Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 03 сарын 06 өдөр

Дугаар 210/МА2026/00500

 

 

******* ХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Гандиймаа даргалж, Ерөнхий шүүгч Д.Нямбазар, шүүгч Ж.Лхагвасүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 11 сарын 04-ний өдрийн 197/ШШ2025/14935 дугаар шийдвэртэй

 

Нэхэмжлэгч: ******* ХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *******т холбогдох

 

Нэхэмжлэлийн шаардлага: үнэлгээ хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ж.Лхагвасүрэн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Халиунаа нар оролцов.

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний болон найруулгын өөрчлөлт оруулж, хариуцагч талын давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

 

2. Нэхэмжлэгч ******* ХК нь хариуцагч *******т холбогдуулан үнэлгээ хүчингүй болгуулах гомдол гаргаж, үндэслэлээ Үл хөдлөх эд хөрөнгүүдийг *******аас мэргэшсэн шинжээч *******ын хийсэн үнэлгээг талуудад 2025 оны 08 сарын 29-ний өдөр танилцуулсан боловч тус шинжээчийг хэрхэн, ямар үндэслэлээр сонгосон тухай тэмдэглэл, томилсон тогтоол, шинжээчтэй байгуулсан гэрээ зэрэг баримт хэргийн материалд байхгүй байгаа нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 6 дугаар зүйлд заасанд нийцээгүй, шинжээч хөрөнгийг 886,293,520 төгрөг гэж үнэлсэн нь хэт өндөр байгаа тул Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 8 дугаар зүйлийн 8.2.3-д заасныг тус тус зөрчсөн тул шинжээчийн үнэлгээг хүчингүй болгуулна гэж тайлбарласан.

 

Хариуцагч нь дээрх нэхэмжлэлийг эс зөвшөөрч, татгалзлын үндэслэлээ ...шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасны дагуу явагдсан гэж маргажээ.

 

3. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 05 сарын 02-ны өдрийн 181/ШШ2023/01318 дугаартай захирамжаар хариуцагч *******, ******* нар нь ******* ХХК-ийн нэхэмжилсэн 453,891,217 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, төлбөрийг 2023.04.25-ны өдөр 300,000 төгрөг, 2023.05.25-ны өдөр 300,000 төгрөг, 2023.06.25-ны өдөр 300,000 төгрөг, 2023.07.25-ны өдөр 300,000 төгрөг, 2023.08.25-ны өдөр 300,000 төгрөг, 2023.09.25-ны өдөр 300,000 төгрөг, 2023.10.25-ны өдөр 150,700,000 төгрөг, 2023.11.25-ны өдөр 150,700,000 төгрөг, 2023.12.31-ний өдөр 150,691,217 төгрөгөөр төлж барагдуулах, тогтоосон хугацаандаа төлөөгүй тохиолдолд *******ын өмчлөлийн улсын бүртгэлийн ******* дугаартай, ******* аймаг, ******* сум, ******* баг, ******* гудамж, ******* тоотод байрлах, 1.388 м.кв талбайтай засварын зориулалттай үл хөдлөх хөрөнгө, улсын бүртгэлийн ******* дугаартай, ******* аймаг, ******* сум, ******* гудамж, ******* тоотод байрлах ******* нэгж талбарын дугаартай, 6.732 /0.6732/ м.кв автомашины засвар, үйлчилгээний зориулалттай 15 жилийн хугацаатай эзэмших газраар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар хүлээн зөвшөөрснийг баталж, *******, ******* нарт холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгож, хариуцагч *******, ******* нараас 2,497,607 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч ******* ХХК-д олгож шийдвэрлэсэн байна. /хх-76-78/

 

