Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 09 сарын 12 өдөр

Дугаар 103/ШШ2016/00386

 

 

 

 

 

2016 оны 09 сарын 12 өдөр

Дугаар 103/ШШ2016/003*******6

Улаанбаатар хот

 

 

 

 

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

биелүүлснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Ганчимэг би,

Нэхэмжлэгч: ******* дүүргийн ******* ******* нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ******* дүүргийн ******* дугаар хороо, ******* ******* дүгээр гудамжны 0******* тоотод оршин суух, ******* ******* холбогдох саатуулах байрны төлбөр 4,1*******0 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч хянаад:

ТОДОРХОЙЛОХ нь :

Нэхэмжлэгч ******* дүүргийн ******* хэлтэс шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ******* нь архидан согтуурч, ар гэртээ түгшүүр төрүүлж 2016 оны ******* дугаар сарын 1*******-ны өдөр №10*******1 картанд бүртгэгдэн саатуулагдаж тодорхой бус шалтгааны улмаас саатуулах байрны төлбөр болох 4,1*******0 төгрөгийг удаа дараа шаардсан боловч төлөхгүй байх тул уг төлбөрийг гаргуулж өгнө үү гэжээ.

Шүүх энэ хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан бичмэл нотлох баримтууд болон итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ******* дүүргийн ******* хэлтэс нь хариуцагч Т.оос саатуулах байрны төлбөр 4,1*******0 төгрөг гаргуулахыг шаарджээ.

Хариуцагч Т. нь нэхэмжилсэн 4,1*******0 төгрөгийг төлж барагдуулсан байх тул нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн нь хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.

Нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь :

 

1. Нэхэмжлэгч ******* дүүргийн ******* хэлтэс хариуцагч Т.******* холбогдуулан саатуулах байрны төлбөр 4,1*******0 төгрөг нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ Т.ГАНЧИМЭГ