Д.АРИУНЦЭЦЭГ