3.1. Хариуцагч нь дээрх хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 09 сарын 05-ны өдрийн 181/ШЗ2023/1465*******тай захирамж, мөн өдрийн 181/ГХ2023/00930 дугаартай гүйцэтгэх хуудас зэрэг бичиг баримтыг үндэслэн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэж, барьцаа хөрөнгө болох *******ын өмчлөлийн улсын бүртгэлийн ******* дугаартай, ******* аймаг, ******* сум, ******* баг, ******* гудамж, ******* тоотод байрлах, 1.388 м.кв талбайтай засварын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, мөн хаягт байрлах улсын бүртгэлийн ******* дугаартай, ******* нэгж талбарын дугаартай, 6.732 /0.6732/ м.кв автомашины засвар, үйлчилгээний зориулалттай 15 жилийн хугацаатай эзэмших газар зэрэг үл хөдлөх эд хөрөнгүүдийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1, 54 дүгээр зүйлийн 54.1 дэх хэсэгт заасан журмын дагуу битүүмжлэх, хураах ажиллагаа тус тус явуулж, тухайн ажиллагааны талаар шийдвэр гүйцэтгэгч тэмдэглэл үйлджээ. /хх-84-89/

 

3.2. ******* нь төлбөр төлөгч, төлбөр авагч, өмчлөгч нарт дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн доод үнийн талаар саналаа ирүүлэх ажиллагааг явуулахад талууд үнэлгээний талаар тохиролцоогүй тул шийдвэр гүйцэтгэгчийн 2025 оны 08 сарын 19-ний өдрийн 8/47 дугаар тогтоолоор *******ын өмчлөлийн дээрх үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн үнэлгээг тогтоолгохоор шинжээчээр *******ыг томилжээ.

 

4. Дээрх үйл баримтыг анхан шатны шүүх зөв дүгнэсэн ба шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, 55 дугаар зүйлийн 55.2.2, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасанд нийцсэн байна.

 

5. Шинжээч ******* нь улсын бүртгэлийн ******* дугаартай, ******* аймаг, ******* сум, ******* баг, ******* гудамж, ******* тоотод байрлах, 1388 м.кв талбайтай засварын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, мөн хаягт байрлах улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэлтэй, ******* нэгж талбарын дугаартай, 6732 /0.6732/ м.кв автомашин засвар, үйлчилгээний зориулалттай, 15 жилийн хугацаатай газар эзэмших эрхийн зах зээлийн үнэ цэнийг 886,293,520 төгрөгөөр үнэлжээ. /хх-97-126/

 

6. Анхан шатны шүүх дээрх үнэлгээ хийгдэж буй үл хөдлөх эд хөрөнгө аймагт бус ******* аймгийн ******* сумын ******* багт байгаа, хөрөнгө нь бодит байдал дээр бүрэн бүтэн байдлаа алдсан, цонх, хаалга, шал, сантехник болон цахилгааны монтаж бүхэлдээ эвдэрсэн, барилга засварт огт орж байгаагүй, үйл ажиллагаа явуулдаггүй байхад харьцуулж буй хөрөнгүүд зах зээлд ойр, хүн амын төвлөрөл ихтэй бүсэд байршилтай, үйл ажиллагаа жигдэрсэн хөрөнгөтэй харьцуулсан, 1982 онд Сансар Сангийн аж ахуйг үүсгэн байгуулагдахад баригдсан байхад улсын бүртгэлийн газраас 2018 оны 12 сарын 25-ны өдөр *******ын өмчлөлд бүртгэгдсэн байдлыг 2018 онд ашиглалтад орсон хугацаа гэж тодорхойлсон нь бодит байдалд нийцээгүй гэж дүгнэхдээ хэрэгт цугларсан нотлох баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан журмын дагуу үнэлсэн байх тул энэ талаарх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй.

 

7. Үнэлгээчин *******ын гаргасан 2025 оны 08 сарын 26-ны өдрийн Үнэлгээний тайланд Хөрөнгийн үнэлгээний зүйлийн төрөл, түүний шинж байдлын талаар ...барилга нь 1.388 м.кв барилга бөгөөд ажиллагаагүй байсан ... гэж, хөрөнгийн өмчлөл болон эрхийн бүртгэл хэсэгт ...гэрчилгээг 2018.12.25-ны өдөр авсан байна... гэж, хөрөнгүүдийн биет үзлэгийн огноо болон ач холбогдол бүхий бусад зүйл хэсэгт ...биет үзлэгийн үед 8 ширхэг авто гарааж хэвийн ашиглаж байсан, биет үзлэгийн үеэр үйл ажиллагаа явагдаагүй байсан... гэснээс үзэхэд шинжээч нь үнэлэгдэж буй үл хөдлөх эд хөрөнгө болох засварын зориулалттай барилгын үндсэн хийц, бүтээц, насжилт, цэвэр, бохир ус, дулаан, цахилгаан ашиглалтын байдал болон зориулалтын дагуу ашиглах, үйл ажиллагаа явуулах боломжтой эсэх зэрэг хөрөнгийн үнэ цэнийг тодорхойлоход ач холбогдолтой шинж байдлын талаар бүрэн тусгаагүй нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3 дахь хэсэгт хөрөнгийн үнэлгээний тайлан үнэлгээний олон улсын болон үндэсний стандартад нийцсэн байх бөгөөд дараах зүйлийг тусгана: 8.3.6-д хөрөнгийн үнэлгээний зүйлийн төрөл, түүний шинж байдлын тодорхойлолт гэж заасанд нийцээгүй байна.

8. Түүнчлэн Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2.3-т зааснаар хөрөнгийн үнэлгээний зүйлийн тогтоосон үнэ цэнэ зохих үндэслэлтэй, тодорхой байна, Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.9-д шинжээч шинжээчид тавьсан асуулт тус бүрд өгсөн хариулт, түүний үндэслэлийг дүгнэлтэд тусгана гэж  тус тус зохицуулжээ.

8.1. Шийдвэр гүйцэтгэгчийн 2025 оны 08 сарын 19-ний өдрийн Шинжээч томилох тухай 8/47 дугаар тогтоолоор *******ын өмчлөлийн улсын бүртгэлийн ******* дугаартай, ******* аймаг, ******* сум, ******* баг, ******* гудамж, ******* тоотод байрлах, 1388 м.кв талбайтай засварын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, мөн хаягт байрлах улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэлтэй, ******* нэгж талбарын дугаартай, 6732 /0.6732/ м.кв автомашин засвар, үйлчилгээний зориулалттай, 15 жилийн хугацаатай газар эзэмших эрхийн үнэлгээг тогтоолгох гэснээс үзэхэд үл хөдлөх эд хөрөнгийг газрын хамт үнэлэхийг заасан байхад шинжээч эдгээр хөрөнгийн тус бүрийн үнэ цэнийг тодорхойлоогүй нь шинжээчийн тайланг бүрэн дүүрэн, үндэслэл бүхий гэж үзэх боломжгүй юм.

9. Иймд анхан шатны шүүх нэхэмжлэгчийн гомдлыг хангаж, тухайн хөрөнгөд хийсэн үнэлгээний тайланг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь зөв боловч шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт нэхэмжлэлийн шаардлагыг буруу тодорхойлж бичсэн байгааг шийдвэрт өөрчлөлт оруулж алдааг залруулан зөвтгөх нь зүйтэй байна.

 

10. Мөн шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтад Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг баримтлаагүй алдааг шийдвэрт өөрчлөлт оруулж залруулах нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5 дахь хэсэгт заасантай нийцнэ гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

 

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхихоор давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 11 сарын 04-ний өдрийн 197/ШШ2025/14935 дугаартай шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасныг баримтлан улсын бүртгэлийн ******* гэрчилгээтэй, ******* аймгийн ******* сумын ******* баг, ******* гудамж, ******* тоотын 1388 м.кв талбайтай засварын зориулалттай үл хөдлөх хөрөнгө, улсын бүртгэлийн ******* дугаар, ******* аймгийн ******* сумын ******* гудамжны ******* хаягт байршилтай ******* нэгж талбарын дугаар бүхий 6732.0/0.6732/ м.кв автомашины засвар, үйлчилгээний зориулалттай эзэмших эрхтэй газар зэрэг хөрөнгийг 886,293,520 төгрөгөөр үнэлсэн үнэлгээчин *******ын 2025 оны 08 сарын 26-ны өдрийн үнэлгээг хүчингүй болгосугай. гэж өөрчлөн найруулж,

2 дахь заалтын 7.1.1 гэснийг 7.1.4, 56.2 гэснийг 56.1 гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 16******* зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дугаар зүйлийн 7511.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэх учир зохигч хяналтын журмаар гомдол гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ГАНДИЙМАА

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.НЯМБАЗАР

 

 

ШҮҮГЧ Ж.ЛХАГВАСҮРЭН